СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Sep 10, 2008 9:50 am

одоо гадаадын бөхчүүдэд хунд байх биз маш их дарамт шахалт ирэх нь дамжиггуй
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Цоомоо » Thu Sep 11, 2008 1:59 am

spain man wrote:Оросын бөхчүүд ч яахав .. Китаноуми гуай уул нь манай Асаг их хамгаалдаг байсан юмсан ...

Китаноуми нээх хамгаалдаггүй ш дээ.
Өнгөрсөн зуны хүнд шийтгэл энэ тэр бол тэр хүнтэй л холбоотой.
Би лав энэ хүнийг сайн ерөнхийлөгч гэж боддоггүй.
Хэрэв Аса тийм юманд орооцолдсон бол үг дуугүй хөөгдөж байгаа, юун дахин шинжилгээ.
Яаж овоо манайхан тийм юм мэддэггүйн.
Одоо бас ВАДА допингийн шинжилгээ авах болж байгаа.
Хэн допинг хэрэглэдэг байсан нь мэдэгдэх байх оо, 9, 11 сарын башёгоор.
Сураг сонсоход бүгдээрээ л хусдаг гэнэ лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby addictive » Thu Sep 11, 2008 7:39 am

Өө хөөрхий... Ийм болсныг сая л мэдлээ. (mannn

aapyyl wrote:20ний өдөр сумогийн яаралтай хурал боллоо. өдөр 1 цагаас 50 минут хэртэй үргэлжилсэн энэхүү хуралаар хар тамхи биедээ авч явсан хэрэгээр цагдаагийн газар түр саатуулагдаад байсан Орос гаралтай бөх Баканохо-г сумогоос хөөх шийдвэр гаргажээ. Цагтаа 59 дөх их аврага Ваканохана бэлтэглэлээ базаадаг дэвжээ байсан Магаки дэвжээний Магаки ояакатаг ояакатагаас нь хусаж, арын албанд ажилуулхаар болжээ. дэвжээнд үлдсэн 6 хүүхдийн ирээдүй бүрхэг байна.

Мөн Шийтгэлийн хэрэгжилтийг хянан шалгах албаны дарга Исэноүми хориг дэгийн гарийн авлага гээчийг бүтээн гадаад гаралтай бөхчүүдийг дахин сургалтанд хамруулж толгойд нь ухамсар суулган гэж мэдэгдлээ. МӨн зуны тойрон аялалын үер гаргасан Асашёорүгийн зан авирийн талаар асуусан сэтгүүлчийн асуултанд "Эрхээрээ аашлах нь дэндэж бна" гэж хэлжээ.

Энэ яг юу болчихсон юм бэ? (улаанаар тэмдэглэсэн)
Бас нэг юм асуухад Магаки ояката чинь урьд нь ямар нэртэй бөх байсийн? :smile:
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu Sep 11, 2008 5:52 pm

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны шинэ ерөнхийлөгч, өдгөө 60 настай ояката Мусашигава “Бөхчүүдийг гадаад, дотоодын хэмээн ялгалгүй хатуу чанга шаардлага тавих болно” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн ояката Мусашигава өнгөрсөн жил дөрвөн сарын хугацаатай шийтгэл хүлээж, сумо бөх барилдах эрхээ түр хугацаагаар хасуулсан мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид сануулга өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. “Хэрэв тэр ном ёсны дагуу биеэ авч явж чадахгүй бол хариуцлага тооцохоос өөр аргагүй” хэмээн Японы эзэн хааны цомыг 22 удаа хүртсэн их аварга Асашёорюүгийн талаар хэлжээ. Дашрамд дурдахад, ояката Мусашигава эзэн хааны цомыг гурван удаа хүртэж байсан юм. Мөн тэрбээр ёкозуна Асашёорюүг богино хугацаанд хэтэрхий олон удаа нутаг руу гаа явж байна хэмээн шүүмжилсэн бөгөөд үүнийгээ багасгах хэрэгтэй гэжээ.

