FORZA MILAN FORZA

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ улирал Россонеричуудын үзүүлэх амжилт таны бодлоор?

Скудэттогоо хүртэнэ гэдэгт итгэлтэй байна
8
9%
Coppa Italia л авна
11
12%
УЕФА-н цом
18
20%
Бүгдийг юмуу ядаж 2-г нь авна.
14
16%
Юу ч үгүй үлдэнэ.
38
43%
 
Total votes : 89

Re: FORZA A.C MILAN

Postby zorigtsaikhan » Fri Oct 10, 2008 3:10 pm

зиа мань чинь яаж зүгээр байхав ганц юм тавилаа...
http://www.eurosport.com-с мэдээлийг авав.
Image

Бас нэг бага зэргийн хэрэгцээтэй мэдээлэл тавьчий хүн болгон мэдэхгүй байж магад:
Image
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Fri Oct 10, 2008 3:21 pm

Можулаа мань байж л байсан ш дээ. Зав муу ч уншаад л.... :mrgreen:

Манайхан нэгээр нэмэгджээ. Зоригоогийн гэхдээ сүүлд тавьсан зураг харагдахгүй байхын. Бас дандаа ПС гэдэг нь яадагын кк :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Fri Oct 10, 2008 3:38 pm

Image

Doctor Massimo Manara

Фавалли
Тэр физикал бэлтгэлээ эхэлсэн байгаа. Түүний хувьд формондоо орж байгаа. Нэгдэхээс багийнхантайгаа цуг бэлтгэлд гарч чадна.

Каладзэ
Түүнийг үзлэгээр оруулсан. Хуучин шарх нь сэдэрсэн байсан. Гэхдээ өвдөлт нь багасч байгаа. Нэгдэхээс физикал бэлтгэл хийлгээд байдлыг харна.

Нэста
Тэр физикал бэлтгэлээ хийсээр байгаа. Формондоо бараг орцон. Нэгдэхээс багийнхантайгаа буцаад нийлнэ.

Сэндэрoс
Түүний байдал дээрдсэн. Тэр ч бас дараа долоо хоногоос багийнхантайгаа нэгдэх болно.

Пирло
Түүний гэмтэл оьорчлогдож байгаа нь тоглтоогдсон. Өнөөдрөөс эхлээд физикал бэлтгэлийг нь нэмэгдүүлээд 15 хоногийн дараа дахиад үзлэг хийх болно.

Борриэлo
Тэр өнөө өглөө үзлэгт орсон. Түүний булчингийн асуудал нь бүрэн асуудалгүй болсон. Дараа долоо хоногоос тоглолтод гарах боломжтой болно.

Фламини
Тэр шигшээ багийнхантайгаа нийлээгүй нь Каглъяритай хийсэн тоглолтод баруун өвдгөндөө ил шарх авсантай холбоотой. X-Рэй - гээр шалгасан, тэгээд 5,6 хоног эмчилгээнд байх болно.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Fri Oct 10, 2008 4:24 pm

ImageImage
ImageImage
ImageImage

Манайх Виолатай Стэфанө Боргоновод зориулсан хүндэтгэлийн нөхөрсөг тоглолт хийжээ. Энэ тоглолтод манай болон Виолагийн лэжэндүүд тоглож, манайх 4-1ээр хожигдсон байна. Тоглолт их гоё атмосфэртэй, стадион ч дүүрэн гоё болжээ...

FIORENTINA: Storiari; Comotto, Da Costa, Dainelli, Pasqual; Donadel, Felipe Melo, Almiron; Semioli, Pazzini, Iachini.
MILAN: Dida; Tassotti, Albertini, Baresi, Maldini; Emerson, Costacurta, Ambrosini, Donadoni, Ronaldinho, Massaro.


ImageImage

Стэфанo Боргоново нь одоо 44н настай ба 1981онд 17н настайдаа хөлбөмбөгийн гараагаа эхэлж Комо багт 5 жил тоглосны дараагаар 1986 онд алдарт АС Милан багт иржээ. Манайд ирээд Комод буцаад 2 жил зээлээр тоглосны дараагаар, 1988онд Виолад дахин лооноор очсон байна. Виолад байх хугацаандаа карьерийнхаа хамгийн шилдэг улиралыг өнгөрүүлжээ. Фиорэнтинад алдарт Бажотой хамтарч тоглож Лигидээ 14 гоол хийснээр манайх түүнийг үндсэн бүрэлдэхүүндээ буцааж авчээ. Голландын гурвалын нэг домогт Ван Бастэнгийн бакапаар 1989-1990 тоглох хугацаандаа Аваргуудын Лигийн цом аварга, Супэр Цомын аварга, Клубуудын Дэлхийн Цомын аварга болж байсан. Сакки түүнийг Миланы нэгдүгээр багт байлгадаг байсан ч Ван Бастэнгийн бакап байхыг хүсээгүй учир Фиорэнтина руу буцаж 2 жил болсон. Тэрнээс хойш түүний тоглолт уруудсаар 1996 онд зодог тайлсан байна. Түүнээс хойш Комо багт залуучуудын багийн дасгалжуулагч хийж байсан ч 2005онд биеийн байдлын улмаас хөлбөмбөгөөс бүрмөсөн холджээ. 2008 оны 9 сарын 5нд amyotrophic lateral sclerosis гэдэг өвчин туссан нь тогтоогджээ. Энэ өвчин нь хүнийг бага багаар үхүүлдэг хүнд өвчин бөгөөд өмнө нь Жианлука Сигнорини гэдэг Сэри А-гийн тоглогч нас барж байсан юм байна.
http://www.youtube.com/watch?v=LVMeIA8mIPE
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Fri Oct 10, 2008 4:38 pm

Image

Дугуйн уралдааны аварга Алэссандрo Баллан, Россонэригийн фанат манайхны бэлтгэл дээр ирж Анчэллөтти болон тоглогчидтой уулзсан байна. Баллан манайхан дээр Дугуйн дэлхийн аварга гэсэн цолтой ирсэн бол манайхан түүнд 2 дугаартай Россонэригийн өмсгөл бэлэглэжээ. Энэ нь 28 настай тамирчны Варэсэд ганцаарчилсан төрөлд уралдах үеийн хувийн дугаар нь юм байна.

Варэсэ:
"Дугуй Хөлбөмбөг 2 бол шал өөр спорт. Гэхдээ би өөрийнхөө уралдаанд тэд хөлбөмбөгт бүхнээ зориулдаг нь адилхан юм даа. Миланиста бас Дугуйн спортын тамирчны хувьд бидний спорт маш их гүйж ядарч байдаг спорт. Тиймээс би өөрийгөө, тоглолтын 90 минутын турш сэтгэл зүрхээ зориулж чаддаг Рино Гаттузотой адилхан юм шиг санадаг."
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Fri Oct 10, 2008 4:47 pm

Image

Хэдэн жилийн турш багаа залуужуулах шаардлагатай гэж яриулсаар ирсэн Милан. Ялангуяа хамгаалалтын шугам хүнд байдалтай байгаа. Энэ жилээс шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа боловч хөлбөмбөгийн ёс зүй гажуудуулсан их хэмжээний мөнгөөр тоглогч худалдаж авах ямар ч бодолгүй байгаа гэнэ. Хэрвээ үнэхээр зарлагадая гэвэл Реал Мадридын Сэржиo Рамос л гэж Галлиани хэлсэн байна. харин түүний оронд гэж яригдах хүн бол Ливэрпүүлийн Аггэр гэнээ. Аггэрийн хувьд гэрээ нь 2010 онд дуусах болохоор дараа жилээс 8 сая еврогоор авчирж магад гэнэ. Бас Сэндэрoсыг авчрах үеэр яригдаж байсан Бразил хамгаалагч Луйзао ч бас яригдана гэнэ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Fri Oct 10, 2008 4:57 pm

Image

Саяхан Кака Роналдог Баллон Д'ор авах хүн гэж байсан. Гэтэл Гоол.ком дээр Кака, Ронни 2 Мэссиг шилдэг тоглогчоор нэрлэсэн гэнээ.
Кака "Баллонг авах хүн нь Мэсси. Тэр дэлхийн хэмжээний тоглогч. Роналдо бол тохирох тоглогч мөн ч, миний дараагаар авах нь Мэсси гэж бодож байна. Түүний бөмбөг контрол бол гайхамшигтай. Багтаа байгаасай, цуг тоглох юмсан гэж боддог тоглогч." гэж..
Ронни "Миний найз энэ шагналын эзэн болбол их баяртай байна. Кака болон Мэссиг аваасай гэж бодож байна" гэжээ. :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby spain man » Fri Oct 10, 2008 5:00 pm

