Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Sep 26, 2008 1:20 am

Бас л эвгүйтүүлсэн тоглолт боллоо. Леччегийн хувд ганц л аюултай довтолгоо хийсэн ч хамгаалалт гэж лут байлаа. ер нь хамгаалах гэж л ирсэн байсан, бүгдээрээ л хамгаалж байна. Манайхан арай л гэж нэг гоол хийлээ. Моу ч аргагүй довтолж тоглодог дасгалжуулагч юмаа. Тоглолтын эхэнд Адри, Ибра, Манчини гэсэн довтлогчидтой гарсан ч 2-р үеийн эхнээс Станкович, Вьеира нарыг суулгаж, Майкон, Куаресма нарыг гаргасан. Дараа нь Кивуг суулгаж Крузыг оруулсан. Ингээд нийт 5 довтлогчтой тоглолоо. Олон дасгалжуулагчид лигийн жирийн тоглолтонд 5 довтлогч гаргаж тоглохгүй байхаа
Моугийн гэртээ байгуулсан 100 дахь дараалсан хожил, Сезарын Интэрт хийсэн 100 дахь тоглолт, Занеттигийн 600 дах тоглолтоор өчигдрийн тоглолт онцлог байж.

Дэд багийн ахлагч Кордоба Занеттид 600 дахь тоглолтоо хийж байгаад нь дурсгасан дурсгал цар
Image

Ибрагийн хөндлөвч оносон цохилт
Image

Гоооол!!
Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Sep 26, 2008 1:41 am

Занетти 600 дахь тоглолтоо хийснийхээ дараа хэвлэлийнхэнтэй ярилцсан байна. Тэрээр:
Би Мораттигийн гэр бүлийнхэнд баярлаж явдаг. би Интэр руу очно гэдгээ мэдээгүй байсан, 94 онд шигшээгийн дасгалжуулагч Пассарелли утасдаж Интэрийн тоглогч болсон гэдгийг дуулгасан. 95 онд жижиг багаас Милан шиг том хотод ирсэн нь надад их асуудалтай байлаа, би ч дэндүү залуу байсан, харин Мораттигийнхний итгэл надад маш чухал байсан.
Би Заморано, Бажо, Бергоми, Кордоба гэх мэт алдарт тоглогчидтой хамт тоглож байсандаа их азтай. Парист болсон уефа цомын финалд гоол хийж, анхныхаа цомоо авч байснаа хэзээ ч мартдаггүй.

Ахлагч маань 700т дах тоглолтоо дербигээс эхлэх нь. Вива Занетти!!!!!!

Image

Image

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Sep 26, 2008 2:12 am

Image

Өнөөдөр Дакууртын төрсөн өдөр юм байна. Salute!!!
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Nomer 10 » Fri Sep 26, 2008 11:43 am

Бергоми ч бөмбөг аймшигтай салгадаг байсан шүү.

Өчигдөр ЖМ 100 дараалаад талбайдаа хожигдоогүй гэсэн рекорд дасгалжуулагч болжээ. 38 удаа Порто, 60 удаа Челси, 2 удаа Интер. Челсид 7,5 саяын цалин авдаг байсан тэр Интерт 9 саяыг цэврээр хүртэх болсон. Ж.Клүүнийгийн дэргэд жилийн 100 мянгаар хөлсөлдөг харш нь 40 га эзэмшилтэй, мини хөлбөмбөгийн талбай, бассейн, нисдэг тэрэгний талбайтай гэнэ. 2000 кв.м талбайтай байрных нь зөвхөн гал тогоо нь гэхэд л 200 кв.м аж.

Тэр Манчинигийн хийж чадаагүйг хийх гэж Интерт ирсэн. ЧЛ-ийн аварга болох. Хэрхэхийг харж л байя. Хөлбөмбөгийн хамгийн гол үүрэг нь гэхдээ дерби болон заналт дайснаа ялах байдаг. Интерийн олон фэнд ЧЛ-ийн аваргаас илүү Миланыг ялах нь гол санагдаж байгаа нь лавтай. Бүтэн сайнд энэ аймшигтай тулалдаан болох болно. Миний хувьд мэдээж улаан харуудынхаа цамцны захыг мушгин сууж үзнэ. ЖМ-д дургүй ч тэр хөлбөмбөгийн ертөнцийг сонирхолтой болгодог этгээд. Сэтгүүлчдийн хамгийн их ангуучилдаг нь зөвхөн тэр. Роман түүнийг дарамтлан барин Шеваг авчирсан. Авчирсан хойноо гараанд гаргуулах гэж үргэлж зүтгэсэн. Сүүлдээ энэ нь түүний явах шалтаг болсон. Энэ дээр би ЖМ-ийн талд байлаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бенеамата 2008-2009

Postby Devil 7 » Fri Sep 26, 2008 11:50 am

Zanetti :-D :eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Fri Sep 26, 2008 11:51 am

Леччег ч зовж байж л нухаж байна лээ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby Seikoni » Fri Sep 26, 2008 2:52 pm

1995 оноос Сери-Ад тоглоод өдийг хүрнэ гэдэг ч бас л урт хугацаа шүү..
Занетти бүх цаг үеийн шилдэг РБ-нүүлийн нэг.. Английн эсрэг хийсэн гоол нь ч гоё шүү...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Бенеамата 2008-2009

Postby Mr S » Fri Sep 26, 2008 5:23 pm

el payaso wrote:Леччег ч зовж байж л нухаж байна лээ дээ...

ЛЭЦЦЭ-н хамгаалагчид довтолгооны эцсийн мочид бомбогийг зайлуулаад бсан...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sat Sep 27, 2008 4:59 pm

Image

Маргааш Миланы 269 дэхь дерби болох нь. Бразил, хамгаалалт, довтолгоо болох болов уу. Манай хамгаалалтанд Сезар, Майкон, магадгүй Макс гарч тоглох байх. Харин урд Манчини, Адри гарах магадлалтай. Эсрэг талд Кака, Пато, харин Ронние яачихаж ч магадгүй юм.
Малдини шевад, Занетти Ибрад найдаж байна. Вьеира ч багаа хөршүүдээсээ илүү гэсэн байна.

Нэг экспертын бичсэн нийтлэл уншлаа.
100 жилийн хугацаанд 268 удаа тоглсосон. Милан 10 сар ч эхлээгүй байхад Интэрээс 4 онооны ард байна, Калчиополигоос хойш дунджаар 28.5 онооны ард байгаа. Тиймд энэ удаа ойртож авах нь юунаас ч илүү чухал.
Карлеттогийн гол зорилго бол скудетто, Моугийнх бол аваргуудын лиг. Гэхдээ энүүгээр Моуг дербид санаа тавихгүй гэж хэлж болохгүй. Тэрээр челсид байхдаа 33 дерби хийснээс 22 хожил, 9 тэнцээ, ердөө 2 хожигдол авчээ. Лондон хотын шилдэг байсаар ирсэн, үүнийгээ алдарт Милан хотод давтах хүсэлтэй нь ойлгомжтой.
2 дасгалжуулагчийн хувд Карлетто Моуг 2 удаа хожиж байсан. 2003 оны европын супер цомд түүний Португ, 2 жилийн өмнө түүний челсиг нөхөрсөг тоглолтонд.
Ла Газзетта делло Спорт сонинд 2 дасгалжуулагчийг харьцуулж. Карло Ролекс зүүдэг бол Хосе спорт Ричард Милле, Карлод Ауди байдаг бол Хосе Ферраритай, Карлод 3 нохой байдгийг Нилсон, Плуга, Гути гэж дууддаг бол, Хосегийн ёркишери террьерийг Лея гэж дууддаг.
Довтолгоог нь авч үзвэл Пато, Борриеллогийн хослол сайн тоглож байгаа. Мөн Интэрийн эсрэг амжилттай тоглодог шева байна. Круз энэ улирад ердөө 12 минут тоглосон ч Лечче дээр багтаа 3 оноо авч өгсөн. Мөн тэрээр сүүлийн 3 дербид 3 гоол хийсэн. Адри ч Миланы эсрэг сайн тоглодог ч би түүнийг гараанд гарна гэж бодохгүй байна. Ингээд миний бодлоор тоглолтын дүн 2:3
forza inter Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Sat Sep 27, 2008 9:11 pm

Моу өөрийгөө үнэлүүлэх эхний алхам.... гоёо тоглолт болноо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Sat Sep 27, 2008 9:38 pm

Seikoni wrote:1995 оноос Сери-Ад тоглоод өдийг хүрнэ гэдэг ч бас л урт хугацаа шүү..
Занетти бүх цаг үеийн шилдэг РБ-нүүлийн нэг.. Английн эсрэг хийсэн гоол нь ч гоё шүү...
goal дээр гоёо нийтлэл гарсан байна лээ... Has Zanetti Ever Had A Bad Game? гэсэн гарчигтай... өнөө үеийн хамгийн тогтмол тоглолттой тоглогч гэсэн байна лээ... тэр бүх тоглолтонд 10-с хамгийн багадаа 6 гэсэн үнэлгээ авдаг гэсэн байна лээ.... гоёо тоглогч л доо... ядаж байхад хамгаалалт довтолгоонд аль алинд нь сайн дээр нь сүүлийн хэдэн жил интерт 2 жигүүрийн хамгаалалт хагас ДМ гээд есөн шидийн байрлал дээр тоглож байгаа... занеттиг интерийн төлөө тоглосон 13 жилд 14 дасгалжуулагч энэ багийг дасгалжуулж байсанаас 10 дасгалжуулагчийнх нь үед Занетти ахлагч байсаар ирсэн... гоёо тоглогч л доо... зан харектарь нь ч гэсэн их гоёо даруухан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby kayo » Mon Sep 29, 2008 2:00 am

Энэ 2 тэгээд нэг стадионыг хоюул эзэмшдэг биздээ,хоми,авай нь адилхан нэг стадионд болдог уу?тэгээд жишээ нь хоми болсон нь юүгаараа давуу байх уу, дэмжигчидэд нь илүү пилет зардаг юм уу?
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Аагий » Mon Sep 29, 2008 9:33 am

Юу болсийн гэмээр л тоглолт болж... :smile:

FT AC Milan [1 - 0] Inter Milan

36' [1 - 0] Ronaldinho
41' G. Gattuso шар карт
51' M. Jankulovski шар карт
61' N. Burdisso шар карт
66' P. Vieira шар карт
69' R. Quaresma шар карт
77' N. Burdisso улаан карт /шар карт/
81' J. Zanetti шар карт
82' M. Materazzi улаан карт
85' D. Stankovic шар карт
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Mon Sep 29, 2008 9:35 am

kayo wrote:Энэ 2 тэгээд нэг стадионыг хоюул эзэмшдэг биздээ,хоми,авай нь адилхан нэг стадионд болдог уу?тэгээд жишээ нь хоми болсон нь юүгаараа давуу байх уу, дэмжигчидэд нь илүү пилет зардаг юм уу?
тийм гэсэн... саяных нь сан сирод юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Mon Sep 29, 2008 9:36 am

Аагий wrote:Юу болсийн гэмээр л тоглолт болж... :smile:

FT AC Milan [1 - 0] Inter Milan

36' [1 - 0] Ronaldinho
41' G. Gattuso шар карт
51' M. Jankulovski шар карт
61' N. Burdisso шар карт
66' P. Vieira шар карт
69' R. Quaresma шар карт
77' N. Burdisso улаан карт /шар карт/
81' J. Zanetti шар карт
82' M. Materazzi улаан карт
85' D. Stankovic шар карт
Интер ч угаасаа карт авах дуртай улс доо... Ибра нээрэ топ хамгаалагчдийн өмнөөс ер нь гоолддог юм болов уу? гоол дээр бас тиймэрхүү юм бичиж ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby mick » Mon Sep 29, 2008 9:55 am

Хаха. Манай Жозэ ч эвгүйтлээ дээ... :mrgreen:

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby sOx » Mon Sep 29, 2008 3:18 pm

Аагий wrote:Юу болсийн гэмээр л тоглолт болж... :smile:

FT AC Milan [1 - 0] Inter Milan

36' [1 - 0] Ronaldinho
41' G. Gattuso шар карт
51' M. Jankulovski шар карт
61' N. Burdisso шар карт
66' P. Vieira шар карт
69' R. Quaresma шар карт
77' N. Burdisso улаан карт /шар карт/
81' J. Zanetti шар карт
82' M. Materazzi улаан карт
85' D. Stankovic шар карт

энэ матерази нийт тоголсон тоглолтноосоо илүү улаан, шар картууд нь их байхаа лол
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Бенеамата 2008-2009

Postby Gooner » Mon Sep 29, 2008 5:59 pm

Жозегийн хүмүүс сүүлдээ асар шатаж эхэлсэн.
Матраац сэлгээнд байж байгаад л босож чаг чаг гээд л улаан, Бурдиссо 2 удаа айхтар такл хийгээд улаан... хэрэг байхгүй
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Sep 30, 2008 12:53 am

Refs won Inter 1:0

Харамсалтай тоглолт боллоо. Манайхан өөрстөнөө сайн тоглосонгүй. Олон ч боломжоо хийсгэлээ. Манай зарим фэнүүд, Ривас, Дакуурт, Креспо нар байсан бол илүү тоглох байсан ч юм билүү гэцгээж байна. Куаресма гараанд гарах хэмжээнд тоглохгүй байна. Ирснээсээ хойш ганц Катаниа дээр л олигтой тоглосон. Түүний хувьд илүү хөдөлмөрлөх, биеэ дайчлах хэрэгтэй байх. Фигу, Марио, Химэнэз нар тэрнээс илүү тоглочих байсан биз. Сезар, Майкон, Кучу, Занетти нар л сайн тоглолоо.

2-р үед хамгаалагч, хагас хамгаалагчдаар Круз, Адри нар гарч ирсэн. Хосе ч тоглолтын дараа хэрвээ хожигдохоос айсан бол тэгж 2 довтлогч зэрэг гаргахгүй байсан гэсэн байна. Хожигдож байж юугаа ч хамгаалах юм, азаа л үзсэн нь дээр. Хүн дутуу дээр довтолгоонд ороход 2 хамгаалагч л үлдэж байлаа

Харин гоолны хувьд Кака отон байсан, үүнийг тооцоогүйгээрээ шүүгч алдаа гаргасан. Ингэж хожоод Милан одоо хүний өөдөөс хэлэх юмтай болж байна. Энэ талаар манайхнаас Ибра л ам нээх шив. Бусад нь юу ч хэлсэнгүй. Хэрвээ манайх отонгоос гоол хийгээд хожсон бол манай сэдэв лав 2 хуудас эргэх байсан биз. шүүгчийн тусламжаар хождог, үнэндээ бардаггүй, бла бла бла гээд л. Харин Миланы сэдэв дээр хожсонд баяр хүргэхээс илүү Интэрийг хожсонд баярлалаа гэсэн хүмүүс л байна. Энэ гоол отон байсан гээд хэлчих хүн алга. Өнгөрсөн жил манайхыг шүүгчээр хожлоо авдаг гээд гээд байсан хүмүүс хаана байна? Тийм л шударга, ёс бус юманд дургүй юм бол аль баг нь байх нь хамаагүй л баймаар.

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Sep 30, 2008 9:44 am

xb wrote:Refs won Inter 1:0

За яахав, дараагийн дерби дээр хариугаа сайн авах хэрэгтэй. Отон гоолоор хожоо л биз. Юм нэгээр дуусах биш дээ.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby TJ » Tue Sep 30, 2008 10:27 am

Ронние...... :eek: :mrgreen:
TJ
 
Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Oct 01, 2008 9:59 pm

Өнөө орой Вердерийг хүлээж авч тоглоно. Хосегийн тодорхойлсноос чухал ч шийдвэрлэх тоглолт биш гэнэ. Германчуудыг их үнэлж байна, бид мэднэ тэд лигийнхээ сүүлийн 2 тоглолтонд 10 гоол хийсэн ч гэсэн, Кипруудын эсрэг хийгээгүй. Довтолгоо сайтай баг. Хэрвээ бид энэ тоглолтонд хожвол хэсгээсээ нэгээр гарах боломж их болно. Учир нь тэд Кипр, Грекуудээс хүчтэй баг. Гарааны бүрэлдэхүүний талаар асуухад бүтэн сайны тоглогчдын 80% тоглоно гэсэн байна. Түүний хувьд хэд хэдэн тоглогч нарт их итгэл үзүүлж байгаа. Сезар, Макс, Майкон, Занетти, Кучу, Мунтари, Ибра гэсэн тоглогчид. Тэд ч үргэлж тоглолтонд оролцож байгаа.
Матрикс болохоор Хосегийн талаар хэдэн жилийн хугацаанд намайг анх удаа өмөөрч дугарсан хүн бол дасгалжуулагч маань. Үүгээрээ тэр багтаа маш чухал гэдгээ харуулсан. Би түүнд хувиараа талархлаа илэрхийлсэн бол энэ удаа та бүхний өмнө талархлаа илэрхийлж байна. Намайг калчиогийн фэнүүд 2 жилийн өмнө Италийн хөлбөмбөгт хийсэн зарим сайн тоглолтоор дурсаж байхыг хүсэж байна гэжээ.

Түүнийг Хосе дербигийн үед улаан карт авахад нь ингэж өмөөрч байсан. Яагаад Матрикс гэж? Тэгвэл тэнд туслах дасгалжуулагч Бареси, Кордоба, би гэх мэт олон хүн байхад яагаад заавал түүнд улаан карт өгдөг юм бэ?

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Чуугий » Wed Oct 01, 2008 10:13 pm

Amatory wrote:
xb wrote:Refs won Inter 1:0

Харамсалтай тоглолт боллоо. Манайхан өөрстөнөө сайн тоглосонгүй. Олон ч боломжоо хийсгэлээ. Манай зарим фэнүүд, Ривас, Дакуурт, Креспо нар байсан бол илүү тоглох байсан ч юм билүү гэцгээж байна. Куаресма гараанд гарах хэмжээнд тоглохгүй байна. Ирснээсээ хойш ганц Катаниа дээр л олигтой тоглосон. Түүний хувьд илүү хөдөлмөрлөх, биеэ дайчлах хэрэгтэй байх. Фигу, Марио, Химэнэз нар тэрнээс илүү тоглочих байсан биз. Сезар, Майкон, Кучу, Занетти нар л сайн тоглолоо.

2-р үед хамгаалагч, хагас хамгаалагчдаар Круз, Адри нар гарч ирсэн. Хосе ч тоглолтын дараа хэрвээ хожигдохоос айсан бол тэгж 2 довтлогч зэрэг гаргахгүй байсан гэсэн байна. Хожигдож байж юугаа ч хамгаалах юм, азаа л үзсэн нь дээр. Хүн дутуу дээр довтолгоонд ороход 2 хамгаалагч л үлдэж байлаа

Харин гоолны хувьд Кака отон байсан, үүнийг тооцоогүйгээрээ шүүгч алдаа гаргасан. Ингэж хожоод Милан одоо хүний өөдөөс хэлэх юмтай болж байна. Энэ талаар манайхнаас Ибра л ам нээх шив. Бусад нь юу ч хэлсэнгүй. Хэрвээ манайх отонгоос гоол хийгээд хожсон бол манай сэдэв лав 2 хуудас эргэх байсан биз. шүүгчийн тусламжаар хождог, үнэндээ бардаггүй, бла бла бла гээд л. Харин Миланы сэдэв дээр хожсонд баяр хүргэхээс илүү Интэрийг хожсонд баярлалаа гэсэн хүмүүс л байна. Энэ гоол отон байсан гээд хэлчих хүн алга. Өнгөрсөн жил манайхыг шүүгчээр хожлоо авдаг гээд гээд байсан хүмүүс хаана байна? Тийм л шударга, ёс бус юманд дургүй юм бол аль баг нь байх нь хамаагүй л баймаар.

отон байсныг хүлээн зөвшөөрнө.Гэхдээ тэр бол шүүгчийн харж байгаагаар отон биш байсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Г.Баяраа » Wed Oct 01, 2008 11:08 pm

xb wrote:Түүнийг Хосе дербигийн үед улаан карт авахад нь ингэж өмөөрч байсан. Яагаад Матрикс гэж? Тэгвэл тэнд туслах дасгалжуулагч Бареси, Кордоба, би гэх мэт олон хүн байхад яагаад заавал түүнд улаан карт өгдөг юм бэ?

угаасаа л мэдээж шд .... муу нэртэй луу данстай тэрнийг хараад л шүүгч нарын нүд нь хорсдог биз :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бенеамата 2008-2009

Postby 21Grams » Thu Oct 02, 2008 12:17 am

Зөв шд.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 56 guests
cron