АС РОМА багийн түүхЭхний СкудеттоИталийн Сери А -н шилдэг багуудийн нэг Рома клуб, европын бусад алдартай клубуудыг бодвол нилээд хожуу буюу 1927 онд байгуулагджээ. Тухайн үед Ромд зэрэглэл доогуур олон баг байсан учраас Нийслэлийг төлөөлж чадах хэмжээний чанартай сайн баг байгуулах шийдвэрийг хотын дарга гаргасан байна. Мөн түүнчлэн тухайн үед ид хүчээ авч байсан Италийн хойд хэсгийн хотуудийн багуудийн ноёрхлийг сөрөн зогсож чадах сайн клубтэй болох зорилго бас байжээ.
Ийнхүү Роман , Альба Аудасе , Фортитуда зэрэг клубуудийг татан буулгаж өнөөгийн АС Рома клуб байгуулагдсан түүхтэй. Эхэн үедээ хөрөнгө мөнгөний асуудлаас болоод шууд өөрсдийн цэнгэлдэх хүрээлтэй болж чадаагүй ч хоёр жилийн дараа албан ёсны цэнгэлдэх болох Campo Testaccio -гоо хүлээн авсан түүхтэй. Testaccio цэнгэлдэх бүхэлдээ модон материалаар бүтээгдсэн аж. 1940 оныг хүртэл уг цэнгэлдэхэд Рома ‘амьдарсан’ бөгөөд 11 жилийн хугацаанд 161 тоглолт хийснээс 103 -т нь ялалт байгуулсан гэхээр тун ээлтэй ордон болох нь харагдаж байгаа байх.
Гэвч жил ирэх бүр техник технологи хөгжиж , үүнийгээ дагаад Италийн багууд илүү том , үзэмжтэй цэнгэлдэх барих болсон учир Чононууд ч энэ жишгийг дагасан аж.
Ер нь шинэ луб байгуулагдаад шууд өндөр амжилт үзүүлээд эхлэх нь мэдээж хэцүү. Гэвч Рома Италийн аварга шалгаруулах тэмцээний эхний улиралдаа л (1928-1929) 3 -р байранд орж фенүүдээ баярлуулж байсан түүхтэй.
/Энд нэг зүйл тодруулахад Италийн хөлбөмбөгийн дээд лийгийг Сери А хэмээн нэрлэх болсон нь 1930-31 оны улирлаас эхтэй бөгөөд үүнээс өмнө Италийн аварга шалгаруулах тэмцээн хэмээн нэрлэж байсан болно/
Хэдийгээр амжилттай тоглолтыг Ромчууд улирал болгонд үзүүлж байсан ч аваргын цомы хараахан атгаж амжилгүй байсаар 1936 оны улирал эхлэв. Өмнөх улиралуудад эхний 5 -т баталгаатай багтдаг байсан ч фенүүд зөвхөн аварга цолыг л хүсэж байсан нь тодорхой. Шинэ улирал эхлэхийн өмнө Аргентиний гоолын машин Энрике Гуайтагаар довтолгооноо нэмсэн учраас итгэл төгс шинэ улиралыг эхлүүлж тоглолт болгонд ялсаар . Хүн бүр энэ жил Ромаг зогсоох баг алга хэмээн ярилцаж байсан үе. Гэтэл юу болох нь энэ вэ. Ердөө ганцхан онооны зөрүүгээр бараг хамар дороо байсан скудеттогоо тавиад туучих нь тэр. Ийнхүү гучаад он шувтарлаа. Ер нь гучаад оны италийн хөлбөмбөгийн ертөнцийг Juventus , Bologno гэсэн хоёр баг эзэгнэж байсан түүхтэй. Дөчөөд он гарлаа.
1941-42 оны улирал бол мартагдашгүй улирал байсан. 10 гаран жил хүлээсэн цомоо гар дээрээ өргөн ‘Бид аврагууд’ хэмээн бардам хэлэх эрхтэй болсон улирал бол энэ улирал. Мөнхийн хотын унаган хүү Амедиа Амедеи 18 гоол оруулж багтаа том тус хүргэсэн бол дасгалжуулагч Алфред Шаффер Ромын түүхэнд алтан үсгээр бичэгдэн үлджээ.
Удалгүй дэлхийн 2 -р дайн эхэллээ. Дайны жилүүдэд Сери А явагдаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Дайны хар утаа мэдээж Ромчуудийг ч тойрсонгүй , клуб уналтанд орж , шилдэг тоглогч нараа алдан , цэнгэлдэхээ ч бас сүйтгүүлжээ.
Гэвч муу муухай бүхэн хэзээ нэгэн цагт төгсгөл болдог хойно аймшигт дайн удалгүй дуусаж Сери А - ч дахин тоглогдох болов. Энэ бол 1946 он.
