by xb » Mon Aug 25, 2008 8:42 pm
8 сарын 24 сайхан өдөр байлаа. Манайхан олимпоос 2 медаль авлаа, Интэр ч гэсэн цом авлаа. Моу, Манчини, Мунтари гэх мэт шинэковууд багтаа эхнийхээ цомоо авчирлаа. Эхний үед манайхан онцгой сайн тоглолоо. 15 минутад Златанд 3 ч сайхан боломж гарч ирснийг хийж чадсангүй. Ромчуудын хамгаалалт ч бас сайн байлаа. Мунтари эхнийхээ гоолыг цомын тоглолтонд хийлээ. Хийгээд илүү гарангуут, тэнцүүлээд их л сонирхолтой тоглолт боллоо. Үүнийг ч Моу тэмдэглэж энэ бол Италийн хөлбөмбөг гэжээ.
Гараанд Манчини, Фигу нар жигүүрийн довтлогчоор тоглосон бол тэднийг Марио, Химэнэз нараар солив. Мөн Бурдиссо биеийн байдлаас болж тоглолтоо дуусгаж чадсангүй, түүнийг Ривас орлов. Супермарио гарч ирээд 3 удаа Дониг сайн шалгав. Тэрээр булангийн цохилт, хаалттай цохилтуудыг бүгдийг нь гүйцэтгэж байна.
Нэмэлт цаг, үндсэн цаг дууссаны дараа багийн ахлагч нар шодоход Ромчууд хаалгаа өөрстөний фэнүүдийн байгаа талд авахыг хүсэж шүүгчтэй ярьж байв. Яалаа гэж тэгэхэв дээ.
Хулио Сезар 2 ч цохилтын чигийг нь тааж үсэрсэн ч хааж дөнгөсөнгүй. 2 багаас Станкович, Тотти нар хөндлөвч оносноор нэмэлт цохилт хийв. үүнд Камбиассо, Химэнэз, Занетти нар цохив. Химэнэз, Занетти нарын цохилт ямар нарийн байв аа. Хоёулаа шонгийн хажуухнаар л орж байна хаалганд. Харин Хуаны цохилтыг Сезар хаасан. 2 багийн тоглолтонд ахлагч нар чухал үүрэгтэй байлаа. Ромын багийн ахлагчаар тоглосон Росси гоол хийлээ, жинхэнэ багийн ахлагч нь цохилтоо алдаж, цом авах боломжоо хийсгэсэн бол, манай багийн ахлагч цохилтоо хийснээр нэг жил алдаад байсан цомоо эргүүлэн авлаа Ингэснээр Италийн Супер цомыг 4 дэх удаагаа хүртлээ
Манчини, Мунтари нар хожсоныхоо дараа өмсгөл дээрх багийнхаа эмблемийг зааж фэнүүдтэйгэээ харьцаж байна, Занеттиг гоолоо хийснийх нь дараа Креспо мөрөн дээрээ суулгаад явж байна. Францын 2 тоглогч маань үзэгчдийн суудлаас тоглолт үзэж байлаа. Суазо, Креспо. Пеле гэх мэт явах сураг гараад байгаа тоглогчид ямар ч байсан явахаасаа өмнө цом өргөж, медаль зүүлээ.
Ирэх хагас сайнд лиг эхэлнэ. Эхний тоглолтоо Кассаногийн Сампдориагийн эсрэг.