НБА: Наймаа ,Солилцоо

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Таны бодлоор Лэйкэрс луйврын наймаа хийж НБА-г утгагүй болгов уу?

Тийм
13
34%
Магадгүй
6
16%
Үгүй
19
50%
 
Total votes : 38

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Kobe Bean Bryant » Fri Jun 27, 2008 11:06 pm

Цөөврүүд дажгүй бүрэлдэхүүн тэй болсон байшд хуучнаа бодвол ал жэффэрсэн майк миллир 2 дээр тулгуурлаад......
On your feet, time to greet your Los Angeles Lakers.
User avatar
Kobe Bean Bryant
 
Posts: 137
Joined: Fri Jun 27, 2008 10:53 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sat Jun 28, 2008 11:48 am

Image
За би одоо нэг л зүйлд үл итгэж байна.Тэр бол Винс Картер Нью Жэрсид үлдэж багын ахлагч хийх.
Тоглогч талаас нь харсан ч Винс бол дахин давтагдашгүй аугаа тоглогч юм.Юун Уэйд,Юун Жэймс,бас Мело.
Торонтог 2001 онд чирж явахад хажууд нь хэн байсан юм бэ?Айверсонд Мотомбо,Кобид Шак гэхчлэн гол хүнүүстэй байсан.Харин Торонто бол мяа баг байсан.Ганц гайгүй байсан нь Энтони Давис,гэхдээ тэр Мотомбогын талд ч хүрэхгүй тоглогч,Шактай бол ярьшгүй.
Харин дараа нь Нью Жэрсид ирж Жэйсон Киддтэй хамтрах болоход их л баярлаж байлаа.Өнгөц харвал нэг нь онооны машин,нөгөөх нь дамжуулалтын мангас нийлээд супер амжилт үзүүлмээр байсан ч баг гэдэг дан ганц онооны машин,дамжуулагч,2,3 супер одод дээр баг босдоггүй харуулсан хэрэг гээч болж нодлин Даллас руу Жэйсон Кидд Харрис тэргүүтэй тоглогчидоор солигдсон.
Девин Харрис бол 2004 онд л НБЭд орж ирсэн,оролт сайтай шидэлт тааруу тийм холбогч.Үүнээс Нью Жэрсигийн шинэчлэлт эхэлсэн гэж бодож байна.Өнөө жил саяхан Жэффэрсоныгоо Е Жианлин гэж хужаа гараар сольсон.Дээр дурдсан,түүнийг Дирк шиг тоглогч болно гэж найдаж буйгаа Нью Жэрсигийнхэн нуухгүй байгаа.Симмонс бол одоо хэлэхэд хэцүү,гэхдээ алтан дундаж тоглогч.Бэртээд зэвэрээд талийчдаггүй юм бол ямар ч багт гараанд гараад хийдгээ хийгээд байж чадахаар хүн.Гэхдээ л Жэффэрсоныг эднээс арай дөмөгхөн юмаар наймаалж болоогүй юм байх даа чааваас.Е бол яахав нодлин гайгүй статстай тоглосон.Гэхдээ хүүхэн шиг надад минут өг гэж орилж чарлаж баймааж минут авчаад нээх олигтой болоогүй шт.
Яахав яаогынхаа жишээгээр явж болохымдаа,гэхдээ тэрэнд яао шиг өндөр нуруу туруу байхгүй.хэдэн жилдээ дирк маягын тоглолт үзүүлэх юм байгаамз.
Сая төвөөр аз таарч Брүүк Лопезийг авлаа,түүний моск драфтад 3 юм уу 4өөр гарна гэж байсан,7 фүүт өндөртөй ур чадвар сайтай сайхан гар.Ялангуяа ийм доороо хүнгүй шахуу багт ирчээд Куэйм Браун,Канди нарын жишээгээр явбал одоо ёстой юу гэхэв.
Би юу хэлэх гээд байна аа гэхээр Картерийг энэ багыг энэ зундаа орхих болов уу гэж таамаглаж байна.76,Мэмфис,Сеэтл,Индиана гээд цагтаа нэг хүний нуруун дээр жаргаж явсан багууд эрс шинэчлэл хийсэн шиг зүйлийг Нью Жэрси хийнэ.

Ингэж үзэх нэг шалтгаан бий.
1.Картер одоо зөвхөн ПОд орох гэж явчдаг цаг нь ч биш,тэр аваргын бөгжөө бодох цаг нь болсоон!!!
Түүн шиг агаарт тоглох дуртай,тоглогч нар голцуу бэртэлд идэгдээд дуусдаг.Жишээлвэл тиймэрхүү уран хурц ширүүн тоглож байсан одуудаас Аллен Айверсон цагтаа ямар гоё тохдог,хуурдаг байв?Маркус Кэмбигийн дээрээс тохож байсан гэж бод.2004 онд нурууны бэртэл аваад тэгж айхтар тоглохоо байсан.
Бас К-МАРТ,Амаре байна.Амаре бол одоо арай гайгүй болчоод байгаам,гарч ирэхдээ бол зай гарвал данк,завсар гарвал блок хийдэг зэрлэг тоглогч байсан.К-МАРТын тухайд юу хэлэхэв.

Энэ жил Нью Жэрсигийн тоглолтыг хэд хэд үзсээн.Картер бол бүүр өвгөрчихсөн аятай гүйж байсан.

2.Ямар ч баг,од тоглогчоо учиргүй өвгөрчөөгүй,үнэ нь доошоо буурчаагүй байхад л зарахыг боддог.76 Айверсоныг,Мэмфис Гасолыг,Индиана Онилыг зарсан шиг.Нью Жэрси ч бас тэгэх байх.

Одоогын Нью Жэрсигийн бүрэлдхүүн.
Төв - Брүүк Лопез
Довтлогч - Е Жиэнлиан
Довтлогч - Бобби Симмонс
Хамгаалагч - Винс Картер
Холбогч - Девин Харрис


Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sat Jun 28, 2008 12:00 pm

Image
Денвер залуу довтлогч Ж.Р.Смит тэй шинэ гэрээ үзэглэх гээд оффер нисгэсэн гэнээ.Мөнгөн дүн нь жилийн 3 сая 4 мянга юм байх.Смит өөрөө тийм ч дургүй биш байгаа ба боломж олдвол Денверт үлдэх сонирхолтой байгаа гэнэ.
Image
Денвер драфтын 39өөр Чикагод очсон хамгаалагч Sonny Weems - 2009 оны драфтын хоёр дугаар бүсийн эрхээр сольж авчээ.Энэ эрх Портландад очиж байгаа юм байна.
Харахад авдар шиг цээжтэй тоглолт нь ерөнхийдөө данкер баагий юм байна.Гэхдээ бөмбөг эзэмшилт хангалтгүй дүн авсан байсан сургуульд байхдаа Америк хөлбөмбөгийг хамтад нь тоглодог байсан үүнээс үзүүл ер нь Игги,Иванс шиг гар байна....Илүү юм нь гурваас сайн бууддаг бололтойм.
За өөр ч хэлэх юм алга.Арканзас сургуулынхаа хөлбөмбөгийн шилдэг довтлогч байсан хөлбөмбөгийнхөө драфтад оруул дэвшмээр гар байсан бололтой.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Цоомоо » Sun Jun 29, 2008 5:18 pm

Онил ямар ч байсан яг Уэббэр шиг асар өндөр гэрээ хийж чадсан азтай тоглогч. 6 жилийн 121 сая бил үү. Онилыг авсан баг тэр асар өндөр гэрээг нь бас авч л таарна. Финли шиг цалингаа хуучин багаасаа авахгүй л бол...
Энэ жилийн драфтын тухай мэдэх юм алга. Улирал эхлээд 2 сар болоход хэн нь хэн бэ гэдэг нь харагдах байх доо.
"Жефферсон - И"-ын наймаа бол Нетсийн хувьд хэтэрхий идеалист юм ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sun Jun 29, 2008 9:16 pm

