Хуний хуухдууд багийнхаа талаар гоё гоё юм бичээд байхийн би бас нэг юм бодохгуй бол болхоо байхнээ. хэхэ
за ингээд Алдарт Мартин буюу миний хочилсноор Харри Поттэр ахаасаа эхлье дээ.
Martin Hugh Michael O'Neill
1952.03.01нд Умард Ирландийн Килрэа хотод төрсөн.
Эхнэр Жэралдин болон Айслинг, Алана 2 охинтойгоо хамт амьдардаг.
тэрээр хөлбөмбөгийн менежерийн карьераа 1987 онд Grantham Town багийн менежерээр анх эхэлсэн. Тун удалгуй сонирхогчдийн Wycombe Wanderers бАгийн менжер болж тус багийг 1993 онд мэргэжлийн лийгт /одоогийн кока кола лийг2/ оруулж чадснаас гадна багаа кока кола лийг 1-руу оруулах дөхжээ. 1995 оны зун Norwich City-н менежер болсон боловч багийн эзэн Robert Chase-тэй таарамжгуй байсны улмаас тэр жилийнхээ 12 сард багийг орхисон.
Norwich City-ийг орхиод тун удалгуй Leicester City-н менежер болсон. Тус багт ирэнгүүт тууний ажилт ар араасаа урсан ирсэн гэхэд болно. тэр жилдээ л плэй оффийн тоглолтоор тухайн уеийн Прэмиэршип буюу одоогийн Прэмиэр лийгт багаа оруулж чаджээ. Тууний удирдлаган доор байсан Leicester City улирл бурд Прэмиэршипийн эхний хагаст бичигдэн улирлаа дуусгадаг байжээ. Мөн 1997, 2000 онд Лийгийн цомийг Leicester City баг тууний удирдлаган доор хуртсэн байна. Leicester City баг Прэмиэршиптээ 1997 онд 9д, 1998, 1999 онд тус тус 10т, 2000 онд 8д бичигдэж байжээ. Лийгийн цом авснаараа Европийн цомд хуртэл хэд хэдэн тоглолт хийгээд амжжээ. Leicester City багт байхад нь туунийг Лийдс Юнайтэд багтаа авахаар урисан боловч олон мянган фанатуудийн хусэлтээр мань эр татгалзсан байна.
Тэрээр 2000 оний 6 сарийн 1-нд Leicester City-г орхин Celtic-н менежер болсон байна. Celtic-т байхдаа мань эр "Martin the Magnificent" "the Blessed Martin" буюу Агуу Мартин, Бурханаар тэтгэгдсэн Мартин гэсэн утгатай хочтой болсон байна. Хамгийн анхыхаа тоглолтондоо л Рэйнжерсийг 6;2-оор бут ниргэжээ. Ингээд эхний жилдээ л Шотландийн аварга болсон байна. тэрээр Celtic-ийг Аваргуудын лийгт оруулсан анхний менежер болсон байна. Тууний Европд узуулсэн хамгийн том амжилтуудийн нэг нь Сэвилляд болсон европийн цомийн тэмцээний финалд улдсэн явдал юм. Celtic тухайн уед Портод цаг сунган 3;2-оо ялагдсан бөгөөд тэр уед Портог алдарт Jose Mourinho удирдаж байжээ. Сэлтикт 5 улирла болохдоо тэрээр Лийгийн 3 удаагийн аварга, Шотландийн цом 3 удаа, Лийгийн цом 1 удаа тус тус хуртжээ. Тэрээр дэрби клубээ 7 дараалан ялсан рэкөрдийн эзэн бөгөөд, 2003-2004 онд Британий хамгийн олон дараалсан ялалт буюу 25 дараалсан ялалтийг байгулж нэгэн гайхалтай рэкөрдийн эзэн болжээ. Сэлтикт байх уед нь Английн маш олон багаас санал ирж байсан боловч тэрээр багтаа улдсэн юм. 2005 5 25-нд Сэлтикийн удирдлага 2004/2005 оний улирал дуусмагц O'Neill цусний цагаан бөөмний өвчтэй болсон эхнэр Geraldine-ийг асрах, гэр булдээ анхаарал тавихын тулд багаа орхих болснийг зарлажээ.
Сэлтик 2005. 5. 28-нд Шотландийн цомийн аваргийн төлөөх тоглолтонд Dundee United-г 1;0-ээр буулгаж авсан тоглолт нь тууний Сэлтикийг удирдсан хамгийн суулчийн тоглолт байжээ. Тэрээр Сэлтикт байхдаа нийт
282 тоглолт хийж, 213 ялж, 29 тэнцэж, 40 хожигдож байжээ.
Тэрээр миний хайртай Aston Villa багт 2006 оний 8 сарын 4-нд менежерээр томилогджээ. хэ.лэлийн бага хурлын уеэр Ийм агуу туухтэй ийм гайхалтай том клубт хучин зутгэх болсондоо маш их баяртай байна. Би энэ багт хуучний цур хуч, суу алдрийг нь эргүүлэн авчрахаар тэмцэх болно. Aston Villa Аваргуудийн лийгийн аварга болсноос хойш нэгэнт 25 жил өнгөрчээ. яагаад бид уунийг дахин хуртэж болохгуй гэж... хэмээн мэдэгдэл хийжээ.
Aston Villa-н форм туунийг ирснээс хойш эрс сайжран, 2006-2007 оны улиралд 9 тоглолт дараалан ялагдалгуй улирлаа эхлүүлсэн амжилтийг тогтоосон бөгөөд тэр улиралд өөр ямар ч баг тийм амжилт узуулээгүй юм. Aston Villa-ийнхан улирлийн дундуур нилээд амжилтгуй тоглосон боловч улирлийн төгсгөлд эргэн сайжирч 4-ж сард айлын талбай дээрх 3 тоглолтонд дараалан ялснаар Мартин 4-р сарын Прэмиэр лийгийн онцлох менежерээр тодорчээ. тэд улирлаа яаж эхлүүлсэн шиг 9 тоглолт дараалан ялагдалгуй тоглосноор улирлаа төгсгөжээ. тэр жлдээ Английн шигшээ багийг дасгалжуулах талаар яриа гарсан боловч мань эр эрс татгалзжээ.
2007-2008 оний улирал Aston Villa-ийн хувид гайхалтай улирал байсан бөгөөд Европийн цомийн эрхээ улирлийн эцсийн өдөр Эвэртөнд алдсан билээ. гэхдээ лийгтээ 6д жагссан Aston Villa Интэртөтө цомийн эрхийг авсан билээ. Мөн Aston Villa тэр улиралдаа 1981 онд Прэмиэршипийн аварга авахдаа хийж байсан амжилтаа давтан нийт 71 гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаасан байна. Мөн 1996-1997 оний улиралаас хойш авч чадаагуй 60 оноог авсан нь бас нэгэн бахдам амжилт байв. Leicester City болон Celtic-т байхдаа узуулдэг байсан өндөр зохион байгуулалттай контор аттак маыгийн тоглолтоороо мэргэжилтнүүдээс өндөр унэлгээ авчээ.
Gareth Barry 6, Gabriel Agbonlahor 11, Ashley Young 7
Тууний төрүүлэн гаргасан одууд
Тууний удирдлаган дор Астон вилла нь шлдэг англи тоглогчдыг төрүүлдэг, англи тоглогчдоос бурдсэн жинхэнэ англи клуб гэж олон сая хөлбөмбөгийн хорхойтнуудын талархлийг хулээсэн клуб болж чаджээ.
Мартин О нил маань уг нь криминологиор мэргэжсэн хуульч, мөрдөгч хун. Тэрээр Иоркшайрийн хучингийн хэрэг, Розмари вэст, Барри Булсарагийн хэрэг гээд Английн хамгийн алдартай хэргүүд дээр ажиллаж байжээ. Жэймс ханратийн хэрэг дээр 1961 онд ажилласнаар эрүүгийн хэрэг мөрдөх ажилынхаа гарааг эхэлж байжээ.