by zigo » Fri Sep 26, 2008 11:56 am
Энэ явдлын арай жаахан тодорхой бичихийг оролдъё.
2008 оны Тайгер лигийн шөвгийн 8 багийн анхны тоглолт. Хагас шигшээ, шигшээ тоглолтуудыг холбооны удирдлагууд нээн үг хэлдэг уламжлал энэ удаад тасалдав. Гэхдээ л манай багийн хувьд нэгэн онцлог түүхээ бичихээр талбайд гарлаа. Эсрэг баг маань хэсэгтээ нэг ч хожигдоогүй, ганцхан тэнцэж 1-ээр гарч ирсэн хүчирхэг баг юм. Мөн эгнээндээ спортын 4 мастер/өөрсдөө үнэмлэхээ аваагүй учраас бид мастер биш гэдэг/ болон германы лигеонер Марк Кубин, ингүүшийн лигеонер Слава нарыг багтаасан маш сайн баг билээ. Харин манайх олон саад бэрхшээл, маш хүчтэй өрсөлдөөн дундаас арай гэж хэсгээсээ 4-өөр шалгаран гарч ирсэн байлаа. Гэхдээ бид өрсөлдөгчөө хожино гэдэгтээ дэндүү итгэлтэй, эрмэлзэлтэй байгаагаараа илүү хүчирхэг болж байв. Учир нь өнгөрсөн жилийн хавар, намрын лигийн шөвгийн наймд мөн л энэ багтай учраа таарч нэг ч хожиж байгаагүй юм.
Тоглолт эхнээсээ л өрсөлдөөнтэй маш хурдтайгаар өрнөлөө. Айлын тоглолтын гол тактик нь Славад бөмбөгийг өгч манай баруун жигүүрээр хурдан довтолгоо хийх байгаа нь эхнээсээ л тодорхой болов. Слава нь 16 насандаа ингүүшийн шигшээгээс францад болсон олон улсын тэцмээнд оролцож байсан гэдэг. Үнэхээр ч тийм байж болохоор манай лигид л байхгүй маш чадварлаг, өндөр техниктэй, хурдтай залуу билээ. Гэвч баруун жигүүрийн хамгаалагч Батаагаас маань гарч чадахгүй байлаа. Эхний үед аль аль талдаа төдий л аюултай довтолгоон болсонгүй, хамгаалалт найдвартай чанга байлаа. Гэвч удалгүй манай 16-гийн талбайгаас тун ойрхон зайнаас торгуулын цохилт гүйцэтгэх эрхийг айл авлаа. Бид ч стандарт цохилтод бэлдэж, хаалгач маань ханаа босгож байлаа. Гэтэл шүгэл дугарч хүүе гэхийн завдалгүй Кубин цохилтыг гүйцэтгэн гоол оруулав. Хаалгач маань ханаа байрлуулаад завгүй хаалтныхаа арын буланд байсан болохоор нөгөө талын хоосон зайндаа очиж амжилгүй ямар ч саадгүйгээр бөмбөг хаалганд яваад орчихов. Би ахлагчийн хувиар шүүгчид яагаад хаалгач бэлэн бус байхад, хаалтаа байрлуулж дуусаагүй байхад шүгэлдэж цохиулж байгаа юм бэ гэхэд юу гэхээ мэдэхгүй хий л өөдөөс бүлтэлзэж, ам нь ангалзав. Нэгэнт талбайн шүүгчийн шийдвэр гарсан болохоор өөрлчөх боломжгүйг ухамсарлан бид хий л дотроо бухимдан тоглолтоо үргэлжлүүллээ. Нэг гоол алдсан бид эрс шийдэмгий довтлогоо өрнүүлж айлын хамгаалалтыг сандаргаж хэд хэдэн удаагийн оролдогийн эцэст 16 дотор манай голланд залуу Робыг маш аюултайгаар унагааснаар торгуулын цохилтын эрх авлаа. Хэдийгээр алдаа хийсэн хүнд шар карт ч болсон өгөөгүй ч ядаж торгуулийн цохилт өгсөнд нь баярлав. Гэвч 2 дугаар үед сэлгээгээр орж ирсэн довтлогч Эрдэнийн цохисон бөмбөг хаалганы хажуугаар өнгөрлөө. Хайран юм.... Гэхдээ бид илүү илүү илүү байлаа. Төвөөс дамжуулсан бөмбөг айлын 16-ийн дотор маш оновчтой бууж Эрдэнээ маань ч хаалгачаас урьтан мөргөж харин айлын хаалгач бөмбөгийг биш Эрдэнээг маань цохиод унагаачихав. Шүүгч ч үүнтэй зэрэгцэн шүгэлдэв. Гэтэл Эрдэнээгийн мөргөсөн бөмбөг хаалганд орж харагдана. Харин нэгэнт шүгэл үлээсэн тул гоол маань тооцогдохоо ч өнгөрөв бололтой. Уг нь ч айлын хаалгач улаан авч манай тал дахин торгууль цохих болох нь, энэ нь ч илүү ашигтай л даа гэж бодон баярлав. Гэтэл шүүгч гүйн ирснээ 16-гийн шугаман дотор талд тас арагшаагаа саван унасан довтлогчийг маань торгуулийн шугам луу өөрөө өнхрөөд орсон гэж үзэж байгаа бололтой 16-ийн гадна талаас 2-ийн хүрэлтээр цохих эрхийг өглөө. Бас ямар ч карт харуулах шинжгүй шүү. Юу болоод байнаа, шүүгчид хичнээн хэлээд ч ойшоох шинж алгаа, аргаа бараад хажуугийн шүүгчээсээ асуулдаа гэлээ. Арай гэж хажуугийн шүүгч дээрээ очоод асуутал нөгөөх нь 16 дотор байсан гэлээ. Харин талбайн шүүгч эргэж ирээд 16 гадна гээд шийдчих юм. Энэ одоо яг юу болоод байна вэ. Одоо тэгээд яалтай ч билээ. 16-ийн гаднаас цохисон бөмбөг маань оновчгүй болж хаалтыг онов. Тоглолт үргэлжлэлээ, гэтэл шүгэл дугарч шүүгч тоглолтыг түр зогсоов. Учир нь манай дасгалжуулагч болон нөөцийн сандалд сууж байсан тоглогчид маань хажуугийн шүүгчийн зодох гэж байгаа бололтой байнаа. Гүйхээрээ очоод болиулахыг оролдсон боловч өнөөх гайхал шүүгчийн наад пиздануудаа битгий тоо гэж манай дасгалжуулагч, тоглогчидод хандан хэлсэн доромж үгийг үл тэвчсэн нөхдүүд маань уурандаа шатаж дийлдэхээ байсан байв. Ийнхүү тэцмээнд анхнаас нь оролцож ирсэн, үерхэлдээ үнэнч байсан баг маань шүүгчидийн харалган, ухамсаргүй, ухаангүй, чадваргүй байдлаас болон тэмцээнийг орхилоо. Гэхдээ холбоо маань шүүгчийнхээ асуудлыг шийдэн ухаалаг, ур чадвартай шүүгчтэй болно гэдэгт бид итгэл дүүрэн байгаа шүү.
довтлогч хэрэгтэй!!!