Image
НБЭгийн шилдэг тоглогчдын нэг Роберт Орри зодог тайлах бодолгүй буйгаа мэдэгдлээ.
Энэ оны 7 сарын 1нд гэрээ ёсоороо бол фрее агент буюу чөлөөт тоглогч болох ёстой Роберт Орри НБЭд 17 жил тоглосон ч зодог тайлахыг яарахгүй байгаа гэнэ.Орри өдгөө 38 настай бөгөөд дундажаар 7.0 оноо,4.8 самбар дунджилж байсан бөгөөд хамгийн ид үедээ гэхэд 95-96 оны улиралд 12.0 оноо дунджилж байсан юм.Гэхдээ түүнийг нэг зүйл алдартай болгосон бөгөөд тэр нь цаг дуусах мөчид,болон хэрэгтэй үед гурваас оруулдаг байлаа.Орри энэ чадвараараа 7 удаа НБЭгийн аварга болжээ.Тэрбээр Хьюстонд 2,ЛАЛд 3,САСд 2 удаа аваргын бөгж зүүсэн юм.Түүнийг мөн "Big Shot Bob" гэж хочилдог юм.
ЛАЛын домогт төвийн тоглогч Кареем Абдул Жаббар НБЭгийн түүхэнд хамгийн олон удаа ПОын тоглолтонд оролцсон тоглогчоор тодорсон буюу тэрбээр нийт 244 тоглолтыг ПОын ялалтын төлөө тогложээ.Харин түүний ард Роберт Орри 237 ПОын тоглолтонд оролцсон амжилтаар 2т ордог юм.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sun Jun 29, 2008 10:17 pm

ImageVSImage
НБЭд цалингын хязгаараас хол байгаа 2хон баг байгаа нь 76чууд ба Мэмфис Гриззлис.
Аллен Айверсон,Крис Уэббэр нарын ачаар нэг хэсэг гаргадаг зардлынхаа тоогоор 76 НБЭд ТОПд ордог байсан.2007 оноос Айверсоныг Денверт сольж,Уэббэртэй гэрээгээ цуцалсанаар мөн энэ улиралд Кайл Корверийг явуулсанаар 76чуудын зардал хөнгөрч тэр ч байтугай цалингын хязгаарт хүрэхэд 12 сая доллар дутуу байгаа гэнэм.Харин Гасол,Майк Миллер зэрэг ододоос саяхан салсан Мэмфис 15 сая -ыг фрее агент нарт зарлагдахад татвар төлөхгүй байх боломжтой юм байна.Энэ хоёр баг бол 2008 оны зуны солилцоо наймааны,томоохон фрее агент наруудтай гэрээ хийх боломжтой багууд юм.Аль,аль нь нөхөх шаардлагатай орон зай бий.Тухайлбал 76д хүчирхэг хүчний довтлогч зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд,харин Мэмфист төвийн тоглогч,хамгаалагч хэрэгцээтэй байгаа юм.Гэвч тэд хэдий мөнгө бий ч Лэброн Жэймс,Дуэйн Уэйд,Крис Бош шиг олнийг шуугиулсан,суперстаруудыг авах боломжгүй,учир нь тэдний гэрээ 2010 онд дуусах юм.
Гэвч...
Атлантагын гол довтлогч блок мастер Жош Смит,Клипперсийн стар Элтон Брэнд,Хаадын зодоонч гар Рон Артест,Илбчидийн бүтэлгүй эр Гилберт Аренэс гээд олон фрее агентууд тэдний сонирхолд буй.Ялангуяа Филли Атлантагын Жош Смитийг сонирхож түүнд үнэ хаяад нөгөөдүүл нь үлдээх гэж хамаг байдагаа хэргэлж байгаа сурагтай гэнэм.Мөн Элтон Брэнд ч 76д очих сонирхол бол байгаа юм байна.Атлантачууд Жош Смит болон Жош Чилдресс нартайгаа шинэ гэрээ үзэглэх сонирхолтой байгаа юм байна.
Ингээд энэ жил чөлөөт болох холбогчдыг танилцуулая.
Гилберт Аренэс/Вашингтон Визирдс/,холбогчдын тэргүүн нь тэр боловч багтайгаа гэрээ хийх магадлал өндөр байгаа.Beno Udrih/Сакрамето Кингс/ түүнийг Майами мөн Клипперс сонирхож байгаа.Хосе Калдерон/Торонто Репторс/,Луйс Уэйллимс/Филаделфиа 76/,Делонт Уэйст,Даниал Гибсон/2уул Кливланд Кавас/ эдгээр холбогчид хэдий фрее агент болох ч багтайгаа гэрээ хийх магадлал өндөр.Миннисатогын Сэбастиан Телфайр тэдний эгнээнд нэгдэнэ.
Харин Жэйсон Уэйллимс/Майами Хит/,Carlos Arroyo/Орландо Мажек/Кэйон Дүүлинг/Орландо Мажек/,Жаннеро Парго/Нью Орленс Хорнец/,Кевин Оли/Филаделфиа 76/,Линдсэй Хантер/Детройт Пистонс/,Троу Хадсон/мэдкүй/,Крис Дуон/Чикаго Буллс/,Иал Бойкинс/Шарлотт Бобкетс/,Смуйш Паркер/Майами Хит/,Даррелл Армстронг/мэдкүй/,Энтони Картер/Денвер Наггетц/,Энтони Жонсон/Атланта Хаукс/ нар явах магадлалтай гэнэ.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sun Jun 29, 2008 10:28 pm

