by spain man » Mon Mar 13, 2006 3:37 pm
“Гоол, гоол, гоол” хэмээн тасралтгvй хашгирах радиогийн тайлбарлагч Херберг Зиммерманны дуунаар Германы хєлбємбєг тєрсєн гэж vздэг. Энэ бол 1954 он. Швейцарийн Бернд болсон хєлбємбєгийн ДАШТ-ий финалд ялагдашгvй мэт Унгарыг 3:2-оор хожиход Хельмут Ран ялалтын гоол оруулж, Х.Зиммерманн ийн хашгирчээ.
Швейцарийн бороо асгарсан хар-цагаан фото зурагт тvvний “Ран торгуулийн талбайн гаднаас цохих хэрэгтэй” хэмээсэн домогт vгс чимэг нэмэх мэт.
Yнэхээр ч Ран цохисон. Дасгалжуулагч Зепп Хербергер, багийн ахлагч Фритц Вальтер, тvvний ах Отмар Вальтер, Ханс Шафер болон анд нєхдийнх нь Бернд байгуулсан ялалт Герман хэмээх хvчирхэг, дайнч биш шинэ орныг тєрvvлсэн гэхэд болно.
Германы хєлбємбєг бол 1954 оны долдугаар сарын 4-ний тэр єдрєєс хавьгvй ємнє, хагас зууны ємнє буй болсон тvvхтэй. Англид vvссэн уг тоглоом анхнаасаа л Германд “таалагдаж”, хvvхэд залуусын анхаарлыг татсан. Католик залуус “Борусси Дортмунд”-ыг 1909 онд байгуулж (шар айрагны нэрийг зээлдсэн) чамгvй хэл vгэнд орооцолдож. “Шальке-04” клубийг vндэслэгчид эхэн vедээ талбайгvй, тэр ч бvv хэл бємбєггvй байж. Гэвч баар ажиллуулдаг Хайниг хэмээх бизнесмен тэдэнд ивээлийн гараа сунгасан гэдэг. Талбайтай болгосны хариуд нь тоглолт бvрийн дараа Хайнигийн бааранд очиж, орлого оруулахаар тохиролцжээ. Германы нэртэй клубvvдээс хоёрынх нь хэрхэн буй болсон тvvх ийм.
Германы хєлбємбєгийг жижигхэн глобус хэмээн тєсєєлбєл Рур мужийг хєндєлдсєн “Шальке-Дортмунд” нь экватор, “Хамбург-Вердер” хойд туйл нь, Мюнхений “Бавари” ємнєд цэг нь юм. Германы клубvvдийн хvртсэн Европын 10 цомыг бvгдийг дээрх гурван бvсийнхэн эзэмшдэг билээ. Германы шигшээ баг “World Cup”-ыг гурвантаа єргєхєд бас л дээрх нутгийнхан зонхилсон. Рураас гаралтай Хельмут Ран (1954), Баварийн Герд Мёллер (1974), Хамбургт тєрсєн Андреас Бреме (1990) нар хожлын гоол хийснийг тvvх мартаагvй.
Германчууд хєлбємбєгт дуртай. Зvгээр ч дуртай биш, тоглоод хожих хvсэлтэй. Бразилийг эс тооцвол хамгийн єндєр амжилтад хvрсэн хvмvvс. Дэлхийн аваргын цолыг гурван удаа хvртэж, дєрвєн удаа аман хvзvvдэн, хоёр ч удаа III байрт шалгарчээ. Бас болоогvй, Европын АШТ-д гурван удаа тvрvvлсэн. Тэдний “World Cup”-ууд ямагт тvvхэн vйл явдлын гэрч болдог нь сонин.
Дундаж багаас тэргvvн зиндаанд дэвшиж, дайны дараах ядарсан оронд урам єгсєн (1954), 1972 оны Европын АШТ-д Английн хvчтэй багийг “Уэмбли”-д нь гайхалтай хожиж (1974), хоёр Германы нэгдлийг зєгнєх мэт тvрvvлж (1990) байлаа. Тэр бvхнээс vvдсэн ард олны баяр бахдал, их хєєрєл 2006 онд давтагдах уу? Энэ асуултын хариуг олоход одоохондоо бэрх мэт. Шигшээ баг нь Юрген Клинсманны удирдлага дор муугvй тоглож буй. Тэрбээр Герман хєлбємбєгийн “машины” бvхий л сайн уламжлалыг хадгалан ялалт амжилтын тєлєє ажиллаж байна (Харамсалтай нь сvvлчийн нєхєрсєг тоглолтдоо Италид 1:4-єєр бут ниргvvлсэн)
Германы хєлбємбєгт хамгийн хvндтэй эрхэм нь Франц Беккенбауэр бєлгєє. 1974 онд багаа ахлан, 1990 онд дасгалжуулан дэлхийн аварга болгосон тэр 2006 оны ДАШТ-ийг Германд “авчирч” чадсан юм. Франц Беккенбауэрийн нэр германчуудад ялагч бурхан мэт сонсогддог. 1970 оны ДАШТ-ий хагас шигшээд Герман Италитай бараг “зууны тулаан” хийжээ. Бvдvvлэг єрсєлдєгчийн золионд мєрєє гэмтээсэн “Кайзер” тоглолтыг орхиогvй юм. Гараа хантарч уяулчихаад багаа оройлон зvтгэсээр нэмэлт цагт 3:4-єєр Герман хожигдлоо. Жирийн олон ялалтаас ч vнэтэй ялагдал гэдэг энэ л байх.
Хvмvvс хєлбємбєгийг тухайн vндэстний дvр тєрх хэмээн ярилцдаг. Нєгєєтэйгvvр германчуудын хэлэх дуртай “эхлээд ажилла, дараа нь тайван бай” гэсэн vг ч байх. Yнэхээр ч Германы багууд зохион байгуулалт сайтай, дэг журамтай байж, хєлбємбєгийн vндсэн элементийг (гvйх, бємбєгний тєлєє тэмцэх, єєрийгєє бvрэн хянах) яг таг гvйцэтгэдэг. Эдгээр чанар бvхий баг жигд сайхан тоглолт харуулж, зєв зvйтэй vйл хєдєлгєєнд хvрдэг.
Жирийн герман хvний хувьд бол “эхлээд ажил, удаа нь хєлбємбєг”. Энэ бол тэдний амьдралын хэмнэл гэхэд болно. Энэ улирлын нэг тоглолтыг нь дунджаар 40 мянган хvн vзэж байгаа нь Бундеслигийг Европдоо хамгийн олон vзэгчтэй болгов. Германы хєлбємбєгийн холбоо (DFB) зургаан сая гаруй гишvvн, 170 мянган клубээс бvрддэг. Эднээс нэг сая шахам нь охид, бvсгvйчvvд бєгєєд тэдний эгнээ жилээс жилд єргєжсєєр. Германы эмэгтэй хєлбємбєгчид 2003 онд дэлхийн аварга цолд хvрсэн байна.
Харин эрчvvдээсээ 2006 онд vvнийг хvлээн буй. Берний гайхамшигт ялалтаас хойш тавь гаруй, Берлиний хана нурснаас 15 жилийн дараа Германы хєлбємбєгт аз од гийх vv? Хєл бємбєгийн XVIII ДАШТ-ий шигшээ тоглолт 2006 оны долдугаар сарын 9-ний vдэш ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болно. Маргааш нь буюу долдугаар сарын 10-ны єглєє сонин, хэвлэлийн тэргvvнд ямар мэдээ залрах бол? “We are the champions” уу? Биш ч байж болох. Харин “Germans are football”гэдэг vеийн vед саарахгvй ойлголт. Герман бол хєлбємбєгийн их гvрэн.
“DEUTSCHLAND” сэтгvvлээс бэлтгэв.
Хала Мадрид