Ояката Мусашигава Мэргэжлийн сумо бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр томилогдоод сумо бөхийн дүрэмд хэд хэдэн өөрчлөлт хийхээр болсон байна. Гадаадаас ирж, сумо бөх барилдаж буй бөхчүүдэд зориулан шинэ журам тогтоож, Японд нэг жилээс дээш хугацаанд амьдарсных нь дараа сумо бөхийн дэвжээнд зодоглох эрх олгох гэнэ. Харин жилийн хугацаанд Япон улсын ёс заншил, хэл соёл, түүх, үсэг бичиг болон сумо бөхийн ертөнцийн талаар хангалттай ойлголттой болох хэрэгтэй аж.

Их аварга Асашёорюү Мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдлагад гарсан шинэчлэлийн талаар мэдэгдэл хийгээгүй бол харин ёкозуна Хакухо “Мусашигава бол их сайн хүн” хэмээн товчхон тодорхойлсон байна.

Дашрамд сонирхуулахад, шинэ ерөнхийлөгчийн хамгийн ойрын туслахаар ояката Исэноуми сонгогдсон бөгөөд харин захирлуудын зөвлөлд хэвээр үлдсэн ерөнхийлөгч асан ояката Китаноуми хару башёг зохион байгуулах үүрэг хүлээжээ.

Түүнчлэн ОХУ-ын гурван сумоч /Ваканохо, Рохо болон Хакухозан нар/ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр сумо бөхөөс хөөгдсөний дараа Мэргэжлийн сумо бөхийн холбоо Допингийн эсрэг газартай хамтран хориотой эм, бодисын жагсаалт гаргах ажил зохион байгуулсан байна.
news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu Sep 11, 2008 5:54 pm

Сүүлийн үед дуулиан шуугиан, таагүй мэдээллээс салахаа больсон Японы мэргэжлийн сумо бөхийн ээлжит муу мэдээ Японы хэвлэлийн хуудаснаа гарах болжээ. Ар араасаа цуварсан таагүй мэдээлэл сумо бөхийн нэр хүндэд нөлөөлж байгаа төдийгүй саяхан хар тамхины хэрэгтэй холбогдож, сумо бөхийн дэвжээнээс хөөгдсөн ОХУ-ын Рохо, Хакурозан нарын хэрэг гарсны дараа Мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч ояката Китаноуми өөрийн саналаар ажлаасаа огцорч, сумо бөхийн 57 дахь их аварга Миэноуми буюу ояката Мусашигава шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Харин түүнийг холбооны тэргүүний ажлаа хүлээж авсны дараахан “Таманои” дэвжээний нэгэн бөх таксины жолооч зодож, танхайрсан хэрэг гарч, чихийг нь халууцуулжээ. Өнгөрөгч ням гаригийн үдэш 23 цагийн орчимд тус дэвжээний бөх гэртээ харихаар таксинд сууж, харих замдаа жолоочтой яриа өрнүүлсэн байна. Олны анхаарлын төвд байгаа хар тамхи, мансууруулах бодистой хэргийг таксины жолооч сонирхоход нь тэр “Сумоч хар тамхи хэрэглэхэд юу нь болдоггүй юм” хэмээн хэлсэн гэнэ. Харин таксины жолооч түүнийг зэмлэнгүй харцаар харахад арын суудалд сууж явсан тэрбээр таксины жолооч руу дайрч, танхайрсан байна. Таксины жолооч ойролцоох цагдаагийн хэлтэст хэргийг мэдүүлсэн бөгөөд сумоч нэлээд согтолттой байсан нь хэргийг хүндрүүлж буй гэнэ. Хэргийн дараах өдөр “Таманои” дэвжээний ояката Таманои “Кокугикан” ордонд хүрэлцэн ирж, шавь нарынхаа өмнөөс уучлал хүссэн байна.
news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby addictive » Fri Sep 12, 2008 2:26 pm

Монголчууд сайхан уруу татах юмаа гэжүү... кк
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yes Man » Fri Sep 12, 2008 11:11 pm

