by Цоомоо » Wed Jun 11, 2008 8:30 pm
Ер нь тайлбарлана гэдэг хэцүү л дээ. Гоё, цоглог тайлбартай үзвэл кайфтай гэсэн бодолтой хүмүүс олон. Энэ ерөнхийдөө хөлбөмбөг нэг их шимтэж сонирхдоггүй хүмүүст хамаатай болов уу. 2006 оны ДАШТ-ээр Заяа энэ тал дээр хэт их анхаараад байх шиг санагдсан. Тэхэд би лав ТВ-5 үзэж байсан. "ТЦ" сонины Баяржаргал ах энгийн, дажгүй тайлбарлаж байсан.
Тийм их эмоц гаргаад байхгүй ч сайн сайн мэдээлэл өгдөг, хөлбөмбөгийн тухай болон тоглолтын тухай мэдлэг өндөртэй, тоглолтонд анализ хийж чаддаг тайлбарыг илүүд үзэх үзэгчид ч олон. Гадаадын сайн сайн коментаторууд аль алиныг нь чадах байх л даа.
Энэ удаагийн Еврог С-1ээр үзэж байгаа. Заяа бол боломжийн л байгаа гэж бодож байна. Алдаа дутагдлууд бол байгаа л даа, гэхдээ яахав засч залруулаад явна биз.
10-ын хэлдэг тэр Класнич энэ тэрийн жишээ бол үнэн. Тоглогч нарын намтар түүхийг ярихдаа зөвхөн тэдэн онд тэнд тоглож байсан, тэдэн гоол хийсэн, дараа нь тэгсэн энэ тэрээс гадна тэр хүний тухай бас нэг эргэцүүлсэн, үзэгчдэд нэгийг бодогдуулсан байдлаар өөрийнхөө санал бодлыг ярьж байвал зүгээр...Руудын гоолыг отон гэж байсан. Талбайн гаднах тоглогчийг яаж авч үздэгийг би мэддэггүй, тэгээд Заяагийн үгэнд итгээд л өнгөрсөн. Гэтэл Заяа буруу ярьсан байна. Энийгээ залруулах хэрэгтэй, тайлбарлаж байгаа хүн энэ мэт зүйл дээр үзэгчдийн мэдлэгийг дээшлүүлж, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй... Би Заяаг өндөр түвшний, дэлхийн томоохон арга хэмжээний албан ёсны дамжуулагч тв-ийн коментатор гэдэг утгаар нь хандаж хэлж байна. Зүгээр нэг сонирхогч төдий биш, маш олон хүнд Заяа чиний тайлбар очиж байгаа шүү.
Амраагийн хувьд нээх өвөрмөц, гоё ганган үг хэлэх гэж хичээхийн. "Нүдэнд дулаахан хөлбөмбөг" гээд 10 шоолсон байна. Үнэхээр энэ үг олон давтагдсан. Сонин л хэллэг. Тийм хэрэг байхгүй. Энгийн л ярьж бай. Анализ хийж байгаа хүн тоглолт үзээд сууж байхдаа зарим нэг зүйлийг тэмдэглэж аваад бэлдээд ярьж байвал бас зүгээр юм уу гэж...
Гэхдээ танай тв, та хэд их хөдөлмөрлөж байгааг үгүйсгээгүй шүү. Санал бодлоо хэллээ, авах гээхийн ухаанаар хандана биз.
Тв-9-ын ах хүү бол арай хэтэрхий уянгын халилтай. Хөлбөмбөг өнгөц сонирхдог хүнд л тохирох байх.
Гэснээс манай хамгийн муу спортын нэвтрүүлэгч, хөтлөгч гэвэл ТМ-ын гар. Мэдлэг, сэтгүүлчийн ур чадвар, хэл ярианы байдал гээд ёстой ямар ч хэрэг байхгүй гар.