Марадонагийн, аа бас Англичуудын аварга болсон түрүүг гутамшигтай гэвэл зохилтой болохоос Турктэй тоглодог шиг тоглоод хожсон байхад энэ бол гутамшиг биш юмаа...
Тэд алдаа гаргаагүй, бөмбөг луйвардаагүй, ямар нэг ов мэх ашиглаагүй, Италичууд шиг жүжиглэлт хийж эсрэг багтаа новшроогүй, 2006 онд Фрингс дээр Италичууд новширсон шиг новшроогүй. Зүгээр л 90-н миунтын турш тоглосон 3-н гоол хийсэн Турк 2 гоол хийсэн. Дүрмийн дагуу илүү гоол хийсэн нь хожсон. Тэд илүү байсан ч, Германчууд тэдний мундаг хурдтай довтолгоо маш муу тоглосон ч зогсоосон, Аа бас ард талаас муу дэмжлэгтэй байсан ч Клозе Лаам Швайн нар гоолдож чадсан, Туркууд бүх л тоглолтын турш санаачлагатай тоглож чадсан ч хожиж чадсангүй. Энэ тэдний арчаагүйнх болон азгүйнх болохоос манайхны гуташиг болон манайхны буруу бишээ...
Аа бас финалд сайн тоглож трүлүүсэн ч, муу тоглож түрүүлсэн ч ялгаагүй л асуудал. Муу байхад нь хожиж чадахгүй бол Испаний л хохь шүү дээ. Муу тоглоод байхад нь гоолдож чадахгүй байна гэдэг чинь өөрсдөө асуудалтай бус уу. Тэгээд би нэг юм хэлээд МанЮ-нханд ч билүү муулуулж л байсан. Гэхдээ би худлаа яриагүй. Аль нэг багт аз ивээж түрүүлэх чинь байдаг л асуудал. МанЮ 1999 онд яаалаа. Тэрнийг аз гэчихсэн чөтгөрүүдийн гарууд бишээ сайн тоглож хожсон л гэсэн. Энэ жилийн СЛ-н финал яаав... МанЮ бас л азтай байсан шд. Зөвшөөрөх хэрэгтэй. Энэ удаа алинд ч аз тохигоод ч юмуу түрүүлж болно. Азтай байсан гээд буруудах юм байхгүй бөгөөд азтай байсан гээд тэрнийг ФИФА-н болон УЕФА-н дүрмэнд ямар нэг зохицуулалт байхгүй юм чинь яаах юм... Азтай одтой хийморьтой байна гэдэг чинь буруу юм биш шүү дээ...
Заа тэгээд Баллак гэмтдэг муу л байна... Гол найруулагч тоглохгүй байна гэдэг ч сайхан биш л байна.
Оронд нь хэн гарах юм бол доо. Аягүй бол энэ Лев бас л хачин гараа гаргаж мэдэх л нөхөр...
Тэгээд ер нь мань хүн үнэндээ ийм том баг шууд аваад дасгалжуулсан үнэхээр туршлага дутаж байнаа... үнэхээр дутаж байна. Евро эхлэхэд гаргаж байсан гараа болон одоо гарч байгаа гараа бараг ихэнхи нь солигдчихсон тууж явдаг... Хэнийгээ гаргаад яаж тоглох вэ гэдгээ өдий болтол ян тан судлаагүй л байна гсн үг... Тэгэд тоглолтыг харж байхад алдаа их гараад байх юм... 2006 онд ийм алдаа гарч байгаагүй ер нь л яг таг тоглоод байсан санагдах юм... Лев туслахаараа үлдээд Клинси-н багаас туршлагатай хүн томилох хэрэгтэй дээ... Биерхофф эсвэл Клинси л гэсэн сонголт байгаа байх даа холбоонд...
Тэмцээний дараа мэдээж яригдах л байх. Түрүүлсэн ч бай түрүүлээгүй ч бай Лев туслахаараа үлдээд туршлагажаад аваад 2006 онд дасгалжуулагчдийн багт ажиллаж байсан хүмүүсээс л сонгогдоосой доо...