<<<Вердер Бремен>>>

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Жавхлан » Sun Sep 21, 2008 6:15 am

Хэхэ өнөөдөр ядаж байхад нээлт нь болж байдаг. Манай хотын согтуучуул боож үхэx гэж байна. Вердер ЧЛ-ийн онигоогоо бага ч болов заслаа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Чуугий » Sun Sep 21, 2008 9:41 am

Сайхан хожлоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Khosoo » Sun Sep 21, 2008 11:09 am

Вүүхүүү. Ёстой гоё авлаадаа. Бүх юм шийдэгдсэн хойно Боровскидоо хоёр гоол бэлэглэлээ. Гоё байнаа. Байернг ингэж хожиж байгаа баг хэсгээсээ гарналдаа. :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Mojul » Sun Sep 21, 2008 12:18 pm

АЛаад хаячжээ........ :-D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Nomer 10 » Mon Sep 22, 2008 8:22 pm

Бавари Вийзний буюу Октоберфестийн үерх тоглолтынхоо 80 гаран хувьд нь хожиж байсан түүхтэйм байна. Өчигдөр тэгсэн Брэмэнээс ирсэн тоглогч нь 2 гоол хийж Бавариг бага ч гэсэн аварлаа. Брэмэн нээрээ орон гарантах юм аа. Фамагуста дээр ингэж тоглохгүй. Энэ эрчээрээ цаашаа, Вэзэр голынхоон :-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Nomer 10 » Mon Sep 22, 2008 8:40 pm

Вау.
Image

Хөөрхий Хөнэсс
Image

Та нарын хувцаслалт л гоё юм.
Image

Чамд Кааны дайчин чанар алга.
Image

Бас нэг жүжигчин.
Image

Хөөрхий дөө, гэхдээ 27 тоглолт дараалан хожигдоогүй гэсэн Бундэслигийн түүхэн амжилт чинийх.
Image

Миний дүү балчир байна доо.
Image

Чи ч бас энэ багийг орхих хэрэгтэй.
Image

Баярлалаа, ногоонууд аа.
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Жавхлан » Tue Sep 23, 2008 12:27 am

10 их тавлаж байх шив. Wir werden wieder aufstehen!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: <<<Вердер Бремен>>>

Postby white » Tue Sep 23, 2008 11:52 am

Харин тийм 10 их тохуурхаж байх шив дээ. Би 10-д бэлэг барина аа харж байгаарай.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: <<<Вердер Бремен>>>

Postby spain man » Wed Sep 24, 2008 12:16 am

хахаха .. арав гоё шүүү .... :-D гоёо тайлбарууд бна... Загатнасан газар маажлаа... Вэрдэр тэнцэхэд энүүгээр баварийн фэнүүд ханхалзаад байсийн гэгэгэг
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Жавхлан » Wed Sep 24, 2008 12:50 am

Илүү шд. Танайхтай хасагдах шатанд таарвал жинхэнэ загатнаа гэж юу байдгийг үзүүлэх байлгүй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: <<<Вердер Бремен>>>

Postby El Payaso » Wed Sep 24, 2008 9:25 am

тэр чи ч бас энэ багийг орхих хэрэгтэй гэдэг тайлбар мангар таалагдлаа... :-o
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: <<<Вердер Бремен>>>

Postby che » Wed Sep 24, 2008 10:42 am

10 :eek: :mrgreen:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: <<<Вердер Бремен>>>

Postby ТӨӨГӨӨ » Wed Sep 24, 2008 10:55 am

el payaso wrote:тэр чи ч бас энэ багийг орхих хэрэгтэй гэдэг тайлбар мангар таалагдлаа... :-o

:-o мичо орхих хэрэгтэй надад лав таалагдадгүй!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: <<<Вердер Бремен>>>

Postby spain man » Wed Sep 24, 2008 2:25 pm

Жавхаа аягуу шаралхсан ккк .. Таарчаасай ... Риберигээс бусад нь нөү проблем ...

Надаа лав та нарын хувцаслалт л гоё юм гэдэг зэрлэг санагдсан :-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Чуугий » Thu Sep 25, 2008 12:28 am

10 голын олоод хэлцэн байна шдээ... :mrgreen:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: <<<Вердер Бремен>>>

Postby che » Sat Sep 27, 2008 11:56 pm

Werder Bremen 5-4 1899 Hoffenheim
Дахиад л баахан гоал хийчэж.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Аагий » Sun Sep 28, 2008 1:49 am

Ёстой аймар тоглолт болж. Вердер 4:1 -с бариулж тэнцээд 81 дээр хожлын гоол хийж :eek:

FT Werder Bremen [5 - 4] Hoffenheim
8' [1 - 0] M. Ozil
16' [1 - 1] D. Ba
17' [2 - 1] C. Pizarro
21' [3 - 1] Diego
30' [4 - 1] A. Hunt
36' [4 - 2] S. Salihovic
62' [4 - 3] P. Mertesacker V. Ibisevic (pen.)
71' [4 - 4] M. Compper
81' [5 - 4] M. Ozil
88' S. Salihovic
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: <<<Вердер Бремен>>>

Postby zizu » Sun Sep 28, 2008 3:03 am

Гайхалтай тоглолт болжээ... Одоо Интерийг хожчих...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Gooner » Sun Sep 28, 2008 12:00 pm

Вэрдэр ч нэг иймэрхүү тоглолт хийх дуртай баг л даа хэхэ.

