Barcik wrote:Гарайг манайд 18 саяд шахах гээд байсан шд Расин. Тэгэнгүүт манайхан болиод, харин 7 сая орчимоор Пикэг авсан нь дээр гэж бодсон шиг байна лээ. Мадрид яагаад тийм хямдхан авчихсан нь ойлгомжтой. Буцаагаад Расинд нэг жил лоондуулж байгаа болхоор. Манайд хэрэггүй гэж бол байхгүй л дээ, Милито өчнөөн олон сараар гэмтчихлээ, Маркэз ч гэсэн байнга л гэмтэж байдаг, Тюрам, Олэгэрт найдах арга байхгүй болхоор гараанд гарах чадалтай, тиймэрхүү залуу хэрэгтэй байсан юм. Гэхдээ Мадридад алдлаа гээд бол нэг их харамсахгүй л байна. Алдлаа гэхээсээ илүү манайхан хэтэрхий үнэтэй байна гээд өөрсдөө орхисон болхоор.
Пикэ яахав 4 жил Манчестер, Зарагоза энэ тэр гэсэн багуудаар явж нэлээн туршлага суусан л даа, Ла Масиад үлдсэн байсан бол тийм сайн болох ч байсан юм бил үү, бас эргэлзээтэй л юм. Гэхдээ Б-гийн Валиэнтэ энэ тэрийн хувьд хэцүү л байгаа байх, боломжоо хүлээгээд Б-д байгаад байхад, харин урваад явсан гарыг нь авчихдаг. Манайд Пикэ шиг том хамгаалагч үнэхээр хэрэгтэй байсан л даа яаж ч бодсон. Милито, Пүёол, Маркэз, Олэгүэр бүгд л 180 жаахан гаруйтай л гарууд, нээх өндөрт орохгүй. Тюрам болхоор үсрэлт энэ тэр гэж байхгүй. Хэрвээ сайн тоглоод ирэх юм бол хүмүүс ч мэдээж урвагч энэ тэр гэхгүй, дорхноо мартах биз дээ, харин мяарвал ч...
Гарая угаасаа залуу, фёрст тиймд орох арай болоогүй, хамгаалагч нар угаас 24, 25-аас хойш тогтвортой болж ирдэг шд...