boboZ wrote:Suugii wrote:Тиймээ бид дийлж байгаа бид 2 цомын төлөө ТА НАР харин хоёр ШИРХЭГ 4-р байрны төлөө тоглож байгаа тэгэлээ гээд ЯААХ ЮМ... МӨНГӨӨР ЭНЭ ТЭР ГЭЖ ДАНДАА ДОНГОДОХ ЮМ....
ЯААААХ Ч ҮГҮЙ...
МӨНГӨӨР БОСООГҮЙ БАЙСАН БОЛ ЧИ ЭНЭ БАГАА ДЭМЖИХГҮЙ Л БАЙСАН БИЗДЭЭЭ..
Энэ бичлэг ёстой таалагдсангүй ээ. Би нэг их хөлбөмбөг мэдэхгүй, сонирхож үзээд 5-6 жил л болж байна. Английн шигшээг дэмжээд дотррос нь нэг тоглогчыг илүү шүтээд /Лампс/ түүнийхээ тоглодог багийг нь дэмждэг хүн. Челсиг нэг орос аваад их мөнгө тоглогч нарт зарцуулаад тэр их түүхтэй багаас сүүлийн үед илүү тоглож байна. Тэр багийг нь хүмүүс дэмжлээ. Үүнд тэгтлээ уурлаад байх юу байна. Энэ чинь спорт нэг нь хожиж нөгөө нь хожигддог. Энд оросын мөнгөөр боссон баг дэмжлээ, мөнгөгүй байсан бол та нар дэмжихгүй байсан гэх юм. Бид бүгд адилхан ш дээ. Бүгд л том багуудын фэн гэж байгаан байж. Маню, Арса, Лив бүгд л том багууд, бүгд л од тоглогчдыг их мөнгө зарцуулаад, одууд тоглодог сайн баг болохоороо олны анхаарлын төвд байж, анхаарлын төвд байдаг болохоор нь та нар фэн нь гээд телевизээр үзсэн, интернэтээр уншсан юмаа ярьж кайф авцгаадаг шд.
Яс юман дээр та нарын тэр яриад байгаа Лив-ийн тэр олон түрүүлж цом авч байх үед та хэд тоглолтыг нь үзээд дэмжих нь байтугай төрөө ч үгүй байсан биз.
За за би та нартай хэрэлдэхийг ерөөсөө хүсээгүй зүгээр л нэг ойлгомжтой шахуу асуудлаар битгий хэрүүл хийж байгаасай гэж л үүнийг бичлээ.
Сэдвээ ч андуурч бичээгүй. Би хөлбөмбөгт дуртай болохоороо бүх л сэдвийг нь уншихыг боддог. Лив-ийн сэдвийг уншиж яваад тэсэлгүй биччихлээ.
За за тэгээд танай багийн маргаашын тоглолтонд амжилт хүсье. Шүүгчийн буруугаас биш цэвэр тоглолтын тактик, ур чадвараараа ялагч нь тодроосой.