Энэ Мэсут Өзил лаажийнаа. Энэ улирал нээлт болож байна
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Чуугий » Sun Sep 28, 2008 12:09 pm

аймар тоглолт болжээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: <<<Вердер Бремен>>>

Postby haka » Sun Sep 28, 2008 1:31 pm

chuugii wrote:аймар тоглолт болжээ

Ямар олон гоол орсон юм дээ :-D
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: <<<Вердер Бремен>>>

Postby ТӨӨГӨӨ » Mon Sep 29, 2008 10:34 am

энэ хоффэнхайм чинь харин овоо юм бна шд! Одоо СЛ-д хожих хэрэгтэй бна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: <<<Вердер Бремен>>>

Postby sOx » Mon Sep 29, 2008 3:24 pm

Интэрийг хожволч яаая ярих юм биш.
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Nomer 10 » Tue Sep 30, 2008 2:52 pm

mdefender wrote:энэ хоффэнхайм чинь харин овоо юм бна шд! Одоо СЛ-д хожих хэрэгтэй бна


Гүй харин бүр гайхаж дуусаад байна. Уржнан 3-р лигид байхдаа удахгүй Бундэслигт тоглоно гэхэд нь инээд хүрч байлаа. Ноднин 2-р лигид ганцхан улирал тоглоод дээшээ гараад ирэхэд нь гайхсан шүү. Гэхдээ л дээд лигийн багуудын шалны алчуур болоод дуусна даа гэж бодож байлаа. Тэгсэн чинь одоо бүр Штуттгарт Байерны өмнө 6-рт явж байдаг. Брэмэн Лэвэркузен 2-ын дараа оруулсан гоолоороо(6 тоглолтод 14 гоол) 3-т явж байх юм. Сүүлийн 2 жилд нэлээн хэдэн шинэ хүн авсан л даа. Гэхдээ л өдийг хүртэлх Бундэслигийн бодол маань өөрчлөгдөх гээд л байна шүү. Энэ хэвээрээ улирал дуусвал Бундэслигийн чанар чансаа муугаар зогсохгүй маш муу болжээ гэж бодох болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: <<<Вердер Бремен>>>

Postby Nomer 10 » Tue Sep 30, 2008 3:51 pm

Ханновер Бавариг үзэж байхдаа мэдээгээр Брэмэн 5-4 Хоффэнхайм гэснийг хараад мэл гайхаж цэл хөхөрсөн шүү. Тэгээд дараа нь тоймыг нь үзээд сэтгэл бүр ч их хөдөллөө. Брэмэн орон гаран гэдэг нь дахиад л харагдлаа. Хэдэн жилийн өмнө Лионд онигоо болж байсан. Тэр жил Штуттгарттай 4-4-дсөн. Гоол алдах, оруулах тал дээр хэд гэдгийг таашгүй баг. Ер нь алалцах дуртай баг л даа. Энэ удаа гэхдээ хожиж чадсан нь яамай. Яг юу болов оо, сая.

3 сарын сүүлээс хойш гэртээ хожигдоогүй Брэмэний Фрингс Мэртэзакер нар гэмтлээс эргэн ирснээр Шааф бүх цэргээ хөлөг дээрээ ачаад задгай тэнгис дэх зогсоо зайгүй харилцан галладаг тулаанд орохоор хөдөллөө. Эсрэг талаас маш том амбицтайгаар Бундэслигт ирсэн ч 3-хан хоногийн өмнө Фрайбургт нухуулж, цомоос мултарсан Хоффэнхайм хэмээх 3-хан мянган оршин суугчтай, хөлбөмбөгийн багийнхаа ачаар Герман даяар танигдах болсон жижигхэн хотын баг байдаг бүх л их буугаа сумлан нэгийгээ үзэхээр тосч байлаа. Нар цацрагаа харамгүй тараан мишээсэн Вэзэр стадионд суугаа 40 мянган үзэгч эцэст нь есийн есөн гоол үзнэ гэдгээ хэрхэн мэдэх билээ. Эхний гоол ердөө л 8-хан минутын дараа орлоо. Энэ улирлын Бундэслигийн нээлтүүдийн нэг Месут Өзил долоо хоногийн өмнө яг Баварид гоолддог шигээ эсрэг талынхаа барууны хамгаалагчдыг мангартуулаад эргэнгүүт цохиод ГООЛ. Гайхалтай гоол байлаа. Бяцхан баг гэсэн ч мөчөөгөө өгсөнгүй ээ. Энэ улирлын бас нэгэн нээлт Ибисевич Брэмэний Бөнишээс бөмбөгийг булааж аваад Демба Ба-д маш гоё пасс өгөхөд цаадах нь 10-аад метрээс найдвартай юм хийлээ. Энэ гоол нь гэтэл талбайн эздийг уурыг хүргэчихжээ. Хант айлын хаалганаас холгүй бөмбөг тасалж аваад Пиццад хаяхад Вэрдэрийн хуучин мөн шинэ цэрэг уран өсгийлдөөд ГООЛ. Диего тун удалгүй залгуулаад 10-аад метрээс хүчтэй цохиод 3-1. Хоффэнхайм гэтэл сэтгэлээр амархан унадаг баг биш ажээ. Сахиловичийн цохилтыг Вийзэ хаасан ч ойход нь Обаси нэмж цохилоо. Харамсалтай нь шон. Шонгоос ойгоод орох байсан ч Вийзэгийн хөл шугам дээр байсан нь саад болсон. Удалгүй зочин багийн хаалгач муухай алдаа гаргалаа даа. Хант дээр ирсэн бөмбөгийг тэр 20-иод метрээс шууд цохиод 4-1. Тоглолт ойлгомжтой болжээ. Гэтэл үгүй юм шиг байна аа. Сахилович 20-иод метрээс хөндлөвч хусчихлаа. Ойсныг нь Ба цохисон ч Пицца хааж байх юм. Тэр уг нь довтлогч бил үү юу билээ. Хоффэнхайм аймаар юм аа. Дайраад л байх юм. Торгуулийн шугамны гадна Мэртэ Обасиг унагасан ч Ибисевичэд бөмбөг хүрээд ирлээ. Гав ганцаараа дээрээс нь тэр чадварлаг, бараг л гоол. Гэтэл тэр бөмбөгнөөс зөрөөд хангиначих юм. Гэхдээ шүүгч чөлөөт цохилт өглөө. Сахилович цохилоо. ГООЛ... гэтэл байдаггүй ээ. 2 миунтын дараа тэр алдаагаа засаж хаалттай цохилтыг Брэмэний хана нуртал гоолдлоо. Эхний үе ингээд 4-2.

