by spain man » Sat Mar 25, 2006 6:22 pm
90-ээд оны vсэс хєлбємбєгийн ертєнцєд аль баг хєрєнгє санхvvгийн боломж сайтай, ивээн тэтгэгч олонтой байна, тэр багт супер одууд цугларч, єндєр амжилт vзvvлж, нэр хvнд нь єсєх болсон билээ. Энэхvv эпит ангилалд "Барселона" багтах нь мэдээж. Йохан Круйффын нєлєєгєєр "Барселона" Голландчуудыг урьдаг байлаа. "Улбар шарууд" ч энд амархан дасч, сайн тоглодог байсан юм. Зєвхєн сvvлийн 10 жилд л гэхэд Рональд Куман, Франк де Бур, Патрик Клюйверт, Филипп Коку, Франк Де Бур, Роналд Де Бур, Хорди Круйфф, Рууд Хесп, Марк Овермарс, Будувейн Зенден, Эдгар Дэвидс, Жованни ван Бронкхорст зэрэг Голландын шигшээгийнхэн тоглож байв.
Зєвхєн Голландчуудаар зогеохгvй тухайн vедээ сайн тоглож байсан шилдэг одуудыг ч багтаа тоглуулж байлаа. Бразилийн 90-ээд оны хамгийн хурц од Ромарио Барсад "гялалзаж байсан" ч хувь хvнийхээ хувьд Ромарио тvргэн зантай, элдэв хэл аманд байнга орооцолддогоос гадна дасгалжуулагчийнхаа уурыг бардаг байсан тул <<Барса-Ромарио>> нарын хамтын ажиллагаа тэгехийгээд єндєрлєсєн юм. Хэдий тиим боловч Ромарио Каталончуудыг олон олон гоолуудаараа баярлуулж байсан гэдэгтэй маргах хvн байхгvй биз ээ. Болгарын хамгийн шилдэг хєлбємбєгчин Христо Стойчков мєн л энэ багт тоглож байхдаа дэлхийд танигдаж байлаа.
1996 оны vед хєлбємбєгийн ертєнцєд нэгэн гайхамшигт авьяас хvч тvрэн орж ирсэн нь 20 настай "шvдэрхэг", халзан, Бразил залуу Луйс Роналдо байлаа. 1994 онд АНУ-д болсон 15 дахь удаагийн ДАШТ-д 18 хан настайдаа шигшээ багийнхаа бvрэлдэхvvнд багтан дэлхийн аварга болж, удалгvй Голландын ПСВ Эйндховен багт уригдсан юм. Энд амжилттай тоглосон нь Европын том багуудын хараанд єртєж, тvvний тєлєєх єрсєлдєєнд Барселона ялснаар Роналдо Испанид хэл тавьжээ. Анхны улиралдаа Испаний лигт 34 гоол хийж тун єндєр амжилт vзvvлснийхээ хvчинд 20 настайдаа ФИФА-ын "Оны шилдэг хєлбємбєгчин" шагналыг хvртжээ. Гэвч мєн л тэгсхийгээд Барса тvvнийг Италийн йнтер (Милан) багт худалдсан юм. Интерийн ерєнхийлєгч М.Моратти Роналдог багтаа тоглуулахыг дэндvv их хvсч байлаа.
Довтолгооны гол хvнээ алдсан Каталончууд энэ асуудлаа бас нэгэн Бразил тоглогчоор шийдсэн юм. Энэ бол Витор Борба Ривалдо. Палмейрас хэмээх Бразилийн шилдэг багаас алдрын замналаа эхэлж Испаний Депортивад нэг улирал тоглоод байхад нь баян Барса 29 сая доллараар багтаа авчээ. Ривалдо 2002 оны зун хvртэл энэ багт тоглохдоо багийн жинхэнэ пидер, аврагч, дэлхийн хамгийн шилдэг хєлбємбєгчний нэг байсан юм. Ривалдо цэвэр довтлогч байгаагvй, цэвэр довтлогч нарыг бодвол яльгvй хойно тоглодог байсан учраас тvvний довтолгоо, дамжуулалтуудыг амжилттай тєгсгєх олон талт довтлогч мєн хэрэгтэй байсан юм. Барсагийн сонгопт ємнє нь Аякс, АС Милан багуудад тоглож, тухайн vедээ дэлхийн хамгийн ирээдvйтэй тоглогч гэгдэж байсан Патрик Клюйверт байлаа. Миланаас тvvнийг 15 сая доллараар авч байжээ. Бас нэгэн Голланд. Миланы дасгалжуулагч нь Кпюйвертийг єєрийнх нь vндсэн байрлал болох тєвийн довтлогчоор тоглуулдаггvй, баруун жигvvрийн