СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Жавхлан » Mon May 26, 2008 3:07 am

Энэ сард манайхан бүгдээрээ л шал арчсаар байгаад дуусгалаа. Сая манайхнаас Дагваа, Даваа, Ама 3 л тавиас дээш хувиа хийсэн байна. Бэлтгэл л муутай байсан байх. Дагваа монголд ирэхээр л баахан шоудаад буцдаг тэгээд л дараагийн башёд мяарчих юм. Одоо 7 сард заавал түрүүлж Таканоханагийн амжилтыг эвдээсэй. Котоошю ч өвдөг нь эдгэчихсэн бололтой балай авч байна. Ирэх башёд ч нилээн гай тарих байх даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Wed May 28, 2008 1:43 pm

дагваа, даваажаргал 2-г хоёуланг нь баандах сураг гарч бсан! мэдээ сэлт бнуу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby Bibby » Thu May 29, 2008 12:21 am

Асашёорюү, Хакухо нарт шийтгэл хүлээлгэж магадгүйӨчигдөр 8 цаг 20 минут Нацу башёгийн хамгийн сүүлийн өдөр Монголын хоёр их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон Хакухо М.Даваажаргал нарын хооронд үүссэн маргааныг Ёкозунагийн зөвлөл зүй бус авир гаргасан хэмээн үзэж, мэргэжлийн сумо бөхийн холбоонд хандан хоёр аваргыг шийтгэх тухай асуудлыг хөндөх ёстойг анхааруулсан байна. Багагүй шүүмжлэлд өртөөд буй Асашёорюү, Хакухо нарыг үзэгчдийн өмнө өөрийнхөө төдийгүй аваргын нэр сүрийг унагах үйлдэл хийсэн хэмээн сумогийн холбооныхон үзэж байгаа бололтой. Харин Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны тэргүүн ояката Китаноуми уг асуудалд Хакухог буруутай хэмээн үзэж, түүний хүмүүжүүлэгч багштай тусгайлан уулзсан аж. Китаноуми их аварга Асашёорюүг санамсаргүй байдлаар, барилдааны явцад гаргасан хүчиндээ ёкозуна Хакухог түлхсэн хэмээн үзэж байгаа аж. Ямартай ч Мэргэжлийн сумо бөхийн холбооны дээд цол болох ёкозуна цолны босгоор алхаад удаагүй байгаа Хакухо М.Даваажаргал болон өмнө нь Монголд ирэхдээ хөлбөмбөг тоглосон асуудлаас болж, гурван сар барилдах эрхээ хасуулсан Асашёорюү Д.Дагвадорж нар тэмцээний сүүлийн өдрийн барилдааны дараа үл ойлголцох байдал гаргаж, дэвжээн дээр зохисгүй авир гаргасныхаа төлөө шийтгүүлж магадгүй боллоо. Түүнчлэн Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёг 14 даваа, нэг унаатай тэргүүлсэн Болгарын бөх Котоошюг ирэх долоон сард болох нагоя башёд түрүүлж, 14 даваа авбал сумо бөхийн түүхэн дэх 70 дахь ёкозуна болох асуудлыг ярилцах болно хэмээн Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны тэргүүн, ояката Китаноуми хэллээ. Европын бөхчүүдээс анх удаа Японы эзэн хааны цом хүртсэн өдгөө 25 насыг зооглож буй Болгарын бөх Котоошюг сумо бөхийн холбооны тэргүүн ихээхэн үнэлсэн бөгөөд 2005 оны арваннэгдүгээр сард озэки цол хүртсэнээс хойш 14 башёд 10-аас дээш даваа аваагүй Котоошюг өөрийн нэр төрийг сэргээж, сумо сонирхогчдод үзүүлсэн энэхүү таагүй үр дагавраа залруулах хэрэгтэй тухай сануулжээ. Ояката Китаноумигийн хэлснээр хэрэв нагоя башёд өмнөх амжилтаа давтаж, 14 даваатайгаар башёг тэргүүлбэл Котоошюг ёкозуна болгох асуудлыг дэвшүүлж, хэлэлцэх болно гэсэн байна. Хагас зуун жилийн өмнө батлагдсан дүрмийн дагуу хоёр башё дараалан түрүүлсэн озэкид Ёкозунагийн зөвлөл хэлэлцэж, шийдвэрлэсний үндсэн дээр ёкозуна цол олгодог билээ. Нацу башёд өндөр амжилт гаргаж, түрүүлсэн Котоошюг ирэх долоон сард болох нагоя башёд энэхүү амжилтаа давтаж чадах эсэх талаар мэргэжлийн сумо бөхийн 20 багш, дасгалжуулагч нараас асуухад ердөө хоёр нь л "амжилтаа давтаж чадна" гэсэн хариулт өгсөн байна.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Г.Баяраа » Thu May 29, 2008 11:24 pm

Аваргуудад хатуу сануулга өглөө
(2008-05-29) T/ts

Нацү башёгийн сүүлчийн өдөр хаалтын барилдаанд боссон Асашёорюү, Хакүхо нар дэвжээн дээр ёс бус авир гаргаж, олныг цочирдуулсан билээ. Японы сонин хэвлэлүүдэд үүнийг “Өмнөх өдөр түрүүлэх болзлоо хангасан озэки Котоошюү сүүлчийн барилдаандаа ялалт байгуулахад баярлан хөөрсөн сүмогийн ордон дахь үзэгчдийн уур амьсгалыг хоёр аваргын үйлдэл хөргөлөө” хэмээн бичжээ.

Амнаасаа магтаалын үг унагах дургүй Ёкозүнагийн хяналтын зөвлөлийн гишүүд ч үүнийг өлгөн авч “Эртний түүхт сүмо бөхийн нэр хүндийг унагаасан тэднийг хатуу шийтгэх хэрэгтэй” гэсэн байр суурь дээр хатуу зогсож байлаа. Харин Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми Асашёорюүг өмөөрч, Хакүхог буруутгав. Тэрбээр “Асашёорюүгийн үйлдлийн тухайд барилдааны явцад хөдөлгөөний эрчиндээ тэгсэн байж болно. Ер нь санаатай түлхсэн байлаа ч ялагдсан хүн тэгж сөрж босох нь буруу. Нэгэнт хүч, чадлаа шавхан барилдаад дийлээгүй бол ялагчийн өмнө хүлцэнгүй байх нь сүмогийн нэг зарчим. Энэхүү үүссэн нөхцөл байдлын бүх хариуцлагыг Хакүхо ганцаараа үүрэх ёстой” хэмээн ярьжээ.

Тавдугаар сарын 26-нд болсон Ёкозүнагийн хяналтын зөвлөлийн хурал дээр ийнхүү хоёр талцан 30 минут орчим маргаад тодорхой шийдэлд хүрсэнгүй. Үүний маргааш Китаноүми тэргүүн Асашёорюү, Хакүхо нарыг тус тусад нь хүлээн авч, таван минут ярилцаад хатуу сануулга өгсөн байна. Ёкозүна Асашёорюү “Китаноүми оякатагийн хэлсэн үг бүрийг тусгаж аван, үүнээс хойш дахиж ийм асуудал үүсгэхгүй” гэсэн бол Хакүхо “Бидний хоорондох удаан хугацааны үл ойлголцол барилдааны явцад илрэх шиг боллоо. Хийсэн үйлдлийнхээ төлөө хүлцэл өчье” хэмээжээ.

14 дэх өдөр башёгийн түрүү бөх тодорч, хоёр аваргын хоорондын барилдаан юу ч шийдэхгүй байсан гэж хэвлэлийнхэн шүүмжилсэн ч хэн ялсан нь Нагоя башёд зүүн жигүүрт бичигдэх учиртай байсан билээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: СYМO МЭДЭЭ

Postby Г.Баяраа » Thu May 29, 2008 11:53 pm

Уналгүй түрүүлбэл цол ахина

Image

Нацү башёд 14 ялж, макүүчид анх удаа түрүүлсэн озэки Котоошюүд долдугаар сарын тэмцээнд 15:0 амжилтаар магнайлбал ёкозүна цол олгох болзол тавьжээ. Тэмцээний сүүлчийн өдөр озэки Чиётайкайг өвдөг шороодуулахад нь Китаноүми ерөнхийлөгч “Котоошюү энэ тэмцээнд барилдсан шигээ Нагояд хүч үзвэл үнэлэмж өндөр байх болно.

Уул нь 12, 13 даваагаар түрүүлэхэд л хоёр башё дараалан Эзэн хааны цом авснаар нь ёкозүна цол өгч болох ч түүний озэки болсноос хойшхи тогтворгүй амжилт нь хойш татаад байгаа. Котоошюү озэки цолтойгоор дээд тал нь арав ялж, ихэнхдээ нэг оронтой тоотой даваа авч байсан. Тиймээс тэр ёкозүна болохын тулд Нагоя башёд хоёр аваргыг дахин ялж, нэг ч унахгүй байх хэрэгтэй” хэмээн ярьсан.

Озэки Котоошюү үүнийг сонсоод “Миний хувьд бэртэл, гэмтлээс шалтгаалаад башёд түрүүлэх тухай бодож, төсөөлж байсангүй. Тиймээс гэнэтийн амжилтдаа маш их баярласан. Цол ахих талаар хүн бүр л бодож, мөрөөдөж явдаг. Гэхдээ би одоохондоо ёкозүна цолны төлөө зүтгэхэд эрт байна” гэж өгүүлжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: СYМO МЭДЭЭ

Postby Barcik » Fri May 30, 2008 9:47 am

Xоёр Ёкозүнагийн хийсэн үйлдэлд хэн нь буруутай вэ гэсэн санал асуулга явуулхад 3462 хүн хариулсан байна. Тэдний 2255 нь буюу 65.1 % нь Асашорюуг буруутай гэсэн ба, <<Эхэлж дамэоши (унагачихаад дээрээс нь дарах) хийсэн болхоор>> гэсэн шалтгаан хамгийн их байсан бөгөөд, <<Асашоорюугийн дамэоши хэтэрхий улайм цайм хийдэг, ийм зүйлд торгууль оруулах хэрэгтэй.>> (60н хэдтэй эрэгтэй), <<Эхэлж түлхсэн нь эхэлж уучлал гуйх ёстой>> (20н хэдтэй эрэгтэй), <<Аварга байж ийм онцгүй авир олон дахин гаргаж байгаа Асашорюэг халах хэрэгтэй>> (50н хэдтэй эрэгтэй) гэсэн хариултууд бас байсан байна.

Харин Хакүхог буруутай гэж үзсэн хүн 9.6% -ыг эзэлсэн байна. <<Ялагдсан нь хүлцэнгүй байх ёстой>> (40н хэдтэй эрэгтэй), <<Хариулж цохисон талыг нь зөв гэж үзэх учир байхгүй>> (30н хэдтэй эрэгтэй), гэсэн хариултууд их байлаа. Бас аль аль нь буруугүй гэж хариулсан хүн 6.2 %-ыг эзэлсэн байна. <<Анхнаас нь хатуу боловсрол олгоогүй Сүмогийн холбоо буруутай>> (30н хэдтэй эрэгтэй), <<Өрсөлдөөндөө шатах зүйл байх>> (20н хэдтэй эрэгтэй) гэсэн саналууд байсан байна.

Асашоорюү, Хакүхо аль нь буруутай вэ?

1) Асашоорюү 65.1%
2) Хоёулаа 19.2%
3) Хакүхо 9.6
4) Аль аль нь буруугүй 6.1%

Nikkan Sports-оос орчуулав.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Barcik » Fri May 30, 2008 9:52 am

Япончуудын Дагваад хандах атаархал, хорсол нь харагдаж байна энэ санал асуулгаас... Дагваа унагачихаад дээрээс нь дардаг нь зөв шд. Урд нь ч тэгж л байсан, япон бөхчүүд зүгээр л байдаг. Угаасаа цаанаасаа заахдаа яг унасан эсэхийг нь мэдхээс нааш ерөөсөө зогсож болохгүй гэж сургадаг гэнэ лээ... Хакүхо эргүүлж мөрлөдөг бол утгагүй л байхгүй юу... Хожигдож сурах хэрэгтэй.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby meesh » Mon Jun 02, 2008 11:29 am

Г.Баяраа wrote:Аваргуудад хатуу сануулга өглөө
(2008-05-29) T/ts
Хакүхо “Бидний хоорондох удаан хугацааны үл ойлголцол барилдааны явцад илрэх шиг боллоо. Хийсэн үйлдлийнхээ төлөө хүлцэл өчье” хэмээжээ.


Энэ угаасаа Хакухо хэлээд байгаан биш үү? Энэ 2 чинь энд Монголд хоорондоо зодолдсон гэж дуулдаад байх юм....
Эндээс муудалцан үүссэн юм биш үү?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby chukcha2002 » Mon Jun 02, 2008 11:41 am

Хатуу дэг жаяг эд нартай сумо тулдаа л зогссон байх. Дэвжээн дээр шанаадалцаад үргэлжилсэн бол балрахгүй юу, тэгсгээд зогссон нь их юм.

Ер нь ганцхан дэвжээн дээр дайсан, буугаад найзууд гэдэг ойлголт манайханд бол хэвшихгүй биз. Мөнхбат-Баянмөнх, Бат-Эрдэнэ-Сүхбат, Өсөхбаяр-Сүхбат энэ тэр гээд хоорондоо спортынхоос арай ондоо тэмцэл явуулаад сурцан юм доо, нийтээрээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby tsoko » Tue Jul 29, 2008 6:14 am

Тэр бол Хакухогын буруу бсөөн
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Mon Aug 18, 2008 10:56 pm

Orosyin zaluu boh Wakanoho cannabis tataj baigaad barigdsan, odoo tsagdaad shalgagdaj baigaa gene. Hervee buruutai ni notlogdvol nutag butsah baih daa.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Цоомоо » Mon Aug 18, 2008 11:19 pm

Оросын сумочид ер нь хэрэг төвөг тариад, ёс жаяг эвдээд байна. Хатуухан шийтгэх байх аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Aug 19, 2008 11:26 am

сумог бүр орхино гсн үгүү
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Wed Aug 20, 2008 6:00 pm

Хөөгдөх ч энүүхэнд гэнэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Aug 20, 2008 8:58 pm

өө хөөрхий хэцүүдэж байгаа юм байнадаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Sat Aug 23, 2008 9:56 am

20ний өдөр сумогийн яаралтай хурал боллоо. өдөр 1 цагаас 50 минут хэртэй үргэлжилсэн энэхүү хуралаар хар тамхи биедээ авч явсан хэрэгээр цагдаагийн газар түр саатуулагдаад байсан Орос гаралтай бөх Баканохо-г сумогоос хөөх шийдвэр гаргажээ. Цагтаа 59 дөх их аврага Ваканохана бэлтэглэлээ базаадаг дэвжээ байсан Магаки дэвжээний Магаки ояакатаг ояакатагаас нь хусаж, арын албанд ажилуулхаар болжээ. дэвжээнд үлдсэн 6 хүүхдийн ирээдүй бүрхэг байна.

Мөн Шийтгэлийн хэрэгжилтийг хянан шалгах албаны дарга Исэноүми хориг дэгийн гарийн авлага гээчийг бүтээн гадаад гаралтай бөхчүүдийг дахин сургалтанд хамруулж толгойд нь ухамсар суулган гэж мэдэгдлээ. МӨн зуны тойрон аялалын үер гаргасан Асашёорүгийн зан авирийн талаар асуусан сэтгүүлчийн асуултанд "Эрхээрээ аашлах нь дэндэж бна" гэж хэлжээ.
Last edited by aapyyl on Sat Aug 23, 2008 10:01 am, edited 1 time in total.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Sat Aug 23, 2008 10:00 am

Монгол бөх бас наадамын дэмжээ биш найрын дэвжээн дээр аархдаг бөхчүүдээ хая нэг бангадаж байвал таарсан юм. yes_sir
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Sat Aug 23, 2008 10:18 am

Сумогийн намрын барилдаанд жюрод барилдах Ямамотояма /山本山/ (24 настай=Оноүэ дэмжээ) 22ны өдөр Токиогийн Рёококу өргөөнд болсон эрүүл мэндийн үзлэгээр 252 кг татжээ. Сусаноүмигийн 98оны зуны барилдааны өмнө 240 кг татсаныг даван гарч япон бөхчүүдийн шинэ рекорд тогтоожээ. Нагоя барилдааны өмнө 232 байсан жин нь 2хон сарын дотор 20 килограмаар нэмэгдсэн байна. Озэки байсан Конишики хамгийн хүнд сумо болох 284 кг рекордийг эвдэхэд ойрхон байна.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby enkuna » Mon Aug 25, 2008 1:36 pm

Сая 120-д явжийтал баахан гоё гоё машинууд автобуснууд явж байна автобусны цонхоор том том залуус тэр дунд нь Ама-гаа хардаг байна шд... Юутай ч монгол башё нь эхэлж байх шиг байна...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Thu Sep 04, 2008 1:42 pm

энэ оросууд нээрээ! ваканохо марихуан хэрэглэсэн нь тогтоогдсон бол дахин сумочид дунд шалгалт хийхэд рохо хакурозан нараaс илэрчээ! японы хуулийн дагуу ямар ч бсан хоригдож бгаа гэнээ! сумогын холбооноос шийтгэл одохондоо оногдуулаагүй бгаа гэнэ! шууд хөөнө биз
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yes Man » Thu Sep 04, 2008 2:38 pm

Сумогын холбооны ерөнхийлөгч нь тэднийг хар тамхи хэргэлээгүй байх гэдэгт найдаж байна гэсэн байналээ,ямар ч байсан дахин шинэжилгээ авч байж хөөх эсэхээ ярих байх.
Yes Man
 

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Sep 08, 2008 9:07 pm

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны захирлуудын зөвлөл өнөөдөр яаралтай хуралдаж, хар тамхины хэрэгт холбогдоод байсан ОХУ-ын сумоч болох ах дүү Рохо буюу Сослан, Хакурозан буюу Батраз Боразов нарыг сумо бөхийн дэвжээнээс хөөх шийдвэр гаргасан байна. Мөн энэ үеэр Мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч ояката Китаноуми өөрийн саналаар ажлаасаа огцорчээ. Сүүлийн үед сумо бөхтэй холбоотой олон шуугиан дэгдэж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байгаа нь тус холбооны ерөнхийлөгч ояката Китаноумитай холбоотой, түүнийг ажлаасаа огцрох хэрэгтэй гэсэн яриа, мэдээ, мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан юм. Домогт бөх Китаноуми Оросын бөхчүүдийн шээсний шинжилгээний хариунаас үүдэн гарсан бүхий л дуулиан шуугиан, хариуцлагыг өөртөө хүлээжээ. Ах дүү хоёрын дүү болох Хакурозан нь Китаноуми дэвжээний бөх бөгөөд харин Рохо нь Отакэ дэвжээний сумоч юм. Оросын бөхчүүдийн хувьд хар тамхи, мансууруулах бодис хэрэглээгүй хэмээн эрс үгүйсгэж буй бөгөөд шинжилгээний хариунд ямар нэг асуудал байна хэмээн мэдэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Японы цагдаа нар Отакэ болон Китаноуми дэвжээнд очиж, ах дүү оросуудын амьдарч байсан байр, хувийн өрөө тасалгаа болон Токио хотод амьдарч буй тэдний ах дүү, хамаатан садны түрээсийн байранд нэгжлэг хийсэн боловч хэргийн баримт болохоор эд материал олоогүй аж. Гэсэн хэдий ч “Мицүбиши” гэх химийн лабораторид хийсэн давтан шинжилгээний хариу Рохо, Хакурозан нарыг мансууруулах бодис хэрэглэсэн гэдгийг баталж байгаа юм. Шинжилгээний хариу, үр дүнг Мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдлага хүлээн зөвшөөрч, Рохо, Хакурозан нарыг хөөх шийдвэр гаргасан байна. Гэхдээ ах дүү хоёр шүүхэд хандах боломжтой юм.
Дээрх хэргээс гадна өнгөрөгч наймдугаар сард мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд зодоглож байсан Оросын бөх Ваканохо 0.358 грамм хар тамхи хадгалж байсан хэрэгт холбогдож, Мэргэжлийн сумо бөхийн холбооноос хөөгдсөн билээ. Харин өнөөдөр Токио хотын прокурорын газраас Ваканохогийн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагагүй хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. Ваканохо хэдийгээр сумо бөх барилдах эрхээ хасуулсан ч түүнд мөнгөн торгууль, шоронд хоригдох зэрэг захиргааны элдэв шийтгэл, Япон улсаас хөөгдөх зэрэг яригдаж байсан ялны алийг ч оноогоогүй ажээ. Тэрбээр анх зургадугаар сарын сүүлчээр дээрх хэрэгт холбогдож, байцаагдаж эхэлсэн бөгөөд 20 нас хүрээгүй байсан учраас Японы хуулийн дагуу насанд хүрээгүй, түүнчлэн 0.5 грамм хүрэхгүй бага хэмжээний хар тамхи хадгалсан хэмээн хэргээс мултарсан байна.
Харин Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр өдгөө 60 настай мэргэжлийн сумо бөхийн 57 дахь их аварга Миэноуми буюу ояката Мусашигава сонгогджээ.
news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Mon Sep 08, 2008 9:13 pm

Ах дүү 2 ч яахав. Үгүйлэгдэхээр хэмжээнд барилдаж чадаагүй, хэмжээгээ ч хангалттай харуулчихсан хоёр. Ваканохо харамсалтай байна. Энэ жил дөнгөж 20той залуу ш д.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby spain man » Tue Sep 09, 2008 2:38 pm

Оросын бөхчүүд ч яахав .. Китаноуми гуай уул нь манай Асаг их хамгаалдаг байсан юмсан ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Wed Sep 10, 2008 12:16 am

Үнэн, үнэн.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron