by Nomer 10 » Wed Sep 10, 2008 5:33 pm
Испаний лигийн талаар Мата бичиж байгаа болохоор Английн лигийн тухай товч дүгнэлт хийв. Наймаануудыг мэдээж гол тоглогчид дээр тулгуурлалаа. Мөн хийсэн наймаагаар нь бус ирэх улирлын өнгөөр нь оноонуудыг тооцлоо. Гэхдээ өвлийн цонхоор проблемтой зоонуудаа хэрхэн шийдсэнээр энэ дүгнэлт өвөл бага зэрэг өөрчлөгдөж магадгүй. Гэмтэл гэдэг хэлж ирэхгүй хийсч ирэх тул нөөц тоглогчдын асуудлыг нэлээн чухалчилж үзлээ.
Арсенал
Явсан: Фламини(Милан) үнэгүй
Леманн(Штуттгарт) үнэгүй
Хлеб(Барса) 15 сая еврогоор
Жилберто Силва(Панатинайкос) 1,25 сая
Хойте(Боро) 3,75 сая
Сэндэрос(Милан) зээлээр
Ирсэн: Насри(Марсель) 16 сая
Рамсей(Кардифф) 6,3 сая
Силвестре(МанЮ) 0,9 сая
Ашиг 23,8 сая
Зарлага 23,65 сая
Зөрүү 0,15 сая
Дүгнэлт.
Хаалга: Леманн явснаар багийн доторх уур амьсгал зөөлөрсөн. Түүнийг ялж чадсан Алмуниа гэхдээ гэмтэхэд энэ багийн хаалган дээр асар том цоорхой бий болно. 20-иод насны 2 залуу нь дэндүү жулдана. Алмуниа өөрөө ч гэсэн өрсөлдөгч багуудын топ хаалгачдын хаана нь ч байхгүй. 10 онооноос 7 оноо.
Хамгаалалт: Нэлээн хэдэн хамгаалагчаа үдсэн, гэхдээ бараг бүгд хэрэггүй гарууд. Оронд нь гэхдээ ганцхан Силвестрег авсан. Санья, Туре, Галлас, Кличи нар голлож гараанд гарах байх. Орлодог хүн нь ганцхан Силвестре. Өөр нэг залуу бий ч хэнзхэн. Шаардлагатай үед ДМ-үүдээсээ хамгаалалтад татаж оролцуулж таарна. Нөөц муутай тул 7 оноо.
Хагас хамгаалалт: 3 ч гол хүн нь явсан ч дутахгүй 2 хүн аваад ирсэн. Ялангуяа Насри Росицкиг хүртэл мартагнуулаад байгаа. Рамсейгийн хувьд 2 жилийн дараа тэсрэлт хийх хүн. Насри, Росицки, Эбуэ, Фабрегас нар дээр Рамсей, Денилсон, Диаби гэхээр муугүй ээ. 9 оноо.
Довтолгоо: Эдуардог иртэл Адьяа ВП нар голлоно. Орлох хүмүүс нь хурдтай Тео бас бүтэл муутай Бендтнер. Мексик жаал нь Испани руу зээлээр явсан. Тэр ирээдүйд овоо гар болно доо. Довтолгоо 8 оноо.
Бүгд оноо 31.
Челси
Явсан: Сидвелл(Вилла) 6.25 сая
Макелеле(ПСЖ) үнэгүй
Буларуз(Штуттгарт) 5 сая
Бэн Хэйм(Ман Сити) 6,25 сая
Шоон(Ман Сити) 11.25 сая
Пицарро(Брэмэн) зээлээр
Шевченко(Милан) зээлээр
Креспо(Интер) үнэгүй
Ирсэн: Босинва(Порто) 20,5 сая
Деко(Барса) 10 сая
Ашиг 30,45 сая
Зарлага 30,5 сая
Зөрүү -0,05 сая
Дүгнэлт.
Хаалга: Чех гэдэг дэлхийн шилдэг хаалгач зогсож байна. Ард нь хашир туршлагатай Гудичини зогсож байна. Бас цаана нь Хиларио гэгч нөхөр бий. Энэ тавааришыг 2 жилийн өмнө Барсатай хийсэн тоглолтоос нь хүмүүс санаж байгаа байх. Бас нэг залуу хүү бий гэсэн. 10 оноо.
Хамгаалалт: Бэн Хэйм болон Буларуз гэсэн дажгүй хүмүүсээ явуулсан ч Босинваг авснаараа ашигтай наймаа хийсэн. Хөөрхий Төмөр хүнийг маань Ронниг зогсоох зорилггор авч байсан гэдэг. Ронни галзуурч байх үед хөхүүд бас л чанга байсан даа. Багуудын хамгийн их айдаг нь энэ 2 баг байсан гэхэд нэг их зөрөхгүй. Буларуз ч шууд л жийгээд орчихдог гар даа. Өөрийгөө ч хайрлахыг мэддэггүй. Одоогийн гарааны хувьд гэвэл төвд хуучны 2 бол зоолттой. Эшли Коул зүүн араар, баруун ард Босинва гээд улирлыг үдэх байх. Ямар нэгэн юм эдгээр хүмүүст боллоо гэхэд арын фронтын сонголт бусад багуудаас хамгийн сайн нь. Төвд нь довтлох дуртай Алексаас гадна Иванович гээд чадварлаг залуу бий. Беллетти баруун ар бүү хэл ДМ-д тоглочихно. Беллетти төв рүү татагдлаа гэхэд Феррейра давгүй орлоно. Эшли Коулын зайг Бридж бүрэн эс гэхэд бараг л нөхнө. 10 оноо.
Хагас хамгаалалт: Эссиентэйгээр төсөөлбөл аймшигтай. Макелеле явсан дээр Эссиен гэмтсэн нь нэрмээс болчихсон. ДМ-ийн асуудал гарч ирсэн. Беллети л улирлын турш чирэх байх, гэхдээ үргэлж топ байна гэж чадахгүй. Энэ байрлал орчин үед хамгийн их чухал үүрэг гүйцэтгэдэг болоод байгаа. Сколаригийн толгой энд өвдөнө өө. Сидвелл ч угаасаа байнга тоглох биш, эднийд явуулах нь зөв болсон. Шинээр ирсэн Деко харин аль ч газар тоглож чадна. Баллак Лампард 2 нэгнийхээ байрыг булаацалддаг ч одоо эвээ олсон байлгүй дээ. Жо бол бужигнуулдаг гар. Аль ч байрлалаас довтолж чадна. Тэр довтлогчоор ч тоглож чаддаг. Микел бол бас л их авьяас даа. Малуда зүүн талыг дааж авдаг ч заримдаа орон гаран. Эссиен энэ улирлыг өнжих болсон нь гэхдээ төвийн бүсийг мэдэгдэхүйц сулруулж байгаа. Эдний хар алт бол Цагааннуурын дамжлага бааз гэдэг шиг хамгаалалт довтолгооны гол цөм болж байсан этгээд. Эссиенгүйгээр 9 оноо.
Довтолгоо: Хамаг довтолгооны хүмүүсээ тавиад туучихсан. Дрогба гэмтлээс ирж байгаа байх. Гэхдээ формдоо орох хугацаа нь мэдэгдэхгүй байгаа. Дэндүү амиа, бас жүжиглэдэг тул багийн тоглолтыг эвдэх тохиолдол бий. Баллак мэтийн шартай гаруудтай шөргөөцөлддөг нь багт нь ус л болно. Одоогоор гол хүн нь Анелка. Өнгөрсөн улиралд хөөрхий дөө л гэмээр байсан. Энэ улиралд ч дээ, бас л мэдэхгүй. Яалт ч гүй өөр сонголт байхгүй болохоор яахав хэдэн гоол хийх байх л даа. Калоу сайн дайрдаг ч том биетэй хамгаалагчдад хүчиндүүлдэг. Тэгээд ч угаасаа финишерийн байрлал биш дээ. Эдний хамгийн сул тал. Челси нэг топ довтлогч авч чадаагүй нь яваандаа гай болно доо. 7 оноо.
Бүгд оноо 36.
МанЮ.
Явсан: Пикью (Барса)5 сая
Ийглз(Барнсли) 1,25 сая
Силвестре(Арсенал) 0,9 сая
Саха(Эвэртон) үнэгүй
Кэмпбэлл(Тоттенхэм) зээлээр
Ирсэн: Бербатов(Тоттенхэм) 38 сая
Мөн академиасаа 3 залуу татаж оруулж ирсэн. Ялангуяа 2 бразил жаал маань манай хамгаалалтын ирээдүйг авч явах залуус даа.
Ашиг 7,45 сая
Зарлага 38 сая
Зөрүү -30,55 сая
Дүгнэлт.
Хаалга: ВДС маань дахин нэг улирал зүтгэх болсон нь баярлууштай. Кушак бол манай ирээдүй. Томоохон дайнуудын утаа ямар үнэртдэгийг тэр мэднэ ээ. Фостер бол яахав ээ, гэхдээ л зарим багийн нэгдүгээр сонголт байхаар хүн. 9 оноо.
Хамгаалалт: Нэлээн олон залуу хамгаалагчдаа үдсэн ч 2 бразил залуугаа татсанаар энэ цоорхойг нөхсөн. Гэхдээ л франц залуугаа нэг жилдээ байлгаж байх байсан юм даа. САФ энэ дээр том алдсан, тэр тусмаа өрсөлдөгч багийнхаа сул талыг нөхөж өгөөд шүү. Силвестрегийн туршлага бас санагдах л байх. Төвийн 2 ихэр цамхагийн маань нэг нь нурахад асуудал гараад ирнэ шүү. Яг байрлалаараа бол Эванс хэмээх нэг жаал бий ч тэр худлаа л даа. Браун Эвра 2-оос нэгийг нь төвд татаж тэр зайг нь олраундер Оуэнээр бөглөх байх даа. Домогт ахмад маань 60 70 минут тоглоод суугаад байна, эсвэл ганган жокер хийчихнэ. Рафаэл ирснээр Гэри Браун 2-ыг бага багаар талбайн гадна тал руу шахах болсон. Эвра зүүн талыг баттай даах ч орлох хүн нь орлох хүн нь сонирхолтой. Толгой өвдөж байна шүү. Олраундерүүд болох Оуэн эсвэл О'Ши л очих байх даа. Эсвэл Брауныг туршаад үзэж болох юм. Гарааны хэдэд сул байрлал байхгүй ч нөөцөөр тиймхэн, гэхдээ Арсеналыг бодвол сонголт хавьгүй арвин. 8 оноо
Хагас хамгаалалт: Кэррик, Андерсон, Флетчер, Нани, Оуэн, Роналдо, Скоулз, Гиггз, Парк. Амаа олохгүй иддэг гэдэг шиг нүдээ ухаж өгмөөр арвин сонголт. Дээрээс нь авьяаслаг гэж яригдаад байгаа хэд хэдэн залуус бий, заримыг нь САФ тоглуулаад эхэлчихсэн. Зарим хүний чөлөөт хамгаалагч гэж андуураад байдаг ДМ дээр Кэррикээс гадна Оуэн, Фабио, О'Ши бас Флетчер, Парк нар тоглож чадна гэхээр мундаг. Энэ байрлал нь чухамдаа айлын довтолгоог сарниулах эхлэл нь болдог. Эссиен гэмтсэнээр манайтай одоо энэ тал дээр үзэх айл ховорхон болсон. Тэдэн дундаас Машерано Алонзо тэргүүтэй улаанууд л хамгийн лаг нь. Энэ улирлыг манайх гэмтэл ихтэй эхэлж байгаа ч нөөц сайныхаа хүчээр л явж байна. 10 оноо.
Довтолгоо: Берба ирснээр толгой өвдөж байсан асуудал бүрэн шийдэгдсэн. Тэр ид наснаасаа өнгөрчихөөгүй байна, дээрээс нь хахир хатуу Премиер лигийн муу сайн бүгдийг мэднэ. Гоолны өндөр мэдрэмжтэй, маш авьяаслаг. Эцэж цуцашгүй бяцхан арслан дээр бух мэт зүтгэх Рүүний гэхээр топ. Бербагийн нуруулаг байдал маш их дутагдаад байсан юм. Мөн Манучо гэж нэг сонирхолтой этгээд бий. Өөрт олдсон боломжуудаа ашиглан хэн гэдгээ гаргаж ирэх үү эсвэл топ тоглогчдын сүрд дарагдсаар алга болох уу гэдгийг шалгах зүйл нь зөвхөн цаг хугацаа. Роналдо довтолгооны зоонд ороод ирвэл ярих ч юм биш. Гэхдээ ирээд формдоо орно гэхэд цаг хэрэгтэй л дээ. Саха Кэмпбэлл нар байхгүй ч үгүйлэгдэнэ гэж үгүй. 9 оноо.
Бүгд оноо 36.
Ливерпүүл
Явсан: Кевелл(Галатасарай) үнэгүй
Рийзэ(Рома) 5 сая
Крауч(Портсмаут) 13,7 сая
Карсон(Вэст Бром) 4,1 сая
Финнан(Эспаньол) 1 сая
Воронин(Хэрта) зээлээр
Гутри(Шаазгайнууд) 4,3 сая
Ирсэн:Деген(Дортмунд) үнэгүй
Доссена(Удинезе) 8,8 сая
Диего(Палмейрас) 4 сая
Нгог(ПСЖ) 1,9 сая
Кийн(Тоттенхэм) 23,75 сая
Риера(Эспаньол) 10 сая
Машерано(Коринтианс) 22,5 сая
Ашиг 28,5 сая
Зарлага 71,8 сая
Зөрүү -43,3 сая
Дүгнэлт.
Хаалга:Рэйна хэмээх туршлагатай эр байдаг. Орж гардаг Карсоноо 4 саяар явуулсан ч өмнөд Америкаас Диего хэмээх бразил нөхрийг тийм үнээр аваад ирсэн. 3 дэх хаалгачийг нь үнэндээ мэдэхгүйм. Гэхдээ 3 дэх хаалгач ямар тоглох биш дээ. Рэйна Алмуниагаас илүү, Чех ВДС нараас дутуу. Нөөц нь Арсеналын 2 жулдрайгийн хажууд туршлагатай бололтой, гэхдээ Челси МанЮ илүү юм. 8 оноо.
Хамгаалалт: Маш олон тоглогч явуулсан ч залуус нь бүгд эргэж ирэх тул фэнүүд нь сэтгэл амар байж болно. Финнан Рийзэ хэмээх туршлагатай тоглогчид явж баруун зүүн жигүүрт зай гаргасан ч нөхөх чадвар тэдэнд хангалттай. Арбелоа баруун жигүүрийг Финнан байхад ч эзэгнэчихсэн байсан тэр хэвээрээ байгаа бол зүүн жигүүрийг шинээр ирсэн Доссена бат эзэлж таарах байх. Италийн хамгаалагчид итгэл эвдэх нь ховор байдаг. Арбелоаг Деген давгүй орлочихно оо. Дортмундын хамгаалалтад чухал хүн байсан. Доссенаг Аурелио Инсуа гээд 2 ч хүн орлох боломжтой. Төвд хал үзсэн Карра 2 дэх Видич гэх найдварыг төрүүлээд байгаа Шкртел нар голлоно. Орлох хүмүүс нь Аггер, Хүүпиа гэхээр давгүй л сонголт. Карра Шкртел нар Рио Видич нарын энд арай л хүрэхгүй тул 10 оноо өгч чадашгүй нь. 9 оноо.
Хагас хамгаалалт: Лето, Гутри гэсэн ирээдүйтэй залуусаас гадна хашир бурхи Кевеллээ явуулсан ч Риера гэсэн муугүй тоглогч авсан. Мөн Машегаа жинхэлсэн. Багийн бурхан ахмад нь Алонзо, Маше, Риера, Бенаюүн нараас гадна Лукас, Плессис гэх мэт өөрийгөө мэдрүүлэхэд цаг хугацаа нэхэж буй залуусаа удирдан төвийн бүсээ авч явах болно. Пеннант ч гэсэн ганган сэлгээ дээ. Гэхдээ энэ баг ахмадаасаа дэндүү хамааралтай. Борог тэр л сүүлийн мөчид галзуу гоолдож хожсон. Виллаг ахмадгүйгээр хожиж чадаагүй. Төвийн бүсийн тоглогчдын ихэнх нь ДМ эсвэл жигүүрийн хагасууд. Ахмад нь үгүй бол төвд маш том хоосон зай бий болохоос гадна багийн сүр сүлд нь үхээнц болчихдог. Нөөц байгаа ч бас топ биш, Жеррардыг орлоход хэцүү тул 9 оноо ахдана. 8 оноо.
Довтолгоо: Сүрдмээр. Торресоос ямар ч топ хамгаалагч сүрдэнэ. Тэдний зүрхэнд шар ус хуруулдаг Кийн гэх эр ирснээр энэ хослол эвгүй дээ эвгүй. Нгог гэх маш их ирээдүйтэй залуу тэднийг муугүй орлоно гэж бодож байна. Улбар шарын баруун зүүн жигүүрийг эзэгнэж төрсөн вингерүүд эсрэг багаа зовооно доо зовооно доо. Гэхдээ энэ 2-ыг орлоё гэвэл хагасуудаасаа урагш нь татаж таарна. Эсвэл системээ өөрчилж тоглоно. Ер нь ч ганц довтлогчтойгоор Кийнийг сэконд буюу саппорт страйкерээр тоглуулсан формэйшн их олон гарч мэдэх юм. Крауч Воронин нараа үдсэн ч Кийн Нгог нарыг авснаар илүү сайн сонголт хийсэн. Топ 4 дотроо хамгийн их мөнгө зарлагадсан баг нь болсон. Довтолгооны бүс аймаар ч нөөц төгс бус. 9 оноо.
Бүгд оноо 34 оноо.
Эхний удаад Топ 4-ийг бичлээ. Дараагийн удаад сонирхолтой наймаанууд хийсэн ч өөдлөхгүй байгаа нийслэлийн баг, хүн бүхнийг алмайруулж байгаа Сити, мөн наймааны цонхоор хөдөлгөөнтэй байсан шаазгайнууд болон бусад багуудын талаар бичих болно оо. Онооны системээр дүгнэсэн нь багийн түрүүлэх тухайг бус харин бүрэлдэхүүний чадварыг харуулахыг зорьсон. Түрүүлэх багт аз заавал хэрэгтэй, аз байхад энэ 4-ийн аль нь ч түрүүлж магадгүй. Гэхдээ өвлийн цонхоор л сайн ажилладаггүй юм бол буунууд хамгийн бага магадлалтай нь. Улирал дуустал хол байна даа, ЧЛ шигшээ гээд маш их тоглолт дундуур нь байгаа тул тоглогчид маш их цуцна. Нөөц сайтай баг л аваргалдаг билээ.
Hup Holland Hup