by Forza Juve » Sat Jun 21, 2008 12:13 pm
Итали, Испани 2 бол ерөнхийдөө нэг зүйлээр адилхан улсууд юм...Юу вэ гэвэл энэ улс дотроо хэдэн жижиг фракцад хуваагдсан байдаг...
Испани гэхэд Каталон, Мадрид, Баск, Өмнөдийн Валенси хавийнх гээд л...энэ улс төрийн хуваагдал спортод нөлөөлдөг, бүр шигшээ багын амжилтад нөлөөлдөг гэж үзсээр ирсэн. Бараг шигшээ багын тоглогчид нь үүнээс болоод эвтэй, нэг баг шиг тоглож чаддаггүй гэж шүүмжлүүлдэг...Та бүхэн одоо ч гэсэн мэдэж байгаа байх...Баскийн тусгаар үзэлтнүүд...Каталоны тусгаарлах хүсэл...Барсаг Мадридаас хэрхэн дарамталж байсныг....
Италийн хувьд: Шинэ Итали болохоос өмнө баахан жижиг бие даасан, эсвэл бүс нутагтаа нэлээд эрхтэй холбооны улс байсан...энэ нь ч нэлээд дотроо зөрчилдөөнийг үүсгэдэг...та бүхэн бас л ажигласан байх....Италийн Ерөнхий сайд байнга л огцорч, парлиаментийн сонгууль байнга л болж байдаг...
Эндээс харахад энэ 2 багын амжилт тоглогчдын эв нэгдэл, шигшээ багаа гэсэн сэтгэлээс шалтгаалдаг шиг санагддаг....
Испани бол түүхэндээ 1964 онд л бараг бэрхшээлээ давж нэг том амжилт гаргаснаас хойш дахин баг болж үзээгүй шиг...энэ нь хэвээрээ байхаар байна...Сая дасгалжуулагч Арагонас Реалын Сержио Рамост хэтэрхий урагшаа битгийн довтлоод, хамгаалалтаа хаяад бай гэсний төлөө мань хүн түүнтэй нэлээд таагүй харилцсан байна....Мөн дасгалжуулагчаа өмөөрч, хамгаалалтаа анхаар гэсэн Марченаг Рамос уурандаа түлхсэн....Рамосыг та бүхэн мэдэж байгаа байх...байнга л урагшаа гүйдэг...Бодвол Арагонос Мадридын хүн биш бололтой...тэгэхээр багын дотор зөрчил байсаар л байна.....Энэ удаа ч сайн амжилт үзүүлж чадахгүй л болов уу даа....Барселонагийн Пуойл багын ахлагч тул Мадридынхан бас л сайнгүй байгаа байх...
Италийн хувьд тэд зөрчилтэй ч цаг нь тулахаар, хүн бүгд Италийн эсрэг болоход баг болж чаддаг, нэгдэж гайхамшигтай амжилтыг үзүүлж чаддаг баг юм...үүнийг 1934, 1938 /фашизмийн үе/, 1982 /Хууль бус бооцоо тавигчдын шийтгэлийн үе, Миланы уналт/, 2006 /Тоглолтыг тохируулдаг үе буюу Ювентусын уналт/онуудад харуулсан билээ...Тэднийг Пицолло, Баэрзот, Липпи нар нэгтгэж энэ гайхамшигтай амжилтуудад хүргэсэн...Одоо тэмцээний эхний үеийг бодвол Италичууд дахин нэгдэж, нэг хүсэл тэмүүлэлтэй болсон шиг харагдаж байна....Тэднийг Голландад хожигдоход хүн бүрийн бах ханаж байсан байх....
Тэгэхээр Испани, Италийн тоглолтоос Пирло энэ тэр байхгүй ч Италичууд хожоод гарах шиг харагдаад байна.