Манай Жигли улирал дуусах хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийжээ. Блан, Секко 2 сайн тоглогчоор бүх байрлалаа баталгаажуулах тал дээр шаргуу ажиллана. Бид залуу ирээдүйтэй тоглогчдоо буцаан авчирахаас гадна, дэлхийн хэмжээний тоглогчдыг авна гэсэн байна.
Хаалганд: Буффон, түүнийг Шварцер замендана. Одоогийн 3 заменаас 2 нь явах нь тодорхой.
Баруун ард: Сали, Грегура нарын нэг нь үлдэх байх...Меллберг ирж байгаа, тэрээр мөн баруун хагаст тоглох чадвартай.
Төвд: Андраде, Легроттагли нар байгаа...Стендардог авч үлдэх гэж ярьж байгаа ч төв эсвэл баруунд дахин 1 ворлд класс авах байх....төвд авахгүй бол баруун хагаст...гэхдээ аль алин нь нэг нэг ворлд класс авахгүй бол ч нэг л жулдаад байна даа. Андраде байнга гэмтдэг, бас түүнтэй гайгүй хослоод цемент шиг хана үүсгэж чадна гэж нөгөө 3-г бодохгүй л байна.
Зүүн ард: Чиеллини байраа эзлэнэ. Яахав яриагаар бол Де Чельи ирнэ...бас Фиорентинагийн Паскауль ирэх сураг байгаа. Өөр нэр гарахгүй байна.
Баруун хагас: Каморанези байгаа, түүнийг орлогчийг авах хэрэгтэй. Сали үе үе орлох боломжтой ч түүнийг хэт идэвхитэй ч үр ашиг багатай гэж манай фэнүүд шүүмжлээд байгаа. Гэхдээ Молинарогаас дээр...
Зүүн хагаст: Недведийг халхлах хүний нэр яригдахгүй байгаа тул Палла үлдэж магадгүй. Палла үлдэхгүй гэвэл румор сонсогдохгүй л байгаа. Уг нь Мутуг хэрэггүй зарсан юм. Недвед ч олон тоглолтын ачаалал даахгүй байж магадгүй. Дараа улиралд гэмтэлээс салахгүй байж мэднэ. Гайгүй хүн авахгүй бол...
Төвд: Тиагогийн хувьд Раньеригийн 4:4:2 гэсэн тактик таарахгүй байгаагаас болж байна гэсэн яриа байгаа. Гэтэл заримдаа 4:2:3:1-д Тиаго бас сайн тоглохгүй ч байгаа шиг....Лионд 5 хамгаалагчтай болж байсан. Гэтэл Раньери бас нэмээд Ван дер Ваарт, Диего гээд байгааг ойлгохгүй юм. Нэг ворлд класс АМ ирвэл Тиаго явж, Жиовинко буцаж ирж 2-р замен маягаар суух байх..Миний хувьд Ван дер Ваарт л боломжтой юм шиг санагдаад байгаа. Хамбург АЛ-д орж чадаагүй. тэгээд ч Валенси гэх мэтээс л сонирхож байгаа.
Хамгаалах чиглэлийн хагасын хувьд Занетти, Сиссико, Носерино нар байгаа. Итали аргаар үзвэл дахиад нэг хэрэгтэй. Носерино явж байгаа тул 2 хэрэгтэй болчихсон. Дахин нэг ворлд класс манайхан эрээд байгаа бололтой нь Фламини дээр харагдсан. Уг нь Сиссико багтаа дасаж сайн тоглож байгаа. Занеттигийн хувьд энэ улирал гайхамшигтай байсан. Манай төвийн шугамын мастер байсан. Даанч мань хүнийг Италид хэтэрхий бага үнэлдэг...уг нь төвөөс нэлээд хэдэн гайхалтай пассыг Дель Пьеро, Трезеге нарт өгч байсан. Шави Алонсо гэсэн нэр дуулдаад байна. Алмиронд 2 дахь боломжийг олгох тухай яриа гарсан байна.
Довтолгоонд: Трезеге, Дель Пьеро, Иакунта нар байгаа дээр нэг залуу довтлогч авмаар байна. Иакунтагийн хувьд сэлгээнд суусаар байгаад форм муудсан гэсэн шүүмжлэл байгаа. Өөрөө манайд үлдэх сонирхол их ч Наполи гэх мэт сонирхоод байгаа гэсэн.
Явах тоглогчдын хувьд Алмирон, Боумсонг, Носерино, Молинаро, Зебина, Ян Вастаррен, Беларди нар орсон байна.
Магадлалтайд: Паладино, Тиаго, Салихамиджич, Грегура нар байж магадгүй. Ирэх: Мелльберг, Щварцер
Зээлээс ирэх: Жиовинко, Де Челье.
Ирэхийг ёстой баримжаа алга аа...ямар ч байсан ард баруун, төв, зүүн гээд нийт 3, түүнээс 2 нь дор хаяаж ворлд класс, хагаст баруун, төв, зүүн, АМ гээд нийт 4 хэрэгтэй байгаа...үүний 2 нь дор хаяж ворлд класс...довтолгоонд нэг дажгүй гар хэрэгтэй. Палладино байж болох ч би нэг их үнэлэхгүй байгаа...
Ингэхлээр нийт 8 тоглогч хэрэгтэй. Үүний 4-5 нь ворлд класс болох нь...тэгэхээр бараг төсөв 60-70 сая дор хаяж хэрэгтэй болох нь...манайд ч яах юм бол доо...