Нобу гоё мэдээнүүд оруулжийна :-D

Энэ жил яалт ч үгүй Роналдо байлгүй дээ ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FORZA A.C MILAN

Postby zorigtsaikhan » Fri Oct 10, 2008 5:06 pm

Nobun@g@ wrote:Можулаа мань байж л байсан ш дээ. Зав муу ч ун*a*д л.... :mrgreen:

Манайхан нэгээр нэмэгджээ. Зоригоогийн гэхдээ сүүлд тавьсан зураг харагдахгүй байхын. Бас дандаа ПС гэдэг нь яадагын кк :mrgreen:


Сонин юмдаа... Уул нь энд тэндээс хүн ардаар харууллаа харагдаж байхийн... Нээрээ хэцүү юмдаа гэж... Залуудаа бэк ап байсан ч бас л балангийн тараадаг басан нөхөр шүү... Нээрээ би ч энэ форумд удаагүйлдээ... Миланыг бол харин польшд байхдаа л үхдэг байлаашд... Нээрээ тэр үед ч хөл бөмбөг гэдэг юм чинь бас л өөр л байлаашдээ... Хучуулын тоглолтыг үзсэн чинь бас юм байншүү... Бажжо мань их хөгшөрсөн байндаа...
ПС: = пост скриптум = нэмэж онцлон хэлхэд гэхүүдээ...
ПС2: Мэдсэн юм илүүдэхгүй...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: FORZA A.C MILAN

Postby Devil 7 » Fri Oct 10, 2008 5:17 pm

Энэ одоо яг юуны тухай яриад бна :smile:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: FORZA A.C MILAN

Postby шипи » Fri Oct 10, 2008 5:41 pm

Мэдсэн юм илүүдэхгүй... :mrgreen:
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Re: FORZA A.C MILAN

Postby Devil 7 » Fri Oct 10, 2008 5:51 pm

:-o
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: FORZA A.C MILAN

Postby Чуугий » Fri Oct 10, 2008 10:45 pm

Нобун гоё мэдээнүүд оруулж байгаад чинь баярлалаа.Хамгаалалт гэхээсээ илүү хаалгачын асуудлаа шийдүүл зүгээр юмсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: FORZA A.C MILAN

Postby LeMoN » Sat Oct 11, 2008 7:21 pm

Танайд Ронни ирсэн нь нүдээ олсон наймаа болсон шүү. Сайхан идээшчихлээ Уг нь АЛ байсан бол энэ жил цус гарахгүй юу
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: FORZA A.C MILAN

Postby orangeman » Sun Oct 12, 2008 7:02 am

Манай хүн Лежэндүүдынх нь тоглолтонд оролцоод л инээгээд л явжына .... харах тусам харамсаад л байхын :sad: ...амжилт хүсье...Дэлхийн шилдэгээр 3 дахиа тодорчихоосой хэхэххэхэ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Sun Oct 12, 2008 6:50 pm

Image

Манайх Швэдийн Robin Söder гээд залуутай холбогдоод байгаа гэнэ. Одоо 17 настай ИФК Готэбoрг багт довтлогчийн байрлалд тоглодог. Өнгөрсөн орой Аталанта багийн эсрэг тоглох тоглолтыг нь манай скаутууд үзсэн гэнэ. Россонэричүүд Пато, Палосчи нар шиг клубын ирээдүй болсон залуучуудыг элсүүлэхээр оролдож байгаа юм. Содэр клубтээ энэ улиралд 10 тоглолт хийж 5 гоол хийгээд байгаа юм байна. Харин улсынхаа багачуудын багт 19 тоглолтод 9 гоол хийж байсан ба одоо 17 настай ч улсынхаа 21 настны шигшээд дуудагдсан (1 тоглолт ) юм байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Sun Oct 12, 2008 7:40 pm

orangeman wrote:Манай хүн Лежэндүүдынх нь тоглолтонд оролцоод л инээгээд л явжына .... харах тусам харамсаад л байхын :sad: ...амжилт хүсье...Дэлхийн шилдэгээр 3 дахиа тодорчихоосой хэхэххэхэ...

:mrgreen:
Image

Милан Чаннэл Роннитой ярилцлага хийсэн байна. Түүнтэй ярилцлага хийх гэж очиход тэр Мальдинитай бэлтгэл хийж байсан гэнэ. Түүний бэлтгэл нь хүнд байсан ч биеэ дайчилж ажиллах, бэлтгэл хийх нь түүнд аз жаргал авчирч байгаа мэт харагдсан аж. Тэр инээмсэглэсээр гарч ирээд Португаль хэл рүү орчуулга хийхээс өмнө шууд Италиар маш цэвэрхэн "How are you? Everything good? I'm well, thanks. Dear Milan fans, thanks for the way you are close to me and I hope we can experience many joys together." гэсэн байна. Гэхдээ дараах ярилцлагаыг төрөлх хэл дээр нь хийсэн байна.

"Роналдиньо, Итали хэл ямар байна?"
"Италиар ярих нь хэцүү байна. Гэхдээ би бүгдийг нь ойлгож чадаж байгаа."

"ТВ үзэж Италийн талаар илүү ихийг мэдэж авч байгаа юу?"
"ТВ үзэж арай л амжихгүй байгаа. Яагаад гэвэл бид үргэлж л бэлтгэл хийж эсвэл аялж байдаг. Гэвч энд, Миланнэллoд ТВ үзэх цаг зав гаргаж чадах байх."

"Та Милан хотод дуртай ю?"
"Тиймээ, маш их дуртай. Гэхдээ би Итали хэл сурахад ихэнх цагаа зарцуулж байгаа. Миний эхний зорилго бол Итали хэл сурч хүмүүстэй ойлголцож сурах дараа нь хотынхоо талаар илүү ихийг сурах. "

"Та Сан Сиро стадионы талаар мэддэг байсан. Харин одоо таны стадион болсон. Ямар санагдаж байна?"
"Сан Сирод тоглох гайхамшигтай байдаг. Би Сан Сирод Барсатай цуг тоглож байсан учраас мэддэг байсан. Харин одоо Миланд, Сан Сиро надад яг гэр шиг санагддаг."

"Спайнд танийг Диньо, Ронние, Роналдиньо гэж янз янзаар дууддаг байсан. Танийг аль нэрээр нь дуудвал зүгээр вэ?"
"Би Роналдиньо гэж дуудуулах дуртай байдаг. Яагаад гэвэл миний нэр болчихсон учраас."

"Танийг Хип-Хоп хөгжимд дуртай гэж сонссон энэ үнэн үү?"
"Тиймээ, бас би Самбад дуртай. Хэдийгээр Хип-Хоп бол миний хамгийн дуртай нь мөн ч, би бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхдог."

"Та Бразилын үндэсний шигшээ багийн одоо болох тоглолтуудын талаар юу гэж бодож байна."
"Би Бразилын шигшээ одоо болох 2 тоглолтууддаа гайхамшигтай тоглолтыг хийж хэрэгцээт оноогоо авсанаар топд байсаар байх болно гэдэгт найдаж итгэж байна даа.Бидний хувьд Дэлхийн аваргын тоглолтод шалгарах гэдэг маш чухал. Саяны хэд хоног би Миланнэллөд бэлтгэл хийгээд Кака болон Пато нарын талаар сонсоогүй ч, тэд тоглолтод бүх анхаарлаа хандуулж, маш их хөдөлмөрлөж байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор би маш итгэлтэй байна."

"Та 2010 онд Роналдог орж чадна гэж бодож байна уу?"
"Би үнэхээр тэгж найдаж байна. Гэхдээ хамгийн эхэнд би түүнийг буцаад талбайд гарч хөлбөмбөг тоглож эхэлнэ гэдэгт найдаж байгаа. Яагаад гэвэл түүний хувьд хөлбөмбөг маш чухал зүйл. Бас шигшээ багт буцаж ирсэнээр Бразил үндэстэнд баяр баясгалан авчирч чадах хүн."

"Та Миланы болон Виолагийн тоглогч байсан Боргоновог хараад юу гэж бодсон бэ?"
"Тэнд ирж оролцсон маш олон чухал хүмүүс бас хуучин цуг тоглож байсан хүмүүс бүгд маш сэтгэл хөдлөм байсан."

"Та Дэрбид гоолдсон нь сэтгэлд тань үлдсэн хэвээрээ байна уу?"
"Энэ бол надад хэзээ ч мартагдахааргүй гоол байсан. Учир нь Миланы өмсгөл өмсөөд оруулсан абхны гоол ба хамгийн чухал нь дэрбид орсон гэдэгээрээ онцлог юм."

"Кака ч бас анхны гоолоо тань шиг дэрбид оруулж байсан. Та энэ нь ямар нэг юм хэлээд байна гэж бодохгүй байна уу?"
"Би тэгж байдаж байна. Энэ нь миний шинэ адал явдлын эхлэл байгаасай гэж бодож байна."
"Энэ 2 долоо хоногт Миланэллoд бэлтгэл хийх нь таны хуучныхаа формыг бүрмөсөн эргүүлж олж авахад чухал байх гэж бодож байна?"
"Миний хувьд эдгээр хоногуудад бэлтгэл хийх нь маш шухал л даа. Учир нь надад физикал бэлтгэл хийх шаардлага байсан юм. Тэгээд хуучнийхаа шилдэг төвшинд очиж чадаад Миланы төлөө бүхнээ зориулж тоглож чадна гэдэгтээ итгэж байна."

"Та Шeвад 2 жилийн дараах гоол хийхэд нь тусалж ассист өгч чадсан даа дуртай байгаа байх?"
"Тиймээ, надад үнэхээр сайхан байсан. Яагаад гэвэл тэр үнэхээр шилдэг тоглогч. Бид цугтаа тоглож байгаа нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Багийнхандаа туслах нь маш сайхан байдаг. Үүнд Шeва ч бас багтана."

"Милантай улирлыг эхлүүлэхдээ гэр бүлийнхэнтэйгээ цуг байх нь танд их чухал байх?"
"Тиймээ шухал. Миний гэр бүл бол надад хамгийн чухал зүйл бас тэдэнтэйгээ цуг байх нь надад эрч хүч өгч байдаг."
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Sun Oct 12, 2008 7:53 pm

Манайх Моутиньо болон Фабрэгас нарт анхаарлаа хандуулаад байгаа гэнэ. Пирлогийн 2 сарын гэмтэл нь манай тоглолтод маш хүндээр туссанаас болсон юм байх. Хэрвээ дахиж Пирло гэмтэх юм бол тоглолтыг төвөөс найруулчих хүн байхгүй болчихоод байгаам гэнэ. Тиймээс тактикын солилцоогоор тоглуулах хүн хэрэгтэй. Корриэрo дэллo Спорт сонин дээр, клуб дараагийн улиралаас энэ асуудлыг шийднэ, тэр нь Спортинг Лисбоны од Моутиньо юм байх. Моутиньо 2013 он хүртэл гэрээтэй бас 20сая хавьцаа юм байхаа. Моутиньо гэхдээ довтлох хагас дээр тоглодог ч хамгаалалтын өмнө, плэймэйкэр хийж чадна гэнэ. Хэдийгээр магадлал муутай ч Фабрэгасыг ч бас анхааралдаа авсан байгаа гэнэ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Gankhuu » Mon Oct 13, 2008 11:13 am

Горкуфф нэг ассист нэг гоол алж байна аа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: FORZA A.C MILAN

Postby Чуугий » Mon Oct 13, 2008 11:19 pm

шигшээдээ сайн тоглоод бгаа шдээ...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Tue Oct 14, 2008 3:26 pm

Харин тэхх манайд байнга талбайд гарч чадахгүй байснаас форм муутай байсан бололтой. Шинэ багтаа ч бас л сайн байгаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Tue Oct 14, 2008 3:42 pm

Манайхан Дэлхийн Aваргад
Манайхнаас 7 тоглогч шигшээдээ дуудагдсанаас эхний байдлаар нийтдээ 430 минут тоглож 1 гоол хийсэн байна.

Болгар 0 - 0 Итали
Италийн шигшээд манай Гаттузо, Замбротта, Бонэра 3 дуудагдсан. Болгарын Софиад болсон энэ тоглолтод Гаттузо, Замбротта 2 маань 90 минут тоглосон байна. Харин Бонэра бэнчэд суусаар дуусгаж.
Групп 8
Итали 8
Ирланд 4
Монтенегрo 2
Болгар 2
Кипр 1
Гүрж 1

Польш 2 - 1 Чэх
Польшийн Чорзовт Польшт Чэх хожигдлоо. Энэ тоглолтод Янкуловски маань 90 минут тоглосон байна.

Групп 3
Польш 7
Словак 6
Словэнь 5
Хойд Ирланд 2
Чэх 1
Сан Марино 0


Украйн 0 - 0 Хорват
Энэ тоглолтод Шева маань 90 минут тоглосон байна. Аль аль баг нь гоол оруулж чадалгүй тэнцжээ.

Групп 6
Англи 9
Украйн 7
Хорват 4
Беларүс 3
Казакстан 3
Андорра 0

Вэнэсүэл 0 - 4 Бразил
Кака 70 минут тоглож, Пато маань тоглосонгүй ээ. Кака тоглолт эхлүүлээд 5дахь минутад хаалганы баруун захаас цөм цохиж гоолдсон. Үнэхээр гоё цохьсон. Бас Адрианогийн гоолын эхлэлийг тавьж зүүнд гаргаж өгсөн. Бөмбөг контрол бас талбайн харалт мундаг байна лээ. Формондоо орж байна даа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Tue Oct 14, 2008 3:49 pm

Манайхны үлдсэн тоглолтууд 10 сарын 15нд болох юм байна.

Гатуузо, Бонэра, Замбротта
Лэччэд Итали - Монтенегро тоглолт.

Янкуловски
Теплист Чэх - Словэнь тоглолт.

Кака, Пато
Рио Дэ Жанэйрөд Бразил - Колумб тоглолт

Харин Шева бэлтгэлдээ эргэж ирэх нь
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Tue Oct 14, 2008 3:56 pm

Манайхан Албанид “Taci Oil Albania Reads” тэмцээнд оролцох нь. Энэ нэг л тоглолтоор шийдэгдэх тэмцээн ба тэмцээн гэхээсээ нөхөрсөг тоглолт юм байна. Тоглолт Тиранагийн "Qemal Stafa" стадионд болно. UNICEFээс санаачилсан Албанийн багачууд залуучудад зориулж номын сан барих Albania Reads төсөлийн фондыг цуглуулах зорилготой гэнэ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORZA A.C MILAN

Postby Nobun@g@ » Tue Oct 14, 2008 4:07 pm

Манайхаас 27н тоглогч дуудагджээ. Анчэлoттигийн дуудсан 27н тоглогч.

GK : Аббиати, Дида, Калач
DF : Мальдини, Каладзэ, Нэста, Фавалли, Сэндэрoс, Дармайн, Пасини, Антонини, Коломбо(59), Мэрэгалли(61)
MF : Эмэрсoн, Кардасио, Пирло, Амбросини, Фламини, Жианола(52)
ST : Инзаги, Сийдорф, Борриэлo, Шэвшэнкo, Виудэз, Роналдиньо, Анжэлли(57), Скапуззи(62)

Ашгүй манай гэмтэлрэй байсан Нэста, Сэндэрoс, Пирло, Инзаги, Борриэлo нар эргэж ирж байна. Дээрээс нь залуучуудаа бас авч явж байгаам байна.

Эсрэг багийн Тирана нь 2006-2007 оны улиралд Албанийн Супэрлигад 23 дахиа түрүүлсэн баг юм байна. Харин өнгөрсөн жил 6д оржээ. Дасгалжуулагч нь Блаз Бака Слискович гэж Боснийн иргэн. Адриатич багт 1987-1988 оны улиралд 23 тоглолтод 8 гоол хийж байж. Манай Анчэлoттиг хагас хамгаалагчаар Саччигийн удирдсан Миланд байх уед тоглож байсан удаатай юм байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron