Ван Нистелгоолын гоол хөлбөмбөгийн ертөнцийг хөдөлгөөнд оруулсан ньИтали манай өөдөөс Нидерландын 4-3-3-аар тоглодог хэн юм бэ. Тэр тусмаа хөгшин Каморанези шинэков ди Наталэ нар вингердэх юм гэнэ. Липпи хашир анжгай байсан бол ингэж наадгай болгохгүй л дээ. Хэдий тэд өмнөх тестүүдэд ийм гараагаар гараад хожоод байсан ч Холланд мэтийн дээд зэрэглэлийн багууд байгаагүй. Тэдний гараа өмнө бичиж байсан шиг яг тэр бүрэлдэхүүнээр гарсан байсан. Төв дэх Миланы хөгшин гурвалыг хараад баярлаж ч суусан. Амбро эсвэл буллдогийн оронд де Росси гарсан бол манайд илүү осолтой байхсан. Харин эсрэгээр манай гараа алмайруулчихсан. Ямар ч формгүй, Хамбургт хэдий машин шиг байсан ч Челсигээр дамжаад Севильяд зэвэрчихсэн, Бабелиас цагаан хуудас гардаж авсан Буларузыг баруун ард тавьчихсан байсан. Төвдөө Ооер харагдана. Хайтинга байдаггүй шүү. Индонез эр, Матайсен 2 таамаглаж байсанчлан гарсан байсан. Тэгээд ДМ дээр Энгэлаартай Хамбургын залуу гарах байх гэсэн, байсан. Урд ч гэсэн бодож байсан нэг хувилбар гарсан байсан. Манайх яагаад хожсон бэ?
Нэгд, тактик. 4-3-3-аасаа татгалзан 4-2-3-1 гэж тоглох болсон нь 2 найруулагч нэг шугаман дээр зогсож, нэгэндээ боломжийг илүүтэйгээр олгох болсон. 2 ДМ тавьснаар ар тал ч илүү баттай болсон. Бүх хэсгийн урьдчилсан тоглолтуудад манайх шиг 5-хан гоол алдсан баг үгүй.
Хоёрт, хурд. Ид үе дээрээ байгаа олон залуус Италийн хөгшчүүлд туршлагаар үргэлж хол явдаггүй гэдгийг харуулсан. Харин Жио 70-ын талд дөхөж яваа хэдий ч залуусаас дутахгүй байсанд алмайрч гүйцсэн. Хурдны хүчээр л бид шийдвэрлэх 2 дэх гоолыг хийсэн.
Гуравт, Донадони. Дэлхийн аварга баг гэсэндээ өөрсдийгөө хэт эрдэж үнэлсэн. Хурдтай контрлдог баг гэдгийг мэдсээр байж хамгаалалтанд хүч нэмэгдүүлээгүй. Сэлгээгээ хэтэрхий хойно хийсэн. Гроссо, дел Пиеро 2 орж ирээд тэдний тоглолтын хэмнэл эрс өөрчлөгдсөн. Кассано аль нэг вингерт нь зогсвол хол дээр юм билээ. Де Росси гараанд гарах нь оновчтой байх байсан.
Дөрөвт, Каннаваро. Каннаваро гэж үү? Яалаа гэж дээ. Дэлхийн аварга баг шүү дээ, энэ чинь. Хэн нэг нь гэмтэхэд орлоод явчих л байх хэрэгтэй.
Дахиад дөрөвт, Юу гэж дээ, Канна мэдээж шүү дээ. Ямар ч багийн спортод баг дотор туяа цацруулан байдаг нэгэн эрхэм(цөөн тохиолдолд 2 эсвэл 3) гарцаагүй байдаг. Италийн шигшээгийн хувьд энэ хүн нь яахын аргагүй Каннаваро. Багийн ахмад нь хамаг сүр сүлдийг нь өөртөө шингээгээд банзанд таягтай суучихсан байсан. Энэ үүргийг хэн нэг нь магадгүй Пирло үүрэх ёстой байсан байх. Каннаваро өчигдөр фэнүүддээ ямар их сэтгэл өвтгөмөөр үгүйлэгдэж байсныг би Италийн фэнүүдийн зүрх рүү шагайсан мэт харж байна. Түүнийг орлосон Матрикс Рүүдийг алдаж гоолдуулсан. Канна байсан бол Шнайдер луу Койт хаяхад байрлалаа зөв эзлэх байсан. Давталтаас харж байхад 2-ын 2 хүн хэзээ хойно ухаан орсон юм шиг Буффонтой зэрэг ухасхийж байхав. Каннаваро тэр хол байсан хамгаалагч гүйж ирээд дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэн мөргөхийг юу гэж зөвшөөрөхөв дээ.
Тавд, сэтгэл амирлахуй дор жаргал ирэхүй. Италичуудын бид дэлхийн аваргууд гэж хэт өөрсдийгөө дөвийлгөсөн бодол дээр нь улбар шаруудын довтолгооны 3 гол хүн жагсаалаас гарсан нь тэднийг суумал бурхад мэт болгосон. Одоо эрхбиш тэд толгой дэх усаа сэгсэрч Румынтай жинхэнэ тоглолтоо үзүүлэх биз ээ.
Зургаад, Тавын эсрэгээр. Манайхан Эд чинь дэлхийн аваргууд шүү дээ гэсэн айдас болгоомжлолыг толгойноосоо авч хаяж, цэвэр агаараар дүүргэсэн сэргэлэн сэтгэхүйтэй тоглолтод орсон.
Миний хувийн дүгнэлт ийм байна. Манай тоглогчдоос тэр нь иймэрхүү байлаа гэсэн хүн байсангүй. Харья гэж ганц бодож байсан хүн болох Орландо Энгэлаарт алгаа хорстол ташья. Ямар ч гайхамшигтай пасс хаядаг юм бэ. Яасан ч сайхан сэтгэдэг юмб. Түүнийг сайн гоолддог, Твэнтэд тоглодог гэхээс өөрийг мэдэхгүй байлаа. Хамбургын трио гайхалтай байлаа. Айж байсан Матайсен Тониг нэг алдсаныг эс тооцвол сайн барьсан. Де Ёнг магтмаар байсан. Ван дер Ваарттай ч юу ярихав. Шнайдертай гайхалтай хосолсон. Хамбург гэснээс өчигдөр л Бундэслиг багатай тоглолт болно гэж бодож байсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Хамбургын 3, Тони, ирэх гэж байгаа Барцальи, саяхан явсан Буларуз гээд л. Мөн Шальке Энгэлаар Афэллай 2-ыг, Вольфсбург ди Наталэг авахад тун ойрхон байгаа гэнэ лээ. Жиог шугаман дээрээс бөмбөгөө зайлуулчихаад дараа нь Койт руу см-ын зөрүүгүй пасслахыг хараад гайхаад барсангүй. Хаалган дээр байсан хүн хэзээдээ тэгээд зүүн вингерын байранд оччихсон тууж явбаа. Ван дер Ваарт бөмбөг авангуут л тэр зүг рүү чулуудсан шүү дээ. Шнайдерын гоол энэ тэмцээний шилдэг гоолоор шалгарвал гайхах юм алга, онцгой нарийн орсон. Тэр тусмаа дэлхийн шилдэг хаалгачийн хажуугаар сүнгэнүүлсэн. 3 дэх гоол бас 2 дэхийг Койт сайхан өгсөн. Койтыг манайд сайхан бэлдэж өгсөн Рафад баярлаж байна. Дэлхийн аваргынх шиг төвдөө байсан бол тэр байран дээр хэн очих вэ. Ван дер Ваарт чадна л даа. Гэтэл энэ хүнд үед зүүнд хэн гарах вэ гээд асуудал босоод ирэх байсан.
За тэгээд 10 номертой ярих юм үгүй. Рүүдийн хувьд яг өөрийн дархан мэх болох мэдрэмжээ ашиглан бахтай нь аргагүй гоолдсон. Уг нь эхлээд Буффоныг алдаа хийхэд Тони Дрогба энэ тэр шиг унаад өгөх байсан юм. Манай хүн ший мэдэхгүй л дээ. Буффон унасан тул босоод чихчихнэ гэж тооцсон. Хэрэв унасан бол цэвэр 11 байсан. Унаагүй байсан ч Буффон саад учруулсан гэдгээрээ 11 байсан. Харамсалтай нь тоглогч босоод ирсэн тохиолдолд 11 өгдөггүй тохиолдол нь дэндүү их, бараг 100 хувь гэсэн ч болно. Нэг удаа ганцаараа шахуу Буффонтой тулсан ч хаалгачихсан. Гүүнэрийн хэлдгээр Буффон тулдаа л хаах шиг болсон. Унаж явсан хэрнээ хөлөө ажиллуулж чадсан. Тэр чигтээ унаад өгдөг хаалгач захаас аван байдаг.
За одоо гарчгийн тухай яриад дуусгая даа. Гоол оронгуут бөөн л юм боллоо. Италичуудын занг мэдэх тул одоо ч хэрэг мандана даа гэж байтал Тони шар авснаар нам дарагдсан. Мань хүн стадион дэх дэлгэцээр давталтыг хараад маргалдсан юм билээ. Би ч дотроо отон болчихлоо доо гэж бодож суулаа. Гоолдсондоо болоод хамаг юм хөөрчихсөн, юуг ч сөхөөрөх ухаангүй байсан. Хажууд байсан Гүүнэр харин тэнд нэг нөхөр уначихаж гэж хэлэхээр нь л анзаарлаа. Харсан чинь талбайн гадна байна аа. Тэгэхээр отон л гэж бодлоо. Энэ гоол гэтэл дэлхийн сая сая хөлбөмбөг сонирхогчдын мэдлэгийг дээшлүүлсэн ачтай гоол болох хувьтай байжээ. Сонирхогч байтугай мэргэжилтнүүдийг мадалсан гоол байж. Хөлбөмбөгийн сонин хачин гэж хэзээ ч дуусдаггүй буюу. Энэ гоолны дараа Германы ХХолбооны шүүгчдийн зааварлагч Штригелын утас тасралтгүй хангинажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс учрыг нь тайлбарлаж өгөөч гэж тусламж хүссэн гуйлтанд дарагдсан гэнэ. Америкийн ХХолбоо хүртэл асууж. Хөөрхий дөө Агуу Америк. Гэхдээ хөлбөмбөгийн хувьд нялх ногоо л доо. Нэрэлхэлгүй асууж байгаа нь сайн хэрэг. Италиас ч утас цохисон гэнэ. Тэр ч байтугай Бундэслигийн нэгэн экс шүүгч тодруулахыг хүсэж. Намайг хамгийн их гайхашруулсан нь гэхдээ Германы АРД телевизийн эксперт, нэгэн цагт Германы хөлбөмбөгт хурц од нь болон гялалзаж явсан Гюнтер Нэтцер байлаа. Энэ л хүний уран цэцэн бөгөөд алдаа мадаггүй анализыг хэдэн жил үзсэн, түүнийг биширч явдаг бөлгөө. Гэтэл мань хүн эргэлзээдэхжээ. Тэгэхээр Лука Тони, Германы коуч Лөв нар мэдэхгүй байх нь аргагүй юм доо. Яг нарийн учрыг Барсик дээр сайхан тодорхой дүрсэлсэн байсан. Хөлбөмбөг хөгжих явцдаа дүрэм нь улам боловсронгуй болсоор хэзээ хойно 11 дэх дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тэрнээс өмнө нөхдүүд айлын довтолгоо эвгүй болоод ирэнгүүт талбайгаас гүйгээд гарчихдаг байж. Тэгээд хүчээр отоонд оруулдаг байжээ. Гэхдээ 11-р дүрэмд нарийн тусгаж өгөх зүйл өшөө олон байгаа нь өчигдрийн гоолоор харагджээ. Тухайлбал Рүүд хаалганд Пануччигаас илүү ойрхон байсан бол яаж шийдэх вэ гэх мэт. Энэ тохиолдолд Рүүд мөн л отоонд орохгүй гэнэ. Учир нь Пануччи Рүүдийг отоонд оруулахын тулд хаалганы ар тал руу гүйх хэрэгтэй гэнэ. Штригел энэ гоолыг копидож авч видео бэлтгээд 7 сард Бундэслигийн багуудад хичээл заахдаа үзүүлнэ гэжээ.
Хэлэх юм бас нэг байна. Холланд хэн ч биш байсан. Бөөн гэмтэл бэртэл, муу ар тал, үхлийн хэсэгт орсон гээд л. Гэтэл дэлхийн аваргуудыг нугасласнаараа нэгэн том магадгүй хамгийн том фаворит болоод хувирчихлаа. Өдийг хүртэлх тэмцээний хамгийн шилдэг тоглолтыг Оранж гаргасан. Герман, Португалын тоглолтыг сүүдэртээ хийв. Энэ хэвээрээ байвал тэд аварга. Олон улсын хэвлэлүүд ийн бичиж байна. Гэхдээ...
... энэ бол дэмий сэтгэлийн хөөрөл. Дахиад 2 хүнд тоглолт хүлээж байна. Франц мэдээж Италиас санаа авч, арай өөр бодолтойгоор тоглолтод орно. Гэхдээ өчигдрийн байдлаараа байх юм бол манайх нухноо. Дараа нь Румын гэж хатуу боорцог байжийна. Манайхтай куалид 2 тоглоод талбайдаа хожоод, талбай дээр нь тэнцээд нэгээр гарсан гэдгийг мартаж болохгүй. Румыны өчигдрийн тоглолтыг харахад 2 хөхтэй тэнцээд, манайхыг нухаж хэсгээсээ гарна гэсэн бодолтой байж болох юм. Гэхдээ манай хувьд чангуудтай эхлээд тоглоно гэдэг нь ашигтай байгаа. Ямар ч л байсан 1 зорилго, 1 мэдрэхүй, хамтдаа бид Оранж