Шустер АС -т ярилцлага өгчээ.
Амралт сайхан байна уу?Тийм бас үгүй, Би ялалтын баяраа үргэлжлүүлэн тэмдэглэмээр л байлаа. Уг нь бид амрах хэрэгтэй боловч миний тоглогчдийн зарим нь энэ үеэр завгүй байх нь.
Та энд 10 сарын өмнө газардаад Би Реал Мадридыг үзүүштэй тоголдог баг болгоно гэж байсан?Бид хүссэн зорилгодоо бүрэн хүрээгүй ч их дөхөж очсон. Гэхдээ ганцхан жилийн дотор, тэр дундаа 8 шинэ тоглгчидтой, шинэ багийн хувьд топ түвшинд хүрэн боломжгүй юм лда.
Зарим хүмүүс лигийн аварга болоход их амархан байлаа гэх юм яг үнэндээ бол хэцүү байсан биз?Тийм, үргэлж тийм. Бид 38 тоглолт тоглох ёстой. Мөн ихэнх багууд Реал Мадридын эсрэг тоглохдоо илүү их хичээж тоголдог. Энэ нь биднээс илүү их хөдөлмөрлөхийг шаардаж байлаа. Бид 2-р тойргоос лиги дуустал тэргүүнд нь байж чадлаа. Бид их хүчин чармайлт гаргасан.
Та энэ улирлын багаа хэрхэн үнэлж байна?Бид шинэ баг бүрдүүлсэн. Шинэ дасгалжуулагч, шинэ тоглогчид. Мөн багийн бүх тоглогчид шинэ дасгалжуулагчийн арга барилд дасах шаардлагатай байсан. Бидэнд зарим хүнд үеүүд байсан ч шинэ багийн хувьд энэ нь энгийн зүйл.
Тоглогчидын хурдан дасан зохьцсон нь амжилтын гол үндэс болов уу?Маргаангүй тийм. Шинэ тоглогчид багтаа хурдан дасаж, бидэнд их тус болсон. энэ ч утгаараа олны сэтгэлд хурдан нийцсэн байх.
Та багийн тоглогчидоо ямар даалгавар өгч байв?Би 2 зүйл л хүссэн. Би тоглогчиддоо тодорхой эрх чөлөө олгосон. Миний бодлоор тэдний хийх зүйлийг хориглох нь хамгийн муу зүйл. Мөн тэднээс эсрэг багаа илүү ойр, илүү ахисан байрлалд хамгаалахыг шаардаж байлаа. Бид үүнийг амжилттай хэрэгжүүлсэн. Эсрэг багаа бөмбөг эзэмших боломжийг хааж, илүү дарамт учруулах миний хувьд маш чухал.
Реал Мадрид энэ жил хамгийн бага гоол алдаж, хамгийн ихийг хийсэн баг боллоо.?Тийм. Энэ нь бидний бодсон зүйл сайн хэрэгжсэнийг батална. Миний удирдаж буй баг 2 жил дараалан лигийн хамгийн бага гоол алдсан багаар шалгарлаа. Би өнгөрсөн жил багтайгаа Австрид бэлтгэл хийсний дараа заримд нь бидний хэрхэн довтлох нь чиний бодох асуудал биш гэж хэлж байлаа.
Ер нь багийг харахад гоол амар алдахгүй харагдаж байна?Зөв л формула байна. Икер бидэнд олон сайхан оноо хожил авчирсан. Хамгаалагчидыг оролцуулалгүйгээр Раул, Робино, Гүти, Снайдер өмнө нь байгаагүйгээрээ сайн хамгаалж тоголсон.
Өнгөрсөн улирлын хамгийн гайхалтай үе хэдийд байв?Миний бодлоор 11 болон 12 -р сар маш онцгой байсан. Бид зул сар хүртэл нэг сарын турш хаалгандаа ганц ч гоол алдаагүйн дээр Камп Ноуд 1-0 ялалт байгуулсан нь маш сайхан байсан.
Харин хамгийн хэцүү үе?Яриангүй Роматай хийсэн тоглолтын дараа. Бид эхний тоглолтон дээр маш сайн тоголсон ч азгүйгээр хожигдсон. Хариу тоглолтонд олон тоглогч бэртэлтэй хэцүү үед хожигджсон. энэ нь намайг маш ихээр зовоож байсан. Гэхдээ сайн нь бид сайн сургамж авсан. Дээд зэргийн тэмцээн нь багаас үргэлж бэртэл гэмтэлгүй сайн формтой байхыг шаарддаг.
Та Висент Дэл Боскэгээс хойш 2 дахь жилдээ багийг удирдаж буй анхны коуч болж байна? Би баяртай байна. Багийн жил болгон өөрчилж, шинэ коуч ирэх нь баг тоглогчид аль алинд нь хэцүү, тогтвортой байдал чухал. Бид зорилгодоо хүрэх хэрэгтэй.
Хүмүүс ирэх улирал энэ улирлахаас илүүг хүсэх байх?Бид ирэх улирал илүү сайжрана учир нь тоглогчид маань зарим зүйл илүү хэвшил болно. Тоглогчид маань 30-40 тоглолт цугтаа тоголчихлоо. Тэд илүү бие биенийгээ ойлгосон байгаа. энэ нь бидэнд их тус болно.
2009 оны гол зорилго Аваргуудын лиги үү?Тийм гэж бодож байна. Гэхдээ үүнийш чухалчилж байгаа ганц баг нь бид биш юм. Лиги маш олон тоглолттой, их тогтвортой тоглолт шаарддаг бол аваргуудын лиги бол тун ондоо, өөр олон зүйл хэрэгтэй. Хүмүүс тэвчээртэй байх шаардллагатай. Учир нь тийм ч амархан тэмцээн биш юм.
10 дахь удаагаа түрүүлэхэд олон шинэ тоглогч шаардлагатай юу?Би ойлгомутой хэлсэн. бидэнд тийм олон тоглогч шаардлагагүй гэж. Голлох тоглогчидоо бид өнгөрсөн зун бүрдүүлсэн. Гэхдээ Реалын түвшний тои баг сайжрахын тулд заавал зарим нь явж зарим нь ирэх хэрэгтэй болдог. Бид энэ зун азтай байж бидэнд хэрэгтэй байгаа 2-3 шинэ тоглогчоо авч чадна гэж найдий.
Шинэ улирлын таны гол зорилго?Гол зүйл одооны байгаа ганц тоглогчоос шалтгаалахгүй байх гэсэн арга барилаа хадгалах. Рүүдыг 6-7 долоо хоног бэртэхэд хүн болгон л айж байлаа. Гэхдээ баг үргэлжүүлэн хожиж чадсан. Мөн аваргуудын лиги маш чухал. Би тоглогчийн хувьд их ойрхон байсан. финалын тоглолтонд торгуулын цохилтоор хожигдож байлаа.