Barclays Premier league 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2008/2009 оны улиралд Английн дээд лигийн аль баг цом өргөх вэ

Арсенал
26
16%
МанЮ
43
27%
Чэлси
42
27%
Ливерпүүл
42
27%
Битүү морьд /Тоттэнхэм, НЮ, МСити гэх мэт/
5
3%
 
Total votes : 158

Re: Barclays Premier league 2008/2009

Postby MrO » Sat Sep 06, 2008 1:04 am

zigo wrote:тллллл Сити мэт нь энэ жилдээ амжихгүй байлгүйдээ. 2 3 гайгүй хүн авлаа гээд баг хожигдохоо байчихдаг бол энэ спортыг хэн үзэх вэ дээ.


За яг үнэндээ бол багууд чангарч байгаа ч ТОП 4-ийн аль нь ч байраа алдахгүй ээ.
1 МАНЮ
2 Челси
3 Ливэрпуул
4 Арсенал
Хэрвээ МАНЮ Бербатовыг аваагүй байсан бол аварга авах эсэх нь үнэхээр эргэлзээтэй байлаа. Бербаг авснаар бараг л цом өргөх болов уу гэж хувьдаа бодож байна. Асуудалтай байрлал байхгүй болсон.
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Barclays Premier league 2008/2009

Postby enkuna » Sat Sep 06, 2008 4:56 pm

Кийганы дараагаар алхнуудын босс Алан Карбишли ажилаа өгсчихсөн байна түүнийг Донадони үргэлжлүүлэх шуум гараад амжиж... Уг нь бас л дажгүй л яваа баг
Image
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Цогоо » Sat Sep 06, 2008 10:15 pm

Курбишлигийн явдаг шалтгаан нь бас л Кийгантай ойролцоо юм байлээ. Клубын удирдлага новшроод л байсан сүүлд Антон Фердинандыг Сандерландад зарахад тэвчээр нь барагдсан юм гэсэн.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Цогоо » Sun Sep 07, 2008 12:03 am

Харри Реднапп ярилцлага өгч байна.

"yeah its a big game...no wonder he's in the fucking reserves" гэнээ хахахах
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Barclays Premier league 2008/2009

Postby zigo » Sun Sep 07, 2008 5:54 pm

MrO wrote:
zigo wrote:тллллл Сити мэт нь энэ жилдээ амжихгүй байлгүйдээ. 2 3 гайгүй хүн авлаа гээд баг хожигдохоо байчихдаг бол энэ спортыг хэн үзэх вэ дээ.


За яг үнэндээ бол багууд чангарч байгаа ч ТОП 4-ийн аль нь ч байраа алдахгүй ээ.
1 МАНЮ
2 Челси
3 Ливэрпуул
4 Арсенал
Хэрвээ МАНЮ Бербатовыг аваагүй байсан бол аварга авах эсэх нь үнэхээр эргэлзээтэй байлаа. Бербаг авснаар бараг л цом өргөх болов уу гэж хувьдаа бодож байна. Асуудалтай байрлал байхгүй болсон.


Танайх асуудалтай байрлалгүй юм чинь манай ганц хожигдолгүй өнгөрүүлсэн улирлын амжилтыг давтах юм байгааздээ? :smile:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Devil 7 » Sun Sep 07, 2008 8:15 pm

Заавал тэгэх ёстой юмуу? английн лиг ингэж хүчирхэгжиж ганц ч хожигдолгүй түрүүлнэ гэдэг хэцүүшд.Дунд нь өчнөөн асуудал гарна.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Gooner » Mon Sep 08, 2008 9:44 am

Асуудалтай байрлал үгүй гэж хамгаалалтын хэд чинь хэцүүдэх юм биш үү.
Рио Видич 2 түрүү улирал азаар гэмтэл бэрлээс холуур өнгөрсөн. Тэгээд энэ 2-нхоо банзыг баруун талдаа тавьчихсан. Баруунд нь Гари тэгээд нөгөө нэг ихэр жаалын нэг байгаа.

Харин хагас бол аймаар аймаар. Поссэбон чинь л гэхэд асар ирээдүйтэй л харагдаж байна лээ Ум мани Бадми хум...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Devil 7 » Mon Sep 08, 2008 4:59 pm

өнгөрөөсэй гэж бгаамуу :smile:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Stevie G8 » Mon Sep 08, 2008 5:22 pm

ene jil top 4 in huvid hojigdolgu ene ulirlig duusgana gdg yul bol.. Busad baguud bas changarsan bshd
Stevie G8
User avatar
Stevie G8
 
Posts: 10
Joined: Mon Sep 08, 2008 4:26 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Nomer 10 » Wed Sep 10, 2008 5:33 pm

Испаний лигийн талаар Мата бичиж байгаа болохоор Английн лигийн тухай товч дүгнэлт хийв. Наймаануудыг мэдээж гол тоглогчид дээр тулгуурлалаа. Мөн хийсэн наймаагаар нь бус ирэх улирлын өнгөөр нь оноонуудыг тооцлоо. Гэхдээ өвлийн цонхоор проблемтой зоонуудаа хэрхэн шийдсэнээр энэ дүгнэлт өвөл бага зэрэг өөрчлөгдөж магадгүй. Гэмтэл гэдэг хэлж ирэхгүй хийсч ирэх тул нөөц тоглогчдын асуудлыг нэлээн чухалчилж үзлээ.

Арсенал

Явсан: Фламини(Милан) үнэгүй
Леманн(Штуттгарт) үнэгүй
Хлеб(Барса) 15 сая еврогоор
Жилберто Силва(Панатинайкос) 1,25 сая
Хойте(Боро) 3,75 сая
Сэндэрос(Милан) зээлээр

Ирсэн: Насри(Марсель) 16 сая
Рамсей(Кардифф) 6,3 сая
Силвестре(МанЮ) 0,9 сая

Ашиг 23,8 сая
Зарлага 23,65 сая
Зөрүү 0,15 сая

Дүгнэлт.
Хаалга: Леманн явснаар багийн доторх уур амьсгал зөөлөрсөн. Түүнийг ялж чадсан Алмуниа гэхдээ гэмтэхэд энэ багийн хаалган дээр асар том цоорхой бий болно. 20-иод насны 2 залуу нь дэндүү жулдана. Алмуниа өөрөө ч гэсэн өрсөлдөгч багуудын топ хаалгачдын хаана нь ч байхгүй. 10 онооноос 7 оноо.

Хамгаалалт: Нэлээн хэдэн хамгаалагчаа үдсэн, гэхдээ бараг бүгд хэрэггүй гарууд. Оронд нь гэхдээ ганцхан Силвестрег авсан. Санья, Туре, Галлас, Кличи нар голлож гараанд гарах байх. Орлодог хүн нь ганцхан Силвестре. Өөр нэг залуу бий ч хэнзхэн. Шаардлагатай үед ДМ-үүдээсээ хамгаалалтад татаж оролцуулж таарна. Нөөц муутай тул 7 оноо.

Хагас хамгаалалт: 3 ч гол хүн нь явсан ч дутахгүй 2 хүн аваад ирсэн. Ялангуяа Насри Росицкиг хүртэл мартагнуулаад байгаа. Рамсейгийн хувьд 2 жилийн дараа тэсрэлт хийх хүн. Насри, Росицки, Эбуэ, Фабрегас нар дээр Рамсей, Денилсон, Диаби гэхээр муугүй ээ. 9 оноо.

Довтолгоо: Эдуардог иртэл Адьяа ВП нар голлоно. Орлох хүмүүс нь хурдтай Тео бас бүтэл муутай Бендтнер. Мексик жаал нь Испани руу зээлээр явсан. Тэр ирээдүйд овоо гар болно доо. Довтолгоо 8 оноо.

Бүгд оноо 31.


Челси

Явсан: Сидвелл(Вилла) 6.25 сая
Макелеле(ПСЖ) үнэгүй
Буларуз(Штуттгарт) 5 сая
Бэн Хэйм(Ман Сити) 6,25 сая
Шоон(Ман Сити) 11.25 сая
Пицарро(Брэмэн) зээлээр
Шевченко(Милан) зээлээр
Креспо(Интер) үнэгүй

Ирсэн: Босинва(Порто) 20,5 сая
Деко(Барса) 10 сая

Ашиг 30,45 сая
Зарлага 30,5 сая
Зөрүү -0,05 сая

Дүгнэлт.
Хаалга: Чех гэдэг дэлхийн шилдэг хаалгач зогсож байна. Ард нь хашир туршлагатай Гудичини зогсож байна. Бас цаана нь Хиларио гэгч нөхөр бий. Энэ тавааришыг 2 жилийн өмнө Барсатай хийсэн тоглолтоос нь хүмүүс санаж байгаа байх. Бас нэг залуу хүү бий гэсэн. 10 оноо.

Хамгаалалт: Бэн Хэйм болон Буларуз гэсэн дажгүй хүмүүсээ явуулсан ч Босинваг авснаараа ашигтай наймаа хийсэн. Хөөрхий Төмөр хүнийг маань Ронниг зогсоох зорилггор авч байсан гэдэг. Ронни галзуурч байх үед хөхүүд бас л чанга байсан даа. Багуудын хамгийн их айдаг нь энэ 2 баг байсан гэхэд нэг их зөрөхгүй. Буларуз ч шууд л жийгээд орчихдог гар даа. Өөрийгөө ч хайрлахыг мэддэггүй. Одоогийн гарааны хувьд гэвэл төвд хуучны 2 бол зоолттой. Эшли Коул зүүн араар, баруун ард Босинва гээд улирлыг үдэх байх. Ямар нэгэн юм эдгээр хүмүүст боллоо гэхэд арын фронтын сонголт бусад багуудаас хамгийн сайн нь. Төвд нь довтлох дуртай Алексаас гадна Иванович гээд чадварлаг залуу бий. Беллетти баруун ар бүү хэл ДМ-д тоглочихно. Беллетти төв рүү татагдлаа гэхэд Феррейра давгүй орлоно. Эшли Коулын зайг Бридж бүрэн эс гэхэд бараг л нөхнө. 10 оноо.

Хагас хамгаалалт: Эссиентэйгээр төсөөлбөл аймшигтай. Макелеле явсан дээр Эссиен гэмтсэн нь нэрмээс болчихсон. ДМ-ийн асуудал гарч ирсэн. Беллети л улирлын турш чирэх байх, гэхдээ үргэлж топ байна гэж чадахгүй. Энэ байрлал орчин үед хамгийн их чухал үүрэг гүйцэтгэдэг болоод байгаа. Сколаригийн толгой энд өвдөнө өө. Сидвелл ч угаасаа байнга тоглох биш, эднийд явуулах нь зөв болсон. Шинээр ирсэн Деко харин аль ч газар тоглож чадна. Баллак Лампард 2 нэгнийхээ байрыг булаацалддаг ч одоо эвээ олсон байлгүй дээ. Жо бол бужигнуулдаг гар. Аль ч байрлалаас довтолж чадна. Тэр довтлогчоор ч тоглож чаддаг. Микел бол бас л их авьяас даа. Малуда зүүн талыг дааж авдаг ч заримдаа орон гаран. Эссиен энэ улирлыг өнжих болсон нь гэхдээ төвийн бүсийг мэдэгдэхүйц сулруулж байгаа. Эдний хар алт бол Цагааннуурын дамжлага бааз гэдэг шиг хамгаалалт довтолгооны гол цөм болж байсан этгээд. Эссиенгүйгээр 9 оноо.

Довтолгоо: Хамаг довтолгооны хүмүүсээ тавиад туучихсан. Дрогба гэмтлээс ирж байгаа байх. Гэхдээ формдоо орох хугацаа нь мэдэгдэхгүй байгаа. Дэндүү амиа, бас жүжиглэдэг тул багийн тоглолтыг эвдэх тохиолдол бий. Баллак мэтийн шартай гаруудтай шөргөөцөлддөг нь багт нь ус л болно. Одоогоор гол хүн нь Анелка. Өнгөрсөн улиралд хөөрхий дөө л гэмээр байсан. Энэ улиралд ч дээ, бас л мэдэхгүй. Яалт ч гүй өөр сонголт байхгүй болохоор яахав хэдэн гоол хийх байх л даа. Калоу сайн дайрдаг ч том биетэй хамгаалагчдад хүчиндүүлдэг. Тэгээд ч угаасаа финишерийн байрлал биш дээ. Эдний хамгийн сул тал. Челси нэг топ довтлогч авч чадаагүй нь яваандаа гай болно доо. 7 оноо.

Бүгд оноо 36.


МанЮ.

Явсан: Пикью (Барса)5 сая
Ийглз(Барнсли) 1,25 сая
Силвестре(Арсенал) 0,9 сая
Саха(Эвэртон) үнэгүй
Кэмпбэлл(Тоттенхэм) зээлээр

Ирсэн: Бербатов(Тоттенхэм) 38 сая
Мөн академиасаа 3 залуу татаж оруулж ирсэн. Ялангуяа 2 бразил жаал маань манай хамгаалалтын ирээдүйг авч явах залуус даа.

Ашиг 7,45 сая
Зарлага 38 сая
Зөрүү -30,55 сая


Дүгнэлт.

Хаалга: ВДС маань дахин нэг улирал зүтгэх болсон нь баярлууштай. Кушак бол манай ирээдүй. Томоохон дайнуудын утаа ямар үнэртдэгийг тэр мэднэ ээ. Фостер бол яахав ээ, гэхдээ л зарим багийн нэгдүгээр сонголт байхаар хүн. 9 оноо.

Хамгаалалт: Нэлээн олон залуу хамгаалагчдаа үдсэн ч 2 бразил залуугаа татсанаар энэ цоорхойг нөхсөн. Гэхдээ л франц залуугаа нэг жилдээ байлгаж байх байсан юм даа. САФ энэ дээр том алдсан, тэр тусмаа өрсөлдөгч багийнхаа сул талыг нөхөж өгөөд шүү. Силвестрегийн туршлага бас санагдах л байх. Төвийн 2 ихэр цамхагийн маань нэг нь нурахад асуудал гараад ирнэ шүү. Яг байрлалаараа бол Эванс хэмээх нэг жаал бий ч тэр худлаа л даа. Браун Эвра 2-оос нэгийг нь төвд татаж тэр зайг нь олраундер Оуэнээр бөглөх байх даа. Домогт ахмад маань 60 70 минут тоглоод суугаад байна, эсвэл ганган жокер хийчихнэ. Рафаэл ирснээр Гэри Браун 2-ыг бага багаар талбайн гадна тал руу шахах болсон. Эвра зүүн талыг баттай даах ч орлох хүн нь орлох хүн нь сонирхолтой. Толгой өвдөж байна шүү. Олраундерүүд болох Оуэн эсвэл О'Ши л очих байх даа. Эсвэл Брауныг туршаад үзэж болох юм. Гарааны хэдэд сул байрлал байхгүй ч нөөцөөр тиймхэн, гэхдээ Арсеналыг бодвол сонголт хавьгүй арвин. 8 оноо

Хагас хамгаалалт: Кэррик, Андерсон, Флетчер, Нани, Оуэн, Роналдо, Скоулз, Гиггз, Парк. Амаа олохгүй иддэг гэдэг шиг нүдээ ухаж өгмөөр арвин сонголт. Дээрээс нь авьяаслаг гэж яригдаад байгаа хэд хэдэн залуус бий, заримыг нь САФ тоглуулаад эхэлчихсэн. Зарим хүний чөлөөт хамгаалагч гэж андуураад байдаг ДМ дээр Кэррикээс гадна Оуэн, Фабио, О'Ши бас Флетчер, Парк нар тоглож чадна гэхээр мундаг. Энэ байрлал нь чухамдаа айлын довтолгоог сарниулах эхлэл нь болдог. Эссиен гэмтсэнээр манайтай одоо энэ тал дээр үзэх айл ховорхон болсон. Тэдэн дундаас Машерано Алонзо тэргүүтэй улаанууд л хамгийн лаг нь. Энэ улирлыг манайх гэмтэл ихтэй эхэлж байгаа ч нөөц сайныхаа хүчээр л явж байна. 10 оноо.

Довтолгоо: Берба ирснээр толгой өвдөж байсан асуудал бүрэн шийдэгдсэн. Тэр ид наснаасаа өнгөрчихөөгүй байна, дээрээс нь хахир хатуу Премиер лигийн муу сайн бүгдийг мэднэ. Гоолны өндөр мэдрэмжтэй, маш авьяаслаг. Эцэж цуцашгүй бяцхан арслан дээр бух мэт зүтгэх Рүүний гэхээр топ. Бербагийн нуруулаг байдал маш их дутагдаад байсан юм. Мөн Манучо гэж нэг сонирхолтой этгээд бий. Өөрт олдсон боломжуудаа ашиглан хэн гэдгээ гаргаж ирэх үү эсвэл топ тоглогчдын сүрд дарагдсаар алга болох уу гэдгийг шалгах зүйл нь зөвхөн цаг хугацаа. Роналдо довтолгооны зоонд ороод ирвэл ярих ч юм биш. Гэхдээ ирээд формдоо орно гэхэд цаг хэрэгтэй л дээ. Саха Кэмпбэлл нар байхгүй ч үгүйлэгдэнэ гэж үгүй. 9 оноо.

Бүгд оноо 36.


Ливерпүүл

Явсан: Кевелл(Галатасарай) үнэгүй
Рийзэ(Рома) 5 сая
Крауч(Портсмаут) 13,7 сая
Карсон(Вэст Бром) 4,1 сая
Финнан(Эспаньол) 1 сая
Воронин(Хэрта) зээлээр
Гутри(Шаазгайнууд) 4,3 сая

Ирсэн:Деген(Дортмунд) үнэгүй
Доссена(Удинезе) 8,8 сая
Диего(Палмейрас) 4 сая
Нгог(ПСЖ) 1,9 сая
Кийн(Тоттенхэм) 23,75 сая
Риера(Эспаньол) 10 сая
Машерано(Коринтианс) 22,5 сая

Ашиг 28,5 сая
Зарлага 71,8 сая
Зөрүү -43,3 сая

Дүгнэлт.

Хаалга:Рэйна хэмээх туршлагатай эр байдаг. Орж гардаг Карсоноо 4 саяар явуулсан ч өмнөд Америкаас Диего хэмээх бразил нөхрийг тийм үнээр аваад ирсэн. 3 дэх хаалгачийг нь үнэндээ мэдэхгүйм. Гэхдээ 3 дэх хаалгач ямар тоглох биш дээ. Рэйна Алмуниагаас илүү, Чех ВДС нараас дутуу. Нөөц нь Арсеналын 2 жулдрайгийн хажууд туршлагатай бололтой, гэхдээ Челси МанЮ илүү юм. 8 оноо.

Хамгаалалт: Маш олон тоглогч явуулсан ч залуус нь бүгд эргэж ирэх тул фэнүүд нь сэтгэл амар байж болно. Финнан Рийзэ хэмээх туршлагатай тоглогчид явж баруун зүүн жигүүрт зай гаргасан ч нөхөх чадвар тэдэнд хангалттай. Арбелоа баруун жигүүрийг Финнан байхад ч эзэгнэчихсэн байсан тэр хэвээрээ байгаа бол зүүн жигүүрийг шинээр ирсэн Доссена бат эзэлж таарах байх. Италийн хамгаалагчид итгэл эвдэх нь ховор байдаг. Арбелоаг Деген давгүй орлочихно оо. Дортмундын хамгаалалтад чухал хүн байсан. Доссенаг Аурелио Инсуа гээд 2 ч хүн орлох боломжтой. Төвд хал үзсэн Карра 2 дэх Видич гэх найдварыг төрүүлээд байгаа Шкртел нар голлоно. Орлох хүмүүс нь Аггер, Хүүпиа гэхээр давгүй л сонголт. Карра Шкртел нар Рио Видич нарын энд арай л хүрэхгүй тул 10 оноо өгч чадашгүй нь. 9 оноо.

