ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Sep 11, 2008 9:47 pm

Devil 7 wrote:Ер нь италийн залуу од гэж бараг бдаггүй биздээ :mrgreen:


Залуучууд ч зөндөө байна аа...Жиовинко, Росси, Кьеллини, Мажжио гэх мэт байж л байна. Тэглээ ч хичнээн миалуулсан ч 4 удаа дэлхий аварга болчихсон л байна. Олон сайн залуучуудтай гэгдэх шигшээ багуудаас илүү амжилт төрүүлсэн, мөн харьцангуй олон залуусаа бусад лигтээ харьцуулахад илүү тоглуулж байна. :italy
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Sep 11, 2008 9:49 pm

Mr S wrote:Жиовинко-той оноо маргаашгуй шинэ гэрээ узэглэж бгаам бна...........
мань эр 500000 евро жилд авдаг богоод багаас 1 сая евро нэхээд бгаа билээ..........


Манай Жиовинкогийн дүү Жузеппе бас хоосонгүй нөхөр бололтой. Челси гэрээ байгуулах санаатай байна гэж мэдээлэгдсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Sep 11, 2008 9:54 pm

Image

Манай Легроталльи шигшээ багт дуудагдаж Гүржийн эсрэг Каннаваротой хамт тогложээ. Тэрээр 5 жилийн дараа ийнхүү шигшээ багтаа буцаж ирж байгаа юм. Тэрээр Гүржүүдэд нөхрийн хамт ямар ч шаанс өгөлгүй клин шийт хийсэн ба өмнөх тоглолтод Барцальи бүтэлгүйтэж, Кьеллини гэмтсэн тул боломж олджээ. Легрогаа энэ улиралдаа энэ формаа хадгалж, Сери А-гийн шилдэг хамгаалагчаар шалгараарай гэж ерөөе.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Devil 7 » Thu Sep 11, 2008 10:16 pm

Forza Juve wrote:
Devil 7 wrote:Ер нь италийн залуу од гэж бараг бдаггүй биздээ :mrgreen:


Залуучууд ч зөндөө байна аа...Жиовинко, Росси, Кьеллини, Мажжио гэх мэт байж л байна. Тэглээ ч хичнээн миалуулсан ч 4 удаа дэлхий аварга болчихсон л байна. Олон сайн залуучуудтай гэгдэх шигшээ багуудаас илүү амжилт төрүүлсэн, мөн харьцангуй олон залуусаа бусад лигтээ харьцуулахад илүү тоглуулж байна. :italy

Танай хамгаалагч бол яах аргагүй залуугаара тодорсон. Росси ч давгүй.
Гэхдээ Месси,Фабрегас,Рууни эд нарын хэмжээнд гарч ирдэггүйшд.
.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Seikoni » Fri Sep 12, 2008 1:02 pm

Except Rooney. :grin: I assume he is not World Class
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ЮВЕНТУС

Postby Gooner » Fri Sep 12, 2008 1:36 pm

Seikoni wrote:Except Rooney. :grin: I assume he is not World Class

not World class, not Super star...
Рүүний бол зүгээр л Англичуудын гаргаж ирсэн одонцор...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ЮВЕНТУС

Postby addictive » Fri Sep 12, 2008 2:20 pm

Яг үнэн!
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: ЮВЕНТУС

Postby Devil 7 » Fri Sep 12, 2008 4:29 pm

Рууни миний хувьд дэлхийн шилдэг тоглогчдын нэг. Дамжуулалт, цохилт,хурд гээ л мундагшд.Хүмүүс л худлаа **н** шрек гээд бдаг болхоос Дрогба,Одбаяр эд нараас хавьгүй ухаантай тоглодог. Гэхдээ та нар хүлээн зөвшөөрөхгүй лдээ.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby haka » Fri Sep 12, 2008 5:34 pm

Devil 7 wrote:Рууни миний хувьд дэлхийн шилдэг тоглогчдын нэг. Дамжуулалт, цохилт,хурд гээ л мундагшд.Хүмүүс л худлаа **н** шрек гээд бдаг болхоос Дрогба,Одбаяр эд нараас хавьгүй ухаантай тоглодог. Гэхдээ та нар хүлээн зөвшөөрөхгүй лдээ.

Би ч тэгж боддог л юм. Даанч нэг л биш тоглоод байдын санасанд хүртэл чадахгүй л байгаа шдээ. Дрогба,Одбаяр 2оос ч нээх дутахгүй л байхаа
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Sep 13, 2008 10:46 pm

Гэмтэлтэй нөхөд болох Кьеллини, Маркьюонни, Трезеге нар багтаа буцаж ирж, Удинезетэй хийх улирлын эхний талбай дээрээ тоглох тоглолтод дуудагджээ. Мөн өмнөх тоглолтод бэндуулаад ороогүй Сиссико ирсэн байна.

Удинезег бут авах болтугай. :gold Өнгөрсөн улиралд Удинезед талбай дээрээ 0:1-ээр хожигдож байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Sep 13, 2008 10:52 pm

Манай болон шигшээ багын босс, домогт Липпи маань Амауриг Италийн шигшээд ирж тогло гэсэн байна. Сүүлийн үед Амауриг Италийн шигшээ багт тоглох ёстой гэсэн яриа Италийн хэвлэлүүдээр их бичигдэж, хэлэлцүүлэг их өрнөж байна. Бодвол энэ яриа Тонигийн сүүлийн үеийн бүтэлгүйтэлтэй холбоотой байх...Одоогоор Липпи Жилардино, Тони, Ди Натали, Дель Пьеро, Яквинта, Кассано, Кьягварелла нараас аль сайн формтойг нь тоглуулж байгаа ч 2010 онд Ди Натали, Тони, Дель Пьеро нар оролцохгүй тул эртнээс л довтлогчийн сонголтоо олшруулах гэж байгаа байх...Манай Амаури ч нэлээд биеийн хүчний тоглолт сайтай, агаарт сайн тоглодог, зөвхөн сайн финишерээр дуусахгүй довтлогч шиг байгаа юм. Энэ улиралд ч шидийг үзүүлэх байх аа...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby spain man » Mon Sep 15, 2008 10:11 pm

Адвокат иймэрхүү юм ярьж явжийна ... Ювэ фэнүүдээ
Advocaat: We Can Beat Juve & Madrid
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Sep 15, 2008 10:28 pm

Image

2008/09 Serie A – Day 2
Turin, Olimpico Stadium
Sunday September 14th 2008

JUVENTUS-UDINESE 1-0 (0-0)
GOALS: Amauri 67 mins.
JUVENTUS: Buffon; Grygera, Mellberg, Chiellini, De Ceglie; Camoranesi (Del Piero 87), Sissoko, Poulsen, Nedved; Iaquinta (Marchionni 77), Amauri (Trezeguet 87). Subs not used: Manninger, Knezevic, Salihamidzic, Marchisio. Manager: Ranieri.

UDINESE: Handanovic; Ferronetti, Coda, Lukovic, Pasquale; Motta (Isla 71), D’Agostino, Ilner; Pepe (Floro Flores 75), Quagliarella, Di Natale (Sanchez 58). Subs not used: Belardi, Domizzi, Sala, Tissone. Manager: Marino.

REFEREE: De Marco from Chiavari.
YELLOW CARDS: Ferronetti 11.
NOTES: attendance 20,320, takings € 436,502.

Манайхан Удинезег талбайдаа давамгайлан хожлоо. Амаури анхны лигийн албан ёсны гоолыг Ювегийн жерситэй хийлээ. Раньеригийн хувьд Дель Пьеро, Трезеге 2-ыг Молинаротай амраасан уу, ямар ч байсан Яквинта, Амаури нарын хослолыг талбайд гаргасан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Sep 15, 2008 10:49 pm

http://www.forzajuve.ru/index.php?option=com_content&task=view&id=116532&Itemid=47

Манай тоглолтын тоймыг эндээс үзнэ үү...Манайхан 2-3 шон хуссан байна. Поульсен ч сайн байна аа...АМ шиг л байна шдээ...Яквинта, Амаури 2-ч аймаар байна....Буффон 1-2 л цохилт хаасан шинжтэй байна. :italy :gold БИД ЯЛНА АА...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Sep 15, 2008 11:00 pm

Манайхны тоглолтыг дараах байдлаар үнэлсэн байна.

«Ювентус»:

Буффон: 6 – Буффонд хийх ажил үндсэндээ байсангүй, 1 л аюултай довтолгоог үзүүллээ.

Грыгера: 6,5 – Ди Наталиг огт тоглуулсангүй, өөрийнхөө жигүүрийг сайн авч явлаа. 65 дахь минутад сайхан боломжийг алдлаа.

Кьеллини: 7 – Бэртлээс саяхан эргэж ирсэн ч түүнийг тоглоход Юве улам хүчтэй болж байх юм. Квальяреллаг бас л тоглолтын турш жагсаалаас гаргалаа.

Меллберг: 6 – Боломжийн тоглосон ч тоглолтын сүүлд маш том алдаа гаргаж, нөгөө багт гоол бэлэглэчих шахав, тэгсэн бол багынхны ад болох байсан биз. Өнгөрсөн тоглолтод Жилардиног тоглолтын сүүл рүү алдаад 2 оноог багаасаа салгасан.

Де Челье: 7 – Ихээхэн шүүмжлүүлдэг Молинарог орлож гарсан ч энэ Удинезетэй хийсэн тоглолтоос харахад үндсэн бүрэлдэхүүнд гарах хэмжээний болжээ. Бараг л удахгүй шигшээ багт дуудагдах юм байна.

Каморанези: 8 – Багын бүх зүйлийг эхлүүлж, найруулж тоглолоо, Багын нөхөддөө гоолын болон эгзэгтэй дамжуалтуудыг ар араас нь өгөв.

Поульсен: 7 – Сиссикотой сайхан ойлголцож тоглолоо. Бараг л Занеттиг сэлгээнд суулгах байх даа. Хэрвээ тэр шон цохьсон нь гоол болсон бол тоглолтын мэн ов мач болох байлаа.

Сиссоко: 8 – Талбайн төв хэсгийн жинхэнэ хөдөлгүүр байлаа. Удинезегийн авьяаслаг залуу Инлерийг бүр эдэлжээ. Довтолгоонд байнга оролцохын дээр Амаурид боломжийг бүрдүүлсэн.

Недвед: 6,5 – Ювегийн ажлын морь ээлжит удаагаа багт хэрэгтэйгээ нотоллоо, 36 гэж харагдсангүй, тоглолтын аль хэрэгтэй газар л гүйж, харайж явлаа.

Яквинта: 6 – Бас нэг ажлын морь, харин энэ тоглолтод өөрт олдсон боломжуудаа бүрэн ашиглаж чадсангүй.

Амаури: 7 – Тоглолтын хожлын гоолыг хийлээ. Муугүй ээ..

Солилцоогоор орж ирэгсэд:

Маркьонни: 6
Дель Пьеро: N/A
Трезеге: N/A
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Sep 15, 2008 11:12 pm

Тоглолтын зарим зургуудыг оруулья.

Image
Амаури гоолдож эхэллээ...

Image
Сиссико гайхамшигтай байлаа...

Image
Цуцашгүй Каморанези...

Image
Яквинта маань өнөөдөр жаахан азгүй байлаа...Баахан л бурханд залбирлаа..

Image
Мөнхийн залуу Недди...

Image
Манай 2-ч агаарч ноёрхож байна лээ...

Image
Рок солид Кьелинни...Квальяреллаг гаргахгүй байна даа..

Image
Поульсен Удинезег тоглуулсангүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Sep 15, 2008 11:19 pm

spain man wrote:Адвокат иймэрхүү юм ярьж явжийна ... Ювэ фэнүүдээ
Advocaat: We Can Beat Juve & Madrid


Яахав ярьж л байна. Гол нь хожих....Зенитээс ч би Реалаас илүү болгоомжилж байна.
Image

Манайхны хувьд Зениттэй хийх тоглолтод бараг ихэнх тоглолгчид талбайдаа буцаж ирлээ...Зенитын хувьд Широков лигийн Теректэй хийх тоглолтод гэмтсэн, Туркийн Фатих Текке бас ирэхгүй юм байна..

:italy ФОРЗА ЮВЕ-ээ....Зенит сайн баг ч манайхан туршлагаар илүүрхэж, хэсгээ тэргүүлэх байх ээ...Спайн мэн хальт манайхтай Зенитыг гол гаргачих гээд байна уу даа.. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Sep 15, 2008 11:49 pm

Зениттэй хийх тоглолтын өмнө хүмүүс баахан юм ярьж...

Буффон: Зенит сайн баг, түүнийг УЕФА-д түрүлэхэд нь л мэддэг болсон, Аршавин жинхэнэ лидер...хэсгээс Зениттэй ч гарч болно гэсэн байна.

Раньери: Зенит маш сайн баг...хичээх хэрэгтэй гэсэн байна.

Аршавин: Лигийн сүүлийн тоглолтондоо ялалт байгуулсан тул Турин руу сэтгэл өөдрөг явна..Дель Пьеро бол гайхамшигтай тоглогч...тоглолтын үр дүнгийн талаар ярихыг хүсэхгүй байна..тоглолтын дараа л хэлье гэсэн байна.

Кержаков: Зенит хэрвээ БАТЭ-гээс 6 оноо, талбай дээрээ аль нэгийг, тэгээд тэдний талбайд хожигдохгүй байвал хэсгээсээ гарах бүрэн бололцоотой...Үүнийг урд Локомотив үзүүлсэн гэжээ...

Побреняк: Бид АЛ-т бэлэн, айхгүй байна. Бавари, МЮ-ыг буулгаж авсан шүү дээ гэжээ.

Ер нь миний бодол бол Зенит хэсгээсээ гарахгүй байх маш их шалтгаан байна. Үүнд:
1. Зенит Оросын аварга шалгаруулах тэмцээндээ анхаарах шаардлагатай байгаа. 9 тоглолт дутуу, мөн 10 гаруй оноогоор лидерээс хоцорч байгаа...бас 1-2 тоглолт нөхөж тоглох байгаа...хэрвээ лигтээ амжилттай тоглохгүй бол дараа жил мөнгө ихтэй Евро тэмцээнүүдэд тоглож чадахгүй.
2. Том багуудын туршлага гэж юм яг хэрэгтэй үед гараад байдаг юм аа...Зенитэд энэ дутагдах байх..
3. Манай Юве их сайн формтой байгаа...
:italy
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Sep 15, 2008 11:52 pm

Image

Image

Италий шинэ мисс Мириам Леоне, 23 настай, Этна радиод хөтлөгч хийдэг...сэтгэл зүйн чиглэлээр сурдаг...Манай Буффоны фэн гэнэ. :)(
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Sep 16, 2008 7:30 am

Сери А-гийн 2-р тойргын бэлэгдэлийн шигшээ гарсан байна. 4:3:3 гэсэн форматтай.

Альбано Биззари («Катани») – Майкон («Интер»), Стефан Лихштейнер («Лацио»), Маттео Феррари («Женоа»), Кристиан Мажо («Наполи») – Марек Хамсик («Наполи»), Момо Сиссоко («Ювентус»), Мауро Каморанези («Ювентус») – Фабрицио Микколи («Палермо»), Диего Милито («Женоа»), Эзекьель Лавеззи («Наполи»)

Сэлгээнд: Жоржио Кьеллини, Доменико Кришито, Паоло Де Челье, Фабио Симплицио, Антонио Ночерино, Эдисон Кавани, Горан Пандев, Мауро Зарате, Андрэа Касбаррони.

Манайхаас үндсэнд 2, сэлгээнд 2 нийт 4 тоглогч оржээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Sep 18, 2008 6:59 am

Image

2008/09 Champions League - Group Stage
Group H – Day 1
Turin, Olimpico Stadium
Wednesday September 17th

JUVENTUS-ZENIT 1-0 (0-0)
GOALS: Del Piero 76 mins.

JUVENTUS: Buffon; Grygera, Legrottaglie, Chiellini, Molinaro (De Ceglie 58); Camoranesi (Salihamidzic 31), Sissoko, Poulsen, Nedved; Del Piero, Trezeguet (Amauri 87). Subs not used: Manninger, Mellberg, Marchisio, Iaquinta. Manager: Ranieri.

ZENIT SAINT PETERSBURG: Malafeev; Anyukov, Puygrenier, Krizanac, Sirl; Zyryanov (Dominguez 80), Tymoshcuck, Denisov; Danny, Arshavin; Pogrebnyak. Subs not used: Contofalsky, Radimov, Dong Jin, Hubocan, Fayzulin, Ricksen. Manager: Advocaat.

REFEREE: De Blecekere (Belgium).
YELLOW CARDS: Pogrebnyak 8, Sirl 68, Salihamidzic 84.

