Гүүс Хиддинк гавьяат дасгалжуулагч болжээ
ОХУ-ын шигшээ багийг нэлээд өндөр амжилтанд хүргэж европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болгож чадсан алдарт дасгалжуулагч Гүүс Хиддинк болон түүний шавь нар өндөр хэмжээнд угтаж авсан байна. Тэгвэл ОХУ-ын засгийн газар болон хөлбөмбөгийн холбооны зарлигаар Гүүс Хиддинкийг гавьяат дасгалжуулагч цолоор шагнажээ. Мөн түүнийг оросын хөлбөмбөгийн холбоо өөрийн улсын иргэн болгохоор төлөвлөж санал тавьсан гэнэ. Тус улс өмнө нь волейболын нэрт дасгалжуулагчыг өөрийн иргэн болгож байсан түүхтэй. Гүүс Хиддинкийг гавьяат болсны дараа шавь нарынх нь хамтаар ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев хүлээн авч уулзсан байна. Медведев амжилт гаргасан тамирчдад 120 мянган еврогийн шагнал олгосон гэнэ.