by Nomer 10 » Tue Sep 30, 2008 3:51 pm
Ханновер Бавариг үзэж байхдаа мэдээгээр Брэмэн 5-4 Хоффэнхайм гэснийг хараад мэл гайхаж цэл хөхөрсөн шүү. Тэгээд дараа нь тоймыг нь үзээд сэтгэл бүр ч их хөдөллөө. Брэмэн орон гаран гэдэг нь дахиад л харагдлаа. Хэдэн жилийн өмнө Лионд онигоо болж байсан. Тэр жил Штуттгарттай 4-4-дсөн. Гоол алдах, оруулах тал дээр хэд гэдгийг таашгүй баг. Ер нь алалцах дуртай баг л даа. Энэ удаа гэхдээ хожиж чадсан нь яамай. Яг юу болов оо, сая.
3 сарын сүүлээс хойш гэртээ хожигдоогүй Брэмэний Фрингс Мэртэзакер нар гэмтлээс эргэн ирснээр Шааф бүх цэргээ хөлөг дээрээ ачаад задгай тэнгис дэх зогсоо зайгүй харилцан галладаг тулаанд орохоор хөдөллөө. Эсрэг талаас маш том амбицтайгаар Бундэслигт ирсэн ч 3-хан хоногийн өмнө Фрайбургт нухуулж, цомоос мултарсан Хоффэнхайм хэмээх 3-хан мянган оршин суугчтай, хөлбөмбөгийн багийнхаа ачаар Герман даяар танигдах болсон жижигхэн хотын баг байдаг бүх л их буугаа сумлан нэгийгээ үзэхээр тосч байлаа. Нар цацрагаа харамгүй тараан мишээсэн Вэзэр стадионд суугаа 40 мянган үзэгч эцэст нь есийн есөн гоол үзнэ гэдгээ хэрхэн мэдэх билээ. Эхний гоол ердөө л 8-хан минутын дараа орлоо. Энэ улирлын Бундэслигийн нээлтүүдийн нэг Месут Өзил долоо хоногийн өмнө яг Баварид гоолддог шигээ эсрэг талынхаа барууны хамгаалагчдыг мангартуулаад эргэнгүүт цохиод ГООЛ. Гайхалтай гоол байлаа. Бяцхан баг гэсэн ч мөчөөгөө өгсөнгүй ээ. Энэ улирлын бас нэгэн нээлт Ибисевич Брэмэний Бөнишээс бөмбөгийг булааж аваад Демба Ба-д маш гоё пасс өгөхөд цаадах нь 10-аад метрээс найдвартай юм хийлээ. Энэ гоол нь гэтэл талбайн эздийг уурыг хүргэчихжээ. Хант айлын хаалганаас холгүй бөмбөг тасалж аваад Пиццад хаяхад Вэрдэрийн хуучин мөн шинэ цэрэг уран өсгийлдөөд ГООЛ. Диего тун удалгүй залгуулаад 10-аад метрээс хүчтэй цохиод 3-1. Хоффэнхайм гэтэл сэтгэлээр амархан унадаг баг биш ажээ. Сахиловичийн цохилтыг Вийзэ хаасан ч ойход нь Обаси нэмж цохилоо. Харамсалтай нь шон. Шонгоос ойгоод орох байсан ч Вийзэгийн хөл шугам дээр байсан нь саад болсон. Удалгүй зочин багийн хаалгач муухай алдаа гаргалаа даа. Хант дээр ирсэн бөмбөгийг тэр 20-иод метрээс шууд цохиод 4-1. Тоглолт ойлгомжтой болжээ. Гэтэл үгүй юм шиг байна аа. Сахилович 20-иод метрээс хөндлөвч хусчихлаа. Ойсныг нь Ба цохисон ч Пицца хааж байх юм. Тэр уг нь довтлогч бил үү юу билээ. Хоффэнхайм аймаар юм аа. Дайраад л байх юм. Торгуулийн шугамны гадна Мэртэ Обасиг унагасан ч Ибисевичэд бөмбөг хүрээд ирлээ. Гав ганцаараа дээрээс нь тэр чадварлаг, бараг л гоол. Гэтэл тэр бөмбөгнөөс зөрөөд хангиначих юм. Гэхдээ шүүгч чөлөөт цохилт өглөө. Сахилович цохилоо. ГООЛ... гэтэл байдаггүй ээ. 2 миунтын дараа тэр алдаагаа засаж хаалттай цохилтыг Брэмэний хана нуртал гоолдлоо. Эхний үе ингээд 4-2.
2-р үе эхлэнгүүт 4-3 болох шахлаа. Бөниш дахиад л бөмбөг алдлаа. Обаси Ибисевичэд дамжуулсан бол цэвэр гоол. Амиатаад алдчих юм, гэхдээ бас аймаар ойрхон зөрсөн шүү. 4-4 болж мэдэх нь гэсэн бодол төрөөд эхэллээ. Зөвхөн Хоффэнхайм л дайраад байлаа. Нэг удаа бужигнаанаас ганцаараа мөргөсөн Ибисевич сайхан юмыг алдчих юм. Дараа нь Сахилович 30-аад метрээс их буу шиг л хуссан, Вийзэ арайхийж булан болгосон. Шааф нөгөө муу Бөнишийг Пазаненаар солилоо, солихоос ч өөр аргагүй. Гэтэл ялгаа алга доо. Пицца 16-даа хүн унагачих юм. Тэр яагаад төвийн хамгаалагч хийгээд байна аа. Аргагүй шд, хамгаалагчид нь ажлаа хийхгүй байна шд энэ чинь. Ибисевич пеналтид сайн нөхөр шиг байна лээ. 4-3. Ганцхан минутын дараа Мэртэ улаан хусчих нь тэр. Ибисевичийг дэгээдээд унагачихсан. Уг нь тэр сүүлийн хүн бишсэн. Пазанен байрлалын хувьд Ибисевичээс өмнө байсан даа. Мангар шүүгч. Нэг хүн илүү, дээрээс нь зөвхөн тэд довтолж байгаа. 4-4 боллоо доо гэсэн бодол улам л лавшрав. Шааф тэнцвэргүй байдалдаа дүгнэлт хийж, талбайг хяналтгүй байлгахыг хүсээгүй тул 2 сэлгээ хийлээ. Гэлээ ч 4-4. Энэ бараг л ойлгомжтой байсан. Буланг Комппер мөргөсөн. Вийзэ тэнэгтрээд шугам дээрээ зогсоод байсан. Урагш ухасхийж гараад л бөмбөгийг цохиод холдуулчих газар. Ямар аймаар довтолж байв аа Брэмэн, эхний үед. Ямар азгүй юм бэ, тэд одоо. 10-аадхан минут дутуу. Байдлыг харвал зочид дахиад нэгийг хийх мэт. Гэтэл Брэмэний алтан жаал хүн дутуу багаа үнэхээр аварлаа. Диегогийн пассыг тэр хаалгачийн урдуур гүйлгээд богино буланд ГООЛ. Энэ бол цэвэр эсрэг багийн хамгаалагчдын алдаа байсан юм. Залгуулаад 5-5 болох шахав. Пазанены алдааг ашиглаад Обаси цохисон ч хөндлөвч. Ёстой л галзуурмаар тоглолт болж байна даа. Цаг дуусахын өмнө дахиад л 5-5 болох шахав. Миний харснаар бол шүүгч Хоффэнхаймын нэг 11 м-ийг дээрэмдчихлээ дээ. Ингээд эцэст нь нутгийн дэвжээ түшиж, Брэмэн 3 оноо авлаа. Энэ тоглолтыг үзсэн үзэгчид, шүүсэн шүүгч нар олон жил толгойдоо нэгэн сайхан дурсамжтай явах нь гарцаагүй ээ.
Hup Holland Hup