Гэвч шилдэг тоглогч нар нь багаа орхин явж , санхүүгийн уналтанд орсон Рома эгээтэй л доод лийг рүү уначихалгүй үлдэв. Гэсэн ч урьдийн Рома нэгэнт биш болсон учир нэг л мэдэхэд Сери Б - рүү унаж орхилоо. (1950-51) , гэхдээ дараа жил нь буцаад Сери А -даа эргэн ирсэн бөгөөд үүнийг хийсэн гол гавьяатан бол Италийн шигшээн дасгалжуулагч асан Giuseppe Viani юм. Дайний хор хөнөөл ч мартагдаж Рома ч эргэн хүчирхэгжих шатандаа орлоо. Egisto Pandolfini, Dino Da Costa , Dane Helge Bronée гэсэн шилдэг тоглогч нараар цусаа сэлбэж Англи эр Jesse Carver - аар удирдуулсан тэд лийгийн дээд хэсэгт бичигдэх болов. Тэгэхдээ л аварга авах хэмжээний баг арай л бүрэлдэж амжилгүй байсаар. Цаг хугацаа ч өнгөрсөөр 80 -аад он гарлаа. Энэ хугацаанд Чононууд бас ч зүгээр суусангүй Италийн цомд хоёр ч удаа түрүүлж мөн олон улсын тавцанд ч чамлахааргүй амжилт гаргаад байв.
Хоёр дахь СкудеттоНаяаад он гарснаар Ромчууд дахин хүчирхэгжсэн гэж хэлж болно. Эгнээндээ Бруно Конти , Роберто Пруззо , Ди Бартоломеи , Карло Анчелотти , Роберто Фалкро зэрэг шилдэг одуудийг багтаасан Ромчууд хэзээ хэзээгүй хоёр дахь Скудеттогоо хүртэх нь тодорхой болоод байсан үе. Өмнөх улирал нь Ювентусын ард орж цомоо алдсан учир Чононууд 1983 оны улиралд тун их хичээж тоглосон юм. Үүний үр дүн ч гарч 41 жил хүлээлсэн цомоо гар дээрээ өргөжээ. Тухайн үед Ром хотод юу болж байсан гэж бодно. Хотын бараг бүх иргэд гудамжинд гарч баяраа тэмдэглэн, баатарлаг хөвгүүдээ магтан дуулсаар нилээд хэд хоног найрлаж байсан гэдэг.
Giallorossi -чуудын амжилт үүгээр зогссонгүй Италийн цомд 1980, 1981, 1984, 1986, 1991 онд түрүүлж бас ‘Европын цомын’ шигшээ тоглолтонд хүртэл шалгарч манаргаж эхлэв. Харамсалтай нь уг тэмцээнд түрүүлж чадаагүй бөгөөд Ливэрпүль багт пеналтиар дийлдсэн юм. Энэхүү харамсалтай шигшээ тоглолтоос хойш тэд азгүйтэж эхэлсэн гэж хэлж болно. 1991 онд УЕФА -н цомын шигшээ тоглолтонд нутаг нэгт Интeртэй учраа таарсан ч цуврал тоглолтоор дийлдэж бас азгүйтэв.
Ерөөд он гарснаар рома багийн хувьд нэг ч сайн сайхан зүйл тохиосонгүй. Наяаад онд гялалзаж явсан одууд нь хөгширч ихэнх нь зодог тайлсан бол тэднийг орлох тоглогчид олдсонгүй. 1993 онд Италидаа алдартай ‘ Italpetroli ‘компаны эзэн Франко Сенси клубыг худалдан авсан бөгөөд жил бүр шинэ дасгалжуулагчтай улиралыг эхэлж байсан ч байдал өөрчлөгдсөнгүй. 1990-200 оны хооронд дээд тал нь 5 -р байрнаас хэтэрсэнгүй байсаар шинэ зуун гарлаа.
Гурав дахь СкудеттоШинэ зуун , шинэ мянганд Ромчууд эрс шинэчлэл хийж шинэ Рома болж эхлэв. Сенсигийн явуулсан зөв бодлогын ачаар багт олон шилдэг тоглогчид цугларсан бөгөөд. Жишээлбэл Кафу , Наката , Батистута , Тотти , болон Монтелла нар мөр зэрэгцэн тоглож байв. Чухам энэ үеэс хөлбөмбөгийн ертөнцийн домгуудын нэг хэдийнэ болсон Тотти ,гайхамшигт тоглолтоороо Рома багийг авч явах болсон билээ. 2000-2001 онд тэд түүхэн дэх 3 -дахь Скудеттогоо авсан юм. Удалгүй дасгалжуулагч капелло халагдаж нэг хэсэг Мөнхийн хотынхон сандарсан тал бий. 2004-2005 оны улиралд 4 дасгалжуулагч сольсон нь үүний нэг жишээ болов уу. Ингээд дараачийн улиралаас халзан толгойтой нэгэн эрхэм Ромыг дасгалжуулахаар ирсэн нь Лучиано Спаллетти. Спаллетти ч ажилдаа шууран орсон бөгөөд багийнхантайгаа түргэн ойлголцож , Тотти дээр тулгуурлан тактикаа зохиож Рома багийг шинэ өндөрлөг өөд дагуулан явж байна. Сүүлийн хэдэн улиралд Аваргуудийн лийг , Сери А -д тогтмол амжилттай тоглож байгаа нь энэ эрхмийн гавьяа яах аргагүй мөн билээ. Ингээд Спаллеттигаар удирдуулж , Тоттигоор ахлуулсан мөнхийн хотын Рома клубтээ илүү их амжилтыг хүсэн ерөөе