2-р үе эхлэнгүүт 4-3 болох шахлаа. Бөниш дахиад л бөмбөг алдлаа. Обаси Ибисевичэд дамжуулсан бол цэвэр гоол. Амиатаад алдчих юм, гэхдээ бас аймаар ойрхон зөрсөн шүү. 4-4 болж мэдэх нь гэсэн бодол төрөөд эхэллээ. Зөвхөн Хоффэнхайм л дайраад байлаа. Нэг удаа бужигнаанаас ганцаараа мөргөсөн Ибисевич сайхан юмыг алдчих юм. Дараа нь Сахилович 30-аад метрээс их буу шиг л хуссан, Вийзэ арайхийж булан болгосон. Шааф нөгөө муу Бөнишийг Пазаненаар солилоо, солихоос ч өөр аргагүй. Гэтэл ялгаа алга доо. Пицца 16-даа хүн унагачих юм. Тэр яагаад төвийн хамгаалагч хийгээд байна аа. Аргагүй шд, хамгаалагчид нь ажлаа хийхгүй байна шд энэ чинь. Ибисевич пеналтид сайн нөхөр шиг байна лээ. 4-3. Ганцхан минутын дараа Мэртэ улаан хусчих нь тэр. Ибисевичийг дэгээдээд унагачихсан. Уг нь тэр сүүлийн хүн бишсэн. Пазанен байрлалын хувьд Ибисевичээс өмнө байсан даа. Мангар шүүгч. Нэг хүн илүү, дээрээс нь зөвхөн тэд довтолж байгаа. 4-4 боллоо доо гэсэн бодол улам л лавшрав. Шааф тэнцвэргүй байдалдаа дүгнэлт хийж, талбайг хяналтгүй байлгахыг хүсээгүй тул 2 сэлгээ хийлээ. Гэлээ ч 4-4. Энэ бараг л ойлгомжтой байсан. Буланг Комппер мөргөсөн. Вийзэ тэнэгтрээд шугам дээрээ зогсоод байсан. Урагш ухасхийж гараад л бөмбөгийг цохиод холдуулчих газар. Ямар аймаар довтолж байв аа Брэмэн, эхний үед. Ямар азгүй юм бэ, тэд одоо. 10-аадхан минут дутуу. Байдлыг харвал зочид дахиад нэгийг хийх мэт. Гэтэл Брэмэний алтан жаал хүн дутуу багаа үнэхээр аварлаа. Диегогийн пассыг тэр хаалгачийн урдуур гүйлгээд богино буланд ГООЛ. Энэ бол цэвэр эсрэг багийн хамгаалагчдын алдаа байсан юм. Залгуулаад 5-5 болох шахав. Пазанены алдааг ашиглаад Обаси цохисон ч хөндлөвч. Ёстой л галзуурмаар тоглолт болж байна даа. Цаг дуусахын өмнө дахиад л 5-5 болох шахав. Миний харснаар бол шүүгч Хоффэнхаймын нэг 11 м-ийг дээрэмдчихлээ дээ. Ингээд эцэст нь нутгийн дэвжээ түшиж, Брэмэн 3 оноо авлаа. Энэ тоглолтыг үзсэн үзэгчид, шүүсэн шүүгч нар олон жил толгойдоо нэгэн сайхан дурсамжтай явах нь гарцаагүй ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 25 guests