Жавхлан wrote:Өмнө нь Канад, Турк, Литва 3-ыг эдлэсэн шд. Канадыг ч яахав бараг 50 онооны зөрөөтэй хуссан. Харин Литва бол нөгөө 2-оо бодвол сайн баг шд, гэсэн ч арчуулж байна лээ. Америкийн хамгаалалтнаас хурдан довтлогоонд шилжих тактик лайтай байна лээ. Жоохон тиймхэн юм нь холын шидэлт байсан. Нөхдүүд дундаас баттай юм хийж оноо аваад холоос бараг довтлохгүй байна лээ.
Оростой хийсэн тоглолтыг нь өчигдөр татаж үзлээ. Илт давуу хожино билээ. Ах нараас Холден Ака 2 л сайн байна лээ бусад нь бол сураггүй. Америкуудын хувийн ур чадвар өндөр болохоороо асуудал үүсэхгүй байна лээ. Өмнөх ялагдсан багуудаас онцлог нь Коби Кидд 2 ирснээр лидэр маягийн тоглогчтой болж. Хуучин бол тэгээд авсан нь хувийн тоглолт хийгээд ороод шидээд байсан. Энэ удаа бол Кобигоор л бөмбөг дамжиж байна лээ. Вэйд Леброн СР Дерон энэ нээх хувийн тоглолт хийхгүй байна лээ. хаа очиж Мэло чинь маш сайн шидэх юм аа.