Image
Индиана Пэйсерс баг гэмтлийн болон,асуудалны уурхай Жамаал Тинслэйг зарах сонирхолтой бөгөөд саяхан хөөрхий Нью Ёоркт санал тавиад бүтэлгүйтсэн гэнэ :RD ./хаха/
Жэйрмани Онилын наймаагаар Т.Ж.Фордыг авч,мөн Портландаас Ж.Жакыг авчирсанаар холбогчын асуудал ерөнхийдөө шийдэгдсэн бөгөөд Жамаалыг зайлуулчихвал онц асуудалгүй болох байв.Жамаал Тинслэй ирэх гурван жилд 21 сая доллар идэх гэрээтэй юм.Индиана Жамаалыг наймаалах асуудал бүтэлгүй тийшээ хандмагц түүний гэрээг хүчээр цуцлуулах бололтойм.

Мөн өөр нэг руморс гарсан нь Чикаго ба Денверийн тухай юм.Драфтын нэгээр авьяслаг холбогч Дэррик Ройсыг авсан Буллс өөрсдийн үндсэн холбогч Кирк Хэйнричийг наймаалах арга сав хайж эхэлсэн бололтой.Тэд Денверийн төвийн тоглогч Маркус Кэмбиг сонирхож Кирк=Маркус гэсэн наймаа хийе гэжээ.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Tue Jul 01, 2008 12:14 pm

Image
За манай ДС онцын өөрчлөлт,өөрсдийн тоглолтын темпогоо ирэх жил хүртэл хадгалах шинжтэй болоод л явчлаа.Манайд ирсэнээрээ илт сайжирч оргил амжилтаа үзүүлж буй All star тоглогч Антавн Жэймисон 4 жилийн 50 сая долларын гэрээг зөвшөөрсөн гэнэм.Жэймисоныг уг нь 76,Мэмфис,Лос Анжлес Клипперс гэх мэт багууд сонирхож байсан ажээ.Тэрбээр нодлин 79 тоглолтонд 21.0 оноо,10.2 самбар дунджилж байсан юм.
Мөн гэмтэлтэй од Гилберт Аренэс 6 жилийн 100 сая долларын гэрээний санал хүлээж авсан бөгөөд Визирдс зөвхөн түүнээс хариуг нь хүлээж байгаа тухай report мэдээлсэн байна.Мань хүн багын анд Жэймисоныг багтаа үлдсэн тохиолдолд үлдэнэ гэж мэдэгдэж байсан бөгөөд ингээд үлдэх магадлал өндөр боллоо.
Сонирхуулахад Аренэс Адидасаас таван сая доллар жилд авахыг хүсэж буй боловч Адидас түүнд 3 саяыг л өгөх санаатай байгаа гэнэ.

Image
Голден Стате Дайчидын гол хамгаалагч Барон Давис энэ зуны ТОП чөлөөт агент болох нь ойлгомжтой боллоо.Давис хэрвээ багтаа үлдэх шийд гаргасан бол 17.8 сая ногооны цалингаа аваад дараа жилын зун фрее агент болох байв.Тэрбээр сүүлийн хоёр улиралд багаа гайхамшигтай удирдаж 2006-2007 оны улиралд багаа тэргүүлж ПОын 8аар гараад Далласыг мулталж байсан юм.Гэвч өнгөрсөн улиралд Денверт ялагдаж 9д орсоноос үүдэж Дон Нелсон Давис хоёрын хоорондын харилцаа эрс муудсан бөгөөд өнгөрсөн улиралын сүүлчийн тоглолтуудын нэг тоглолтын эхний хагаст Дон түүнийг тоглолтоос хөөсөн бөгөөд түүнээс хойш Бароныг багаа орхих нь гэсэн яриа хийсэж эхэлсэн бөгөөд ийнхүү үнэн болох нь тодорхой боллоо.Тэр маргааш албан ёсоор чөлөөт тоглогч болох юм.
Image
Элтон Бранд багтаа үлдэнэ.
Сүүлийн үеийн мэдээгээр 76д очиж магадгүй гэж байсан Элтон багтаа үлдэх шийд гаргасан төдийгүй гэрээгээ сунгаж магадгүй хэмээжээ.