Энэ Оросууд ч сурсан юмыг сураар боож болдгүй гэдгийг үлгэр жишээ харуулж байна даа.
Сумогын шинэ босс эвгүй гар уу үгүй юу?.Ахиж Аса хөлбөмбөг тогловол сумогоос бүрмөсөн хөөж мэдэхээр л баагий байна.Нөгөөх нь ядаж муу юм дээр юмаа.
Yes Man
 

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sun Sep 14, 2008 4:21 am

Одоо 9н оноос эхлээд сэргээшийн шинжилгээ хийхээр болоод байгаа юм уу даа. Хэрвээ энэ хэрэгжвэл ч хэцүү юм болно оо.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby avarga » Tue Sep 16, 2008 1:36 pm

Оросууд бүгд хусагдчихсан гэв үү, одоо улам чангалах юм байна л даа...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Uuganbayar » Tue Sep 16, 2008 8:34 pm

avarga wrote:Оросууд бүгд хусагдчихсан гэв үү, одоо улам чангалах юм байна л даа...

яагаад хусагдсан юм бол... Манайд л сайн юм болсон байнаа..
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Sep 16, 2008 11:49 pm

Uuganbayar wrote:
avarga wrote:Оросууд бүгд хусагдчихсан гэв үү, одоо улам чангалах юм байна л даа...

яагаад хусагдсан юм бол... Манайд л сайн юм болсон байнаа..

харин ч хэцүү болох юм биш үү...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby munkhbayar_AC » Fri Sep 19, 2008 8:58 pm

юу гэж сайн юм болохов дээ.хэцүү болно ш дээ хө.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby munkhbayar_AC » Fri Sep 19, 2008 9:01 pm

Karl Edward wrote:Энэ Оросууд ч сурсан юмыг сураар боож болдгүй гэдгийг үлгэр жишээ харуулж байна даа.
Сумогын шинэ босс эвгүй гар уу үгүй юу?.Ахиж Аса хөлбөмбөг тогловол сумогоос бүрмөсөн хөөж мэдэхээр л баагий байна.Нөгөөх нь ядаж муу юм дээр юмаа.

япончууд угаасаа аймаар хатуу юм шиг байна лээ.дүрэм бол дүрэм байдаг байхаа.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby munkhbayar_AC » Fri Sep 19, 2008 9:02 pm

chuugii wrote:одоо гадаадын бөхчүүдэд хунд байх биз маш их дарамт шахалт ирэх нь дамжиггуй

харин тхх
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Uuganbayar » Sun Sep 21, 2008 2:32 am

chuugii wrote:
Uuganbayar wrote:
avarga wrote:Оросууд бүгд хусагдчихсан гэв үү, одоо улам чангалах юм байна л даа...

яагаад хусагдсан юм бол... Манайд л сайн юм болсон байнаа..

харин ч хэцүү болох юм биш үү...

Хар тамихнаас болсон гээ биз дээ. Монголчууд татахгүй байвал болоо биз дээ..
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sun Sep 21, 2008 9:09 am

Uuganbayar wrote:
chuugii wrote:
Uuganbayar wrote:
avarga wrote:Оросууд бүгд хусагдчихсан гэв үү, одоо улам чангалах юм байна л даа...

яагаад хусагдсан юм бол... Манайд л сайн юм болсон байнаа..

харин ч хэцүү болох юм биш үү...

Хар тамихнаас болсон гээ биз дээ. Монголчууд татахгүй байвал болоо биз дээ..


тиймээ хар тамхинаас болсон эннээс болоод гадаадын бөхчүүдэд хандах хандлага тавигдах шаардлага өөр болох биз...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Uuganbayar » Sun Sep 21, 2008 12:38 pm

chuugii wrote:
тиймээ хар тамхинаас болсон эннээс болоод гадаадын бөхчүүдэд хандах хандлага тавигдах *a*рдлага өөр болох биз...