Манай ахлагчийн ур чадвар биднийг ялалтад хүргэлээ. Маш хэрэгтэй ялалт байлаа...2 жилийн дараа АЛ-д эргэн ирээд, хэсгийн гол дайснуудыг нэгийг ямар ч байсан талбай дээрээ нухлаа.

Тоглолт эхлэхэд Зенитийн эвгүй довтолгоо орж ирж, Данни азаар хаалганаас гадуур цохилоо. Манайхан Каморанезиг гэмтэх хүртэл буюу эхний 30 минутад Зенитийг бүрэн давамгайлж тоглосон. Ялангуяа баруун жигүүрээр Григура, Камо 2 маш сайн тоглосон. Каморанези гэмтээд Салихамиджич орж ирээд тоглолт нэлээд тайван, жаахан тогтсон болсон. Үндсэндээ манай довтолгоо сайнгүй байсанд Зенитийн Тимощукийн тоглолт нэлээд нөлөөллөө. Тэрээр сайн тоглож манайханд тоглох боломж олгохгүй байв. 1-р үед манай Трезеге хэд хэдэн сугарч гарах боломжийг ашиглаж чадсангүй.
2-р үе эхлээд Зенит 2 аюултай отон тоглолтоос довтолгоо хийж, манай Буффон тэр болгод нь багаа аварлаа. Нэг нь отонд тооцогдож, нөгөө нь тооцогдоогүй. Ядаж байхад зүүн жигүүрт нөгөө хөөтэй Молинаро байн байн алдаа хийгээд, нөгөө л хийдэг оновчгүй дамжуулалтаа хийж бахад нь уур хүрч байв. Ашгүй Раньери түүнийг залуу Де Чельигээр сольж санаа амраалаа. Де Чельи залуу хүн гэхэд сайн тоглож, их санаалчлагатай байлаа. Ер нь цаашдаа Молинаро ийм байдлаараа бол үндсэн багын байр сууриа алдахаар байна. Манай ахлагч ер нь довтолгоог зохион байгуулж сайн тоглож, чөлөөт цохилт хийх эрх а, улмаар чөлөөт цохилтоос гайхамшигтай цохиж багаа тэнцээ хийж нутагтаа оноо алдахаас аварлаа. Үндсэндээ Трезеге, Салихамиджич нар 2-р үед харагдсангүй. Кьеллини, Григура нар сайн тоглож, Зенитийн Побреняк, Аршавин нарыг тоглолтоос гаргаж, бараг бөмбөгөнд хүргэсэнгүй. Ялангуяа Кьеллини бол хэд хэдэн аюултай боломжийг зөөллөж, гайхамшигтай байлаа.
Дель Пьерогийн гоолын дараа манайхны тоглолт эрчимтэй болж, талбайн төвд Сиссико Зенитийнхний тоглолтыг бүрэн нурааж, ер тоглуулсангүй тоглолтыг дуусгалаа. Трезегег сэлгэж орж ирсэн Амаури маш сайхан боломжийг ахлагчид гаргаж өгөхөд манай хүн оносонгүй. Недди маань залуучууд шиг л ядрахгүй, зүтгэлтэй тоглосоор тоглолтыг дуусгалаа, хэрвээ Молинаро байгаагүй бол илүү сайн ч тоглохоор байлаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Sep 18, 2008 7:10 am

Image

Манай залуу од Паолр Де Чельигийн төрсөн өдөр болж байгаа юм байна. Төрсөн өдөртөө сайхан бэлэг барьлаа. :birthday :italy :gold
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Sep 18, 2008 7:18 am

http://www.forzajuve.ru/index.php?option=com_content&task=view&id=116551&Itemid=47

Манай тоглолтын тоймыг эндээс харж болох юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Thu Sep 18, 2008 8:21 am

Дел Пьерогийн фрийкик гоё байлаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby rednasca » Thu Sep 18, 2008 9:09 am

үнэхээр их сэтгэл хөдөлжийнөө... :eek:
2 жилийн дараа... тэр их гутрал гуниг... саад бэрхшээл... бүгдийг даван туулж тайзандаа эргэн ирлээ...
ирэх ирэхдээ бүр ахлагч маань ганган гоол хийж биднийг баярлууллаа... :-D

жич: энэ сэдвийг сайхан авч яваа Forza Juve, Enzo нарт баярлаж явдаг шүү... :beer
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests
cron