Image
Бостон Селтиксийн довтлогч Жэймс Посигийн агент Mark Bartelstien -ы мэдэгдсэнээр Поси багтаа үлдэж 3.2 сая долларын цалингаа авахгүй бололтой.Поси өнгөрсөн жилээс Бостонд зүтгэж аваргын бөгжтөй болоход голлох үүрэгтэй оролцсон төдийгүй 2005-2006 онд Майами Хит аварга болоход ростерт нь байсан хүн юм.

За за,өшөө зөндөө л фрее агент болох,болохгүй гэсэн мэдээ гарчээ.Маргааш албан ёсоор зарлахаар нь харья хэдүүллээ
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Mojul » Tue Jul 01, 2008 12:18 pm

Х :-D :eek:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Tue Jul 01, 2008 12:53 pm

Image
Худлаа шааж.
Бранд фрее агент болж байх шиг байна.Яахоо дээрээс баталгаатай лол.Түрүүн хуучин юм умшсым шиг байна.
Гоё гоё.Бранд нээх үнэ хүрч чадку тэгээд ч 76д санаатай байгаа.76чуудад ч санаа байгаа.Тэхээр бараг 76д ирдэг байлгүй дээ.Залуу юм байна манайд бүтээн байгуулалтын төлөө зүтгээсэй билээ.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Tue Jul 01, 2008 2:47 pm

Image
Клипперсийг зайлуул ядарч явхад нь бүх л гол тоглогчид нь нүүр буруулсаар л байна.
Өнөөдөр довтлогч Corey Maggette Брандын жишээг давтлаа.Тэр уг нь 8.4 сая долларын гэрээтэй байсан юм.
Кори бол НБЭд оноо түүдэг тоглогчдын нэг бөгөөд Өнгөрсөн улиралд Брандын эзгүйд 22 гарантай оноо дунджилж байсан ба ерөнхий тоглолт нь хүчний гэмээр данк хийхээс гадна дундаас давгүй шиддэг гэвч гурваас тийм сайн биш гар.
Одоогоор түүнийг тийм баг сонирхож байна гэсэн мэдээ олоогүй байгаа юм,ерөнхийдөө Рашад Лиюс,Жэйсон Ричардсон шиг хувийн довтолгоо хэрэгтэй багт очих болов уу.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Wed Jul 02, 2008 11:19 am

Image
За өнөөдөр ёстой сонин мэдээ дууллаа.НБЭгийн шилдэг холбогчдын нэг суперстар Барон Давис 17.8 сая ногооноос татгалзаж багаа орхисоноор хэсэгтээ л шуугиулсан.Тэгвэл тун удалгүй тэрбээр Клипперстэй 5 жилийн 65$ долларын гэрээг үзэглэхийг зөвшөөрсөн бөгөөд хоромын дотор л Элтон Бранд нь шинэ гэрээ хийж магадгүй болоод байгаа сурагтай.Нэг ёсондоо Клипперс Брандыг хадгалж үлдэхийг хүссэн,түүнийг буцааж авчирхын тулд Барон Давис гэдэг суперстарыг маш хямдхан олж багаа хүчирхэгжүүлж аварга болоход огтхон ч гайхахгүй баг бүрдүүлж Брандын сэтгэл санааг эргүүлж байж шинэ гэрээ хийх бололтой.Үнэндээ Давис,урьдын цалингынх нь хажууд юу ч биш гэж болох цалинг зөвшөөрч орхилоо.Тэхээр Бранд бараг л ирж таараа болов уу.
Нөгөө талаар Барон маш ухаалага алхам хийлээ,түүний баг бол үсрээд ПОд очоод нухуулдаг,тэр ганцаараа бол хэн ч биш гэдгээ өнгөрсөн улиралд сайн харсан бололтой.Түүний шийдвэр олон хүний гайхлыг төрүүлсэн.Дон Нелсон хүртэл түүний шийдвэр надад гэнэтийн бэлэг боллоо гэж хэлж байсан.Ер нь сүүлийн үед тоглогчид мөнгөний төлөө үхэж байдаг.Ийм үед Барон мөнгийг хоёрт,багын амжилтыг нэгт тавьж чадсан энэ бол магадгүй түүний нэр хүндийг өсгөж өгч байгаа болов уу.Миний хувьд түүнийг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.