довтлогчоор тоглуулдаг байсан нь Патрикийн амжилтанд чєдєр болж байсан учраас тэрээр багаа солихыг их хvсч байлаа. Иймээс ч Барсагийн урилгыг дуртай хvлээж авсан нь мэдээж. Vеийн vед Барселона шилдэг бvрэлдэхvvнтэй баг байсан ч яг энэ vед буюу 90-ээд оны сvvлч vед vзvvштэй тогполттой, дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн залуу ододтой, хаалгачаас бусад байрлалд сул талгvй маш сайхан баг байлаа. Луиш Фигу гэдэг нэрийг Барселона хотод одоо дурсах дуртай хvн ховор ч тухайн vедээ яахын аргагvй хєгжєєн дэмжигчдийн шvтээнvvдийн нэг байлаа. Бvр багийн ахлагч, нэр хvндтэй 7 дугаарыг эзэмшигч байв. 2000 онд Голланд, Бельги улсуудад болсон ЕАШТ-д амжилттай оролцеоных нь дараа олон баг Фигуд их мєнгє амлах боллоо. Роналдо, Ривалдо 3 супер оддын сvvдэрт байсан Фигу єєрийнхєє цэнийг мэдэрч удирдлагадаа цалингаа нэмvvлэх хvсэлт тавьсан юм. Ерєнхийлєгчийн албанд дєнгєж томилогдоод байсан Хоан Гаспарт энэ шаардлага нь таалагдаагvй тул хvсэлтийг нь хvлээж авсангvй. Vvнд шаралхсан Фигу буурь сэлгэхээр шийдэж, гэхдээ яг л Лаудруп шиг Барсагийн мєнхийн дайсан Реал Мадридтан гэрээ байгуулжээ. "Эзэн хааны баг"-ийн шинэ ерєнхийлєгч Флорентино Перес тvvний тєлєє 56 сая долларыг Барселонад тєлсєн нь жинхэнэ шуугиан байв. 56 сая доллар гэдэг бол асар их мєнгє боловч Фигу шиг тоглогчийн тєлєє зарцуулж байгаа болохоор Ф.Перес гар татаагvй биз ээ. Фигуд Барсагийн тоглогч байх таалагддаг, энэ багийн тєлєє тоглодогтоо ч сэтгэл хангалуун байдаг байсан ч єєрийн хєдєлмєрийн хєлсєє арай илvv нэмvvлэх гэсэн хvсэл нь Барсагаас явахад хvргэжээ. Каталонд Фигуг бvгд vзэн ядаж, мєнгєний тєлєє юу ч хийхээс буцдаггvй хэмээн жигшин зэвvvцдэг ч Хоан Гаспар тvvний цалинг нэмсэн бол ийм шилжилт бопохгvй байж борох байлаа.
Дансаа 56 сая доллараар нэмсэн Барселона залуучуудын ДАШТ-д супер амжилт vзvvлсэк "Молтогчин туулай" хочит, ирээдvйн Марадона буюу Аргентиний Ривер Плейтийн "бvтээгдэхvvн" Хавьер Педро Савиолаг 28.14 сая доллараар худалдаж авсан юм. 18 настай залуугийн хувьд энэ нь их мєнгє байлаа.
Шинэ ерєнхийлєгчийн цус сэлоэлт vvгээр дууссангvй. Шведийн хамгаалагч Патрик Андерссон, Францийн залуучуудын шигшээ багийн хамгаалагч Кристонваль нарыг тус бvрт нь 10 орчим саяар, Бразилийн хагас хамгаалагч Жеованниг 20 орчим сая доллараар худалдан авч гэрээ байгуулжээ. Эманнуэль Петиг ч ахадсан vнээр авсан юм. Ер нь Х.Гаспар мєнгийг замбараагvй, бодлогогvй vрж багаа хvнд байдалд оруулж байсан. Арсеналаас Марк Овермарсыг 37 сая доллараар авч байсан нь vvний тод жишээ. Х.Гаспарын єндєр vнээр авсан тоглогчид нь єртгийнхєє хэмжээнд хvртэл тоглож чадаагvй. Харин Хавьер Савиола л давгvй тоглолт vзvvлж байлаа. Ер нь Гаспарт багийн ерєнхийлєгч байх ур ухаан, зєв бодпого, удирдах чадвар байсангvй. Тvvний толгойлж байх vеийн багийн амжилт ч vvнийг гэрчилнэ. Дундаж багийн нэгэн адил л тоглож байв. Иймээс багийн гишvvд, хєгжєєн дэмжигчдийн хvсч байсанчлан Хоан Гаспар 2003 оны хавар єєрийн хvсэлтээр багийн ерєнхийлєгчийн албаа орхисон юм.
Гаспар сvvлчийнхээ буюу 2002-2003 оны улиралд багийн дасгалжуулагчийн vvрэгт ажлаас Карпос Рексачийг чєлєєпж, ємнє нь Варсаг удирдаж байсан Луй ван Гаалийг дасгалжуулагчаар томилсон юм. Гаспар энэ шийдвэртээ одоо ч харамедаг байж магадгvй. Луй ван Гааль ирээд ємнє нь єєртэй нь таарамж муутай байсан багийн лидер Ривалдог багаасаа гаргажээ. Сар гаруйхны ємнє Ривалдо Япон, Солонгост болсон ДАШТ-д тун амжилттай тоглож багаа дэлхийн аварга болоход гол vvргийг гvйцэтгээд байсан ч ван Гааль хувийн харьцаанаас болоод тvvнтэй хамтарч ажиллахыг хvсээгvй юм. Ривалдог явуулсан нь багийн амжилтанд мэдээж сайн нєлєє vзvvлээгvй. Єєрийнхєєрєє зvтгэдэг, зєрvvд ван Гааль дасгалжуулагчийн ажил vvргээ амжилттай гvйцэтгэж чадсангvй, багийг булшлах дєхсєн юм. 2002-2003 оны улиралд ван Гаалиар удирдуулсан Барселона эхний 20 тоглолтонд ердєє 6 хожин, 5 тэнцэн, 9 хожигдсоноор урьд байгаагvй муу амжилтаа vзvvлж, хєгжєєн дэмжигчдээ гонсойпгосон билээ. "Барса" шиг агуу багийн хувьд энэ бол сvйрэл байлаа. Ван Гааль туршлагатай, сайн, дэлхийд алдартай мэргэжилтэн байсан ч Барселонад нэг л эвээ олохгvй байсаар огцорчээ. Тvvний боловсруулсан тактик, зохиосон довтолгоо, хамгаалалтын хувилбарууд нь vнэхээр сайн байсан байж болох ч хамгийн гол нь гарааны бvрэлдэхvvн буюу талбайд гарах тоглогчдоо буруу сонгодог байв. Ємнєх улирлуудад амжилттай тоглосон Хавьер Савиола, Ємнєд Америкийн шилдэг хєлбємбєгчнєєр шалгараад байсан супер плеймэйкер Хуан Роман Рикельме нарыг бараг тоглуулдаггvй байсан боловч Фабио Рочембак, тухайн vедээ дєнгєж 18 настай байсан Андрьес Иниеста, тиим ч єндєр зэрэглэлийн бус довтлогч Дани нарыг тэдний оронд тоглуулдаг байсан юм. Vр дvн нь тодорхой, Клюйверт довтолгоонд дэндvv ганцаарддаг байлаа.
Багийн амжилт маш муу байсан тул ван Гаалийг Сербийн мэргэжилтэн Радомир Античаар 2003 оны 2-р сарын эхэнд сольжээ. Энэхvv солилцоог vvнээс ч ємнє хийх хэрэгтэй байсан юм. Испаний АШТ талаасаа нэгэнт хэтрээд байсан туп "Аваргудын лиг"-т оролцох эрх авахад их хэцvv байлаа. Р.Антич 18 тоглолтонд Барсаг удирдахдаа 9 хожиж, 6 тэнцэн, 3 хожигдсон байна. "Аваргуудын лиг"-н эрх авч чадсангvй. UEFА-ИЙН цомд л тоглох болов. 2003 оны зун Барселона багийн ерєнхийлєгчийн сонгууль болж, залуухан буюу 42 настай Хоан Лапорт ялалт байгуулжээ. Шинэ ерєнхийлєгч зуны солилцоо наймаанд онцгой анхаарал тавьж, идэвхитэй оролцон, сайн наймаанууд хийж чадсан юм. Хамгийн гол амжилт бол одоогийн багийн гол хvн, тvшиг тулгуур, "vнэт эрдэнэ" болсон Роналдиньог авсан явдал байлаа. Францын ПСЖ-ээс 25 сая еврогоор авч, урт хугацааны гэрээ байгуулжээ. Мєн Туркийн шигшээгийн хаалгач Рюштю Речбер,
Мексикийн шигшээгийн тєвийн хамгаалагч, ахл Рафаел Маркес, Португалийн шинэ од Рикардо Куаресма, Голландын зvvн захын хамгаалагч Жованни ван Бронкхорст, довтлох чиглэпийн хагас хамгаапагч Луис Гарсиа гэсэн шинэ тоглогчдыг багтаа авсан байна. Харин Франк Де Бур, Роберто Бонано, Фабио Рочембак, Роберт Энке, Гаиска Мендьета, Жеованни, Нано, Ф.Кристонваль, Дани, Хуан Пабло Сорин, Хуан Роман Рикельме нарыг багаасаа vджээ. Шинэчлэгдсэн Барсаг удирдаж, амжилтанд хvргэх vvргийг Голландын алдарт гурвалын нэг Франк Райкаард хvлээлээ.
Хала Мадрид