Хагас хамгаалалт: Лето, Гутри гэсэн ирээдүйтэй залуусаас гадна хашир бурхи Кевеллээ явуулсан ч Риера гэсэн муугүй тоглогч авсан. Мөн Машегаа жинхэлсэн. Багийн бурхан ахмад нь Алонзо, Маше, Риера, Бенаюүн нараас гадна Лукас, Плессис гэх мэт өөрийгөө мэдрүүлэхэд цаг хугацаа нэхэж буй залуусаа удирдан төвийн бүсээ авч явах болно. Пеннант ч гэсэн ганган сэлгээ дээ. Гэхдээ энэ баг ахмадаасаа дэндүү хамааралтай. Борог тэр л сүүлийн мөчид галзуу гоолдож хожсон. Виллаг ахмадгүйгээр хожиж чадаагүй. Төвийн бүсийн тоглогчдын ихэнх нь ДМ эсвэл жигүүрийн хагасууд. Ахмад нь үгүй бол төвд маш том хоосон зай бий болохоос гадна багийн сүр сүлд нь үхээнц болчихдог. Нөөц байгаа ч бас топ биш, Жеррардыг орлоход хэцүү тул 9 оноо ахдана. 8 оноо.

Довтолгоо: Сүрдмээр. Торресоос ямар ч топ хамгаалагч сүрдэнэ. Тэдний зүрхэнд шар ус хуруулдаг Кийн гэх эр ирснээр энэ хослол эвгүй дээ эвгүй. Нгог гэх маш их ирээдүйтэй залуу тэднийг муугүй орлоно гэж бодож байна. Улбар шарын баруун зүүн жигүүрийг эзэгнэж төрсөн вингерүүд эсрэг багаа зовооно доо зовооно доо. Гэхдээ энэ 2-ыг орлоё гэвэл хагасуудаасаа урагш нь татаж таарна. Эсвэл системээ өөрчилж тоглоно. Ер нь ч ганц довтлогчтойгоор Кийнийг сэконд буюу саппорт страйкерээр тоглуулсан формэйшн их олон гарч мэдэх юм. Крауч Воронин нараа үдсэн ч Кийн Нгог нарыг авснаар илүү сайн сонголт хийсэн. Топ 4 дотроо хамгийн их мөнгө зарлагадсан баг нь болсон. Довтолгооны бүс аймаар ч нөөц төгс бус. 9 оноо.

Бүгд оноо 34 оноо.


Эхний удаад Топ 4-ийг бичлээ. Дараагийн удаад сонирхолтой наймаанууд хийсэн ч өөдлөхгүй байгаа нийслэлийн баг, хүн бүхнийг алмайруулж байгаа Сити, мөн наймааны цонхоор хөдөлгөөнтэй байсан шаазгайнууд болон бусад багуудын талаар бичих болно оо. Онооны системээр дүгнэсэн нь багийн түрүүлэх тухайг бус харин бүрэлдэхүүний чадварыг харуулахыг зорьсон. Түрүүлэх багт аз заавал хэрэгтэй, аз байхад энэ 4-ийн аль нь ч түрүүлж магадгүй. Гэхдээ өвлийн цонхоор л сайн ажилладаггүй юм бол буунууд хамгийн бага магадлалтай нь. Улирал дуустал хол байна даа, ЧЛ шигшээ гээд маш их тоглолт дундуур нь байгаа тул тоглогчид маш их цуцна. Нөөц сайтай баг л аваргалдаг билээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Чуугий » Wed Sep 10, 2008 5:48 pm

good job nomer 10 :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby TJ » Wed Sep 10, 2008 5:57 pm

:eek: :-D
TJ
 

Re: Barclays Premier league 2008/2009

Postby spain man » Wed Sep 10, 2008 6:02 pm

Сайхан бичжээ...
Санал нийлэхгүй ганц нэг юм байнаа... Рейнаг арай л гутаачихаж ... Чехээс дутах нь юу л бол ... Шигшээдээ Касилласд дарлуулцан болохоос биш .... Бас ливерийн дунд шугамд арваа байг гэхэд 9 өгмөөр санагдлаа .... Довтолгоонд нь бас аравыг өгчүүл өгчихмөөр .. Би бол торресыг одоо номер нэг страйкер гэж бодоод байгаа шд .. Пл ийн шилдэгүүд нэг Кийн .. Хөлдүүвтэр ч гэсэн хөөрөхн гоолдчихоод байдаг Куйт , сэлгээнээс гарч ирээд бужигнуулчихдаг бабел ... Хангалттай л сонсогдож байна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Чуугий » Wed Sep 10, 2008 6:06 pm

нээрээ тэр Ливер-н хагас дээр 10 биш юмаа гэхэд 9г өгөх юм шиг надаа санагдаж байна
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Devil 7 » Wed Sep 10, 2008 6:09 pm

Nomer 10 :-D :eek:
Neeree manai Fabio chini undsen bairlal zuun ar bizdee. Dm gesen bhiin :smile:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Primax » Wed Sep 10, 2008 11:30 pm

Чөлөөт хамгаалагч гэдэг нь ДМ-ээс өөр юмуу, ялгааг нь тайлбарлаад өгөөч.
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Dorjdagva » Wed Sep 10, 2008 11:55 pm

Би бол ливэрпүүлд бүгд нь 10, 10 оноо өгнө. ДАШТ-ын ээлжит шалгаруулалт дуусахаар Лив яахыг харж л байя.
Dorjdagva
 
Posts: 11
Joined: Sun Sep 07, 2008 1:18 am

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Villa_Bayaraa » Thu Sep 11, 2008 4:46 pm

Aston Villa-g neg bichil dee.
tesen yadan huleej baiya.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Тэрри_10 » Thu Sep 11, 2008 4:50 pm

10н бичлэгтэй Доржоо чинь #10 с сайн дүгнэлт хийж байна аа :mrgreen:

#10 ахдаа баярлалаа. Сайхан дүгнэлт :-D
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Адмирал » Thu Sep 11, 2008 6:07 pm

Nomer 10
:-D :-D :-D
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Suugii » Thu Sep 11, 2008 6:14 pm

Гоёо гэхээсээ илүү САЙН МУНДАГ бичиж... :-D
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Suugii » Thu Sep 11, 2008 6:17 pm

Nomer 10 wrote: Эдний хамгийн сул тал. Челси нэг топ довтлогч авч чадаагүй нь яваандаа гай болно доо. 7 оноо.


энэ үнэн үнэн.... цонх хүртэл тэсээд гарчвал цонхоор нэг хүн авах байгаа гэж л найдаж сууна.... :help:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Devil 7 » Thu Sep 11, 2008 7:28 pm

Dorjdagva wrote:Би бол ливэрпүүлд бүгд нь 10, 10 оноо өгнө. ДАШТ-ын ээлжит шалгаруулалт дуусахаар Лив яахыг харж л байя.

Дашт лигт түрүүлэхэд ямар хамаатай юм
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Цоомоо » Thu Sep 11, 2008 9:47 pm

10 ч үлгэр жишээ үзүүлж байна шүү, чанартай бичлэг гэж юу байдгийг.
Гэхдээ Рейнаг би ПЛ-д Чехийн дараа л үнэлнэ. Дэлхийд бол Буффон, Икер, Чех, Рейна л гэж боддог. Ард нь ВДС, Х. Сезар гээд орох байх. Бас хагас хамгаалагч нарын хувьд 9 байх байсан болов уу. Торресыг авахаас өмнө энэ багийг хагасууд нь л чирж байсан. Хагасууд ч гэж Жеррард л. Одоо Жеррард дээр Маше, Алонсо гээд туршлагатай нөхдүүд байна...9 л байх байсан байх.
Дасгалжуулагч нарыг бас анхаарах хэрэгтэй байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby zigo » Fri Sep 12, 2008 4:21 pm

Devil 7 wrote:
Dorjdagva wrote:Би бол ливэрпүүлд бүгд нь 10, 10 оноо өгнө. ДАШТ-ын ээлжит шалгаруулалт дуусахаар Лив яахыг харж л байя.

Дашт лигт түрүүлэхэд ямар хамаатай юм


Дашт-ийн энэ долоо хоногийн тоглолтууд дуусахаар МАНУ-тай чинь тоглоно. Тэрэн дээр яахыг харж л байя гэсэн юм бишүү?!
10 сайхан бичжээ, гэхдээ олон зүйл дээр санаа нийлэхгүй юм байна.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 54 guests
cron