Мөн Гилберт Аренэсийн шунал үргэлжилсээр л.Түүнийг төлөө Дависээ алдсан Алтан Мужынхан 5 байна уу 6 жилд 100 сая зарлагдахад бэлэн байгаа бол Визирдс од тоглогчоо тийм ч амархан алдчихгүйг хичээж байгаа бололтой.Аренэс өөрөө 6 жилийн 124-127 долларын цалин хүсэмжилж байгаа сурагтай.Аймаар юмаа.Сүүлийн хоёр жилд багынхаа төлөө юу хийсэн гэж тийм их мөнгө нэхэж байгаа дураак вэ?Үнэн таалагдахгүй байна.Ядаж хийсэн юмтай,үзүүлэх гавьятай,гайхуулах тоглолттой байжыж ингэж мөнгө нэхмээр писда вэ?



Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Thu Jul 03, 2008 12:10 pm

Image
Дайчид Бранд руу оффер нисгэжээ.5 жилд 90 сая аар наймаа хийе гэсэн санаатай байх шиг байна.
Гэхдээ Клипперс бас санал тавьсан гэсэн.Үнэ нь ойролцоогоор 65-75 саяын хооронд бололтой.Мань эр ч бараг шинэ гэрээг хуучин багтайгаа хийх магадлалтай байх шиг байна.Клипперс хэрвээ түүнийг эргүүлж чадвал баруунд дахин нэг шилдэг хослол,сайн баг ПОын төлөө алалцах нь дээ.
Барууны шилдэг хослол гэдэг нь:
Шижир Алтнуудын Аллен Айверсон ба Мело,Нуурынханы Коби ба Гасол,Далласчууд Кидд ба Дирк,дээр нь САСын их гурвал,Пуужингуудын Яао ба Т-МК,Зөгийнүүд Крис Пол ба Давид Уэйст,Жаззчууд Дерон Уэйллимс ба Карлос Бүзэр гэсэн супер хослолуудтай юм.

Далласын сонингууд дээр Бостон,Миннисатод тоглож байсан слам данкын аварга довтлогч Жералд Греенийг Даллас баг авч байгаа бололтой.

Нью Ёоркынхон солилцоо наймаагаар Давид Лийг гол хүнээ болгох зорилготой байгаа бололтой.

Клипперсээс гарсан довтлогч Кори Маггетт-ыг Сан Антони,Бостон,Орландо,Майами,Юта гэх мэт багууд сонирхож,ярилцсан гэнэ.Хүчтэй яригдаж байгаа нь Сан Антони гэнэ.

Атлантагын залуу од Жош Смитыг 76чууд маш их сонирхож байгаа юм байна.Смитэд ойролцоогоор 5 жилийн 66 сая хавьцаа/энэ үгийг анхаарна уу/ санал болгох гэж байгаа бололтой.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Chin-T-Mac » Sat Jul 05, 2008 1:12 am

Wizards uursdiin neg Star boloh Arenas-tai geree hiij chadaad bna 6 jiliin 111million dolloriin tomoohon geree hiij bh shig bnashuu! ingeed Wizards ireh ulirald ih 3 taigaa togloh bolloo!
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Sat Jul 05, 2008 4:29 am

Шуналын тулам Аренас багтайгаа хүсэж байсан үнээрээ гэрээлчих шив. Ингээд Шидтэнгүүдийн хувьд ихэнх мөнгөний лимитээ Аренас, Жемисон 2-т зарцуулах болж байна. Удахгүй Батлерын гэрээ дуусахаар мэдээж цалингаа нэмүүлэхийг бодно, гэхдээ багт нь ийм боломж байхгүй. Тийм болохоор дараа жилээс ганц Батлер ч биш Стивенсон, Хэйвүүд гээд олон гайгүй гарааны тоглогч нь энэ багаас нүүр бууруулах нь дээ. Аренас багаа боддог, амжилт хүсдэг байсан бол Крис Пол шиг л ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй байлаа даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Sat Jul 05, 2008 4:40 am

- Чикагогийн нөөц холбогч Крис Духон Нью Иоркийн Богино Өмдтөнүүдтэй гэрээ хийхээр болсон байна. Түүний агентын мэдэгдсэнээр тэрээр 2 жилийн 12 сая долларын гэрээ байгуулсан байна. Өөрөө энэ тухай хэлэхдээ: Би Никстэй хамтран ажиллахад бэлэн байна. Энэ бол том алхам, ихэнх тоглогч Нью Иоркт тоглохыг хүсдэг гэсэн байна.

