by spain man » Thu Feb 23, 2006 5:06 pm
Yзэгчдийг гайхашруулсан гайхамшигт тоглолт, єндєр ур чадвар, тоглолтыг мэдрэх мэдрэмж, уран гоё дамжуулалт, шийдвэрлэх гоолууд... Энэ бол «Реал Мадрид»-ын шинэ сувд, Бразилийн шигшээгийн ирээдvйн найдвар Робсон де Соуза буюу Робиньогийн нэрийн хуудас юм. Дєнгєж 21 настай тvvнийг хvмvvс аль хэдийнэ домогт Пелетэй зvйрлэх болжээ.
Пелег хvмvvс хєлбємбєгийн хаанд єргємжилдєг бол Робиньо хунтайж юм. Пелегийн хvчин зvтгэж байсан «Сантос» клубт тоглож байх vедээ єєрийгєє бvрэн дvvрэн нээн харуулж чадсан Робиньо єдгєє Бразилийн шигшээд єєрийн байр сууриа баттай эзэлж чаджээ. Одоо тэрбээр Европыг байлдан дагуулахыг хvсч байна. Робиньо 1984 оны нэгдvгээр сарын 28-нд Сан Висентийн ойролцоох нэгэн жижиг газар мэндэлжээ.
Гэрийнхээ ойролцоох элсэн талбай дээр єдєржин бємбєг єшиглєх бяцхан хvv гудамжны «багийнхаа» гол тоглогч болж, тоглолтыг удирдан зохион байгуулдаг байв. Дєнгєж зургаан настайгаасаа л ур чадвараараа бусдаас ялгарах болсон Робиньо 9 нас хvрэх vедээ єєрийн тоглодог «Портриос» багийн бvрэлдэхvvнд 73 гоол! хийж амжжээ.
Хvvгийн авьяас чадвар Бразилийн топ клубvvдийн анхаарлаас гадуур єнгєрсєнгvй. Тvvнийг багтаа элсvvлэхийн тулд «Коринтианс», «Палмейрас», «Сан-Паула» зэрэг клубvvд єрсєлдєж байсан хэдий ч тэрбээр «Сантос»-ыг сонгосон юм. 2002 онд 18 настайдаа «Сантос»-ын бvрэлдэхvvнд анхлан тоглож, тэр улиралдаа 9 гоол оруулжээ. Робиньогийн тоглосон эхний улиралд «Сантос» хорин жилийн турш авч чадаагvй байсан Бразилийн аварга цолыг хvртсэн юм.
Дараагийн улиралд 32 тоглолтод мєн л 9 гоол оруулсан тэрбээр 2004 оны улиралд єєрийгєє бvрэн дvvрэн нээн харуулж 37 тоглолтод 21 гоол хийж багаа дахин аврга болоход гол vvрэг гvйцэтгэв. Мєн энэ улиралд Сан Паулагийн АШТ-д 7 гоол, Либертадоресийн цомын тэмцээнд 4 гоолоор єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаажээ.
Энэ vеэс л тvvнийг Европын грандууд сонирхох болж, залуу одын тєлєє vнэ хаялцаж эхэлсэн юм. «Арсенал», «Реал Мадрид», «Ювентус» клубvvд тvvнийг сонирхогчдын тэргvvн эгнээнд явж байв.
Оддын цуглуулга «Реал Мадрид» энэ тэмцэлд ялж Робиньог 24 сая еврогоор єєрийн болголоо. Одоо тэрбээр шигшээ багийн анд Роналдо, Роберто Карлос, Баптиста нартай мєр зэрэгцэн тоглож, Европыг байлдан дагуулах хvслээ биелvvлэх боломжтой боллоо. Испанид ирснийхээ дараа телевизэд єгсєн тvvний ярилцлагыг толилуулъя.
-Бразилийг орхиход харамсалтай байв уу?
-Бразилд хvvхэд насны минь олон сайхан дурсамж vлдэж дээ. Би «Сантос» клуб, найз нєхдєє, тоглож байсан хотоо, vнэнч хамтрагчдаа vргэлж дурсан санах болно. Бразилийн шигшээ багт тоглох балчир насны минь мєрєєдлийг биелvvлэхэд тусалсан «Сантос» клубтээ хамгийн их талархаж явах болно. «Сантос»-ын бvрэлдэхvvнд хийсэн сvvлчийн тоглолтод маш их сэтгэл хєдєлж билээ.
