Интер Милан 2007/2008: Nerazzurri

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ түүхэн жилдээ тэд хир амжилт гаргах бол?

Scudetti-г 16 дахиа авна.
20
29%
Аваргуудын Лиг ч юмуу.
4
6%
Ганц цомоо (Coppa Italia) л авна.
9
13%
Бүгдийг юмуу ядаж 2-г нь авна.
7
10%
Юу ч үгүй үлдэнэ.
29
42%
 
Total votes : 69

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Fri May 23, 2008 7:55 am

Пазза Интэр Амала. Интэрийн олон дуу байдаг ч энэ бол өөрстөнийх нь дуулснаараа ч тэр үү хамгийн алдартай нь. Хэрвээ гэртээ тоглолт хийх гэж байгаа бол тоглолтын өмнө ч юм уу, завсарлагаанаар явж л байгаа. Тэрнийг дараа анзаараарай.
Энэ бичлэг нь өнгөрсөн жил 15 дахь скудеттог хүртсэнийхээ дараа дуулсан нь.
Тэрнээс өмнө дуулсан дээр нь Каннаваро, Вьери, Рекоба нар байгаа.

Уг клипэн дээр Камбиассо хуучин Интэрийн өмсгөл өмсөн, гадаа задгай дээвэртэй автобусан дээр байгаа нь Интэр, Италийн шигшээ багийн ахлагч байсан, бараг бүх үеийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч гэгддэг, Интэрийн ерөнхийлөгч агсан Жиансинто Факеттигийн өмсгөл. Түүнийг 3 жилийн өмнө нас барахад нь түүний хувийн дугаарыг мөнхөлсөн. Номер 3. Тэр үед нь 3 номертой байсан Бурдиссо номероо сольсоныг нь олон хүн анзаараагүй байхаа. Харамсалтай нь дахиж хэзээ ч Интэрийн 3 номерийн тоглогчийг харахгүй нь. Түүнийг гайхалтай тоглогч, сайн тамирчин, жинхэнэ жентлемэн гэдэг юм байна лээ. Итали, Интэрийнхний хувьд тэр бол жинхэнэ домог.

Харин энэ дууныхаа дараа 2 дуу дуулж буй хэсэг байгаа. Нэг нь анти-юве дуу. 80аад оны алдарт Мамма-Мариа дүүны аян дээр дуулж байгаа
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Fri May 23, 2008 8:04 am

PAZZA INTER

Lo sai per un gol
io darei la vita….la mia vita
Che in fondo lo so
sarà una partita….infinita
E’ un sogno che ho
è un coro che sale….a sognare
Su e giù dalla Nord
novanta minuti …per segnare
Nerazzurri
noi saremo qui
Nerazzurri
pazzi come te
Nerazzurri
Non fateci soffrire
ma va bene… vinceremo insieme!
Amala!
Pazza Inter amala!
E’ una gioia infinita
che dura una vita
Pazza Inter amala!
Vivila!
questa storia vivila
Può durare una vita
o una sola partita
Pazza Inter amala!
E continuerò
nel sole e nel vento… la mia festa
Per sempre vivrò
con questi colori…. nella testa
Nerazzurri
io vi seguirò
Nerazzurri
sempre lì vivrò
Nerazzurri
questa mia speranza
E l’assenza
io non vivo senza!!!
Amala!
Pazza Inter amala!
E’ una gioia infinita
che dura una vita
Pazza Inter amala!
Seguila!
in trasferta o giu’ in città
Può durare una vita
o una sola partita
Pazza Inter amala!!!
Là in mezzo al campo c’è un nuovo campione
È un tiro che parte da questa canzone
Forza non mollare mai!!!
AMALA!!!
Amala
Pazza Inter amala!
È una gioia infinita
che dura una vita
Pazza Inter Amala!!!
Pazza Inter Amala!!
AMALA!!!!
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Г.Баяраа » Sat May 24, 2008 7:36 pm

mourinho unuu margaashgui irkeed buun yum boljiigaan bishvv tsaaguur chni
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby che » Sun May 25, 2008 2:11 pm

deleted
Last edited by che on Mon May 26, 2008 6:51 am, edited 1 time in total.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Sun May 25, 2008 3:29 pm

юу бичээд байнаа? ойлгосонгүй. аваргаа авсан шүү дээ. юун бариулах вэ бас????
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby che » Mon May 26, 2008 6:51 am

xb wrote:юу бичээд байнаа? ойлгосонгүй. аваргаа авсан шүү дээ. юун бариулах вэ бас????

sorry буруу юм бичсэн бна лээ.. :mrgreen:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Mon May 26, 2008 8:10 pm

2007-2008 оны улиралд манайхан амжилттай тоглолоо. Дараалсан скудеттогоо авлаа. Италийн цомд 2-р багаараа финалд хүрсэн ч цомоо авч чадсангүй. АЛ-н хувьд харамсалтай байлаа. Аз ивээсэнгүй, шүүгч бас тусаллаа

Энэ улирлын хамгийн том онцлох үйл нь Бенеаматагийн 100 жилийн ой байлаа. Ямар ч багийн фэнүүдийн хувьд энэ үйл явдлыг үзнэ гэдэг азтай хэрэг, аз завшаан болов уу. Баяр, төрсөн өдрөө ч сайхан тэмдэглэж өнгөрүүлэв.

Мөн багийн бэртэл гэмтэл манайхыг тойрч биш дайрсан шиг дайрч гарлаа. Улирлын эхнээс л эхэлсэн. Матрикс, Дакурт Вьейра гэх мэт. Харин энэ үед Кордоба, Самуэл нар бараг европын шилдэг гэж болохоор хослолыг гаргаж байлаа. Тэд маань ч харамсалтай улирлаа дуустал бас бэртэцгээв. Өнгөрсөн улиралд Самуэлийн бэртэлтэй үед Матрикс нэр төртэй орлож, 2007 оны италийн шилдэг хаалгач хүртэл болсон бол энэ удаа Матриксын бэртлийг Самуэл сайн, перфект орлож байлаа. Харамсалтай нь чи ирэв үү гэсэн шиг бэртээд л.
Деян, Фигу, Вьейра нар он гараад ашгүй ирцгээлээ. Харин Фигу 11 сард ювэгийн эсрэг тоглож бэртэх хүртлээ тоглолт бүрд гарч сайхан тоглож байсан ч бэртээд хавар буцаж ирээд дахиад бэртлээ. Уг нэрс Киву, Камбиассо, Тольдо, хоёр Сезар хоюулаа, Златан, Ривас нараар үргэлжлэв
Златаны зүүн өвдөг өвдөж эхэлсэн ч тэрээр юу ч хэлэхгүй тоглож байсан байна. Үүнийгээ багаа бодож тэгсэн гэж. Үүнийг нь мэдээгүй байсан эмч нарыг Манчио их буруу шааж зэмлэв. Одоо ч гэсэн Европын аваргын тоглолтуудад оролцох эсэх нь мэдэгдэхгүй байна. Үүний улмаас нутагтаа хэдэн 7 хоногоор эмчлүүлж, сэргэлтийн бэлтгэл хийв. 3 сараас хойш тоглоогүй байсан тэр лигийн сүүлчийн тоглолтонд 2 гоол оруулж багтаа тус хүргэлээ.
Интэрийнхний хэн нь ч муу тоглолтоо, хожигдол, тэнцээгээ бэртэл гэмтэлтэй холбож тайлбарласангүй. Тийм байлаа гээд ч тэгтлээ муудаад байсангүй. Энэ нь нэг манай давуу тал юм уу даа.

Харин үүний шалтгаан нь шинээр ирсэн залуус болж чадсан. Пеле, Ривас, Химэнэз, Марио. Суазо ч бас. Дээрх залуус бүгд л өөрстөнийгөө харуул чадсан. Ийм бүрэлдэхүүнтэй багт ингэж тоглоод байр сууриа олсон нь өөрстөнийх нь чадвар, мөн зөв хүнээ авчирсан удирлагын гавъяа. Пеле, Ривас нар ювэтэй хийсэн тоглолтоос танигдав.
Ривасын хувьд дебютээ аваргуудын лигт хийсэн, Недведийг цомд сайн барьсан. Мөн хожигдсон дербид тоглолтын эхэнд Кака дээр 3 удаа алдаа хийж шар аваад тэрнээс хойш түүнтэй тулах бүрдээ ялсан. Салтаагаар нь гаргаад гүйхэд нь алдаа хийсэн ч тэрнээс хойш алдаагаа давталгүй сайн тоглосон. Энэ нь Какатай тулсан эхний учрал нь байв (дэлхийн шилдэг тоглогч). Алдаагаа дараагийн тоглолтонд биш тэр тоглолтондоо зассан нь надад их нийцсэн. Асар их хурдтай, хүчтэй, 2-р давхарт бол тасархай тоглолттой. Кордобагийн залгамжлагч болох байх
Пеле улирлын эхэнд Манчиогийн хэлснээр Италийн хөлбөмбөгтэй танилцах хугацаа хэрэгтэй гэсний дагуу тоглолтонд төдийлөн оролцоогүй. Алекс, Нэдвэд гэх мэт супер одуудын эсрэг сайн тоглолоо. Мөн цохилт сайтай. Тэр тоглож л байгаа бол Манчио түүнээр цохиулах тактик заавал гаргадаг. Бүр хэд хэдэн удаа шүү. Цомд Лацио, Ромад гоолдсон
Химэнэзэд Фигугийн бэртэл боломж олгосон. Тэр ч боломжоо 100% ашигласан. Италийн лигийн мэргэжилтнүүдийн хувьд жишээ нь Манчинигийн хувьд түүний энэ тоглолтонд гайхах зүйлгүй байлаа. Харин сонирхогч бидний хувьд шинэ хүн байсан. Лооноор тоглож байснаа одоо бүр гэрээ байгуулаад авсан. Түүний хоч нь Иль Маго. Дасгалжуулагч түүнд зориулж тактикаа өөрчилдөг болсон. 4-3-1-2, 4-4-1-1 бол түүнд л зориулагдсан систем
Мариотой ярих юмгүй. Сэри А-д гоолдсон хамгийн залуу тоглогчдын нэг болоод авсан. Академихантайгаа Карнивал цомд түрүүлж мэргэн буудагч хүртэл болов. Цомд цоорсон доо. Ювэ дээр даблдаад л. Сүүлийн хэдэн тоглолтонд тувт гараад гарсан. 17той хүүхдийг Интэрийн үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглож байгаад гайхаад байх зүйлгүй болсон.
Үнэндээ Фигуг Химэнэзээр, Златаныг Мариогоор орлуулж тоглуулна гэдэг их эрсдэлтэй алхам байсан. Манчинид ингэж азаа үзэхээс өөр арга ч байгаагүй. Харин залуус маань хийж чадсан. Маш сайн наймаа болсон.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Mon May 26, 2008 8:15 pm

Мөн нэг онцлог нь шүүгчийн асуудал байв. Торгуулийн цохилтоос гоол хийж болохгүй юм шиг л ярицгааж байв. Энийг ойлгож ядаад байх юмгүй юм шиг л санагдах юм. Интэр шиг их довтолж тоглодог багт энэ энгийн л зүйл болов уу.
Харин эсрэгээрээ их нөлөөлсөн. 10 гаруй тоглолтон манайх хүн дутуу тоглосон. Бүх талбар дээр. Ювэд хожигддог тоглолт байна жишээ нь. Тэд тэр тоглолтонд хожсон нь нэр төрийн хэрэг, мөн Раньеригийн ирэх улиралд үлдэхийн үндэс болсон. Удини дээр хүн дутуу тоглож, Златаны хийсэн гоол тооцоогүй. Адил 50:50-тай мөргөлдөж явж байгаад айлын хамгаалагч үсрээд унахад л алдаа өгчих юм. Матрикс, Вьейра, Златан нар ингээд жаахан хохироод байдаг. Энд хожсон бол 9 дараалж хожоод 2 жилийн өмнө Ромагийн дараалсан хожлыг эвдэх байсан. Өнгөрсөн улирлын 17тойгоо дараалсан рекордтойгоо хоёулаа эхний 2т орох байлаа.
Мөн бас нэг харамсалтай зүйл нь Матриксын Ливерпүүлийн эсрэг авдаг улаан карт. Энэ шүүгчийн алдаа байсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бол үр дүн өөр болох байлаа

Бас нэг сенсаци нь Манчиогийн багаа орхино гэсэн нь. Гэвч маргааш нь ерөнхийлөгчтэйгөө уулзаад бодлоо өөрчилсөн. Яг одоо яах эсэх нь шийдэгдээгүй л байна.

Нийт 69 гоол хийсэн нь хамгийн их гоол хийсэн Рома, Ювэгээс ердөө 3 гоол дутуу байна. Харин хамгийн цөөн гоол алдсан баг буюу Италийн шилдэг хамгаалалттай баг боллоо. Манай дараа дээрх багууд 37 гоол алдсан буюу манайхаас 11 гоол олон алдаж. Үүнд хаалгач Сезар шууд холбоотой. Гэхдээ энэ нийт хамгаалалтынханд хамаарахгүй. Хамгаалалт довтлогчоос эхэлдэг болохоор бүтэн багийн хамтын ажиллагааны үр дүн.

Миний бодлоор улирлын шилдэг тоглогч Камбиассо, Занетти. Кучугийн хувьд энэ улиралд 8 гоол хийсэн. Гэхдээ маш хариуцлагатай шийдвэрлэх тоглолтуудад. ЦСКА дээр 0:2-р хожигдож байхад 2 гоол, Миланы дерби дээр хожлын гоол гэх мэт. Вьейратай хамт тоглосон 20 тоглолтын 15д нь хожсон. Мэдээж бүгдэд нь хожигдчихоогүй. Тоглолт бүрд Занетти тоглосон гэж үзвэл хамгаалах чиглэлийн 2 тоглогч, 1 хамгаалагч нар дунд шугманд тоглоцгоож. Тэгсэн хожил нь 75%. Үүнийг манайхыг хожигдсон тоглолтон дээр л тоглолт үзсэн хүмүүс санадаг юм.
Занетти лигийн 38 тоглолтонд бүгдэнд нь тоглолоо. Түүнээс өөр Аталантагийн 2 тоглогч түүн шиг тоглосон. 35тай хүн гэхэд дээд түвшинд тогтмол сайн тоглож буй цөөхөн тоглогчдын нэг. Недвед шиг. Тэр ч яахав бульдозер. Рома дээр сайхан гоол хийсэн. Түүний талаар олон юм бичих нь илүүц болов уу.

харин шилдэг гоолоор Златаны ЦСКА дээр хийсэн гоолыг нэрлэе. http://www.youtube.com/watch?v=o0_DsmDQ5uY Өөрийнх нь хэлснээр шилдэг 5 гоолынх нь нэг. Тэр энэ улиралд олон гоё гоолуудыг хийсэн. АЛ-д ялангуяа.

Энэ улирлын явцтай чадах ядахаараа дүгнэлт хийж бичлээ. Санал нийлэх, нийлэхгүй зүйлс байвал хуваалцгаагаарай.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby enkuna » Mon May 26, 2008 8:30 pm

:eek: ЭксПи
Ирэх улирлаас Интер-чүүд европод гайхалтай тоглолт үзүүлнэ гэж найдаж байна... Моуриньо 3 жилийн жилд 9 сая-н гэрээ хийсэн гэсэн юм харлаа тэгвэл ч сайхаан гэрээнд нэмэлт хэдэн юм орсон гэлүүдээ Лампс (багтайгаа шинэхэн гэрээгээ үзэглэсэн гэж байгаа), Деку (баг нь ч явуулах өөрөө явах бодолтой байгаам шиг :smile: ) авчрах мөн Фигу-н гэрээг жилээр сунгах гэсэн байсан лайтай...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby El Payaso » Wed May 28, 2008 9:21 am

Welcome Jose... Goodbye Mancio... Одоо Интер харин эвгүй баг болох байхдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby El Payaso » Wed May 28, 2008 9:26 am

Камбиа энэ улирал аймаар байсан... эхэнд... тэгээд гэмтээд төгсгөл хэсэгт тиймхэн тоглосон... Эль Траттор маань сайхан тогтмол тоглолтийг үзүүлсэн... Жозе ирээд энэ багийг овоо хөл толгойг нь оруулах байх... нэлээн ч шинэчлэл хийх биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby mick » Wed May 28, 2008 10:23 am

Хөгийн хөгширсөн баг. Одоо л гоё болох байх. Ядаж байхад Италиас хардаг ганц багт ганц дуртай Жозэ маань ирдэг нь ч юу билээдээ... :-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Gankhuu » Wed May 28, 2008 12:01 pm

А хахахаха. Мик араа зассан дээр Сүүгий бас засаад байсан ггагага.

Ингээд Челсигийн фэнүүд бүгдээрээ Интерийн фэн болов оо. Одоо л харин алаан эхэлнэ дээ.

ЖМ яридагаараа яриж олон нийтийн анхаарал татаж. Дахиад ч томчууд ирэх нь гарцаагүй.

Серие А дахиад Бага Дэлхийн Аварга болно биз. Надад бол сайхан мэдээ болж байна.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby enkuna » Wed May 28, 2008 12:03 pm

Моратти шийдсэн хэрэг үү одоо ч сүпер тоглолт үзүүлэх байх даа Адрианог дуудаасай... Моуриньо анхны наймаагаа Куарежма байхыг хүсэж байга гэнэ
Image
Last edited by enkuna on Wed May 28, 2008 12:28 pm, edited 1 time in total.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Mojul » Wed May 28, 2008 12:26 pm

enkuna wrote:Комлетт болсон уу одоо ч сүпер тоглолт үзүүлэх байх даа Адрианог дуудаасай....

Комлетт :-o :-o
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby El Payaso » Wed May 28, 2008 12:40 pm

Юве эргэж ирж байгаа... Милан ч томоохон шинэчлэл хийх байх энэ зун... Сериа А гоёо болох нь ээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Wed May 28, 2008 5:04 pm

Самуэл багтайгаа дахин 4 жилийн гэрээ үзэглэж. 3-р хаалгач Орландони 1 жил үлдэхээр болсон байна.
Харин хөл толгойных нь учрыг олоод, хөтлөөд явсан юм биш үү. Манай хүн сайн ажилласан. Алдаад байсан скудетто, нэр хүн цомнуудыг эргүүлэн авчирсан. Манчиод ч манайд ч чухал 4 жил өнгөрсөн. Миний хувьд алин ч байсан ялгаагүй. Одоо харин Хосе Моуриньогоор удирдуулах болох нь. Занеттигийн хэлсэн байснаар хэн байх нь чухал биш, гол нь багийн ирээдүй гэсэнтэй бүрэн санал нийлж байна.

Тэр өөрийнхөө итгэдэг, өөрт нь итгэдэг, харилцаа сайтай зарим хуучин тоглогч нараа авчрах байх. Дрогба лав Челсид сүүлчийн тоглолтоо хийх шиг болсон. Эссэйн, Лампард, Карвалью, магадгүй Куаресма. Портуд ч тэд хамт байсан. Лампардыг шилдэг болгосон шиг, Куаресмаг ч тэгэхэд байг гэх газаргүй.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby boboZ » Wed May 28, 2008 6:01 pm

Моурино ирэнгүүт нөгөө Чэлсийгийн хэдэн хуучин дасгалжуулагчдаа хайртай Дрогба, Лампард... нь бас Интэрт ирчээсэй. Тэгүүл Чэлсийгийн фенүүдийн нэлээн хэдэн хувь шууд Интерийнх болно доо... :mrgreen:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orangeman » Wed May 28, 2008 10:51 pm

ХБ чиний гарт сонголтыг өгвөл яах байсан бэ ....
Моуриньо ор Манцини.... :smile:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Fri May 30, 2008 7:01 am

Үнэндээ наад асуулт чинь надад ахдаж байна. Би өөрийгөө Мораттигийн оронд тавьж бодож байгаагүй юм байна, бас энэ маш хэцүү.
Гэхдээ өөрийнхөө бодлыг хуваалцъя. Тэр 2 хоёулаа л миний дуртай дасгалжуулагч нар. Хэнийг нь сонгох вэ гэж асуух нь надад аавдаа илүү хайртай юу, ээждээ илүү хайртай юу гэж асууж байгаа юм шиг л байна.
Гэсэн ч хэн байх нь чухал биш. Хамгийн гол нь багийг маань удирдаад зорьсон зорилгодоо л хүрч байвал болох нь тэр. Гэхдээ энэ талаар удахгүй өшөө дэлгэрэнгүй бичлэг хийнээ.

Оранж чамайг манайд дургүй гэдгийг чинь бичлэгүүдээс чинь мэднэ. Дургүй багийн чинь дасгалжуулагч хэн болох нь чамд хамаагүй байж болох ч, энэ одоо хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн их анхаарал татаад байгаа зүйл болоод байна. Энэ талаар чи бодлоо хуваалцахгүй юу. Ганц оранж ч биш, бүгдээрээ саналаа хуваалцацгаая.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Fri May 30, 2008 7:13 am

Бенеамата Румыний 18 настай Кристиан Даминута гэдэг залууг багтаа элсүүлж. Гэхдээ эхлээд залуучуудын багаас гараагаа эхлэх байх. Дашрамд дуулгахад түүнийг Карпатын Вьейра гэдэг гэнэ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Аагий » Fri May 30, 2008 11:19 am

Gankhuu wrote:А хахахаха. Мик араа зассан дээр Сүүгий бас засаад байсан ггагага.

Ингээд Челсигийн фэнүүд бүгдээрээ Интерийн фэн болов оо. Одоо л харин алаан эхэлнэ дээ.

ЖМ яридагаараа яриж олон нийтийн анхаарал татаж. Дахиад ч томчууд ирэх нь гарцаагүй.

Серие А дахиад Бага Дэлхийн Аварга болно биз. Надад бол сайхан мэдээ болж байна.


Би бас харна л гэж бодож байгаа шт ээ. :mrgreen: :RD
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Forza Juve » Sat May 31, 2008 12:13 pm

Манчинигийн бай-аут клоз 24 сая евро юм байна. Их мөнгө байна шүү....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Reda » Sat May 31, 2008 8:43 pm

Шууд ирээд АЛ авчих нь юу л бол, лав Челсид байсан шигээ 2 жил болох л байх
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Sun Jun 01, 2008 5:22 am

Гурван М


Р.Манчини- 4 жилийн өмнө Интэрт ирсэн тэрээр хэдэн жил цом аваагүй байсан багт эхний жилдээ л Италын цомыг авч өгсөн. Мөн тэр жилдээ скудеттогийн эзэн байсан ювег нутагт нь хожиж Италийн супэр цом авч байлаа. Гараагаа тэр сайхан эхэлсэн. Үүнээс хойш олон жил тасарсан скудеттог бусад цомтойгоо авсан. 2 Италийн цом, 2 Италийн супер цом. Үүгээрээ тэр Интэрийн сүүлийн 20 жилийн хугацааны шилдэг дасгалжуулагч болсон ба 10 гаран дасгалжууалгч нарын чадаагүйг тэр хийсэн. Түүнээс өмнө 3 дараалсан скудеттог Гранд Интэрийн үед Ерейра л хүртсэн байдаг.
Эхнийхийг нь манайд шүүхийн шийдвэрээр ирсэн. Үүнийг хүмүүс ювэг унагаад авсан юм шиг, тэднийг эзгүйчилж авсан юм шиг ярьдаг. Гэхдээ хэн ч манайхыг fair winners гээгүй. Энэ форумд ч гэсэн.
Хоёрдахийг нь зугаалга хийж байгаа юм шиг л амар авсан. Олон рекорд эвдсэн Европын, Италийн.
харин энэ жилийн хувьд урьд иймэрхүү байдлаас алдчихаад байдаг байсныгаа засаж чадсан.
4 жил 7 цом энэ баг үзүүлэлт биш. Ийм амжилт агуу дасгалжуулагч нарт бол халагдах шалтгаан биш. Манчио гагцхүү Липпи, Карлетто, Капелло нар шиг үнэлэгдээгүй. Учир нь түүнийг калчиополигоос аварга болсон, Мораттигийн гэр бүлийн аз ивээсэн гэж олон хүмүүс боддог. Мөн тэрээр аваргуудын лигт түрүүлээгүй.
Энэ мэт зүйлсээс болж менежментийн чадварт нь эргэлзээтэй мэт санагдавч тэрээр маш сайн ажилласан. Интэрийг удирдаж 226 тоглолт хийсний 61,9% буюу 140 тоглолтонд хожсон, 60 тоглолтонд тэнцсэн нь 26,5% байна.
Түүний нэг чадвар нь тоглогчдоо сайн таньж авдаг, бас тэднийг хөгжүүлж чаддаг. Майкон, Макс, Хулио Сезар, Хименез, Марио, Ривас, Пеле гэх мэт. Мэдээж сүүлд нь Ибра. Миний бодлоор Лампардыг Моуриньо, Робиньог Шустэр боломж олгож, илүү хөгжүүлсэн гэж боддог. Манчио ч Ибраг авъяслаг тоглогчоос дэлхийн шилдгүүдийн нэг болгосон. Хэзээ тэр байтлаа тэгтлээ пасс өгдөг, бөмбөгний төлөө тэмцдэг байлаа. Энэ улиралд 13 дамжуулалт өгсөн нь гагцхүү Пизаррогийн дараа орох үзүүлэлт. Гэхдээ тэр довтлогч. Майкон, Сезар нар ч байрлалдаа дэлхийн шилдгүүдийн нэг гэж боддог.
Манчини гагцхүү онцгой, хангалттай сайн л байгаагүй. Энэ нь АЛ-н цомгүйд л байгаа юм. Тэрнээс тэр үнэхээр сайн ажилласан, ирээдүйтэй сайн дасгалжуулагч.


М.Моратти- Бенеаматаг гэр бүлээрээ удирдаж буй Мораттигийн гэр бүлийн 2 дахь ерөнхийлөгч. Багтаа болоод хөлбөмбөгт их хайртай гэдгээрээ үнэлэгддэг, алдартай хүн. Ерөнхийлөгч байсан олон жилийн хугацаандаа алдаатай оноотой, олон шийдвэр л гаргаж байсан. Харин Манчиниг халдаг түүний хийсэн том шийдвэрүүдийнх нь нэг болов уу. Гэхдээ буруу юу, зөв үү гэдгийг цаг хугацаа л хэлж өгнө. Уг шийдвэрийг гаргахад нь түүнд маш хэцүү байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. 3 жил дараалж лигийн аварга болгосон дасгалжуулагчаа түрүүлээд удаагүй байхад нь хална гэдэг их зориг шаардсан хэрэг. Үүнийг буруу гэж бодож болохгүй. Учир нь тэр АЛ-д түрүүлээгүй. Интэрийн АЛ-н 2 түрүүг нь аав нь байхдаа авч байсан бол түүнээс хойш, Мораттигийн үед ч авч чадсангүй. Тэгтэл хөрш Милан нь уг цомыг 5-р олныг аваад байдаг. Скудеттог мөрөөдөж олон жил болсон хүн үүнийгээ ч авлаа одоо бол европыг харж буй нь тодорхой.


Х.Моуриньо- Өнгөрсөн оны 10сард Челсигээс хөөгдсөнийхөө дараа Итали юм уу Испанид очиж өөрийгөө сорино гэж байсан нь надад лав таалагдсан. Сүүлийн хэдэн сараас Италид гэдэг нь тодорхой болоод эхэлсэн. Хувиараа Итали хэл сурч байгаа үүнд хэдхэн сар хангалттай гэж байсан ба Милан хотоос 15км-н зайд орших Монза гэдэг газар байшин авснаар бүр тодорхой болсон.
Интэрийн дараагийн дасгалжуулагч болох нь. Мань хүн өөрөө хамгийн их амжилтанд хүрэх эрмэлзэлтэй багт очно гэж байсан нь Интэр аваргуудын цом хэрэгтэй гэж байсантай нь яг тохирч байлаа. Үүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн Мораттитай учраа оллоо. Италийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч байсан Манчиниг явуулж түүнд тэрнээс ч их цалин амаллаа. Гадуур яригдаад байгаа нь үнэн бол багийн бэлэгдэл болоод байгаа Ибраг бас явуулах нь. Хэдий Ибра интэрт тоглох дуртай, Моратти ч Златанд дуртай байдаг нь ч нөлөөлөхгүй бололтой. Энэ мэт их цалин амлаж, хүссэн тоглогч нарыг нь явуулж, авч, бүх зүйлийг нь бэлдэж өгөхийн үр дүн нь нөгөө л хараал идсэн аваргуудын цом. Скудетто бол наад захын эхний шаардлага. Энэ хангалттай байсан бол Манчиог явуулж ингэж хэл аманд орох хэрэг юу байна.
Харин эсрэгээрээ тэр энэ амжилтандаа хүрэхгүй бол Манчинигаас дутахааргүй, түүнээс ч санаандгүй, сенсаацтай халагдах магадлал өндөр. Энэ мэт болзол, үр дүнгээ тохиролцсон байхаа.

Ямар ч байсан бидэнд үр дүнг хүлээх л үлдлээ. Хэд хоногоос албан ёсоор шинэ дасгалжуулагч маань ирэх байх. Энэ шийдвэр нь үр дүнгээ өгөөсэй.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 38 guests
cron