Цуст аллага Эписод 2Баяр хөөр, бахархал омогшил гээч цээжинд багтаж ядан байна. Гайхамшигтай. Өөр хэлэх үг алга. Францууд Италиас санаа авч, Италийг бодвол шал өөр тоглолт үзүүлсэн ч Домэ нөгөө Дона-гийнхаа адил толгой нь буруу ажилласан. Рибериг тэр урд тавьдаг нь яаж байгаам бол, сорвит чинь төвөөс гүйлтээ эхэлдэг хүн шд. Тэгээд Анелкаг оруулаад байхдаа ч яахав. Цаг дуусах гэж солио хийгээд хаха. Манайх эсрэгээр гайхалтай байсан. Хэдий хамгаалалт айлд зөндөө боломж гаргаж өгсөн ч муу гэж хэлэхгүй ээ. Ван дер Сар маань яах аргагүй МОМ. Айлаас хэн хэн ч билээ дээ, Гову Рибери бас Гову билүү 3 дараалаад эвгүй цохисон ч бүгдийг нь няцааж чадсан. Койт Ливерт үнэхээр сайжирчээ. Малудаг могой шиг ороож байгаад толгойгоо бөмбөгөнд тосчихсон. 2 дэх гоолыг Рүүд гайхалтай эхлүүлсэн. Намайг Реалд ирэхэд Зидан зөрөөд зодог тайлчихсан, хамт мөр зэрэгцэхийг аймшигтай их хүсч байсан, ээ хорвоо минь гээл дахин дахин харамсаж байсан тэр хүнийхээ бичлэгийг үзээд давтсаар байгаад тэр техникийг сурсан байх аа. Тэрнээсээ өмнө бас нэг удаа 2 хүнээс яг тэгээд сугарчихсан. Ван Бастен гайхалтай солионууд хийлээ. Айл гоол алдсаныхаа дараа улам ч ширүүн дайрсан. Тэгж дайрч байхад нь 2-р үеийг улам ч сонирхолтой болгочихсон. Өмнөх өдрөө бодвол тааруухан тоглож байсан Энгэлаарыг суулгаж Роббеныг оруулсан нь нүдээ олсон сонголт байлаа. Дараа нь ВП Койтоор ороход хамгаалж байгаа хэрнээ яаж байгаам бол гэж олон хүн гайхсан байх. Ингэснээр манайх шилдэг довтолгоон бол шилдэг хамгаалалт гээчийг үзүүлж өгсөн. ВБ яавал ч яаг, Румыныг хожоод гарах юм чинь энэ 2-ын хөлийг эртхэн зүгшрүүлж байя гэж тооцоод тийм сэлгээ хийсэн байж мэдэх юм. Тэр 2 нь гэхдээ олдсон боломжуудаа ашиглаад өөрсөддөө сайн имиж бий болгож чадсан. Тоглолтын өмнө ВБ гарааны 11 дээрээ толгойгоо бариад байсан, одоо 8-д бас л толгой нь эргэх байх даа. Сая гэхдээ, Роббен ВП 2 арай болоогүй байсан, тэгээд ч өмнөх 11 гайхалтай ажилласан тул шийдвэр гаргахад гайгүй байсан. Одоо харин ганц нэг өөрчлөлт орж мэдэх л юм. Шнайдерыг хойш нь татаад Роббенг зүүнд тавьж магадгүй. Койт эсвэл нэг удаа банз халааж мэдэх юм. Заз за тэр тухай ярихад арай эрт байна.
Роббен Шнайдер 2-ын гоол ямар уран байв аа. Аль аль нь маш уран, маш нарийн гоолууд. Энэ тэмцээний харъя гэж хүсээд байсан гоолоо анх удаа Шнайдераас харлаа. Ибрагийн гоол доогуурх гоол дээш хөөрсөн гоол байсан. Шнайдер дээш хөөрөөд доош унадаг бөмбөгийг анх удаа харууллаа. Одоо дахиад жаахан холоос хэн нэг нь гоолдоосой, алсаас цөм авах ч бас л сайхан харагддаг шүү.
Одоо манайх
............................... Штэкэлэнбург .................................
Мэлхиот ........ Боума ................... Хайтинга ........... дэ Клер
................. дэ Зэу .............. Энгэлаар ............................
...............ВП .............. Афеллай .................. Роббен .............
.................................. Хунтэлаар ........................................
гэж гараад сэлгээгээр Вэннэгоор оф Хэссэлинк, Тиммер 2-ыг л гаргах хэрэгтэй. Тэгээд Румынд хожигдох хэрэгтэй. 8-д бол Д хэсгийн хэн нь ч байсан хусаад л гарна. Шөвгийн дөрөвт харин Итали Франц 2 гай болж мэднэ, тиймээс одоо л мулталж хаях хэрэгтэй. Уг нь энэ сайхан хожлуудаа, энэ сэтгэл хөдөлгөн уухайлах фэнүүдийнхээ урмыг хугалмааргүй л байна. Гэхдээ Румынтай тэнцэж болох юм. Тэгээд нөгөө 2 нь тэнцчихээсэй. Уг нь Румын ч толгойгоо бага өвтгөөд гарч байсан газар л даа. Яагаад манайхыг хожоод нэгээр гарсан бэ гэдгээ харуулан тоглож байсан. Итали гэхдээ өмнөхөө бодвол өөр байсан, Тонигийн гоолыг ч шүүгч муухай хийсэн дээ. Уг нь гоолууд ороод байсан бол 4-4 гэх байсан байх даа. Ямар ч байсан өчигдөр хөлбөмбөгийн фэнүүд өндөлзүүлсэн 2 тоглолт үзэж чадсан.
Манайх эхний тоглолтын дараа тэмцээний нэгэн том фаворитоор тодорч байсан бол одоо яалт ч гүй бэст фаворитоор нэрлэгдэнэ. Дэлхийн аваргын финалистуудыг дээрэлхсэнийг нь харсан ч тэр, хэрхэн яаж тоглож байгааг нь харсан ч тэр ингэж нэрлэгдэх эрхтэй. Одоо зөвхөн цом л хүлээнэ, өөр юуг ч үгүй. 1 зорилго, 1 мэдрэмж, хамдтаа бид Оранье