Энэ утгаара бол муу л юм болж... Би арай өөрөөр бодсон юм байна.
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: СYМO МЭДЭЭ

Postby yalalt » Fri Oct 03, 2008 6:41 pm

Vakanaho sumochidoos mongo awch unadag baisan tuhaigaa AP-t yarisan bn. gehdee marijuaniig zowhon Orosuud bish Japan Sumochid mon deerees Oyakata nar hurtel tatdag gej oguulsen bn. udahgui Sumogiin holboog shuuhed ogoh bodoltoi baigaa aj. herew uneheer tm bol yu boloh ni sonin bn.
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Oct 06, 2008 9:07 pm

Аваргаас байцаалт авчээ.

-Таныг бэлтгэл бага хийж байгаа гэсэн?

-Гэмтэлтэй байгаа болохоор тэр.

-Найраагаар даваа авчихдаг болохоор ингэдэг байж болох юм?

-Эндүүрэл. Та буруу бодож байна. Тийм юм байхгүй.

-Таныг найрааны төлбөрөө кэншёгоор хийдэг гэж байсан. Кэншёгоо яадаг вэ?

-Кэншё авсныхаа дараа өдөр банкинд очиж Монгол руу, гэрийнхэн рүүгээ шилжүүлдэг.

-Нийтлэлд таны 2005 оны орлого 192 сая иен болсон гэж бичсэн байсан, энэ үнэн үү?

-Хэлж мэдэхгүй байна.

-Зөвхөн кэншё нь 83 сая 380 мянган иен болсон гэсэн?

-Нарийн тоо хэлж мэдэхгүй. Тэгээд ч үүнийг хэлэх шаардлага байхгүй.

-Та кэншёны мөнгөний дүнгээ мэддэггүй гэлээ. Энэ чинь сонин дээр гардгийг мэдэх үү?

-Спортын бараг бүх сонин гаргадаг. Би дандаа хардаг. Хэрэв нийлбэр нь хэрэгтэй бол тэндээс харчих. “Шюүкан гэндай”-гаас хийчихдэг юм биш үү (инээв).

-Таны Монгол руу явуулсан шилжүүлгийг хэн хийдэг вэ?

-Би өөрөө хийдэг.

-Та өөрөө банк руу явдаг гэсэн үг үү?

-Тийм.

-Өдөр болгон уу?

-Бараг өдөр бүр.

-Цүкэбито ч юм уу, өөр хэн нэгнээр хийлгэчихэж болдоггүй юм уу?

-Надад хэн нэгнээр туслуулах шаардлага байхгүй. Би өөрөө үүнийг хийж дөнгөнө.

-Бөхчүүд бие биедээ мөнгө өгөх, дамжуулах явдал гардаг уу?

-Үгүй.

-Шагнал, урамшууллын хэлбэрээр ч юм уу?

-Үгүй.

-Найраа (Японоор “яочё” буюу хар үгээр утгачилбал “найман зуун урт” гэсэн хэлц үг бий) гэж юу гэсэн үг вэ?

-Мөнгө аваад ялагдахыг хэлдэг.

-Та энэ үгийг хэзээ анх мэдсэн бэ?

-Нийтлэл гарсны дараа. Менежер маань тайлбарлаж хэлж байсан.

-Үүнээс өмнө?

-Огт сонсч байгаагүй.

-Итаи-сан сүмод найраа байдгийг хэлж, өөрөө хүртэл оролцож байснаа хэлсэн…

-Би тэр үед төрөө ч үгүй байсан.

-Төрөхөөс чинь өмнө найраа байжээ?

-Тэр үеийн агаараар амьсгалж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй юм даа.

-Ер нь сүмод найраа байдаг гэж бодож байна уу?

-Байхгүй.

-Сүмогийн холбооны дүрэмд хүч гаргахгүй барилдахыг хориглосон байдаг.

-Би довтолж, дайрч барилддаг болохоор энэ дүрэмд харшлах явдал байхгүй.

-Та сүүлийн найман башёд хоёр түрүүлсэн байна. Жилд 4, 5 удаа түрүүлдэг байснаа гэнэт ингэж унах болсны шалтгаан нь юу вэ?

-Гэмтэлтэй холбоотой.

-“Шюүкан гэндай”-д бичсэнчлэн найраа байсан юм биш үү?

-Тийм зүйл байхгүй.

-Ёкозүна аль талтай билээ?

-Солгой.

-Одоо ямар гэмтэлтэй байна?

-Зүүн тохой гэмтэлтэй. Зөөлөн эдийн гэмтэл болохоор эдгэх нь удаан юм. Хоёр жилийн өмнө Нацү башёд Ваканосатотой барилдаж байгаад бэртсэн. Би өөрөө довтолж барилддаг болохоор энэ гэмтлийн эдгэрлийг удаашруулж байх шиг байна.

-Кёкүтэнзантай ямар холбоотой вэ?

-Японд ирээд адилхан монгол хүн гэдэг утгаар хуурай ах, дүү болсон. Намайг Японд идээшихэд тусалсан. Үүнээс илүү нарийн, ширийн юм байхгүй.

-Кёкүтэнзан хэний туслах байсан бэ?

-Кёкүтэнхогийн цүкэбито хийж байсан.

-Цүкэбито өөрийн дагадаг цолтныхоо барилдаан дуусахаар харьдаг уу?

-Тийм ээ.

-Гэтэл Кёкүтэнзан тантай хамт ордноос гарч явсан тохиолдол байх юм?

-Хамт хооллох гэж дагуулж явсан удаа бий.

-“Шюүкан гэндай”-гий нийтлэлийн дараа цүкэбитог бэлтгэлийн өрөөнд хориглосныг мэдсэн үү?

-Сайн мэдэхгүй

-Энэ журам гарснаас хойш ийм тохиолдол цөөрсөн үү?

-Урьд нь ч нэг их олон байгаагүй байх аа.

-Кёкүтэнзан зодог тайлснаар найраа хийхэд хэцүү болсон уу?

-Тийм зүйл байхгүй.

-Кёкүтэнзан одоо Германд амьдарч байгаа. Та түүнд мөнгө өгсөн үү?

-Зодог тайлах ёслол дээр нь сэтгэлийн бэлэг болгож 50 мянган иен өгсөн. Өөр зүйл байхгүй.

-Одоо та нар холбоотой байдаг уу?

-Үгүй.

-Та хоёр хэдэн удаа хамт хооллосон бэ?

-Мэдэхгүй.

-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайд Японд айлчилсныг санаж байна уу?

-Тийм ээ.

-Тэр айлчлалын үеийн башёгийн сүүлийн өдрийг санаж байна уу?

-Сайн санахгүй байна.

-Та Точиазүмад ялагдаж 13 даваа хоёр унаатай болсон…

-Тодорхой санахгүй байна.

-Тэгвэл Хакүхогийн амжилтын талаар санаж байна уу?

-Үгүй ээ.

-Хакүхо Кайод ялагдаад бас 13-2 болсон.

-Аан, нэмэлт барилдаан болсон, тийм тийм.

-Өмнөх башёд 3-6-6 болж, тэр тэмцээнд тавиас дээш хувийн амжилт үзүүлэхгүй бол озэки цолоо алдах байсан Кайо Хакүхог сүүлийн өдөр ялснаар качикоши хийсэн. Хакүхо тэгж ялагдахад та дараа нь бас унасан…

-Ямар ч байсан би тэр башёд түрүүлсэн.

-Таны хувьд өөрөө Точиазүмад унах болоод Хакүхог ялагдуулахын тулд Кёкүтэнзанаар зуучлуулсан уу?

-Үгүй.

-Хакүхо найраа хийхээс дургүйцээд тэр өдөр утсаа салгасанд Кёкүтэнхо уурлаж байсан гэсэн?

-Үгүй, тийм юм болоогүй.

-Сүүлчийн өдөр та Хакүхотой нэмэлт барилдаан хийсэн. Гэтэл бэлтгэлийн өрөөнд та хоёр чангаар ярилцан инээж байсан гэсэн…?

-Нэг дор байсан болохоор л тэр.

-Түрүү байрын төлөө чухал барилдаан хийх гэж байсан мөртлөө юу? Сүмогийн сэтгүүлчдийг бичих юмтай болгоё гээд зориуд сонсгох гэж тэгж чангаар инээж, ярьсан гэсэн…

-Үгүй, тийм яриа болоогүй.

-2006 оны Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр та Чиётайкайтай барилдсанаа санаж байна уу?

-Толгойд буухгүй байна. Сануулж өгнө үү?

-Та өргүүлээд тун хэцүү байдалд орсон ч давж түрүүлсэн. Энэ тохирсон барилдаан байсан уу?

-Та сүмо барилдаж үзсэн үү? Ямар нөхцөлд барилдааны хувь заяа яаж ч эргэж болно. Миний хувьд барилдаан бүртээ хүч шавхан үздэг.

-Чиётайкай өөрөө л дэвжээнээс гарчих шиг харагдсан. Бид олон удаа бичлэг үзээд ингэж хэлж байна.

-Тэр барилдаан тэгж харагдсан бол харамсалтай байна.

-Хана сүмо гэж юу вэ?

-Зодог тайлах ёслолд зориулсан барилдаан бил үү?

-Хасагдах тэмцээн биш бил үү?

-Юу билээ.

-Ийм тэмцээнд найраа болдог уу?

-Ер нь найраа байхгүй.

-Та хэзээ ёкозүна боллоо?

-Хэзээ билээ?

-2003 оны Харү башё.

-Нэгдүгээр сар биш бил үү?

-Тэр тэмцээнд та ёкозүнагийн болзол хангаад гуравдугаар сард аварга цолтой анх барилдсан.

-Нээрээ тийм юм байна.

-Харү башёд та ямар амжилт үзүүлснээ санаж байна уу?

-Үгүй.

-Арав ялж тав унасан.

-Тийм бил үү?

-Тэр башёд хэн түрүүлсэн бэ?

-Санахгүй байна.

-Чиётайкай.

-Аан.

-Тэр башёгийн сүүлийн өдөр Кайо 10-4, Чиётайкай 11-3 амжилттай байсан. Тэгэхэд таныг Чиётайкайгаас 3 сая иен авч ялагдсан гэх яриа бий.

-Тийм зүйл болоогүй.

-Сүмогийн дээд цолыг авсан ёкозүна хүн “найраа байхгүй” гэж хэлж байгаа ч хэрэв энэ нь батлагдвал зодог тайлах уу?

-Уучлаарай, ойлгосонгүй, дахиад нэг хэлнэ үү.

-Та ёкозүна цолтой.

-Тийм ээ.

-Энэ бол сүмогийн дээд цол.

-Тийм.

-Та огт найраа хийж байгаагүй гэсэн.

-Тийм.

-Энэ өндөр цолтой хүний хувьд эсрэгээр найраа байдаг нь батлагдвал та сүмог орхих уу?

-Үнэхээр шүүхээс намайг буруутай гэж тогтоовол би сүмо барилдахаа болино.

-Өнөөдөр таны ярьсан бүхэн үнэн үү?

-Тийм ээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Uuganbayar » Mon Oct 06, 2008 11:51 pm

Өө за за энэ арай дэнднээ... (mannn
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Tue Oct 07, 2008 12:32 am

Аса аврагийг маань Ёкозунагийн зөвлөлийн гишүүд болон, Сүмогийн холбооныхон аль болох зодог тайлуулахгүй бодолтой байх шиг бна лээ. Байхгүй 2 башёгийн суудал эзгүйрээд орлого муу байсантай холбоотой биз ээ........

Ваканохо өнөөдөрийн сонин дээр Котоошюуүг гүтгэж эхэлсэн бна лээ. Манай бөхчүүдэд арай ч халдаагүй юм шиг бна лээ. Бас өөрийн сүмогийн ертөнцийг цэвэрхэн байлгаж, гадаад бөхчүүдийг гадуурхахын эсрэг бна гэж хэлснээсээ буцаж байх юм. Ёстой бөөрөнхий гар.............
Бүдэрч унаасай. Сүмогийн нэр хүндийг асар ихээр унгаж бна даа. Уул нь 2 аврагийн өрсөлдөөн ид сэргээж ирж байсан юмсан.......
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Oct 07, 2008 12:38 am

Котоошу, Касуганашики 2т найраагаар унаж байсан гэж ярьсан байна лээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby addictive » Thu Oct 09, 2008 7:36 pm

Энэ Ваканохо их ангалзаж байнаа. Жоохон хүүхэд байж....... (mannn
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu Oct 09, 2008 11:56 pm

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гэмтэлтэй байгаа зүүн гарын тохойндоо эмчилгээ хийлгэхээр даваа гаригт эх орондоо ирсэн билээ. Харин түүнийг 2009 оны эхний тэмцээн болох хацу башё хүртэл ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцохгүй болсон тухай Японы “Japan times” сонины аравдугаар сарын 7-ны дугаарт мэдээлжээ. Тэгэхээр өнгөрсөн сард болсон аки башёгийн арав дахь өдрийн барилдаанаас башёг орхисон их аварга ирэх арваннэгдүгээр сард болох кюүшю башёд барилдахгүй нь бололтой. Тус сонинд мэдээлснээр бол Асашёорюү Д.Дагвадорж Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд хандан “Бэртлээ эмчлүүлэхийн тулд дөрвөн долоо хоногийн хугацаа шаардлагатай байгаа” тухай хэлсэн байна. “Гэмтэл бүрэн эдгэрээгүй байхад барилдаад өндөр амжилт гаргаж чадахгүй гэдгийг би өөрийн туршлагаасаа ойлгож мэдлээ. Миний оюун санаа намайг хурдан, хүчтэй бай гэж хэлж байсан ч бие маань тэр чинээгээр хөдөлж болохгүй байсан. Юуны түрүүнд би хэвийн формондоо орсны дараа тэмцээнээ үргэлжлүүлэхийг зорьж байна” хэмээн их аварга ярьжээ. Тиймээс их аварга ирэх ням гаригт буюу аравдугаар сарын 12-нд болох тойргийн барилдаанд болон ирэх арваннэгдүгээр сард болох кюүшю башёд зодоглохгүй аж. Хамгийн гол нь Асашёорюү дараагийн тэмцээнд хэрхэн барилдахаас олон зүйл шалтгаалах учир их аварга нэлээд нухацтай хандаж байж болох юм. Ямартай ч Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Би өөрийн гэмтэл, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ирэх кюүшю башёд барилдах эсэхээ шийднэ. Одоо миний хувьд бэртлээ эмчлүүлэх нь хамгийн чухал. Учир нь би гурав дахь удаагаа башёг талаас нь орхихыг хүсэхгүй байна” хэмээн хэлжээ. Түүний хэлсэн дээрх үгийг “Japan times” сониныхон “Энэ байдлаараа бол Асашёорюү Д.Дагвадорж дэвжээнээ эргэж барилдаад амжилт муутай байвал зодог тайлах бодолтой байна” хэмээн бичсэн байна. Дашрамд дурьдахад, их аварга Асашёорюү өнгөрсөн хоёр башёг /Нагоя, Аки башё/ гэмтлийн улмаас талаас нь орхисон бол өнгөрсөн жилийн долоо, есдүгээр сарын барилдаанд /Аки, кюүшю башё/ Мэргэжлийн сумо бөхийн холбооноос олгосон шийтгэлийн улмаас зодоглоогүй юм.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby munkhbayar_AC » Tue Oct 14, 2008 10:43 am

Г.Наранбат сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга боллоо
Сонирхогчдын сумо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн Раквере хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцсон бөгөөд насанд хүрэгчдийн үнэмлэхүй жинд өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранбат энэ удаа алтан медаль хүртэж, сумо бөхийн дэлхийн аварга болжээ. Мөн тус тэмцээний +115 кг-ын жинд өрсөлдсөн сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн залуучуудын аварга А.Баасандорж залуучуудын ангиллын +100 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө Японы тамирчинтай барилдаж, мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдсөн манай гурван сумоч гурвуулаа медальтай ирлээ. Түүнчлэн манай бөхчүүд багийн барилдаанд амжилттай барилдаж, хүрэл медалийн болзол ханган, өнгөрсөн жилийнхээ амжилтыг баталсан байна.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron