2008/09 Champions League - Group Stage
Group H – Day 1
Turin, Olimpico Stadium
Wednesday September 17th
JUVENTUS-ZENIT 1-0 (0-0)
GOALS: Del Piero 76 mins.
JUVENTUS: Buffon; Grygera, Legrottaglie, Chiellini, Molinaro (De Ceglie 58); Camoranesi (Salihamidzic 31), Sissoko, Poulsen, Nedved; Del Piero, Trezeguet (Amauri 87). Subs not used: Manninger, Mellberg, Marchisio, Iaquinta. Manager: Ranieri.
ZENIT SAINT PETERSBURG: Malafeev; Anyukov, Puygrenier, Krizanac, Sirl; Zyryanov (Dominguez 80), Tymoshcuck, Denisov; Danny, Arshavin; Pogrebnyak. Subs not used: Contofalsky, Radimov, Dong Jin, Hubocan, Fayzulin, Ricksen. Manager: Advocaat.
REFEREE: De Blecekere (Belgium).
YELLOW CARDS: Pogrebnyak 8, Sirl 68, Salihamidzic 84.
Манай ахлагчийн ур чадвар биднийг ялалтад хүргэлээ. Маш хэрэгтэй ялалт байлаа...2 жилийн дараа АЛ-д эргэн ирээд, хэсгийн гол дайснуудыг нэгийг ямар ч байсан талбай дээрээ нухлаа.
Тоглолт эхлэхэд Зенитийн эвгүй довтолгоо орж ирж, Данни азаар хаалганаас гадуур цохилоо. Манайхан Каморанезиг гэмтэх хүртэл буюу эхний 30 минутад Зенитийг бүрэн давамгайлж тоглосон. Ялангуяа баруун жигүүрээр Григура, Камо 2 маш сайн тоглосон. Каморанези гэмтээд Салихамиджич орж ирээд тоглолт нэлээд тайван, жаахан тогтсон болсон. Үндсэндээ манай довтолгоо сайнгүй байсанд Зенитийн Тимощукийн тоглолт нэлээд нөлөөллөө. Тэрээр сайн тоглож манайханд тоглох боломж олгохгүй байв. 1-р үед манай Трезеге хэд хэдэн сугарч гарах боломжийг ашиглаж чадсангүй.
2-р үе эхлээд Зенит 2 аюултай отон тоглолтоос довтолгоо хийж, манай Буффон тэр болгод нь багаа аварлаа. Нэг нь отонд тооцогдож, нөгөө нь тооцогдоогүй. Ядаж байхад зүүн жигүүрт нөгөө хөөтэй Молинаро байн байн алдаа хийгээд, нөгөө л хийдэг оновчгүй дамжуулалтаа хийж бахад нь уур хүрч байв. Ашгүй Раньери түүнийг залуу Де Чельигээр сольж санаа амраалаа. Де Чельи залуу хүн гэхэд сайн тоглож, их санаалчлагатай байлаа. Ер нь цаашдаа Молинаро ийм байдлаараа бол үндсэн багын байр сууриа алдахаар байна. Манай ахлагч ер нь довтолгоог зохион байгуулж сайн тоглож, чөлөөт цохилт хийх эрх а, улмаар чөлөөт цохилтоос гайхамшигтай цохиж багаа тэнцээ хийж нутагтаа оноо алдахаас аварлаа. Үндсэндээ Трезеге, Салихамиджич нар 2-р үед харагдсангүй. Кьеллини, Григура нар сайн тоглож, Зенитийн Побреняк, Аршавин нарыг тоглолтоос гаргаж, бараг бөмбөгөнд хүргэсэнгүй. Ялангуяа Кьеллини бол хэд хэдэн аюултай боломжийг зөөллөж, гайхамшигтай байлаа.
Дель Пьерогийн гоолын дараа манайхны тоглолт эрчимтэй болж, талбайн төвд Сиссико Зенитийнхний тоглолтыг бүрэн нурааж, ер тоглуулсангүй тоглолтыг дуусгалаа. Трезегег сэлгэж орж ирсэн Амаури маш сайхан боломжийг ахлагчид гаргаж өгөхөд манай хүн оносонгүй. Недди маань залуучууд шиг л ядрахгүй, зүтгэлтэй тоглосоор тоглолтыг дуусгалаа, хэрвээ Молинаро байгаагүй бол илүү сайн ч тоглохоор байлаа.