Надад vргэлж итгэж найдаж байсан хєгжєєн дэмжигчдэдээ баярласнаа илэрхийлэхийг хvсч байлаа. Хэдийгээр тэр тоглолтод би гоол хийж чадаагvй ч энэ тийм ч чухал биш. Хамгийн гол нь бид хожсон. «Сантос» цаашид ч амжилтаа vргэлжлvvлж Бразилийн АШТ-д тvрvvлэх байх гэж найдаж байна.
Бразилаас яваад би олон сайхан зvйлээсээ хагацаж байгаа хэдий ч «Реал Мадрид» хэмээх агуу багт ирж байгаа шvv дээ. Энд Роналдо, Роберто Карлос, Лушембурго зэрэг олон найз минь бий. Удахгvй олон сайхан испани найзтай болох байх.
-2006 оны ДАШТ-д багийн анд Роналдотай хамтарч тоглох талаар юу бодож байна?
-Бид маш сайхан хєл нийлэх байх. «Реал»-д хамтдаа тоглох болохоор шигшээ багтаа тоглоход улам хялбар болох болов уу. Бразил бол хєлбємбєгийн агуу их уламжлалтай, олон шилдэг хєлбємбєгчидтэй орон учраас шигшээ багт багтаж тоглоно гэдэг их хэцvv. Гэвч би «Реал»-д амжилттай тоглож, шигшээ багтаа єєрийн байр суурийг бэхжvvлж чадна гэдэгтээ найдаж байна.
-«Реал»-ын єєр нэг шинэ тоглогч Хулио Баптистагийн талаар юу хэлэх вэ?
-«Сан Паула»-д тоглож байх vед нь тvvний эсрэг нэг удаа тоглосон юм. Тэр тоглолтод мэдээж «Сантос» хожсон. Харин азтай хувь тохиолоор бид Бразилийн шигшээд хамт тоглох болсон. «Реал»-д ч, шигшээ багтаа ч бид амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.
-Лушембурготой дахин хамтарч ажиллах боллоо?
-Тэр маш сайн дасгалжуулагч. Сайн тоглогчдыг хэрхэн багтаа авахыг мэддэг юм. Бид хамтдаа 2004 онд Бразилийн аварга болж байлаа. Одоо тvvнтэй дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна. Тvvнтэй хамт олон олон амжилтын эзэн болох байх аа.
-Таныг хєлбємбєгч болоход хэн урам єгсєн бэ?
-Бразилаас зєвхєн ганцхан тоглогч сонгоно гэдэг хэцvv. Би олон тоглогчдын тоглолтыг vзэх дуртай байлаа. Би vргэлж Роналдотой адилхан байж, тvvнтэй хамт тоглохыг хvсдэг байсан. Мэдээж Пеле бол хєлбємбєгийн хаан. Тоглолтыг нь vзэх дуртай олон хvн бий боловч би хэн нэгнийг нь онцгойлон шvтээд байдаггvй. Би єєрийн гэсэн тоглолтоороо тэднээс ялгарахыг хvсэж байна.
-Хэвлэлийнхэн чамайг янз бvрийн тоглогчтой харьцуулах нь хэцvv байдаг уу?
-Тэд намайг Пелетэй их харьцуулдаг. Тэр «Сантос»-т тоглодог байсан бол би ч мєн адил. Гэвч Пеле бол хэнтэй ч зvйрлэмгvй гайхамшигтай тоглогч. Би тvvний тvвшинд хvрэхийн тулд маш шаргуу хичээллэж, тvvн шиг амжилт гаргахыг хvсдэг.
-Хvvхдvvд чамайг дуурайх дуртай болсон нь ямар санагддаг вэ?
-Би тэдэнд сайн vлгэр дуурайл vзvvлэхийг хvсдэг. Хvvхэд байхдаа би хєлбємбєг тоглох дуртай байсан. Одоо харин хvvхдvvд намайг хєлбємбєг тоглохыг харах дуртайд нь баяртай байдаг.
-Ямар цол хvртэхийг хамгийн их хvсэж байна?
-Аваргуудын лигт тvрvvлэхийг. Энэ нь багийн минь хувьд ч гол зорилго байх болов уу. Харин дараа нь Испанийн АШТ. Гуравдугаарт ФИФА-гаас тодруулдаг дэлхийн шилдэг хєлбємбєгчний алдрыг хvртэхийг хvсэж байна.
Хала Мадрид