C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby LeMoN » Tue Jun 10, 2008 11:49 am

Заза одоо нэгэнт өнгөрсөн юман дээр гоншигоноод яахав.ФОРЗА ИТАЛИ ФОРЗА ИТАЛИ үлдсэн 2 тоглолт биднийх болтугай.Манайхан сэтгэлээр унахгүй шүү юм дуусах хаач байсан
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Адмирал » Tue Jun 10, 2008 11:53 am

Каннаварро үгүйлэгдээд байгаам байлгүй.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby SAVAGE » Tue Jun 10, 2008 12:01 pm

Image

Сарын авгай Силвие гэнэ... лайтай хүүхэн байна шд...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby SAVAGE » Tue Jun 10, 2008 12:02 pm

Image

Манай хүн охинтойгоо баяраа тэмдэглэж байгаа нь... Өчигдөр сайн байна лээ... Хамгаалалаад л бөмбөг таслаад л дамжуулалт өгөөд л...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby orangeman » Tue Jun 10, 2008 3:21 pm

Манай 10 ах хайчсан юм болоо Дэлхийн аваргуудыг 3-0дсон гээд баярлаж байгаан боловуу хэхэхэххэхэ...

Барсик баярлалаа.. Би бас хар ухаанаар бодоод отонд тооцохгүй байх л гэж бодоод байгаашд нэгд Буффонд түлхүүлсэн, 2т гэвэл шүүгч шүглээ үлээгээгүй тохиолдолд тоглолт үргэлжилсэн хэвээр л байна...
Гэхдээ манайхан 3 гоол хийх хэмжээний тоглолт үзүүлсэн болохоор энэ ч нээх хэрүүлийн алим тарихгүй юм байна....

Төрсөн өдөрөөр маань Оренжууд маань ч надад том сюрприз барьлаа даа...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby orangeman » Tue Jun 10, 2008 3:23 pm

LeMoN wrote:Заза одоо нэгэнт өнгөрсөн юман дээр гоншигоноод яахав.ФОРЗА ИТАЛИ ФОРЗА ИТАЛИ үлдсэн 2 тоглолт биднийх болтугай.Манайхан сэтгэлээр унахгүй шүү юм дуусах хаач байсан

Зүгээрээ Итали гарнөө..... Өнгөрсөн тоглолтондоо сайн дүгнэлт хийгээд ирэх тоглолтуудаа сайн хийвэл гараад л ирнэ....
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby LeMoN » Tue Jun 10, 2008 3:50 pm

orangeman wrote:
LeMoN wrote:Заза одоо нэгэнт өнгөрсөн юман дээр гоншигоноод яахав.ФОРЗА ИТАЛИ ФОРЗА ИТАЛИ үлдсэн 2 тоглолт биднийх болтугай.Манайхан сэтгэлээр унахгүй шүү юм дуусах хаач байсан

Зүгээрээ Итали гарнөө..... Өнгөрсөн тоглолтондоо сайн дүгнэлт хийгээд ирэх тоглолтуудаа сайн хийвэл гараад л ирнэ....
Thanks dude!!!
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Адмирал » Tue Jun 10, 2008 4:00 pm

orangeman wrote:Манай 10 ах хайчсан юм болоо Дэлхийн аваргуудыг 3-0дсон гээд баярлаж байгаан боловуу хэхэхэххэхэ...

Барсик баярлалаа.. Би бас хар ухаанаар бодоод отонд тооцохгүй байх л гэж бодоод байгаашд нэгд Буффонд түлхүүлсэн, 2т гэвэл шүүгч шүглээ үлээгээгүй тохиолдолд тоглолт үргэлжилсэн хэвээр л байна...
Гэхдээ манайхан 3 гоол хийх хэмжээний тоглолт үзүүлсэн болохоор энэ ч нээх хэрүүлийн алим тарихгүй юм байна....

Төрсөн өдөрөөр маань Оренжууд маань ч надад том сюрприз барьлаа даа...

:birthday
Шнайдертай нэг өдөр төрсийм үү.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby haka » Tue Jun 10, 2008 4:08 pm

Сайхан хожил боллоо шүү. Ойрд баярлаагүйгээрээ баярлалаа гэж :-D :-D Итали иймэрхүү байдлаараа гарахгүй байх өөөө
Эсвэл 2-р гараад Испани-д Торресийн гоолоор хожигдоосой :holland :spain
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby RBK » Tue Jun 10, 2008 4:39 pm

Параанчууд маань үнэн баг аллаа... Италичууд бол бүүүүүүүүүүүүр баг аллаа... Ярих ч юм алга... 2 жилийн өмнөх алт, мөнгөн медальтнууд шд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Eternity » Tue Jun 10, 2008 5:02 pm

Хeл бeмбeгийн бурхан тэнгэр Дэлхийн аваргуудыг энэ удаад харж vзэхгvй нь бололтой.Холландууд сайн тоглолоо ш дээ.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Mr S » Tue Jun 10, 2008 5:47 pm

ёооё галзуу сайхан хожлоо шуу............
ярих ч юмгуй.......
Снайдэр торсон одортоо сайхан бэлэг барьлаа..........
Ван Бастэний шавь нар унэхээр сайхан тоглож бна лээ.........
бугдийг нь магтмаар............
очноон гоолоор ч хожих боломж блаа...........
Буффон аргагуй л шилдэг юм........
Ван дэр ч сайн бна лээ.........
гайхалтай тоглолт боллоо........ сайхан бна аа...........
италичуудаас хариугаа чангахан авлаа...........
Image

францууд яав аа....... хэхэ.........
жигуурээр л тоглох гээд барсангуй ээ.......

С1-н заяа-н хувьд очдор инээдтэй юм яриадл бсан............ Бразилийн лиги гэсэн бх аа........ орж бсан бомбогонд шувуу оногдоод чиг нь оорчлогдсон ч гэх шиг......... хаха..........
хаалгач шувуу наацан........... их хогжилтэй хотолж бна лээ..... гэжж.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby oswin » Tue Jun 10, 2008 8:38 pm

За тэр голландын эхний гоол отон тоглолт биш болохыг энэ хэвлэл мэдээллээр гаргаад байна. Учир нь Италийн нэг тоглогч шугамны цаана байснаас отон тоглолтын дүрмийг хүчингүй болгодог юм байна. Ер нь бараг хэн ч энэ дүрмийг мэддэггүй байсан байх. Ялангуяа Лука Тони дараа нь шүүгчийн эсрэг олон юм ярьж байгаад шар хуудас авсан. Гэхдээ Голландад дараа нь олон гоол оруулах шанс байсан, тэгэхээр энэ хожсон тооны харьцаа бол ер нь тоглолтны хэмжээнд таарсан гэж бодож байна.
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Цэнгүүн » Tue Jun 10, 2008 10:13 pm

gaihaltai yalalt yrih yumgui :holland :holland :holland
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby spain man » Tue Jun 10, 2008 10:19 pm

Оранжд баярын мэнд ... Бас Снайдертаа ... манай хүн мундаг байсан да ... Гоол нь ярих юм биш .. Рууд ч мундаг байлаа ... Одоо Роббен ороод ирэхээр бүүр янзтай болох байх тоглолтын темп ... Ваарт энэ зун яалт ч үгүй нэг тийш шилжилт хийх байхаа ... Аймаар байсан...
Францууд маань бас хүндрэлтэй болж байх шиг ... яана даа ... Довтолгоо бол худлаа байна лээ .. Рибери Малуда хоёр л жаал хөдлөх шив дээ ... Нэг мөсөн ганц довтлогчтой гарах байсын... Анриг ирэхээр арай өөр болно гэж найдая даа ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Nomer 10 » Tue Jun 10, 2008 10:44 pm

spain man wrote: Францууд маань бас хүндрэлтэй болж байх шиг ... яана даа


Нэг юм гэнэт бодогдоод түсхийтэл инээчихлээ. Дэлхийн аваргаар Испани Франц 2 тоглоход Испани залуу Раулын аватортой байжийж манай Зидан манай Зидан гээд л харайгаад байсандаг. Нэрийг нь ч харсан хорвоо эргэчихэж гэж бодогдоод байсан шүү :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Nomer 10 » Tue Jun 10, 2008 10:53 pm

Орэнжмэн Шнайдер 2-т төрсөн өдрийн мэнд. Өчигдөр шөнө баяр хөөр гэдэг цээжиндээ багтаж ядаад л, Цуст аллага гэсэн сүр нэр өгөөд л тойм бичнэ дээ гэж бодож байлаа. Дэлхийн аваргууд Европын түүхэндээ хэзээ ч ийм өндөр оноогоор хожигдож байгаагүй юм. Тэр байтугай 2 жилийн өмнө бүхэл бүтэн тэмцээний туршид алдсан гоолноосоо илүүг өчигдөр ганцхан тоглолтод алдсан. Өглөө унтах гэсэн чинь нойр хүрдэггүй ээ. Хажууд бүгд унтаад байдаг. Нөгөө өрөө рүү плэй стэйшнээ аваад орлоо. Европын аваргыг сонгоод авдаг ганц багаа аваад эхэлтэл нүдэндээ ч итгэсэнгүй. Румын, Франц итали 3-тай нэг зоонд таарчихдагийн. Тоглолт хамт үзсэн хэдээс хэн нэг нь байсан бол энийг хараач ээ гээд л орилох байлаа. Шөвгийн 4 хүрээд тавиулчихав аа. Тэгж байтал өглөөний ажлуудаа амжуулах шаардлагатай болсон. Үдээс хойш сүхээр цохиулсан юм шиг нам авч. Одоо дараагийн тоглолт ч удахгүй эхэллээ. Тойм бичиж амжихгүй нээ. Зүгээр яахав, төрсөн сэтгэгдлээ хэд гурван үгээр хуваалций даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby zigo » Tue Jun 10, 2008 11:14 pm

Яг иймэрхүү отонгийн дүрэмийн асуудал манайх МАНУ-тай тоглож байхад энэ өвөл боллуу? Уг нь манайх отон болоогүй байгааз. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby spain man » Tue Jun 10, 2008 11:38 pm

Nomer 10 wrote:
spain man wrote: Францууд маань бас хүндрэлтэй болж байх шиг ... яана даа


Нэг юм гэнэт бодогдоод түсхийтэл инээчихлээ. Дэлхийн аваргаар Испани Франц 2 тоглоход Испани залуу Раулын аватортой байжийж манай Зидан манай Зидан гээд л харайгаад байсандаг. Нэрийг нь ч харсан хорвоо эргэчихэж гэж бодогдоод байсан шүү :mrgreen:

ккк .. Раулыг би хүндэлдэг .. Домог гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг ... Биширдэг .. Гэхдээ тэрний тоглолт надаа яагаад ч юм таалагддагүй юм аа ... Сонин ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Nomer 10 » Wed Jun 11, 2008 2:03 am

Ван Нистелгоолын гоол хөлбөмбөгийн ертөнцийг хөдөлгөөнд оруулсан нь

Итали манай өөдөөс Нидерландын 4-3-3-аар тоглодог хэн юм бэ. Тэр тусмаа хөгшин Каморанези шинэков ди Наталэ нар вингердэх юм гэнэ. Липпи хашир анжгай байсан бол ингэж наадгай болгохгүй л дээ. Хэдий тэд өмнөх тестүүдэд ийм гараагаар гараад хожоод байсан ч Холланд мэтийн дээд зэрэглэлийн багууд байгаагүй. Тэдний гараа өмнө бичиж байсан шиг яг тэр бүрэлдэхүүнээр гарсан байсан. Төв дэх Миланы хөгшин гурвалыг хараад баярлаж ч суусан. Амбро эсвэл буллдогийн оронд де Росси гарсан бол манайд илүү осолтой байхсан. Харин эсрэгээр манай гараа алмайруулчихсан. Ямар ч формгүй, Хамбургт хэдий машин шиг байсан ч Челсигээр дамжаад Севильяд зэвэрчихсэн, Бабелиас цагаан хуудас гардаж авсан Буларузыг баруун ард тавьчихсан байсан. Төвдөө Ооер харагдана. Хайтинга байдаггүй шүү. Индонез эр, Матайсен 2 таамаглаж байсанчлан гарсан байсан. Тэгээд ДМ дээр Энгэлаартай Хамбургын залуу гарах байх гэсэн, байсан. Урд ч гэсэн бодож байсан нэг хувилбар гарсан байсан. Манайх яагаад хожсон бэ?

Нэгд, тактик. 4-3-3-аасаа татгалзан 4-2-3-1 гэж тоглох болсон нь 2 найруулагч нэг шугаман дээр зогсож, нэгэндээ боломжийг илүүтэйгээр олгох болсон. 2 ДМ тавьснаар ар тал ч илүү баттай болсон. Бүх хэсгийн урьдчилсан тоглолтуудад манайх шиг 5-хан гоол алдсан баг үгүй.

Хоёрт, хурд. Ид үе дээрээ байгаа олон залуус Италийн хөгшчүүлд туршлагаар үргэлж хол явдаггүй гэдгийг харуулсан. Харин Жио 70-ын талд дөхөж яваа хэдий ч залуусаас дутахгүй байсанд алмайрч гүйцсэн. Хурдны хүчээр л бид шийдвэрлэх 2 дэх гоолыг хийсэн.

Гуравт, Донадони. Дэлхийн аварга баг гэсэндээ өөрсдийгөө хэт эрдэж үнэлсэн. Хурдтай контрлдог баг гэдгийг мэдсээр байж хамгаалалтанд хүч нэмэгдүүлээгүй. Сэлгээгээ хэтэрхий хойно хийсэн. Гроссо, дел Пиеро 2 орж ирээд тэдний тоглолтын хэмнэл эрс өөрчлөгдсөн. Кассано аль нэг вингерт нь зогсвол хол дээр юм билээ. Де Росси гараанд гарах нь оновчтой байх байсан.

Дөрөвт, Каннаваро. Каннаваро гэж үү? Яалаа гэж дээ. Дэлхийн аварга баг шүү дээ, энэ чинь. Хэн нэг нь гэмтэхэд орлоод явчих л байх хэрэгтэй.

Дахиад дөрөвт, Юу гэж дээ, Канна мэдээж шүү дээ. Ямар ч багийн спортод баг дотор туяа цацруулан байдаг нэгэн эрхэм(цөөн тохиолдолд 2 эсвэл 3) гарцаагүй байдаг. Италийн шигшээгийн хувьд энэ хүн нь яахын аргагүй Каннаваро. Багийн ахмад нь хамаг сүр сүлдийг нь өөртөө шингээгээд банзанд таягтай суучихсан байсан. Энэ үүргийг хэн нэг нь магадгүй Пирло үүрэх ёстой байсан байх. Каннаваро өчигдөр фэнүүддээ ямар их сэтгэл өвтгөмөөр үгүйлэгдэж байсныг би Италийн фэнүүдийн зүрх рүү шагайсан мэт харж байна. Түүнийг орлосон Матрикс Рүүдийг алдаж гоолдуулсан. Канна байсан бол Шнайдер луу Койт хаяхад байрлалаа зөв эзлэх байсан. Давталтаас харж байхад 2-ын 2 хүн хэзээ хойно ухаан орсон юм шиг Буффонтой зэрэг ухасхийж байхав. Каннаваро тэр хол байсан хамгаалагч гүйж ирээд дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэн мөргөхийг юу гэж зөвшөөрөхөв дээ.

Тавд, сэтгэл амирлахуй дор жаргал ирэхүй. Италичуудын бид дэлхийн аваргууд гэж хэт өөрсдийгөө дөвийлгөсөн бодол дээр нь улбар шаруудын довтолгооны 3 гол хүн жагсаалаас гарсан нь тэднийг суумал бурхад мэт болгосон. Одоо эрхбиш тэд толгой дэх усаа сэгсэрч Румынтай жинхэнэ тоглолтоо үзүүлэх биз ээ.

Зургаад, Тавын эсрэгээр. Манайхан Эд чинь дэлхийн аваргууд шүү дээ гэсэн айдас болгоомжлолыг толгойноосоо авч хаяж, цэвэр агаараар дүүргэсэн сэргэлэн сэтгэхүйтэй тоглолтод орсон.

Миний хувийн дүгнэлт ийм байна. Манай тоглогчдоос тэр нь иймэрхүү байлаа гэсэн хүн байсангүй. Харья гэж ганц бодож байсан хүн болох Орландо Энгэлаарт алгаа хорстол ташья. Ямар ч гайхамшигтай пасс хаядаг юм бэ. Яасан ч сайхан сэтгэдэг юмб. Түүнийг сайн гоолддог, Твэнтэд тоглодог гэхээс өөрийг мэдэхгүй байлаа. Хамбургын трио гайхалтай байлаа. Айж байсан Матайсен Тониг нэг алдсаныг эс тооцвол сайн барьсан. Де Ёнг магтмаар байсан. Ван дер Ваарттай ч юу ярихав. Шнайдертай гайхалтай хосолсон. Хамбург гэснээс өчигдөр л Бундэслиг багатай тоглолт болно гэж бодож байсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Хамбургын 3, Тони, ирэх гэж байгаа Барцальи, саяхан явсан Буларуз гээд л. Мөн Шальке Энгэлаар Афэллай 2-ыг, Вольфсбург ди Наталэг авахад тун ойрхон байгаа гэнэ лээ. Жиог шугаман дээрээс бөмбөгөө зайлуулчихаад дараа нь Койт руу см-ын зөрүүгүй пасслахыг хараад гайхаад барсангүй. Хаалган дээр байсан хүн хэзээдээ тэгээд зүүн вингерын байранд оччихсон тууж явбаа. Ван дер Ваарт бөмбөг авангуут л тэр зүг рүү чулуудсан шүү дээ. Шнайдерын гоол энэ тэмцээний шилдэг гоолоор шалгарвал гайхах юм алга, онцгой нарийн орсон. Тэр тусмаа дэлхийн шилдэг хаалгачийн хажуугаар сүнгэнүүлсэн. 3 дэх гоол бас 2 дэхийг Койт сайхан өгсөн. Койтыг манайд сайхан бэлдэж өгсөн Рафад баярлаж байна. Дэлхийн аваргынх шиг төвдөө байсан бол тэр байран дээр хэн очих вэ. Ван дер Ваарт чадна л даа. Гэтэл энэ хүнд үед зүүнд хэн гарах вэ гээд асуудал босоод ирэх байсан.

За тэгээд 10 номертой ярих юм үгүй. Рүүдийн хувьд яг өөрийн дархан мэх болох мэдрэмжээ ашиглан бахтай нь аргагүй гоолдсон. Уг нь эхлээд Буффоныг алдаа хийхэд Тони Дрогба энэ тэр шиг унаад өгөх байсан юм. Манай хүн ший мэдэхгүй л дээ. Буффон унасан тул босоод чихчихнэ гэж тооцсон. Хэрэв унасан бол цэвэр 11 байсан. Унаагүй байсан ч Буффон саад учруулсан гэдгээрээ 11 байсан. Харамсалтай нь тоглогч босоод ирсэн тохиолдолд 11 өгдөггүй тохиолдол нь дэндүү их, бараг 100 хувь гэсэн ч болно. Нэг удаа ганцаараа шахуу Буффонтой тулсан ч хаалгачихсан. Гүүнэрийн хэлдгээр Буффон тулдаа л хаах шиг болсон. Унаж явсан хэрнээ хөлөө ажиллуулж чадсан. Тэр чигтээ унаад өгдөг хаалгач захаас аван байдаг.

За одоо гарчгийн тухай яриад дуусгая даа. Гоол оронгуут бөөн л юм боллоо. Италичуудын занг мэдэх тул одоо ч хэрэг мандана даа гэж байтал Тони шар авснаар нам дарагдсан. Мань хүн стадион дэх дэлгэцээр давталтыг хараад маргалдсан юм билээ. Би ч дотроо отон болчихлоо доо гэж бодож суулаа. Гоолдсондоо болоод хамаг юм хөөрчихсөн, юуг ч сөхөөрөх ухаангүй байсан. Хажууд байсан Гүүнэр харин тэнд нэг нөхөр уначихаж гэж хэлэхээр нь л анзаарлаа. Харсан чинь талбайн гадна байна аа. Тэгэхээр отон л гэж бодлоо. Энэ гоол гэтэл дэлхийн сая сая хөлбөмбөг сонирхогчдын мэдлэгийг дээшлүүлсэн ачтай гоол болох хувьтай байжээ. Сонирхогч байтугай мэргэжилтнүүдийг мадалсан гоол байж. Хөлбөмбөгийн сонин хачин гэж хэзээ ч дуусдаггүй буюу. Энэ гоолны дараа Германы ХХолбооны шүүгчдийн зааварлагч Штригелын утас тасралтгүй хангинажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс учрыг нь тайлбарлаж өгөөч гэж тусламж хүссэн гуйлтанд дарагдсан гэнэ. Америкийн ХХолбоо хүртэл асууж. Хөөрхий дөө Агуу Америк. Гэхдээ хөлбөмбөгийн хувьд нялх ногоо л доо. Нэрэлхэлгүй асууж байгаа нь сайн хэрэг. Италиас ч утас цохисон гэнэ. Тэр ч байтугай Бундэслигийн нэгэн экс шүүгч тодруулахыг хүсэж. Намайг хамгийн их гайхашруулсан нь гэхдээ Германы АРД телевизийн эксперт, нэгэн цагт Германы хөлбөмбөгт хурц од нь болон гялалзаж явсан Гюнтер Нэтцер байлаа. Энэ л хүний уран цэцэн бөгөөд алдаа мадаггүй анализыг хэдэн жил үзсэн, түүнийг биширч явдаг бөлгөө. Гэтэл мань хүн эргэлзээдэхжээ. Тэгэхээр Лука Тони, Германы коуч Лөв нар мэдэхгүй байх нь аргагүй юм доо. Яг нарийн учрыг Барсик дээр сайхан тодорхой дүрсэлсэн байсан. Хөлбөмбөг хөгжих явцдаа дүрэм нь улам боловсронгуй болсоор хэзээ хойно 11 дэх дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тэрнээс өмнө нөхдүүд айлын довтолгоо эвгүй болоод ирэнгүүт талбайгаас гүйгээд гарчихдаг байж. Тэгээд хүчээр отоонд оруулдаг байжээ. Гэхдээ 11-р дүрэмд нарийн тусгаж өгөх зүйл өшөө олон байгаа нь өчигдрийн гоолоор харагджээ. Тухайлбал Рүүд хаалганд Пануччигаас илүү ойрхон байсан бол яаж шийдэх вэ гэх мэт. Энэ тохиолдолд Рүүд мөн л отоонд орохгүй гэнэ. Учир нь Пануччи Рүүдийг отоонд оруулахын тулд хаалганы ар тал руу гүйх хэрэгтэй гэнэ. Штригел энэ гоолыг копидож авч видео бэлтгээд 7 сард Бундэслигийн багуудад хичээл заахдаа үзүүлнэ гэжээ.

Хэлэх юм бас нэг байна. Холланд хэн ч биш байсан. Бөөн гэмтэл бэртэл, муу ар тал, үхлийн хэсэгт орсон гээд л. Гэтэл дэлхийн аваргуудыг нугасласнаараа нэгэн том магадгүй хамгийн том фаворит болоод хувирчихлаа. Өдийг хүртэлх тэмцээний хамгийн шилдэг тоглолтыг Оранж гаргасан. Герман, Португалын тоглолтыг сүүдэртээ хийв. Энэ хэвээрээ байвал тэд аварга. Олон улсын хэвлэлүүд ийн бичиж байна. Гэхдээ...

... энэ бол дэмий сэтгэлийн хөөрөл. Дахиад 2 хүнд тоглолт хүлээж байна. Франц мэдээж Италиас санаа авч, арай өөр бодолтойгоор тоглолтод орно. Гэхдээ өчигдрийн байдлаараа байх юм бол манайх нухноо. Дараа нь Румын гэж хатуу боорцог байжийна. Манайхтай куалид 2 тоглоод талбайдаа хожоод, талбай дээр нь тэнцээд нэгээр гарсан гэдгийг мартаж болохгүй. Румыны өчигдрийн тоглолтыг харахад 2 хөхтэй тэнцээд, манайхыг нухаж хэсгээсээ гарна гэсэн бодолтой байж болох юм. Гэхдээ манай хувьд чангуудтай эхлээд тоглоно гэдэг нь ашигтай байгаа. Ямар ч л байсан 1 зорилго, 1 мэдрэхүй, хамтдаа бид Оранж :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Marco » Wed Jun 11, 2008 2:40 am

Гайхамшигтай ялалт.Энэ нэг удаа биш нилээд хэд давтагдах болно доо.Тэр диоганаль паасыг Португалууд сайн хийж байсан манайхан ч тэднээс илүү л ганган өгч байна лээ. Аравын бичсэнийг унших бас сайхан шүү.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Цэнгүүн » Wed Jun 11, 2008 2:48 am

10 ah :eek: :-D :holland :holland :holland :gold :gold
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Nomer 10 » Wed Jun 11, 2008 3:56 am

SAVAGE wrote:Image

Сарын авгай Силвие гэнэ... лайтай хүүхэн байна шд...


Хэхэ ван дер Ваартын эхнэр л дээ. Холландын фото ч билүү нэг юмных нь мисс болж байсан. Манай залуугийн залуур. Гэхдээ дандаа зөв зална. Нэг сэтгүүл дээрээс Борвски, Жонес нэг нь хэн байлаа даа, 4 тоглогчийн эхнэртэй зэрэг хийсэн ярилцлагыг уншиж байсан. Силвиа хамгийн намбатай бөгөөд ухаалаг хариултуудыг өгсөн байсан. Холланддаа МТВ хөтөлдөг байсан. Рафаэл тэр 2 нутагтаа Холландын Бекхам Викториа гэгддэг, хуримыг нь зурагтаар шууд дамжуулж байсан гэдэг. Хамбургын боссын эхнэр нь Аякст очиж, Силвиад бэлэг энэ тэр өгч гадуур зугаалж байгаад Рафаэлыг боомтын хот руу чиглүүлсэн түүхтэй. Манай хүн харин ноднингоос хойш явахын түүм болоод байгаа, ЧЛ-д олигтойхон үзмээр байгаа болохоор бас зөв л дөө. Ноднин Валенсигийн цамцтай зургаа авахуулаад бөөн юм болж байсан, дараа нь Силвиагаар баахан загнуулсан гэсэн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Nomer 10 » Wed Jun 11, 2008 4:13 am

Nomer 10 wrote: 11-р дүрэмд нарийн тусгаж өгөх зүйл өшөө олон байгаа нь өчигдрийн гоолоор харагджээ. Тухайлбал Рүүд хаалганд Пануччигаас илүү ойрхон байсан бол яаж шийдэх вэ гэх мэт. Энэ тохиолдолд Рүүд мөн л отоонд орохгүй гэнэ. Учир нь Пануччи Рүүдийг отоонд оруулахын тулд хаалганы ар тал руу гүйх хэрэгтэй гэнэ. Штригел энэ гоолыг копидож авч видео бэлтгээд 7 сард Бундэслигийн багуудад хичээл заахдаа үзүүлнэ гэжээ.


Штригелын өөрийнх нь ярилцлагыг сая умшив. Хэрэв Пануччигийн оронд Тони байсан бол отоонд тооцох байсан гэнэ. Энэ дүрэм зөвхөн хамгаалагчдад хамаатай гэнэ. Пануччигийн оронд Тони байгаад Рүүд Тонигоос илүү хаалганд ойрхон байсан бол Тони хаалганы ар тал руу зугтаж орох ёстой гэнэ хэхэ. Гэхдээ амьдрал дээр ийм тохиолдол өдрийн од гэнээ.

Өчигдөр тэр ван Персиг худлаа харж байсан. Ван дер Ваарт отоонд байсан, ван Перси цаанаас гүйж гарч ирсэн дээ. Герман Польш дээр Полди Гомез 2 шиг л юм шиг болсон. Тэгээд сугараад гараад ирсэн тохиолдолд зайнаас юм чинь Буффоныг аргалах байсан байх. Ер нь боломжуудаа зуун хувь ашигласан бол 6-3 болох байсан шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Postby Nomer 10 » Wed Jun 11, 2008 5:33 am

Швед шүүгч яагаад зөв шүүснийг нотлох баримт. Энэ шүүгч дахиад гайгүй шүүвэл финалд гарч магадгүй.
Image

Хамгийн гайхалтай гоол
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 48 guests
cron