Group B: Austria, Croatia, Germany, Poland

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby zizu » Mon Jun 02, 2008 9:29 pm

Австри
Австрийн шигшээг өнөөдөр 1978 оны үндэсний баатруудын нэг Жозеф `Пепи` Хиккерсбергер удирдаж бна. Хүн бүхэн л 78 оны Кордобагийн гайхамшигийг давтхыг хүсэж бгаа.( Дэлхийн аврагын хэсгийн тоглолтонд Австри, Германыг 3-2р хожсон) Энэ явдал Австричуудын толгойноос хэзээ ч арчигддаггүй. Гэвч түүх давтагдах бараг боломжгүй. Тэд одоо ФИФАгийн ранкаар 101д явж бна. Бас дээр нь Жозеф Виганы Пол Шарнерийг багтаа аваагүйд олон хүн бухимдаж бна.
Багийн лидер:
Андреас Иваншитц
Миний предикшин: Тэд нутагтаа тоглож бгаа тул хэсэгтээ3 т орох бх.

Keepers: 1 Manninger (Siena), 21 Macho (AEK Athens), 23 Ozcan (Hoffenheim). Defenders: 2 Standfest (A Vienna), 3 Stranzl (S Moscow), 4 Pogatetz (Middlesbrough), 12 Gercaliu (A Vienna), 13 Katzer (R Vienna), 15 Prödl (S Graz), 16 Patocka (R Vienna), 17 Hiden (A Carinthia). Midfielders: 5 Fuchs (Mattersburg), 6 Aufhauser (Salzburg), 8 Leitgeb (Salzburg), 10 Ivanschitz (Panathinaikos), 11 Korkmaz (R Vienna), 14 Garics (Napoli), 19 Säumel (S Graz), 20 Harnik (W Bremen). Forwards: 7 Vastic (Linz), 9 Linz (Braga), 18 Kienast (Ham-Kam), 22 Hoffer (R Vienna).



Хорват
Хөлбөмбөгийн эх орныхныг нухаж гарч ирсэн баг. Гэвч урьдчилсан шатанд 10 гоол хийсэн багийн мэргэн бууч Эдуардо тоглохгүй нь маш том гарз. Одоо Биличид бараг үхээд сэхсэн Класнич, Дортмундын Петрич бас Будан гэсэн сонголт л үлдсэн.
Багийн лидер
Лука Модрич Спарсын шинэ плэймэйкер. Билич түүнийг Зөвхөн Кака түүнээс илүү. гэж хэлсэн бдаг.
Миний предикшин: Тэд хэсгээсээ 2р гарч нөгөө хэсгээс нэгээр гарсан Португалид нухуулна.

Keepers: 1 Pletikosa (S Moscow), 12 Galinovic (Panathinaikos), 23 Runje (Lens). Defenders: 2 Simic (Milan), 3 Simunic (H Berlin), 4 R Kovac (B Dortmund), 5 Corluka (Man City), 6 Vejic (Tom Tomsk), 13 Pokrivac (Monaco), 15 Knezevic (Livorno). Midfielders: 7 Rakitic (Schalke), 8 Vukojevic (D Zagreb), 10 N Kovac (Salzburg), 11 Srna (S Donetsk), 14 Modric (Spurs), 16 Leko (Monaco), 19 Kranjcar (Portsmouth), 22 Pranjic (Heerenveen). Forwards: 9 Kalinic (H Split), 17 Klasnic (W Bremen), 18 Olic (Hamburg SV), 20 Budan (Parma), 21 Petric (B Dortmund).



Польш
Сүүлийн 2 дэлхийн аврагад маш муу тоглосон тэднийг өнгөрсөн дэлхийн аврагаар Тринидад тобагог дэлхийн аврагад орлолцуулсан Лео Беенхаккер удирдаж бгаа. Мөн тэд бразил тоглогч Рожер Гүрреирог Польшийн иргэн болгож өөрийнхөө шигшээд багтаасан. Энэ гэхдээ анхны тохиолдол биш тэд өмнө нь Нигерид төрсөн Олисадебег өөрийн иргэн болгож 2002 оны дэлхийн аврагад орж бсан түүхтэй. Энэ талаар Лео Германд ч гэсэн Польшид төрсөн Клозе, Подольски, Трочовски бгаа шүү дээ гэжээ.
Багийн лидер:
Польш бол эртнээс хаалгачаараа алдартай. Одоо ч гэсэн тэдэнд орчин уеийн авьяслаг хаалгачидын нэг Артур Боруч бна. Дашрамд сонирхуулхад түүний эхнэр тэр 2ыг Польшийн Бекс, Пош 2 гэдэг гэнэ.
Миний предикшин: Тэд хэсэгтээ сүүл мушигана.

Keepers: 1 Boruc (Celtic), 12 Kuszczak (Man Utd), 22 Fabianski (Arsenal). Defenders: 2 Jop (FC Moscow),3 Wawrzyniak (L Warsaw), 4 Golanski (S Bucharest), 6 Bak (A Vienna), 13 Wasilewski (Anderlecht), 14 Zewlakow (Olympiakos), 15 Pazdan (G Zabrze), 23 Kokoszka (W Krakow). Midfielders: 5 Dudka (W Krakow), 7 Smolarek (R Santander), 8 Krzynowek (Wolfsburg), 10 Gargula (GKS Belchatow), 16 Blaszczykowski (B Dortmund), 17 Lobodzinski (W Krakow), 18 Lewandowski (S Donetsk), 19 Murawski (L Poznan), 20 Roger (L Warsaw). Forwards: 9 Zurawski (Larissa), 11 Saganowski (Soton), 21 Zahorski (Zabrze).

Герман
Европын 3 удаагийн аврага багийн тухай олон юм бичих илүүц биз.
Бидэнд зөвхөн төвийн хамгаалалт, хаалгачийн л асуудал бна. Миний бодлоор Леманн улиралд бараг тоглоогүй ийм хүнд ийм том тэмцээнд хариуцлага оногдуулна гэдэг бол хэтэрхий **н** хэрэг. Ямар бгаа нь ч гэсэн цагаан оросууд, Сербитэй хийсэн тоглолтоос харагдаж бна. Адлер, Нойер 2 хэтэрхий залуу, Энке шигшээгийн туршилга баг харин хамгийн боломжтой хүн бол Тимо л бсан юм. Гэхдэ одоо яахав нэгэнт сонгоцон юм чинь ядаж Энкегээ гараанд гаргаасай.
Бас төв дээрээ Мертзелдерийг гаргамааргүй бхийн. Бильд дээр ч гэсэн Пер, Метзе 2ыг унтанхай, залхуу хослол гэж бичсэн бсан. Хайко, Арне 2ынхоо нэгийг Пертэй тоглуулаасай.
Бусад байрлал дээр ч яриад бх юу бхав перферкт.
Багийн лидер:
Михаэль Баллак
Миний предикшин: Хэсгээсээ нэгээр гарч улмаар түрүүлнэ.

Keepers: 1 Lehmann (Arsenal), 12 Enke (Hannover), 23 Adler (B Leverkusen). Defenders: 2 Jansen (Bayern), 3 Friedrich (H Berlin), 4 Fritz (W Bremen), 5 Westermann (Schalke) 16 Lahm (Bayern), 17 Mertesacker (W Bremen), 21 Metzelder (R Madrid). Midfielders: 6 Rolfes (B Leverkusen), 7 Schweinsteiger (Bayern), 8 Frings (W Bremen), 13 Ballack (Chelsea), 14 Trochowski (Hamburg), 15 Hitzlsperger (Stuttgart), 18 Borowski (W Bremen). Forwards: 9 Gómez (Stuttgart), 10 Neuville (B M'gladbach), 11 Klose (Bayern), 19 Odonkor (R Betis), 20 Podolski (B Munich), 22 Kuranyi (Schalke).
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby El Payaso » Tue Jun 03, 2008 10:06 am

Хорватын шигшээ хэдхэн жилийн дотор мангар чангарчээ... нэрнүүдийг нь хархад л дандаа л том багуудын бай болсон залуус харагдаж байна... Хорватыг дэмжинээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby ТӨӨГӨӨ » Tue Jun 03, 2008 10:26 am

хорватаас жоохон жийрхээд бгаа шүү! бас тэр мэтц энэ жил реалд хэр тоглосын бол ер нь бараг тоглоогүй биз дээ?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby BuG » Tue Jun 03, 2008 10:36 am

Метзелдерийг дууддаг ч дээ.. мэдэхгүй. Энэ жил сайн банз халаасан даа.
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby El Payaso » Tue Jun 03, 2008 2:18 pm

надаа Герман нэг их амжилт гаргахгүй санагдаад байна... хэсгээсээ гараад нухуулах байх... Лавт туршлага дутах байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby zigo » Tue Jun 03, 2008 2:23 pm

Герман эхний тоглолтондоо Польштой тэнцчихвэл бараг мултрана даа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby orangeman » Wed Jun 04, 2008 4:43 am


Энэ хэсгээс бол Хорватыг л хараад байгаашд ...
Ялангуяа тэр Круффын коппигын тоглолтыг харахыг тэсэн ядаж байна шүү...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Yes Man » Wed Jun 04, 2008 6:19 am

Хорват явнаа явна.Жаахан мэдээлэл өгөөч Šimunić гэдэг хамгаалагч нь хэр юм?
Yes Man
 

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby ТӨӨГӨӨ » Wed Jun 04, 2008 10:53 am

энэ германыг хол явахгүй гэээд бгаа хүмүүс! :grin:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Seikoni » Wed Jun 04, 2008 12:02 pm

BuG wrote:Метзелдерийг дууддаг ч дээ.. мэдэхгүй. Энэ жил сайн банз халаасан даа.

банз биш ээ.. манай хүн ЧЛ-д гэмтснээс хойш байхгүй байж байгаад сүүлийн ганц хоёр тойрогт л оролцсон, тэгээд ч Мэтцэлдэрийг орлох олигтой төв байхгүй л байх шиг байсан... Мэртэрсакер чирэх байлгүй...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Адмирал » Wed Jun 04, 2008 1:51 pm

zizu wrote:Польш
Миний предикшин: Тэд хэсэгтээ сүүл мушигана.

Би харин тэднийг 2-р гараад ирэх байх гэж бодож байгаа.
Үгүй юмаа гэхэд Австрийнхаа дээр баймаар даа.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby TJ » Wed Jun 04, 2008 2:08 pm

Герман, Хорват 2 гарах байх....
TJ
 

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Nomer 10 » Wed Jun 04, 2008 5:24 pm

Нойвилл Швейцарт тэр тусмаа одоо шигшээ нь байгаа газарт төрсөн юм байна. Цаг гарвал би эндхийн хүүхдүүдэд хичээл заана гэж. Хүүхэд нас нь бодогдоод сэтгэл нь их л хөдөлж байгаа бололтой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby BuG » Fri Jun 06, 2008 10:33 am

news.mn дээр гарсан багуудын талаарх сэтгэгдэлүүдийг толилуулий та бүхэнд.

B Хэсэг

Германы шигшээ баг
Image
"Бернд болсон гайхамшигт явдал" кинонд тэднийг 1954 оны дэлхийн аваргаас анхныхаа цомыг хэрхэн хнд байдлаас гардаж байсан тухай гардаг билээ. Энэхүү ялалт нь дэлхийн хоёрдугаар дайнд ялагдан, ядарч туйлдаад байсан Герман орныг дахин босоход нь сэтгэл зүйн хувьд ихээхэн дэм болсон гэдэг. Бернд болсон гайхамшгаас гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Германчууд 1974, 1990 онд алт, 1966, 1982, 1986, 2002 онд мөнгө, 1934, 1970, 2006 онд хүрэл медаль хүртжээ. Европын дэвжээнд ч амжилт арвинтай байж, тивийн аваргын тэмцээнд 1972, 1980, 1996 онд түрүүлж, 1976, 1992 онд аман хүзүүдэж байлаа. "Германы машинууд"-аас өөр дээд зэрэглэлийн хоёр тэмцээний цомыг тус бүр гурвантаа гардсан баг байдаггүй билээ. Дасгалжуулагч. "Евро 2004"-т хэсгээсээ ч шалгарч чадаагүй, уналтанд ороод байсан багийг босгох хүндхэн даалгавар Клинсман, түүний туслах Лёв нарт оногдсон. Хоёрхон жилийн дотор хөл дээрээ бат зогссон, илүүтэй довтолж тоглодог хүчирхэг багийг бүтээн байгуулж чадсан юм. Тиймээс Германы шигшээ баг нутагтаа болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ. Тэмцээний дараа шигшээг орхисон ахлах дасгалжуулагч Клинсманы үйл хэргийг үргэлжлүүлж чадах ганцхан хүн байсан нь Йоги /Йохам Лёв/ байлаа. Өдгөө 48 настай Лёв залуудаа Бундеслигийн хэд хэдэн багт тоглож явсан бөгөөд дасгалжуулагчийн хувиар ч Герман, Турк, Австрийн лигт ажиллаж байсан туршлагатай нэгэн. Венийн "Аустриа"-г удирдаж байхад нь Клинсманы тавьсан туслахаар ажиллах саналд татгалзаж чадаагүй билээ. 9 оноо.
Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. "D" хэсэгт Чех, Ирланд, Словак, Уэльс, Кипр, Сан-Мариногийн багтаа өрсөлдсөн. Талбайдаа Сан-Мариног 13:0-ээр буулган авч, сонгон шалгаруулалтын түүхэн дэх хамгийн том ялалтыг байгуулжээ. Хүчирхэг тоглолтыг үзүүлж байсан немцүүд Австри, Швейцарийг зорих эрхээ хамгийн түрүүнд авсан баг юм. 9 оноо.
Хаалгачид. Йенс Леманн /Английн Арсенал/, Роберт Энке /Ханновер 96/, Рене Адлер /Байер Леверкузен/ Үеийн үед хаалгачдаараа алдартай байсан уламжлал одоо ч хадгалагдсаар. Хэдхэн жилийн өмнө Оливер Кан, Йенс Леманн гэсэн хоёр шилдэг хаалгач нэгэн үед зэрэг гарч ирж, хэнийг нь үндсэн хаалгачаар тоглуулах вэ гэдэг асуудал дасгалжуулагчдын толгойны өвчин болдог байв. Кан зодог тайлснаар энэ байдал намжих нь уу гэж бодсон ч тэгсэнгүй. Эдүгээ 39 настай Леманн нэг бус томоохон алдаа гаргасныхаа гайгаар энэ жилжингээ "Арсенал"-ын сэлгээний сандалд суусан. Түүний унхиагүй байдал бусад залуу хаалгачдыг шигшээгийн ¹1 болохын төлөөх өрсөлдөөнд оруулсан юм. Ингэснээр дасгалжуулагч Лёв Австри луу авч явах гурван хаалгачаа сонгох гэж бодол болов. Леманн болон "Шальке"-гийн Нойер, "Байер"-ийн Адлер, "Валенсиа"-гийн Хильдебранд, "Ханновер"-ийн Энке, "Вердер"-ийн Визе гэсэн зургаан хаалгачаас амаргүй сонголт хийсэн юм. Туршлагыг нь үнэлээд Леманныг үндсэн бүрэлдэхүүнд тоглуулахаар болжээ. 8 оноо.

Хамгаалагчид. Марсель Янсен, Филипп Лам /хоёул Бавари Мюнхен/, Клеменс Фритц, Пер Мертезакер /хоёул Вердер Бремен/, Арне Фридрих /Херта Берлин/, Хейко Вестерменн /Шальке 04/, Кристоф Метцельдер /Испанийн Реал Мадрид/
Германчууд чанга хатуу хамгаалалтаараа хэзээний алдартай. Баруундаа Фридрих, голд Мертезакер, Метцельдер гэсэн "ихэр цамхаг", зүүн талд "бяцхан" Лам тоглоход өндөр цайз босгосноос ялгаагүй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр чацархаг хоёр хамгаалагчийн нэг Метцельдер бэртлийн улмаас мэс засалд ороод удаагүй болохоор ачаалалтай бэлтгэл хийж чадахгүй байгаа юм. 9 оноо.
Хагас хамгаалагчид. Торстен Фрингс, Тим Боровски /хоёул Вердер Бремен/, Симон Рольфс /Байер Леверкузен/, Бастиан Швайнштайгер /Бавари Мюнхен/, Михаэль Баллак /Английн Челси/, Петр Троховский /Хамбург/, Томас Хитцльшпергер /Штутгарт/, Давид Одонкор /Испанийн Реал Бетис/ Илүү дутуу зүйлгүй, хийх ёстойгоо яг таг гүйцэтгэдэг нь тэдний бусдаас ялгагдах чанар. Германы багийн асуудал нь болоод байгаа гэмтэл энэ хэсгийнхнийг
тойрсонгүй, баруун жигүүрт хамаг ажлыг нугалдаг Шнайдерийг нь салгаж дөнгөсөн. Фрингс л гэхэд нэг жилийн дотор гурав дахиа азгүйтсэн юм. Гэхдээ бүх зүйл баларчихсан юм биш ээ. Боровски илааршиж, багийн ахлагч Баллак формондоо орчихсон гялалзаж байна. 8 оноо.

Довтлогчид. Мирослав Клозе, Лукас Подольски /хоёул Бавари Мюнхен/, Марио Гомес /Штутгарт/, Оливер Нойвилль /Борусси Мюнхенгладбах/, Кевин Кураньи /Шальке 04/ Лёвийн гарт таван шилдэг довтлогч байна. Галын шугамын хоёр байрлалын нэг нь Клозегийнх. Гомес зүүн гуяа бэртээсэн болохоор Кураньи нөгөө байрлалд тоглох магадлалтай. Хэдий авьяслаг ч гэсэн өнгөрсөн улиралд "Бавари"-гийн сэлгээний суудалд зэврэх шахсан, практик муутай байгаа Подольски гараанд гарна гэж саналтгүй. Шийдвэрлэх үед хэрэг болдог тоглогч гэж байдаг. "Бөгтгөр" Нойвилль сэлгээгээр орж ирээд тоглолтыг яаж ч эргүүлж мэдэх элдэвтэй эр. 10 оноо.

Эцсийн дүнд оноо 9+9+8+9+8+10=53 оноо

Польшийн шигшээ баг
Image

Польшийн багийн хүчирхэг үе нь өнгөрсөн зууны дал, наяад онд тохиожээ. 1972 оны Мюнхений олимпод аваргалж, 1974, 1982 оны дэлхийн аваргаас хүрэл зүүж байв. Дэлхийн дэвжээнд муугүй байсан тэд тивийн аваргын тэмцээнд өндөр амжилт үзүүлэх нь байтугай оролцож ч байсангүй. "Евро 2008" тэдний анхны боломж юм. Нэгэн цаг үед дасгалжуугчаар ажиллаж байсан Казимир Гурскаараа овоглосон хочтой. "Гурскийн бүргэдүүд" сонгон шалгаруулалтад гялалздаг ч шигшээ тэмцээнийг эвээ олохгүй байсаар орхидог муу зуршилтай болоод байна. 2002, 2006 оны дэлхийн аваргад энэ нь тод харагдсан билээ. Дасгалжуулагч. Голланд мэргэжилтэн Лео Беенхаккер 36 жилийн турш дасгалжуулагчийн албанд зүтгэсэн арвин туршлагатай. Орон нутгийн даруухан багаас Саудын Арабын шигшээ, Мексик, Швейцарь, Туркийн лигийн клубүүд, тэр ч байтугай алдарт "Реал Мадрид", "Аякс", Голландын шигшээ зэрэг есөн шидийн багийг удирдаж явсан хуучин бууны хугархай юм. Хоёр жилийн өмнөх дэлхийн аваргад хэний ч мэдэхгүй Тринидад ба Тобаго хэмээх Карибын тэнгисийн улсыг боломжийн тоглуулсан билээ. Дэлхийн аваргын дараагаас арвин их туршлага дээрээ тулгуурлан Польшийн шигшээтэй том үсрэлт хийхээр зэхээд байна. "Гурскийн бүргэдүүд"-ийг удирдахын зэрэгцээ өнгөрсөн жилээс нутгийнхаа "Фейенорд" клубыг дасгалжуулах болсон нь Леогийн авьяас
дундрах болоогүйг хэлнэ. 8 оноо

Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. "А" хэсэгт Португал, Серби, Финланд, Бельги, Казахстан, Армен, Азербайжанын багтай өрсөлдсөн. Беенхаккерын шавь нар хэсгээ анхнаасаа тэргүүлсээр толгой өвдөлгүй эрхээ авсан юм. Олон жил хожоогүй Португалийн хүчирхэг багийг талбайдаа хожин, зочлохдоо тэнцсэнээр бэлтгэл сайтайгаа харуулаад авсан. Одоо Австри, Швейцарийн дэвжээнд үүн шигшээ тоглох хэрэгтэй. 10 оноо

Хаалгачид. Артур Боруц /Шотландын Селтик/, Томаш Кущак /Английн Манчестер Юнайтед/, Лукаш Фабьянски /Английн Арсенал/ Польшууд ч Германы адил түүхэндээ олон сайн хаалгачидтай байлаа. Саяхныг хүртэл премьер лигт гялалзаж явсан алдарт Ежи Дудек шигшээ багийн гуравдугаар хаалгачийн хэмжээнд үнэлэгдэхээ байсны буруутан нь эдгээр залуус юм. Одоогоор Боруц ¹1. "Селтик"-т амжилттай тоглодог тэрбээр баараггүй гэмээр бөмбөгнүүдийг няцаадаг чадвартай. Топ багуудад гологдохооргүй тоглочих хэмжээний Боруцад мянга мянган хөгжөөн дэмжигчид нь
итгэл хүлээлгэн сууна. Нөөцийн Кущак, Фабьянски нарыг хоосонгүй болохоор нь Английн алдарт "Манчестер Юнайтед", "Арсенал" урьсан нь лавтай. 8 оноо

Хамгаалагчид. Мариуш Йоп /ОХУ-ын Москва/, Якуб Вавжиняк /Легиа Варшав/, Павел Голяньски /Румыны Стяуа Бухарест/, Яцек Бонк /Австрийн Аустриа Вена/, Марцин Василевски /Бельгийн Андерлехт/, Михал Жевлаков /Грекийн Олимпиакос/, Адам Кокошка /Висла Краков/ Хамтдаа олон жил тоглосон, хоорондоо сайн ойлголцдог ч сэтгэл зүйн бэлтгэл дутах талтай. Хэрвээ хаалгандаа нэг л бөмбөг алдах юм бол дараа дараагийнх нь үүд хаалга нээгдлээ гэсэн үг. 7 оноо

Хагас хамгаалагчид. Дариуш Дудка, Войцех Лобозиньски /хоёул Висла Краков/, Яцек Кжынувек /Германы Вольфсбург/, Лукаш Гаргула /Белхатув/, Михал Паздан /Гурник Забже/, Якуб Блащиковски /Германы Борусси Дортмунд/, Мариуш Левандовски /Украины Шахтёр Донецк/, Рафал Муравски /Лех Познан/, Рожер Геррейро /Легиа Варшав/

Жигдхэн хэдэн тоглогчоос илүү танигдсан нь Яцек Кжынувек. Түүний сум мэт хүчтэй цохилт бусад багуудад нэгийг бодуулж буй биз ээ. Мөн Варшав хотын "Легиа"-д алба хашдаг Бразил тоглогч Рожер Геррейрог улсынхаа иргэн болгож чадсан нь том олз юм. 7 оноо

Довтлогчид. Эузебиуш Смоларек /Испанийн Расинг де Сантандер/, Мацей Журавски /Грекийн Ларисса/, Марек Сагановский /Английн Саутхемптон/, Томаш Захорский /Гурник Забже/ Польшуудыг өдийд ингээд шилдэг 16 багийн дунд зогсоход нөлөөлсөн гол зүйл нь өдрөөс өдөрт ур чадвар нь ахиж буй Смоларекийн гайхамшигт гоолууд билээ. Харин хэрэгтэй бөмбөгийг үргэлж хийдэг багийн ахлагч Журавски энэ чанараа гээгээд байна. Смоларекийн сайжирсан, Журавскийн муудсан яг тэнцэнэ гэвэл худал хэлсэн болохгүй. Багийн ахлагч хуучны тоглолтоо олчих юм бол довтлогчдынх нь хослол нэг юм дуулгаж мэднэ. 7 оноо

Эцсийн дүнд оноо 8+10+8+7+7+7=47 оноо


Хорватын шигшээ баг
Image
Югославын холбооны улсын бүрэлдэхүүнд байсан энэ улс дөнгөж эрийн цээнд хүрч яваа ч /1991 онд тусгаар тогтносон/ хөлбөмбөгийн хөгжлөөрөө Европтоо дээгүүрт орох болжээ. 1996 оны ЕАШТ-д анх оролцохдоо хэсгээсээ шалгарч, чамлахааргүй амжилт үзүүлсэн. Харин хоёр жилийн дараа анхныхаа дэлхийн аваргад гайхалтай тоглон хүрэл медаль хүртэж, хэдэн жил яригдах дуулианыг тарьж байв. Энэ цагаас Хорватын шигшээг хөлбөмбөгийн хорхойтнууд илүүтэй таньж, муугүй итгэл хүлээлгэх болсон ч хүрэл медалиа тохиолдлынх биш гэдгийг одоо болтол нотолж чадаагүй явна.
Дасгалжуулагч.“Евро-2008”-д өрсөлдөх 16 багийн хамгийн залуу дасгалжуулагч нь 40 настай Славен Билич юм. Мэргэжлийн хөлбөмбөгчийн гараагаа төрөлх Сплит хотынхоо "Хайдук" багаас эхэлжээ. Муугүй төвийн хамгаалагч байсан болохоор Германы "Карлсруэ", Английн "Вест Хэм", "Эвертон" багуудад гологдолгүй хэдэн жил тоглосон. 1998 оны дэлхийн аваргад мань хүн байрлалдаа найдвартай тоглож, багаа хүрэл медаль зулгаахад өөрийн хувь нэмрээ
оруулсан гавьяатай. Хөлбөмбөгчийн замналын сүүлийн жилээ төрөлх "Хайдук"-тай өнгөрүүлж, 2001 онд зодог тайлжээ.
Хоёр жилийн өмнөх дэлхийн аваргад Хорватын шигшээ хэсгээсээ шалгараагүй. Энэ үед хөлбөмбөгийн холбоо шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан бөгөөд эцсийн сонголт 21 хүртэлх настнуудын шигшээг удирдаж байсан Билич дээр тогтсон. Залуучуудтай хамт гавьтай амжилт гаргаагүй хүнийг өндөр албан тушаалд томилсон нь аз туршсан хэрэг мэт санагдаж байсан ч зөв алхам болсон нь удалгүй нотлогдсон юм. 8 оноо
Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. "Е" хэсэгт Англи, ОХУ, Израйль, Македон, Эстон, Андоррагийн багтай өрсөлдсөн. Хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ хэр хүчирхэг билээ. Дээр нь Оросын багийг Хиддинк дасгалжуулах болсон нь энэ хэсгийг сонирхолтой хэрнээ аюултай болгосон. Гэхдээ Биличийн шавь нар их зантай, ихэмсэг Англичуудтай хоёр тоглохдоо хоёуланд нь ялж, хандыг нь хага дарсан юм. Ялангуяа сорилгын сүүлийн тоглолтод
төрөлх "Уэмбли"-д нь гутамшигт ялагдлын гашууныг амсуулж, өөрсдөө эрхээ баталгаажуулаад зогссонгүй Оросуудад том тус хүргэсэн билээ. 10 оноо.
Хаалгачид. Стипе Плетикоса /ОХУ-ын Спартак Москва/, Марио Галинович /Грекийн Панатинайкос/, Ведран Рунье /Францын Ланс/ Плетикосагийн авьяас хэдэн жилийн өмнө тодорсон. Залуухан хаалгачийг Европын шилдэг багуудад тоглоно хэмээн яригддаг байсан ч бэртэл гэмтлээс шалтгаалан бололцооогоо төдийлөн ашиглаж чадаагүй юм. Шигшээ багтаа сайн тоглодог уламжлалтай. 7 оноо
Хамгаалагчид. Дарио Шимич /Италийн Милан/, Йожиф Шимунич /Германы Херта Берлин/, Роберт Ковач /Германы Борусси Дортмунд/, Ведран Чорлука /Английн Манчестер Сити/, Хрвое Вейич /ОХУ-ын Томь Томск/, Дарио Кнежевич /Италийн Ливорно/ Шигшээ баг доторх хамгийн туршлагатай хэсэг. Олон жил мөр зэрэгцэн тоглосон Шимич, Шимунич, Р.Ковач нарын хашруудтай залуухан Чорлука сайн хөл нийлж буй. Хорватын хамгаалалт ямар ч шилдэг довтлогчид "хатуухан боорцог" гэсэн үг. 8 оноо

Хагас хамгаалагчид. Никола Покривач, Йерко Леко /хоёул Францын Монако/, Лука Модрич, Огнен Вукоевич /хоёул Динамо З/, Иван Ракитич /Германы Шальке 04/, Нико Ковач /Австрийн Ред Булл Зальцбург/, Дарио Срна /Украины Шахтёр Донецк/, Нико Краньчар /Английн Порсмут/, Даниэль Праньич /Голландын Хееренвеен/ Хагасууд дотор ганц ахмад дайчин байгаа нь багийн ахлагч Н.Ковач юм. Энэ удаагийн тэмцээн түүний хувьд сүүлийнх ч гэлээ шигшээ баг найдвартай залуусын гарт үлдэх болно. Биличийн өмнөх дасгалжуулагч Златко Краньчар өөрийн хүүгээ үргэлж гараанд гаргадаг байлаа. Нико ч эцгийнхээ урмыг хугалж байсангүй, одоо ч сайн тоглосон хэвээр. Тэмцээний дараа Модрич Английн "Тоттенхэм"-д, Вукоевич Украины "Динамо"-д тоглох гэрээ байгуулж, хорин настай Ракитич том багуудын арааны шүлсийг асгаруулж байна. Эдгээр авьяастнуудыг хашир туршлагатай Ковач хэрхэн удирдахаа сайн мэднэ ээ.
8 оноо

Довтлогчид. Никола Калинич /Хайдук Сплит/, Иван Класнич /Германы Вердер Бремен/, Ивица Олич /Германы Хамбург/, Игорь Будан /Италийн Парма/, Младен Петрич /Германы Борусси Дортмунд/ Олич, Петрич гэсэн муугүй довтлогчид бий. Гэхдээ Хорватын багийн сонгон шалгаруулалтад үзүүлсэн гайхалтай амжилт нь 12 тоглолтод 10 гоол хийсэн Эдуардо да Силватай салшгүй холбоотой. Харамсалтай нь Бразил гаралтай довтлогч хоёрдугаар сард "Арсенал" клубынхаа бүрэлдэхүүнд тоглож байхдаа хөлөө хугалж, Биличийг шоконд оруулаад авлаа. Уг нь энэ багт өмнөө тавьсан зорилт байсан ч одоо Эдуардогүйгээр түүндээ хүрэх эсэх нь тун эргэлзээтэй. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай давсан Класнич эргэн ирж, асуудлыг бага ч атугай намжаагаад байна.8 оноо

Эцсийн дүнд 8+10+7+8+8+8=49 оноо


Австрийн шигшээ баг
Image

Австрийн хөлбөмбөгийн хүчирхэг үе нэгэнт улиран оджээ. 1934 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж, 1936 оны Берлиний олимпоос мөнгөн медаль зүүжээ. Швейцарьт болсон 1954 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том ялалтаа байгуулсан юм. Харамсалтай нь үүний дараах хагас зуу гаруй жилд томоохон тэмцээнд тоотой хэд оролцож, сайндаа хоёрдугаар шатанд шалгардаг байлаа. "Франц-98"-аас хойшхи арван жилд олон улсын чанартай тэмцээнд багтаагүй нь Австрийн өнөөгийн шигшээ хэр хэмжээний баг гэдгийг нь хэлээд өгнө. Зохион байгуулагч тулдаа л энэ жил анхныхаа Европын аваргад оролцох гэж байна. Дасгалжуулагч. Өдгөө 60 настай Йозеф Хикерсбергерийн хөлбөмбөгийн замнал Вена хотын "Рапид" багтай салшгүй холбоотой. Энэ багийн бүрэлдэхүүнд амжилттай тоглосныхоо ачаар шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан, 1978 оны дэлхийн аваргад оролцож байжээ. 2006 онд одоогийн албандаа томилогдсон тэрбээр дасгалжуулагчийн хувиар Австрийн хөлбөмбөгт шинэ хүн биш юм. Тэртээ 1990 онд хоёр дахь дэлхийн аваргадаа дасгалжуулагчийн хувиар оролцсон нь Хикерсбергерт гайхалтай дурсамжийг үлдээсэн байдаг. Түүнээс хойш олон багт ажиллав. Тэр дундаа "Рапид" багаа 2005 онд улсынхаа аварга болгож, улмаар "Аваргуудын лиг"-ийн сонгон шалгаруулалтыг амжилттай давсан нь гайхалтай мөч юм. Австрийн лигийн даруухан баг Европын клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд есөн жилийн дараа орсон нь өдгөө шигшээ баг нь "Евро 2008"-д оролцох дайны том амжилт билээ. 7 оноо.

Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. Тэмцээнийг зохион байгуулагч хоёр орны нэг учир хүнд хэцүү урьдчилсан тоглолтуудаас чөлөөлөгдсөн. "Азаар" UEFA тэдэнд итгэж найдаагүй бол тивийн аваргын утаа үнэрлэх хүсэл нь хэдэн жилээр хойшлох байсан нь маргаангүй. Олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглох болохоор 6 оноо өгье. Хаалгачид. А Маннингер /Италийн Сиена/, Ю Махо /Грекийн АЕК Афин/, Рамазан Экзан /Хоффенхайм 1899/
Тэдэнд нэг давуу тал бий. Хэн ч аварга ав, хэсгээсээ гар хэмээн шахаж шаардахгүй болохоор тааваараа сайхан тоглох боломжтой. Хамгийн эрт дуусгасан ч энэ нь биелэх магадлал өндөртэй байсан тохиолдол болохоор шүүмжлэлийн бай болохгүй нь сэтгэлд өег. 6 оноо.
Хамгаалагчид. М Катцер, Ю Патоцка, /хоёул Рапид Вена/, М Хиден /Аустриа Карнтен/, М Штранцль /ОХУ-ын Спартак/, Э Погатец /Английн Мидлсборо/, Р Геркалиу /Аустриа Вена/, С Предль /Штурм/ Москвагийн "Спартак"-ын жирийн хамгаалагч Штранцль хамгаалалтын гол хүн. Дөрвөн сарын өмнө нэг хэсэгт өрсөлдөх Германтай нөхөрсөг тоглолт хийн
0:3 харьцаатай хожигдсон нь Австрийн хамгаалагчдад тохирсон дүн юм. 6 оноо.
Хагас хамгаалагчид. Р Ауфхаузер, К Лейтгеб /хоёул Ред Булл Зальцбург/, Й Штандфест /Аустриа Вена/, А Иваншиц /Грекийн Панатинайкос/, К Фухс /Маттерсбург/, И Вастич /ЛАСК Линц/, Ю Коркмаз /Рапид Вена/, Ю Зеумель /Штурм Грац/ Өнгөрөгч улирлыг "Ред Булл"-аас зээлэгдэн "Панатинайкос"-т өнгөрүүлсэн багийн ахлагч Андреас Иваншиц багийн гол хөдөлгүүр. Бусад тоглогчид нь улсынхаа лигт алба хашдаг учир Европын дэвжээнд балчирдана. 2007 оны улсынхаа шилдэг тоглогчоор шалгарсныхаа хүчинд 39 настай Вастич Хикерсбергерийн анхаарлыг татаж чаджээ. 6 оноо.

Довтлогчид. Р Линц /Португалийн Спортинг/, Р Кинаст /Норвегийн Хам-Кам/, М Харник /Германы Вердер Бремен/, Э Хоффер /Рапид Вена/ Олдсон боломжийг алдалгүй чулуу болгочих найдвартай довтлогч даанч алга. 202 см өндөртэй Штефан Майерхофер бүрэлдэхүүнд багтсан бол хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэх байлаа. 6 оноо.

Эцсийн дүнд оноо 7+6+6+6+6+6=37 оноо
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Nomer 10 » Fri Jun 06, 2008 1:20 pm

Good job. Гэхдээ Каан Леманн 2 хэдхэн жилийн өмнө гарч ирээд дасгалжуулагчийн шүдний өвчин болж байгаагүй. Каан олон жилийн өмнөөс шигшээдээ баттай номер 1 байсан. Клинси л ирээд Бирхоффын найз Леманныг нэгээр зарласан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Nomer 10 » Fri Jun 06, 2008 1:22 pm

Германы шигшээд Фридрих гараанд гарахгүй биз дээ. Лаам баруунд, зүүнд Янсен гарах байх.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby oswin » Fri Jun 06, 2008 2:30 pm

Image

Полшын сонингууд иймэрхүү зураг гаргаж УЕФА-г урлуулж байгаа юм байна. :smile:
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby oswin » Fri Jun 06, 2008 2:31 pm

Арай л хэтрүүлсэн бололтой!
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby ТӨӨГӨӨ » Fri Jun 06, 2008 2:34 pm

хувхай польшуудыг сайхан нухаж л хариугаа аваасай даа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Amgaa » Fri Jun 06, 2008 2:48 pm

:eek: 0 -р нь хожчиход л болоо шдээ. Тэгэхээр энэ муу сонингууд нь юу гэж бичих болоо. Манайхны дургуйг хүргэж байж 0 дуулна :germany
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby zizu » Fri Jun 06, 2008 3:42 pm

admiral88 wrote:
zizu wrote:Польш
Миний предикшин: Тэд хэсэгтээ сүүл мушигана.

Би харин тэднийг 2-р гараад ирэх байх гэж бодож байгаа.
Үгүй юмаа гэхэд Австрийнхаа дээр баймаар даа.

Гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг биз дээ...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby zizu » Fri Jun 06, 2008 3:44 pm

Муусайн Польшуудыг машиндаад л гарна дөө...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby tsoko » Fri Jun 06, 2008 4:36 pm

Хусуулчиж бас мэднэ шүү :mrgreen:
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby oswin » Fri Jun 06, 2008 7:47 pm

За Польш ч бас амаргvй өрсөлдөгч дөө. 2006 онд хамгийн сvvлийн минутанд л нэг гоолдсон, энэ удаа яах нуу харъя! :beer
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: Euro 2008: Group B: Austria, Croatia, Germany, Poland

Postby Nomer 10 » Sat Jun 07, 2008 3:35 pm

Ямар заваан зураг вэ. Польшуудад шал дургүй хүрчихлээ. Польшууд ч бас муухай улсдаа тэгж байгаад. Уг нь шигшээд нь дуртай тоглогч нэлээн байдаг юмсан. Манай Кушак харин тоглохгүй болжээ дээ. Боруч маань гэмтвэл яана даа. Дортмундын залуу маань бас тоглохгүй болсон гэсэн. Смоларек л авч гарч дээ. Гэхдээ германчууд ялангуяа Баллак одоо тэднийг элгээрээ хэвттэл нь торыг нь шаттал буудах байх даа. Хорват гэж нэг аймаар баг байхад Польш ч явахгүй л дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 75 guests
cron