Moderator: Хөлбөмбөгийн модууд
by ..::Affictor::.. » Tue May 06, 2008 12:39 am
by mick » Tue May 06, 2008 9:44 am
by ТӨӨГӨӨ » Tue May 06, 2008 10:28 am
авах бхөө дөөGankhuu wrote:Миний хувьд Жозе-г алга болсоноос хойш хамгийн дургуй хүн бол Роналдо болоод байна. Одоо бол Роналдо-л дэлхийн шилдэг авахгүй бол бусад нь дүүрч гэсэн бодол толгойд эргээд байна.
by tamir_b » Wed May 07, 2008 10:42 am
mdefender wrote:авах бхөө дөөGankhuu wrote:Миний хувьд Жозе-г алга болсоноос хойш хамгийн дургуй хүн бол Роналдо болоод байна. Одоо бол Роналдо-л дэлхийн шилдэг авахгүй бол бусад нь дүүрч гэсэн бодол толгойд эргээд байна.
by mick » Thu May 08, 2008 11:48 am
by Mr S » Fri May 09, 2008 6:00 pm
by Бат-Оргил » Fri May 09, 2008 7:47 pm
by rednasca » Fri May 09, 2008 7:51 pm
by lordington » Fri May 16, 2008 3:43 am
by lordington » Fri May 16, 2008 4:17 am
by Suugii » Fri May 16, 2008 11:36 am
el payaso wrote:ер нь л надад падгүй финал юмдаа...
by Nomer 10 » Fri May 16, 2008 2:23 pm
Nomer 10 wrote:2006-2007 улирлын Аваргуудын Лигийн финал, Милан - Ливерпүүл
Аваргуудын Лиг. Энэ бол буурал тив дэх Мягмар, Лхагва гаригуудын үдэш. Цэнгэлдэхүүдийг бүтээн тольдсон аварга гэрлүүд, багаа хөөрөгдөх үнэнч фэнүүд, зүйрлэмгүй тансаг уур амьсгал. Агуу тоглолтууд, мартагдашгүй мөчүүд, давтагдашгүй агшнууд, гашуун үеүүд. Тийм ээ, энэ бол Аваргуудын Лиг. Энэ л 2 үдэш Америкийн бага, жин үдүүдэд хөлбөмбөгийн үнэнч фэнүүд телевизийнхээ өмнө соронзлогдогдон суухтай зэрэгцэн Азид хар үстэнгүүдийн тоолж баршгүй аварга арми зурагтын өмнө гозойно. Буурал тивд, халуун Африкт байдал дээд зэргийн адил. Эдгээр сая сая хорхойтнууд, тэдний байгаа байдлыг харахад тууш шугамтай дэвтрийн шулуун зураасан дээгүүр нэгэн жигд жирийлгэсэн цэвэрхэн бичиг мэт. Ганган хууралтан дээр бүгд л дуу алдана. Галзуу буудалтан дээр цөм л орилолдоно. Бөмбөрцгийг нэлэнхүйд нь тойрсон онцгой байдал чухам энэхүү 2 орой л бий болно.
Аваргуудын Лиг. Зөвхөн энэ 2 үгийг сонсоход л нүдэнд үл үзэгдэх үлгэрч өвгөн хамаг биеийг гижигдсэн хосгүй тааламжтай үлгэрийг чихэнд уянгалуулан шивнэх мэт болно. Ид шидийн энэ холбоос үг хүн бүрийн хэвийн байдлыг өөрчилдөг увидастай. Улаанбаатарт Брэд ажил дээрээ хүнд хөгжим сонсон өөрийгөө хурцалж , их тулааныг тэсэн ядан хүлээн омогшин суух үед Дарханд Испани эр ханцуй дотроо залбирангаа лам руу гүйх нь холгүй. Бүрхэг Лондонд эбэ Английн багуудын талаар шинэ сонин юу байна хэмээн чих тавьж байхад бүгчим Энэтхэгт Кака хичээлээ хойш тавин нэтийн урд мэдээ хайна. Хүйтэн Канадад Траффорд МанЮ-ийн сайт тонхих мөчид хөрш Хятадад Кайо зурагтаар гарах тоглолтын хуваарийг дахин нэг нягталж байх. Нэг юмаараа тэд гэхдээ туйлын ижилхэн. Үнэт эрдэнэс олсон хүн болгонд хармын сэтгэл төрдөг ч хөлбөмбөг гэгч энэхүү нандин эрдэнэсийг тэд хэнээс ч үл харамлана. Аваргуудын Лигтэй өдөр бол автоматаар бүгдийнх нь баярын өдөр болдог. Зүрхний цохилт нь түргэсэн, сэтгэл нь хөөрлөөр бялхан, хөдөлгөөнийх нь хурд эрс нэмэгдэх энэ өдөр бүгд л хүлээхийн гайхамшгийг эдлэн, сэтгэлийн жаргал амсана. Энэ л баярын өдрүүдэд домог болон бичигдэх түүх төрдөг гэнэм. Ондоо лигүүдийн ялгаатай тактикууд, нэгэн дор цуглах газар газрын гайхамшигт одууд, өдөр тутмын хөлбөмбөгөөс эрс өөр ертөнц. Аваргуудын Лигийн ачаар энэ бүхэн гэтэл чиний хамарны урд гэнэтхэн л зогсож байдаг.
Намраас хавар хүртэл олон ч удаа нойр алдагдуулж, ажил хийдүүлсэн энэ тэмцээний финал ингээд ирдэг юм байжээ. Атений түүхэнд 3 дэх удаагаа финал болж байгаа нь энэ. Анхных нь тэртээ 1983 онд болоход Хамбург Феликс Магатын ганц гоолын ачаар Хөгшин хатагтай нарыг хожин аваргалж байсан. Удаах нь 1994 онд болоход энэхүү Милан асар хүчирхэг Барселоны супер ододтой багийг 4-0-оор уншиж байсан түүхтэй. Ивээлтэй стадионоо бодохоор тааламжтай, ирүүлд гашуунаар ялагдсан түүхээ санахаар онцгүй дурсамжтай улаан харууд энэ тоглолтод нэгийг бодож ирсэн нь лавтай. Чихтэй болгон чих тавьж, нүдтэй болгон зурагтын өмнө суусан алдаж боломгүй энэ тоглолтыг үзэх гэж томоохон хэмжээний дайн болно. Дайны хажуугаар дажин гэж сайн эрс төрөх нь ч мундашгүй. Энэ жилийн хувьд жараад хүн хуурамч билеттэй орох гэж байгаад саатуулагдсан байлаа. Мөн УЕФА-ын төлөөлөгчдийн байрласан зочид буудлаас 43 ширхэг ВИП-билет алдагдсан байв. УЕФА ч мэдэнгүүтээ бүгдийг нь хүчингүй болгосон байв. Сайн эрс гэтэл тэднийг ширхгийг нь 9000 еврогоор зарах гэж байгаад баригджээ. Сайндаа ч биш гэнэндээ авахуулж. Нэгэнт хүчингүй болсон билетээр орох гэж туршиж байгаад паактлах нь тэр. За элдвийг нуршихаа зогсоогоод тоглолт руугаа буцья.
Жилийн өмнө лигүүд дууссаны дараа ирэх жил аль 2 баг финалд үлдэх вэ гэж асуусан бол бүгд л энэ 2 гэж хэлэхгүй байсан. Учир нь 2-уулаа Аваргуудын Лигид орох эсэх нь тодроо ч гүй байсан юм. Милан гэхдээ урьдчилсан шатыг Ротер Штерныг итгэл төгс ялан давсан бол Ливерпүүл чичирч байсан. Израилын Маккабитай эхлээд нутагтаа тоглоод цаг дуусч байхад гоолдон 2-1-ээр арайхийн хожсон. Хариу тоглолтод 1-1-ээр тэнцэхдээ удаан хугацаанд салганаж байсан билээ. Рафаэл Бенитез харин аль 1 сард финалд Милан Ливерпүүл 2 үлдэнэ гэж байсан юм шүү. 2 багийн хувьд хожсон нь улсаа Испанитай нэгэн түвшинд аваачих байлаа. Итали 25 удаа финалд үлдэхдээ 10-д нь ялж байсан бол Англи 13 удаа аваргын төлөө тэмцэлдэхдээ мөн л 10 удаа дийлж байжээ. Гэхдээ үүнээс илүү мэдээж 2005 оны финал л хамгийн их яриаг фэн бүрийн аманд аваачиж байлаа. Милан хожчихсон байсан тоглолтоо алдчихсан бол Ливерпүүл ялагдаж яваад эргүүлж чадсан. Миланы хувьд хариугаа авах таатай боломж бүрджээ. Финалын хариуг финалаас хүртэх. Хөлбөмбөгт ийм боломж өдрийн од мэт байдаг билээ.
2005 оны Стамбулын финалд байсан тоглогчдоос Анчелоттигийн гараанд долоо нь байсан бол Бенитезийн хувилбарт тав нь багтсан байлаа. Тоглолт эхлэнгүүт хэн нэг нь илэрхий давамгайлаад сүйд болсон юм болсонгүй, Ливерпүүл хурдаар хавьгүй илүү харагдаж байв. 10 дэх минутад Янкуловскигийн гаргасан алдааг ашиглан Пеннант осолтой буудсан ч Дида хааж дөнгөсөн. Энэ цохилт тоглолтын анхны довтолгоо байлаа. Ливерпүүлийн хамгаалалт нягт дээрээс нь тэд хурдаар ааглан шаламгай контр хийж чадах тул Милан ерөнхийдөө байдлыг харзнасан болгоомжтой тоглолт үзүүлж байв. 17 дэх минутад Какагийн алсын цохилтыг Миланы талаас хийсэн эхний довтолгоо гэж хэлж болноо. Миланы зүүн талаар цав үүсээд байгааг Пеннант ашиглан төв рүү пасс хаях ч Мальдини-Неста гэсэн домогт хослол дээр эг маг гацаад байх. Алонзо харин 27 дэх минутад холоос эвгүй цохисон нь зүүн шонгоос холгүй өнгөрөв. Хэдэн минут болоод Рийзэгийн пулёмот шүршилт болов, Барсагийнх шиг амжилттай байсангүй. Дараахан нь Койтын арваад метрээс цохисныг Неста хамгаалж чадсан. Ерөнхийдөө улаанууд давамгайлсан эхний үе өндөрлөх дөхөж байлаа. Улаан харуудаас бол юу ч харагдахгүй байв. Пирло пассаа буруу өгөөд л, Кака Машераног аргалж барахгүй гүйгээд л, Зеедорфоос ч гэсэн олигтой тоглолт гарахгүй байв. Гаттузогийн шар жавтий тэднийг улам л хэцүү байдал уруу түлхэж байлаа. Какагийн нэг агуу хууралтан дээр үзэгчид бүгд л орилолдсон. Цаг дуусахын өмнөхөн гэтэл Какад азны момент иржээ. Түүнийг бөмбөгтэй байх үед Алонзо утгагүй алдаа хийж Миланд хаалттай цохилт ирлээ. Шийдвэр жаахан хатуудсан мэт боловч Алонзогийн илүү үйлдлийн харгай л даа. Чөлөөт цохилтын мэргэжилтэн Пирло баруун тал уруу цохитол тэр нь Инзагигийн мөрөнд оноод чиглэлээ өөрчлөөд ГООЛ. Рэйна яаж ч чадсангүй. Аюултай довтолгоон хийгээгүй, айхтар хэцүү байдалд ч ороогүй Милан ингээд аз түшсэн нэг гоолоор хожин, эхний үе дууслаа.
2-р хагаст багуудын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнгүй гарч ирлээ. Ливерпүүл барих гэж үзэх ч Миланы хэрэм шиг хамгаалалт тэднийг хөдөлгөхгүй байв. Энэ өдөр Неста ялангуяа гайхамшигтай байлаа. Рафа аргаа бараад Зенденг суулгаж Кьюиллийг орууллаа. Тэр удаан тоглоогүй, формтой эсэх нь эргэлзээтэй. Зенден ч гэсэн боломжийн байсан тул хачирхалтай л шийдэл. Энэ солилцооноос гурван минутын дараа Ливерпүүлийн ахмад тэнцүүлэх маш том боломжийг салхинд хийсгэлээ. Жеррард нэг мэдсэн гэнэтхэн л зүүн шонгийн харалдаа шахуу ганцаараа гараад ирчихэж. Баруун булан луу явуулсан ч сулавтар байсан тул Дида гар хүрч амжсан. Ахмад арваад минутын дараа үүндээ шатсан уу яасан холоос буудаж үзэв. Гэхдээ муугүй харагдаж байсан. Үүний дараахан харин Рафа шиг хүнээс гармааргүй тактикийн алдаа гарч, бүгдийг ангайлгачихлаа. Какаг хөдөлгөхгүй барьж чадаж байсан Машераног Краучаар орлуулчих нь тэр. Крауч дэндүү оройтож гарч байлаа, тэр Зендены оронд эрт гарсан бол Рафад өлзийтэй байсан болов уу. Аргентин залууг суулгадаг нь харин туйлын буруу байв. Испани эр үүнийхээ ч горыг удалгүй амсав. Нойтон хамуу нь нэгэнт арилсан Кака 82 дэх минутад Инзагид шүтмээр пасс хаячихав аа. Арга заль ихт хөгшин үнэг ч сунаад ирсэн Рэйнаг эвтэйхэн тойруулаад сулхан хаалга уруу явуулав. Өнхрөлтийн хурд нь гэхдээ улаануудын хамгаалагчдын хувьд гэрлийн хурд адил байсан ажгуу. Инзагигийн хувьд аргагүй л Аваргуудын Лигийн тоглогч юм даа. 2 цохиод л 2 гоол. Үүнээс илүү юм гэж юу байхав. Цаг дуусахаас нэг минутын өмнө булангийн цохилтыг мөргөхөөр Крауч үсэрсэн ч Аггер түрүүлж хүрэв. Тэндээс ирсэн бөмбөгийг Койт мөргөөд 2-1 болгонгуут олон хүний санаанд өмнөх финал бодогдож байсан нь лавтай. Дахиад нэг минут байдаг, нэмэлт 2 3 минут ирнэ, тэгэхээр боломжгүй зүйл биш. Милан гэхдээ алдаагаа дахин давталгүйгээр амжилттай хамгаалсаар дуусгаж чадлаа. Хашир Анчелотти ч 2 удаа сэлгээ хийн цаг идэхээ юу эс андахав ээ. Энэ ялалт бол Миланчуудын хувьд бялуу мэт амтат байлаа. Гунигт дурсамжаа таягдан хаяж чадсанаас гадна дэлхийн аваргын дараа Аваргуудын Лигийн түрүүг авч, италийн хөлбөмбөг мөхөөгүй гэдгийг батлав аа.
Домогт ахмад Мальдини 8 дэх финалынхаа 5 дэх цомоо гардахаар багтайгаа индэр лүү мацах үед хэдий уравгар царайлсан ч Ливерпүүлийн баг эгнэн жагсаж тэднийг голоороо өнгөрүүлэн хүндэтгэл үзүүллээ. Шударга спортын ариун тэмцэл гэж энэ буюу. Талбайд нэгнээ барьж идэх нь холгүй байвч ялсан нэгэндээ баяр хүргэх нь хэний ч сэтгэлийг дэнслүүлнэ. Мальдинигээс өмнө Фернандо Иерро л Аваргуудын Лиги гэдэг нэртэй болсноос хойш 2 удаа цом гардсан цорын ганц ахмад байсан. Одоо тэр ханьтай болов. Хэсгийн тоглолт дуусаад шууд нокаут шат эхэлдэг болсон гэдгийг нь авч үзэх юм бол Мальдини анхдагч нь. Түүнийг цомоо өргөх үед Итали орон даяар, тэднийг сэтгэлдээ тээн дэмжих фэнүүд бүрийн зүрхэнд баярын улаан гал ноцов оо. Дэлхийн үлдэгдэл Английн багуудын дээгүүр цахиур хагалчихдаг юм байжээ. Милан ингээд Аваргуудын Лигид 3 дэхээ түрүүлэн алдарт Реал Мадридтай зэрэгцэв ээ. Бүх түүхээр нь яривал тэд Итали улсдаа 11 дэх түрүүг авч Испанитай зэрэгцэв. Миланы баг тоглолтоос тоглолтод гайхалтай сайжирсаар аварга авсныхаа төлөө толгой бүр 200 мянган евро хүртлээ. 4 жилд ганцхан болдог дэлхийн аваргаар ч гэсэн тун цөөхөн орон л ийм дайны босго давсан шагналыг амладаг билээ. Аваргуудын Лиг, агуу тэмцээн минь ээ, би чамд хайртай.
by ТӨӨГӨӨ » Fri May 16, 2008 2:50 pm
by Maslo » Fri May 16, 2008 3:49 pm
Football>Backstreet Boys... Xul bumbug gej yu baidgiig medku xumuus l backstreet uzex baix Gexdee l tom yum bolox yum baina daa. Moscow ingej "OD" bolox gejmdefender wrote:паа! энэ 21нд чинь москва бол аймар бх юм бна шд! Финалаас гадна backstreetboys тоглолт хийх юм бна! гэхдээ яг 1 өдөр гэхээр хачин л юм
by lordington » Fri May 16, 2008 8:00 pm
by boboZ » Fri May 16, 2008 9:28 pm
Maslo wrote:Football>Backstreet Boys... Xul bumbug gej yu baidgiig medku xumuus l backstreet uzex baix Gexdee l tom yum bolox yum baina daa. Moscow ingej "OD" bolox gejmdefender wrote:паа! энэ 21нд чинь москва бол аймар бх юм бна шд! Финалаас гадна backstreetboys тоглолт хийх юм бна! гэхдээ яг 1 өдөр гэхээр хачин л юм
by boboZ » Fri May 16, 2008 9:30 pm
Suugii wrote:el payaso wrote:ер нь л надад падгүй финал юмдаа...
SBN-ээр Финалын тоглолт гаргаад Чи тайлбарлаад л хамаатай болгохгүй тэгээд манайхыг гоолодохоор ГООЛ гэж орилоод л... гэсэнээс энэ шувуунууд манайхыг балелахгүй юм байхдаа.. ихэнх фанатууд өөрийхөн багыг хожсон багыг дараагий шатанд балелаад л байдаг биздээ улаануудаас нэг нь ч тэгж дуугардаггүй ээ
by mazi » Fri May 16, 2008 11:39 pm
boboZ wrote:Maslo wrote:Football>Backstreet Boys... Xul bumbug gej yu baidgiig medku xumuus l backstreet uzex baix Gexdee l tom yum bolox yum baina daa. Moscow ingej "OD" bolox gejmdefender wrote:паа! энэ 21нд чинь москва бол аймар бх юм бна шд! Финалаас гадна backstreetboys тоглолт хийх юм бна! гэхдээ яг 1 өдөр гэхээр хачин л юм
лол.. би л хэрэв тэнд байсан бол наад финалаас чинь "арын гудамжны залуус"ыг илүүд үзнэ.. ядаж л сонирхолтой...
by mazi » Fri May 16, 2008 11:40 pm
by Ggoal » Sat May 17, 2008 4:08 am
by Maslo » Sat May 17, 2008 10:30 am
by che » Sat May 17, 2008 12:00 pm
Maslo wrote:Yaxaw uursdiinx ni bag xojigdtson boloxoor tegjaagaa baixgui yu. Boy Band shutdeg zaluus? gexeer baliar yumaa
by spain man » Sat May 17, 2008 6:04 pm
by Devil 7 » Sun May 18, 2008 10:54 am
Ggoal wrote:Охидууд шиг юм ярих юмдаа .Чампионс лийгийн финалийг тэтгэвэртээ гарч байгаа хамтлагтай зүйрлээд илүүд үзээд байхдаа яахавдээ. Сая наад хэд чинь энд ирчээл явсаншдээ дэлхийг тойрч байгаа юм гэсэн
by Nobun@g@ » Sun May 18, 2008 5:21 pm