Миний энэ Европын аваргад үзсэн хамгийн муу тоглолтыг Германы шигшээ маань хийлээ. Бүр нөгөө муу муулаад байсан Оросуудаас ч дор
Хорват энэ тоглолтонд дэндүү сайн бэлдсэн ч байна тэгээд тоглолт эхлээд манайхныг өөрсдийнхөө тоглолтонд уусгаж чадлаа тэрнийгээ бүтэн 90-н минут шахуу барьж чадлаа. Баяр хүргэе. Манайх үнэндээ юу ч хийж чадсангүй. Дээр нь гараандаа огт туршлагагүй гаруудыг томхон багийн өөдөөс гаргасаар л байх юм байх даа. Ядаж сэлгээгээр гаргах хэрэгтэй л дээ. Фриц, Гомез, Яансэн 3 үнэхээр сандралдаад л бие барьсан тоглолт харагдана лээ. Баллакыг бөмбөг авахаар хэд гаруудэн шавчихаад л. Өөр тоглолт хийх тоглогч байхгүй. Баллакыг барингуут тэгээд л бужигналдаад л учраа мэдэхгүй болоод ирж байгаа юм. Полди эхэндээ зүүнээр гүйгээд л барахгүй байсан урд очингуут бөмбөг ирэхгүй ер нь зовсон байхаа. Клозе гэж тоглогч гараанд тоглосон юмуу гараанд нэр нь байсан талбайд лав камерт би олж хараагүй.
Яансэн ч дараагийн тоглолтонд орлооч сэтгэл санаа тиймхэн л тоглох байх даа. Алуур хийгээд 2-р үед суучихсан.
Сэлгээний хувьд Яансэнийг тааруу тоглоод байхаар нь сэлгэж байгаа нь гэж Одонкорыг оруулдаг. Нөгөөх нь 2006 оноос хойш Бэтисд очоод гэмтлээс салахаа больсон гэмтлийн буг шд. Ямар ч формгүй. Нөгөө айхтар хурд юу ч байхгүй. Тэгээд сүүлдээ Фрицыг Кураньигаар солигдоод Одонкор РБ болчихож. Лев мэдэхгүй дээ олон хүн мань хүнд итгэж байсан итгэлийг нь бага багаар алдаж эхлэх нь дээ.
Швайн сэлгээгээр орж ирээд бөмбөгөө л алдахаас өөрийг хийсэнгүй. Хөл хүрэв үү үгүй юу ойчоод л бөмбөгөө алдчих юм. 2004 онд Лаамыг хамгийн сүүлийн тоглолтонд зүүн хагас дээр тоглуулж байсан. Түүн шиг маньхүн одоо зүүн хагас дээр тоглуулсан нь дээр дээ. Швайн Одонкор гэсэн ямар ч формгүй нөхдөөс хол дээр тоглоно.
Хорватын хувьд бэст байлаа хэлэх үггүй. Ялангуяа эхний гоол дээр тун ч гоё тактик гаргасан тэрхэн тактиканд манай хамгаалагчид толгой нь эргээд л дээр нэг гарыг орхичихож байгаам лдаа. Тэгээд тэрийг нь зөрж өшиглөж байдаг Яансэн
Би бас хэлээд л байсан хөлдүү Лэманн хамгаалагчидтайгаа алуур хийх байхаа гээд л байсан яг тэгж таарлаа шүү өгөр толгой Лэманн... Энэнд юунд нь итгэдэг байна. ПЛ-н уулирал эхлээд тоглолт болгонд алуур хийж тэр нь гоол бодоод тэгээд бүтэн улирал сэлгээнд суусан хүнийг шигшээгийн хаалганд тавиад л.
Хамгаалалтын шугам тэр чигээрээ муу Лаамыг эс тооцвол шүү дээ.
Хагас ч ялгаагүй дээ Фрингс л зайлуул үйлтэйгээрээ гүйгээд байсан. Одонкорыг оруулдаг л хамгийн том алдаа байсан Левийн... Манайд сэлгээгээр Одонкор Швайн аль аль нь хэрэггүй байсан, зүгээр минийхаар бол Фрицыг Хитцлшпэргэрээр солих байсан. Тэгээд Фрингс баруунд гарвал илүү үр дүнтэй байх байсан юм болов уу. Фрингс баруунд тоглож чаддаг чадвартай тэгээд ч Одонкор шиг бөмбөгөө нухаж байгаад хойшоо пасслахгүй байсан. Баллактай төвөөсөө гайгүй ойлголцоод явючих байсан гэж бодож байна.
Хамгийн гол нь Хорватын тэр хамгаалалтын ч учрыг олоод задалчихаж чадахгүй байгаад л тиймхэн байна. Ядаж хэсгээсээ ч гарчих юм шиг байна. Харин хэсгээс гараад 2006 оны ДАШТ шигээ Португалийг нухах чадал байна уу...