- Нью Орлеанс Хорнетсын гол тоглогч Крис Пол ухаалаг шийдвэр гаргаж 4 жилийн 68 саяын гэрээг багтай байгууллаа. Ингэснээр баг нь фрий агентуудаас боломжийн ганц нэг хүн сугалах боломжтой боллоо.

- Далласын залуу холбогч Жэй Жэй Бэреа багтайгаа 3 жилийн гэрээ байгуулжээ. Түүний хувьд жилд 5 сая орчимын цалин авах бололтой.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sat Jul 05, 2008 10:08 am

Хмм.Надаа үнэндээ Аренэс нохой юүвдээ?
Анх уул нь аймар дуртай байсан,би л лав багын эзэн байсан бол тэр их мөнгийг Жош Смит гэдэг амьтанд өгөх байсан.Аренэс юу хийж гайхуулсым бэ?яахав багыг өнөөгийн түвшинд аваачхад их үүрэг гүйцэтгэж байсан нь үнэн.Гэхдээ ганц Аренэс дээр баг тогтож яваагүй шт.60 хэдэн оноо аваа л биз гэхдээ сүүлийн хоёр жилийн амжилтаа бодвол ийм их үнэ хүрэхгүй гэдгээ өөрөө ч мэдэж л байгаа шт.Сүүлийн хоёр жилд,ялангуяа өнгөрсөн жилийн ПОд үнэнэ алуур хийсэн...
Визирдс бол буцаад л уруудах эхний алхамаа хийчлээ.Аренэст ийм их мөнгө өгсөнөөр Батлер үлдэхгүй л болов уу.Батлер бол Аренэсээс илүү мөнгө авна гэж шуналтыштээ.
Крис Дуон зөв сонголт хийж байна уу?надаа бол сайн л шиддэгээс биш тийм ч сайн ПЖ бол биш шиг санагддаг.Яахав бэнч этэр хийгээд явбал тохирно л доо кэкэ
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Sun Jul 06, 2008 5:02 am

Батлерын хувьд явах нь ойлгомжтой л доо. Аварга авах боломжтой баг руу л явах биз.
Харин Духоны хувьд бол Марберигээс л дээр байх, ядаж л залуу эрч хүчтэй. Одоо Нью Иорк Марбериг зайлуулах ажиллагаандаа орох нь тодорхой. Түүний үнэтэй гэрээнээс салж чадвал фрий агентуудаас сайн тоглогч авах боломж их байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sun Jul 06, 2008 5:05 am

Мэрббэригийн үнэтэй гэрээг хэнд зарцуулах нь ойлгомжтой.Тэр бол Лэброн Жэймс.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sun Jul 06, 2008 7:23 am

Image
76чууд Атлантагын хоёрын нэгийг нь ч болов сугалж авахаар хөөцөлдөж байна.Жош Смитэд тэд 5 жилийн 66.7 сая долларын санал тавиад бүтэхгүй шинжтэй болоод байгаа бололтой.76чуудын хараанд дан ганц Смит ч биш Жош Чилдресс,Торнуудын Нэнад Кристич,Дайчидын Biedrins,Клипперсийн Кори Маггети зэрэг олон чадварлаг тоглогчид ороод байгаа ба ирэх улирал гэхэд аль нэгтэй нь гэрээ байгуулах нь ойлгомжтой юм.
Атлантагын хоёрын хувьд багтаа үлдэх шинжгүй болоод байна.Учир нь баг нь орлого тааруу олдог бөгөөд тоглогчдын зардал нь багын эзэдийн уурыг барж байгаа.Майк Бибби гэхэд л 15 сая,Жо Жонсон 14 сая гэх мэт өндөр үнэтэй дээр нь Смит ч бас 10 сая давсан цалинд санаархаж буй нь ойлгомжтой.Тиймээс багт нь аль нэгийг нь явуулж цалинг нь нэмэх гэсэн ядаргаатай ажил үлдээд байгаа бөгөөд одоогоор яг тэр,энэ гэсэн шийд гаргаагүй байна.Жош Смитэд 76 5 жилийн 66.7 сая долларын санал тавьсаан гэдэг чинь Атланта үүнээс илүүг өгч чадахгүй,харин 76 чадах болохоороо л ийм санал тавьж буй.Хэдийгээр 76чууд Элтон Брэндэд асар санаатай байсан ч цаадахь нь Дайчидын Барон Дависыг багтаа ирэнгүүт бодлоо өөрчилж 5 жилийн 70 сая долларын гэрээнд гарын үсэгээ зураад хэвтчихсэн.Иймээс А төлөвлөгөө бүтэшгүй болонгуут Б руугээ ороод Нисдэг Смитэд санал явуулаад эхэлчихсэн.
76чуудын ерөнхийлөгч/ерөнхий менежер Ed Stefanski Golden State's Andris Biedrins and New Jersey's Nenad Krstic хоёрт өндөр цалин амлахаас зайлсхийж буй бөгөөд боломжын мөнгөөр л асуудлыг шийдэх санаатай байгаа гэнэ.Кори Маггентийн хувьд 7 сая доллараас илүүг авчих санаа бол бий л байх.

Бостоноос чөлөөт тоглогч болсон Жэймс Поси ойролцоогоор 4-5 жилд дундажаар 5.8 сая долларын цалин авах хүсэлтэй буйгаа нуухгүй байна.Одоогын байдлаар тэрбээр Зөгийнүүдтэй ярилцаж байгаа гэнэ.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby 1220 » Mon Jul 07, 2008 9:05 am

Чайлдерс ч тун хэрэгтэй тоглогч доо. Сэлгээнээс эрч хүчтэй гарч ирнэ. Бөмбөггүй маш тоглодог тоглогч шиг байсан. Ганц тэр **н** үс нь л таалагддаггүй болохоос
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Чуугий » Mon Jul 07, 2008 1:28 pm

childressiig avchuul goy l bna shuu
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Чуугий » Wed Jul 09, 2008 12:31 pm

76 chuud brandiig uuriin bolgoloo rodney carney calvin booth ireh jiliin draftiin erhee ogchee maggette daichdid ochloo magic franciin pietrustei 4n jiliin geree hiijee
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby khulgee » Wed Jul 09, 2008 12:49 pm

Мажик ч гоё гэрээ хий лээ дээ.Питрус ч чимээгүй байж байгаад түйвээдэг нөхөр дөө...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

мэдээ

Postby aapyyl » Sun Jul 13, 2008 10:56 am

Хар тамхи

Америкийн цагаар 10ний өдөр хар тамхины эсрэг хөтөлбөрийн хүрээнд Сакрамэйнтo Хаанууд багийн төвийн тоглогч Брэйд Миллэрт 5 тоглолт, Чикаго Бухнууд багийн Жэймисөн Каррид 1 тоглолт бангадсан бна. Бангадалтийн нарийн ширийн нь тодорхой болоогуй бна.

ТӨв Миллэр өнгөрсөн улирал 13.4 оноо, 9,5 самбар, 3,7 о/д дунжилжээ. НБАд тоголсон 641 тоглолтонд 12.1 оноо, 7.8 самбар, 3.0 о/д дунжилж бна.

Нөгөө талаар хамгаалагч Карри 2007оны драфтын 2-р шатын 21ээр Бухнуудийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Гэвч өнгөрсөн улиралд ганц ч тоглолтонд оролтсоогүй бна.

Гэрээ

Сан Антониогийн Дарвиулууд америкийн цагаар 11 өдөр чөлөөт агент Рожэр Мэйсөнтөи гэрээ хийлээ. Гэрээний нарийн ширийн тодорхой болоогуүй болоогүй бөгөөд, Сан Антонио Экспрэсс сонинд 2 жилийн гэрээ хийсэн гэж нийтэлжээ.

Хамгаалагч Мэйсөн өнгөрсөн улирал Вашингтоны Шидтэнүүдэд 80 толголтод гарч, каррэрийхаа хамгийн өндөр үзүүлэлт болох 9.1 оноо, 1.7 о/д, дунджилж. 2002 оны драфтын 2-р шатын 31ээр Чикаго Бухнууд нэрлэн НБад оржээ. Эхний улирал 43 толголтонд гарч байжээ. Гэбч Шидтэнүүдэд ирээд 2006-07 улиралд 62 тоглолт гэх мэтээр ур чадвараар дээшлүүлж ирсэн байна.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron