Ийгл ТВ - NBA TALK - official forum

Moderator: Сагсан бөмбөг модууд

Спөрсийг муулсан талаар...

Postby Ideree » Thu May 22, 2008 11:00 am

За юуны түрүүнд форумын гишүүдэд энэ өдрийн мэнд. Аваргуудын Лигийн мартагдашгүй тоглолтыг үзэх хувь заяатай төрсөн бүх хүмүүст баяр хүргэе. Үнэхээр гайхалтай!!!!!

Харин Спөрсийн фэн 1220-д хандаж хэдэн зүйл хэлье. Хэн нэгэн юу гэж Спөрсөө өмөөрөхийг хүлээж байлаа. Спэйнмэн хэлдэг **н** юмаа хэлсэн л байна. B29-ийн саналыг ойлголоо.

1220 манай нэвтрүүлгийг нилээд удаан үзэж байгаа байх. "Хэсэг Данканыг уйтгартай энэ гээд баахан муулсан. Тэгж ярьвал сүүлийн хэдэн жил хамгийн тогтвортой амжилт үзүүлж байгаа баг штээ. / Бас Детройт/". Бид хэзээ Спөрсийг тогтвортой амжилтгүй баг гэж хэлээв? Бас Детройтыг? Тим Данканыг бүх үеийн хамгийн шилдэг довтлогч гэж хэлсэн удаа цөөнгүй бий. Тиймээс эхлээд бичих зүйлээ сайн бод. Биднийг худал хэлсэн гэж хэлэхийнхээ өмнө эргээд нэг сана. Миний ганц дургүй зүйл худал хэлэх. Ганц дуртай зүйл минь байгааг байгаагаар нь хэлэх.

"Паркер бол европоос НБА-д тоглож байсан болон байгаа холбогчдын хамгийн шилдэг нь, Бовен НБА-гийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг, магадгүй Орри хамгийн шилдэг баззер шотчин ч байж магадгүй эд нар НБА-гийн түүхийг бичиж байна бичилцсээр ч ирсэн юм. Лавлах ном бичигт тэдний нэр үлдэнэ зарим нь алдрын танхимд заларна. Ийм л нөхдийг та нар мяалж байна штээ. Магтаж чадахгүй бол муулахаа боль." Мяалж байнаа? Хэхэ, хэн хэзээ мяалаав? Харин ч зөндөө магтсан юм биш үү? Мяалж байсанаа санахгүй байна. Данканыг уйтгартай гэж ярисан ганц дугаар бий. Дараа нь ч хүлцэл өчисөн. Хөтлөгч тийм зүйл хэлж болохгүй.

Тэгээд энэ Диркийг магтдаг гэж юу яриад байнаа? Хэхэ, би амьдралдаа түүнд дуртай байгаагүй. Болох ч үгүй. МВП авахад нь магталгүй яахав. Тэгээд л болоо. Ямар амьтан нь ийм яриа гаргаа вэ? Ерөөсөө ойлгосонгүй. Харин Кобиг сайн магтдагаа хүлээн зөвшөөрч байна. Магтахаас ч өөр арга алга. Детройтыг яридаггүй гэнэ. Харин ч энэ жил өмнөхөөсөө хамаагүй их ярисан. Бостонтой Дорнодын аваргын төлөө гараад ирээсэй гэж зөндөө л хэлсэн.

Би энд юу ч бичсэн та нар ойлгохгүй. Ойлгохыг хүсэх ч үгүй. Байгааг байгаагаар нь хэлэхэд: Орри Уэст дээр НОВШИЙН АЛДАА гаргаж бэртээсэн. Өнгөрсөн жил Нэшийг хүчтэй мөргөж СПОРТЫН БУС тоглолт хийсэн. Хэрвээ чи СПОРТЫН ҮНЭНЧ ФЭН юм бол ийм зүйлийг хэр удаан тэвчих вэ? Спөрсийн фэнүүдээс бусад ОЛОН САЯ ХҮМҮҮС тэвчиж чадахгүй. Би харин тэр олон сая хүмүүсийн НЭГ нь. Тэвчиж чадаагүй тулдаа нэвтрүүлгээрээ хэлсэн. БОЛСОН ЗҮЙЛИЙГ БОЛСОНООР НЬ ХЭЛСЭН.

Ийм л байна. Өнөөдөр Спөрс Лэйкэрсийг бараг хожчихлоо. Бид өдрийн спортоороо ороод Спөрс ямар сайн, туршлагатай баг вэ гэж магтана. Тэд магтуулах эрхтэй. Лэйкэрс хоживол тэднийг магтана.

B29-д хандаж хэлэхэд хөтлөгч хүн ямар байх ёстойг бид сайн мэднэ. Заримдаа алдаа гаргана. Аль болох алдаагүй хөтлөхийг хичээдэг. "Спөрст миний дургүй их хүрсэн" гэж би хэлсэн. Энэ бол хөтлөлт биш. Хувийн бухимдалаа гаргасан хэрэг. Гэхдээ бид хоёр хөтлөгчөөс гадна хувийн байр сууриа илэрхийлж нэвтрүүлгээ сонирхолтой болгодог. Бид хоёр дандаа дундыг бариад л, бөөрөнхийлөөд байвал ямар уйтгартай вэ. Төсөөлөөд үзэхийг хичээгээрэй. ESPN, TNT-гийн нөхдүүд өөрсдийн байр сууриа хатуу илэрхийлдэг. Тэгэж байж тэднийг хүмүүс үзнэ.

За за баахан юм яричихлаа. Энэ жил Спөрс аварга авна гэж намайг таамагласныг Спөрсийн фэнүүд санахгүй л байгаа биз дээ? Мэдээж үгүй.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Re: Спөрсийг муулсан талаар...

Postby 1220 » Thu May 22, 2008 1:09 pm

Дэлгэрэнгүй няцаалт өгсөн Идрээд талархаж байна. Би хүн гүтгээд байгаа юм байна л даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby 1220 » Thu May 22, 2008 1:13 pm

Орри хийх ёстой алдаагаа л хийсэн гэж бодож байна. тэрнээс спортын бус гэх ч юу юм бэ. Хэнийг гэмтээхээр татаж чангааж зодсон биш. Чи үзээрэй.
http://www.youtube.com/watch?v=yp4UF4Av_g0
Спортын бус алдаа гэж арай ондоо зүйлийг хэлэх байх.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Reebok » Thu May 22, 2008 5:32 pm

Идэрээ эксперт миний асуусан асуултанд яагаад хариу өгөхгүй байна???

САС-н хувьд ярьвал үнэхээр сайн баг... Үүнтэй маргах хүн байхгүй байх... Тэр бохир тоглолт эдрийн хувьд бол Поповичтой л холбоотой биз... Роберт Орри манай Лэйкэрст байхдаа ийм эвгүй үйлдэл хийдэггүй л байсан... Орригийн нодлингийн Нэш дээр хийсэн мөргөлт бол арай л эвгүй л дээ... Гэхдээ миний бодлоор энэ жил Вест дээр хийсэн алдаа бол тийм айхтар дүрмийн бус алдаа биш байсан байх... Яахав энийг хүн бүр өөр өөрийнхөө нздээр л дүгнэх байх... Нью Орлеансыг дэмжиж байсан хүмүүст бол Орригийн алдаа мэдээж дүрмийн бус харагдах нь тодорхой... Спурсын фенүүдэд энэ алдаа энгийн л гэж харагдана... Минийхээр бол тийм ч бохир алдаа биш байсан... Эндээс үзээрэй...

http://www.youtube.com/watch?v=igakZNkS9cs

Идэрээгийн хэлсэн "B29-д хандаж хэлэхэд хөтлөгч хүн ямар байх ёстойг бид сайн мэднэ." гэсэн үг их анхаарал татлаа... Хэхэ... Ямар байх ёстойгоо сайн мэдэж байгаа гэдэгтээ хэр итгэлтэй байна??? Хэрвээ та 2 асуудалгүй байсан бол энэ хүмүүс энд та 2-г ингэж ярьж суух уу??
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Yes Man » Thu May 22, 2008 6:19 pm

САС бохир тоглодог ч бай юу ч бай энэ бол тийм шүүмжлээд асуудал үүсгээд байх зүйл биш гэж бодож байна.Энэ бол СПОРТ,тийм ч учираас ийм зүйл байх ёстой.Хэрэвээ шүүгч анзаарахгүй,анхаараагүй бол эсрэг талын хүнээ зодож занчаад ч болтугай хааж байвал болох нь тэр.Надад Боуэн асар их таалагддаг,түүний тэр муу муухай бүхний цаань эцэсийн эцэст ялалт,багаа,фэнүүдээ гэсэн сэтгэл л бий.Ялалтын төлөө өөрөөсөө гарах бүхнийг хийдэг Боуэнийг үнэлэх ёстой.
Хэрээвээ чаддаг бол эсрэг баг нь ч гэсэн ийм зүйлийг хийх эрхтэй.Энэ бол СПОРТОД байх ёстой зүйл.ШУДРАГА БУС гэсэн нь тийм ч оновчтой зүйл биш,чи хэрэв тамирчин бол бусдыг өрөвдөх хэрэггүй гэдэг л дээ.Би энийг гэмтээж болохгүй,хүчтэй түлхэж,алдаа хийж,багын гол тоглогчын шарыг хөдөлгөж болохгүй гэж тогловол тамирчин байсаны хэрэг юундаа байх вэ?ямар хэдэн тамирчин нэртэй улсууд гүйж уралдаж байгаа биш багын спортод байх ёстой зүйл гэж би боддог л доо
Манай нэг боксын тамирчин Олимп билүү,ДАШТд эсрэг талынхаа хүнийг өрөвдөж байгаад хожигдсон гэж ярьдаг юм билээ,хэрэвээ хожсон бол медал авах байсым гэсэн за энэ ч яахав.
За за энэ бол миний бодол шүү,олон түмээн,манай их спортын их мэдлэгтэнгүүд минээ.

Yes Man
 

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Тунгаа » Thu May 22, 2008 9:38 pm

Би бол Идэрээ ахын хэлсэнтэй 100 хувь санал нэг байна өө. Сан Антониогийн фенүүд нь зүгээр л өмөөрсөн нүдээр хараад байгаа байхгүй юу. Тэрнээс биш тэр бол новшийн л алдаа байсан шд. Та нар өөрсдөө сагс тоглоод тэмцээн энэ тэрт орж байхад чинь тийм алдаа хийвэл зүгээр хэлэх нь битий хэл зодоон цохион болдог биз дээ. Тэгээд ч 1220-оо хийх ёстой алдаа гэж тийм алдааг хэлдэггүй юм аа :grin:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby 1220 » Fri May 23, 2008 9:46 am

сагс бол угаасаа л их контакт ихтэй, нерв их спорт штээ. Тунгаа миний дүү чамд хэдэн ногоон өгөөд ингэ гэвэл чи Бовен Орри-с илүү новширч магадгүй л байх шүү. :-o :-o :-o Спарз ер нь тийм атаман баг юм уу бусад нь түлхэж татаж чаддаггүй айгаад байдаг юм уу. Ойлгохгүй юм Спарз тэглээ ингэлээ л гэх юм
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby RBK » Fri May 23, 2008 5:55 pm

Өнөөдөр өглөөний тоглолт хичнээн сайхан болвоо...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby spain man » Sat May 24, 2008 1:51 pm

Пуухахах .... Данканыг муулсан тухай яриа нилээн дээр гараад өнгөрсөн .. Тэгээд удахгүй намжсан ч чамайг дахиад ийм хөлдүү юм ярьж байгаад уур хүрэхгүй байхын арга алга... Идэрээ чи нэвтрүүлэг дээр юу гэж ярьсанаа санахгүй байна уу? .... нэг заваан балиар тоглолтондоо оруулж нтэр гэж ирээ л яриагүй юу .. Би санаж байна .. Чамайг цувралын талаар юу гэж худлаа бурж байсныг ... ПО эхлэхийн өмнө байхаа ... Санстай 7 тоглолт гаргана гэж сайхан шаагаагүй юу хахаха ... Чи ер нь дандаа л шаадаг шд .. .... Коби хэзээ ч MVP авахгүй нтэр гээд ... Энэ нийтлэлийг би 5 цагирагаас эхтэй болов уу гэж боддогийн .. Нилээн дээхнэ кобиг хүчингийн хэрэгтэй холбогдсоны дараахан яаг иймэрхүү юм гарсныг чи өөрийнхөөрөө найруулж тавьсан биш өөрөө онигоонд орооз дээ? ... . Манайхыг аварга авна гэж бэтий таа... Учир нь чи дандаа л худлаа таадаг ... Манайхыг авахгүй гэж яриарай гуйжийна... Яахав чи энэ нэвтрүүлгийг сонирхлоороо хийгээд зүтгэж байгаа чинь сайн хэрэг... Гэхдээ Нэвтрүүлэг гэдэг үзэгчдэд таалагдахын тулд хийдэг болохоос биш чиний үзэл бодлоо илэрхийлэх индэр биш ... Чамайг хөтлөгчийн анхан шатны мэдлэггүй гэдэгт маргах юм алга.. Чи тиймэрхүү талын курс дамжаанд нэг суучихаач ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Izzy Slevin » Sun May 25, 2008 3:40 am

whaha.
Last edited by Izzy Slevin on Mon Sep 07, 2009 4:16 pm, edited 1 time in total.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby RBK » Sun May 25, 2008 11:04 am

Идэрээ+Иззи=LOVE...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby khulgee » Sun May 25, 2008 9:56 pm

hahaha

bi l lav tuhlaa yum yariad bhaar ni uzhee ch bolison.Uzeegui udaj bna, uliral ehlehed l uzeegui.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Lucifer » Tue May 27, 2008 11:51 am

NBA-Talk-ийн дугаарууд улам бүр сайжирч байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Гэхдээ хөтлөгчийн хувьд өөр өөрсдийн дэмждэг багуудыг өөрийн эрхгүй магтах талд нь орох тохиолдол байнга гардаг юм.
Энийг бол ойлгож болох зүйл гэж би бодож байна. Гэхдээ САС, Детройтоос уйдаж байна гэж хэлэх нь дэмий байсан биз гэж би бодож байна.

Идэрээ бол өөрөө сагс тоглож байсан хүн гэсэндээ аргагүй сайн мэдлэгтэй юм. Харин Ялалт бол эхэндээ тааруу байсан сүүлдээ алтны хажууд гууль шарлана гэгчээр сайжирч байгаа шүү. Хааяа нэг худлаа тууж л байдгийн гэхдээ тийм юм байх.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby 1220 » Tue May 27, 2008 1:45 pm

Идэрээ хаана тоглож байсын, лигт байсан юм уу
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby meesh » Tue May 27, 2008 1:50 pm

Сонирхогчийн лигт тоглож байгаа бид дээ....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby 1220 » Tue May 27, 2008 2:02 pm

аан
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Ideree » Tue May 27, 2008 5:08 pm

Хэхэ, энэ спэйнмэний тэнэгтэхийг нээрээ яанаа... Спөрсийн фэнүүдийн ихэнхи нь ийм балчир хүүхэд шиг юм яридаг болохоор тэдэнтэй юм зүгээр ч ярьж болохгүй. Үнэхээр өрөвдөлтэй шүү...

Спөрс, Санс 2-ын цуврал 7 тоглолт гарна гэж яагаад таамаглаж болохгүй гэж? Хэн ч таамаглалаа хэлж болно. Таамаглал алдагдаж болно. Энэ бол спорт. Нэвтрүүлэг хөтөлдөг хүн таамаглаж болохгүй юу? Эсвэл чи таамаглал шалгадаг бурхан нь юм уу?

Тэгээд тэр Коби МВП авахгүй гэдэг талаар, би хувийн бодлоо л бичсэн. Юуны чинь 5 цагариг. Би тэрийг амьдралдаа нэг ч уншиж үзээгүй. Мэдээж интернетийн аналистуудаас мэдээлэл авсан. Монголд байгаа хүн доторхи мэдээллийг олно гэж худлаа. Хүмүүсийг нэг зүйл бодоосой гэсэндээ бичсэн. Тэрнээс биш чам шиг тэнэгүүдийг эргүүлээд ам бариасай гэж бичээгүй. Чамайг тийм зүйл бичихийг чинь харъя л даа. Тийм ухаан байхгүй дээ аягүй бол... Би амьдралдаа олон нийтлэл бичиж байсан. Интернет гэдэг зүйл анх ашиглалтанд ороод Яахуу Спорт нээгдэх үеэс нийтлэл бичисээр ирсэн. Анх Яахуугийн Чат нээгдэх үед өдөржин шөнөжин тэнд байж, хүмүүстэй мэтгэлцэж, санаа бодолоо солилцсоор ирсэн. Ямар ч байсан чамаасаа л эрт НБА-д хошуу дүрсэн хүн.

Харин тэр хөтлөгчийн анхан шатны мэдлэггүй гэдэгтэй чинь 100% САНАЛ НИЙЛЖ БАЙНА. Би хэзээ ч өөрийгөө хөтлөгч гэсэн нүдээр харж байгаагүй. Хөтлөгч болно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Хөтлөлтийн тал дээр өөрөөсөө өөг дандаа хайдаг. Нэвтрүүлгийг үзэгчидэд таалагдаасай гэсэндээ хийх нь мэдээж. Харин чам шиг хэт нэг талыг баримталдаг, өөрийгөө бусдаас илүүд тавидаг, юмны 2 талыг хардаггүй ухаан муутнуудад лав энэ нэвтрүүлгээ бэлдээгүй. Чам шиг хөөрхийлөлтэй хүнийг НБА-гийн фэн гэхээс ч ой гутах юм. Тиймээс манай нэвтрүүлгийг үзэхээ боливол би л лав ХАГАРТЛАА БАЯРЛАНА. Хүлгээ лав үзэхээ болисон байна. Баярлалаа Хүлэгээ, чи шүү!!!

Moses гишүүнд хандаж хэлэхэд тиймээ дэмждэг багаа магтах, талд нь орох явдал гарна. Энэ бол тухайн хүний зан шүү дээ. Ямар боож болох биш. Гэхдээ тийм зүйл гаргахгүй байх тал дээр байнга ажиллаж байгаа. Ер нь сүүлийн үед Ялалт Лейкэрсээ, би Буллзээ магтахаа бараг болисон доо. БАЙГААГ БАЙГААГААР НЬ ЯРИХ - бидний зорилго.

Эртээд ТНТ-гийн Halftime Show-г үзлээ. Баркли, Кенни 2 нээрээ алах юмаа. Баркли Спөрсийг бүдүүн тарганаар нь дооглоод л, Кенни Пистонсыг хөгшин, уйтгартайгаар нь яриад л. Монголын Спөрсийн фэнүүд тэрийг үзсэн бол бараг уйлах байсан байхаа. Америкууд сайхан хөгжсөн гэдэг нь тийм жижигхэн зүйлээс харагдах юм. Харин манайхан... дуртай багийг нь сөнөөх гэж байгаа юм шиг л бөөн юм болно.

Нөгөөтэйгүүр, НБА ТОК-ийг 10 жилийн хүүхдүүд их үзэх юм. Эртээд хэдэн хүүхдүүд араас гүйж ирж байгаад л "Спөрс ёстой заваан тэ? Идэрээ ахаа... Би тантай адилхан Хорнетсийг дэмжидэг... Тэр муу Орри бол хөгийн амитан" гэж ирээд л авдаг байгаа. Дараа нь бодоод байсан чинь бид 2-ын хэлж ярьж байгаа зүйлс бидний ирээдүй болсон багачуудад ШУУД ХАМААТАЙ юм байна. Тэд аливаа зүйлийг бид 2-ын зөв юм шиг л хардаг юм байна. Бид худалаа хэлвэл, тэд үнэн гэж ойлгоно.

Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл... Телевиз гэдэг агуу зүйл. Телевизээр гарч байгаа зүйлсийг хүнд хүргэдэг хөтлөгч, найруулагчидад байгаа хариуцлагын хэмжээ асар их. Тэр утгаараа бид хариуцлагатай байх ЁСТОЙ. Ийгл ТВ-ийн спортын алба хариуцлагынхаа хэмжээнд ажиллаж байгаа гэж би хэлэхгүй. Гэхдээ бид эхний алхамыг тавиад алхаж явна. Зам их бартаатай ч, бид туулж л байна.

Магадгүй 5 жилийн дараа алдаа мадаггүй тэгшхэн замаар хамтдаа алхаж явах биз.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Reebok » Tue May 27, 2008 5:29 pm

За журмын нөхдөө, одоо Идэрээгээ муулахаа больцгооё... Юм хийгээд зүтгэж яваа нэгнийгээ ингэж элдэв үгээр идээд, хараал хэрүүлээр булаад яаахав... Хүүхдийг бурмаар биш, урмаар тэтгэх хэрэгтэй... Хэн нэгэнд нь таалагдахгүй байгаа бол үзэхээ л больчих, таалагдаж байгаа бол үзээл суух хэрэгтэй... Идэрээ, чи нэвтрүүлгийг чинь сонирхон үздэг хүмүүст илүү сайныг үзүүлээрэй...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby 1220 » Wed May 28, 2008 8:41 am

хэрүүл ч нилээн хурц болох нээ. Би балчир хүүхэд биш шүү. НБА бас олон жил сонирхож байна гэдгээ хэлэх нь хэрэгтэй байх. :grin:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby khulgee » Wed May 28, 2008 9:55 am

za za bi teguul butsaj uzlee etr hehe
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Lucifer » Wed May 28, 2008 6:05 pm

Танай нэвтрүүлэгийн байнгын үзэгчдийн талаас илүү нь 10 жилийнхэн байж болох юм. Гэхдээ НБА-ийн сонирхогчдийн дийлэнх масс нь миний бодлоор 90-ээд оны дунд үеэс 10 жил эсвэл оюутан байсан хүмүүс гэж бодож байна. Учир чухам тэр үеэс буюу ТВ-ээр НБА -г гаргаж ирсэн мөн КАТВ Монголд орж ирсэн үетэй давхцаж байгаа юм. Тэгэхээр тэр үеийн нөхдүүд бол НБА-г 10-15 жил үзээд дэмждэг үнэнч багтай болчихсон байдаг.

Харин 10 жилийн гарууд бол яахав ЛеБрон, Мело, Айверсон, Кобигоос цаашгүй. НБА-ийн үүх түүхийг мэдэх ч үгүй.
Энэ үеүүдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж бодож байна.

Жич: Спайн Ман гэж үнэн анархист нөхөр байх юм аа. Сэдэв болгон дээр л хэрүүл хийж байхын. Үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ бусдыгаа хүндэлж баймаар юм. :grin:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby LeMoN » Wed May 28, 2008 9:02 pm

Ойрд танай нэвтрүүлэг нэг л уйтгартай болоод байгаа шүү.Жоохон шинэлэг зүйл хэрэгтэй юм санагдасан.Нэг санал тавъяа хэрвээ Бостон аварга авбал KG vs Duncan гэсэн хэрүүл дэгдээе л дээ гарнетт аварга авчихвал бараг л........НБА гийн хамгий агуу PF гээл хэрэлдэцгээе юу гэж боджийно доо залуусаа.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby 1220 » Thu May 29, 2008 9:00 am

LeMoN wrote:Ойрд танай нэвтрүүлэг нэг л уйтгартай болоод байгаа шүү.Жоохон шинэлэг зүйл хэрэгтэй юм санагдасан.Нэг санал тавъяа хэрвээ Бостон аварга авбал KG vs Duncan гэсэн хэрүүл дэгдээе л дээ гарнетт аварга авчихвал бараг л........НБА гийн хамгий агуу PF гээл хэрэлдэцгээе юу гэж боджийно доо залуусаа.



Эхний хэрүүл нь дуусаагүй байхад ахиад хэрүүл эхлүүлэх нүү. Мосесын хэлдэг үнэн гэж бодож байна :eek:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re:

Postby spain man » Thu May 29, 2008 5:12 pm

Ideree wrote:
Нөгөөтэйгүүр, НБА ТОК-ийг 10 жилийн хүүхдүүд их үзэх юм. Эртээд хэдэн хүүхдүүд араас гүйж ирж байгаад л "Спөрс ёстой заваан тэ? Идэрээ ахаа... Би тантай адилхан Хорнетсийг дэмжидэг... Тэр муу Орри бол хөгийн амитан" гэж ирээд л авдаг байгаа. Дараа нь бодоод байсан чинь бид 2-ын хэлж ярьж байгаа зүйлс бидний ирээдүй болсон багачуудад ШУУД ХАМААТАЙ юм байна. Тэд аливаа зүйлийг бид 2-ын зөв юм шиг л хардаг юм байна. Бид худалаа хэлвэл, тэд үнэн гэж ойлгоно.

Мал минь энийг чинь л хэлээд бгаам ш дээ .. ? Чамаас болж арван жилийнхэн иймэрхүү ойлголттой болжийгоо болохоор ингэж бухимдаад бна .... Чиний яриаг зүгээр гудамжинд тоглодог болохоос биш нба үздэггүй Леброн Мело Коби гоос өөр тоглогч мэддэггүй гарууд олширч байгаам ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Mojul » Thu May 29, 2008 5:58 pm

Энд аймар юм болж бнашд....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron