FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Thu May 15, 2008 2:59 pm

Пэп маань Лүчотой уулзсан гэнэ ээ энэ 3 дахад, дараа жилийн багийн талаар ярилцах гэж юм байх. Магадгүй Лүйс Энрикэ маань бас дасгалжуулагчдын эгнээнд элсчихсэн тууж байж ч мэдэх л юм шиг байна...

Сая хэд хоногийн өмнө Пэпийн талаар, ер нь ямар дасгалжуулагч юм, Б багтай яаж ажиллаж байгаа талаар нэг гоё нийтлэл уншсан. Хальт орчуулах гээд үзий. Анхны эх нь Испани, тэгээд Англируу хөрвүүлэгдсэн дээр нь би орчуулж байгаа болхоор зарим нэг ойлгомжгүй юм байж магадгүй. :mrgreen:

-----------------------------------------------------------------------------------------

Өнгөрсөн 12 сард Барса Б өөрийн талбай дээр Масноуг хүлээн авч тоглосон. Зочин баг Гуардиолагийн багт 2 гоолоор хожигдож явж байгаад тэнцүүлж, тоглолт өндөрлөсөн. <<Бид загнуулах нь ойлгомжтой байсан>> хэмээн Б багийн нэгэн тоглогч өгүүлнэ.
Ер нь бол Гуардиола тоглолтын талаарх анализыг маргааш нь тоглогчидтойгоо хийдэг. << Тэр хувцас солих өрөөний хаалгыг түгжээд, биднийг энэ цамцыг өмсөх эрхгүй амьтад, энэ цамц хэтэрхий олон хүн, тэдний үзэл бодол, сэтгэл санааг төлөөлдөг, харин бид нар тэрийг төлөөлж чадахгүй гэж хэлсэн. Бид бараг л шээс алдахаа шахсан.>> Хэмээн тэр цааш нь ярьлаа.
<<Гэхдээ хамгийн муухай загнуулсан нь 10 сард байсан. Спорт сонинд Гуардиолагийн хувцас солих өрөөнд тоглогчдод ярьсан зүйлс бичидсэн байсныг тэр олж хараад маш уурласан. Хувцас солих өрөөнд болсон зүйлсийг гадагш нь ярих нь багийн анд нарыгаа араар нь тавьж байгаатай яьгаагүй зүйл гэж тэр бидэнд хэлсэн>> хэмээн бас нэгэн тоглогч нь ярина.
Гуардиола Б багийн дасгалжуулагчаар 2007 оны 7-р сарын 31нд томилогдсон. Тэрийг дасгалжуулагчаар томилсон нь олон хүний хувьд гоё амттайг нь мэдэж байгаа мөртлөө арай зүсч амтлаагүй байгаа тарвас шиг л зүйл байлаа. Тэр маш хүнд чармайж, ажилдаг хүн байж таарсан. <<Хамгийн эхэнд бэлтгэлд ирж, хамгийн сүүлд явна. Тэр бүх юмыг өөрийн контролд байлгахыг хүсдэг, гэхдээ хэрвээ өөрт нь олгосон итгэлийг алдахгүй л байх юм бол тэр өөрөөр чинь байлгадаг байсан. Өдөр бүр нэг даалгавар, рэпорт, тэр биднийг байнгын бэлтгэлтэй байхыг хүсдэг.>> Хэмээн тоглогчид нь ярьцгаана.
Барса Б энэ жил 37 тоглож, өөрийн талбайд хийсэн 19 тоглолтын 17-д нь хожил авсан ба талбай хожигдол амсаагүй байгаагаас гадна, сүүлийн 11 тоглолтонд хожигдоогүй яваа. Хамгийн сүүлийн тоглолтондоо хоёрт явсан Сант Андрэутай тэнцэнээр тэд одоо 3-р дивизионыг тэргүүлж яваа. Гуардиола тоглолтын систем дээр маш их ажилласан. Тиймдээ ч сезоны эхэнд багийн бэлтгэлийг өглөө, үдээс хойш хоёр удаа хийж байсан. <<Бид энэ хүртэл цугтаа ирсэн, харин одоо дээд лигрүү шалгарах нь та нарын гарт байна.>> гэж хэлсэн байна сүүлийн тоглолтын дараа. Тэр гэхдээ багийнхныгаа урамшуулах төдийд өөрөө бас их алдаж байгаа гэнэ. <<Тэр биднийг 3 дараалан хожих болгонд гадуур хоолонд оруулна гэж хэлсэн. 3-н ч удаа тэгээд байгаа. Тэр ер нь нэлээн их мөнгө бидэнд зарсан.>>. <<Хоолонд ч тэр бас торгуульд. Тэр 2 ч удаа талбайгаас хөөгдсөн. Тэр зүгээр хараад сууж чаддаггүй. Тэр ер нь надад Лүйс Арагонэсийг их санагдуулдаг. Заримдаа 4 дэх шүүгчид мэдэгдэхгүйн тулд тэр Италиар харааж уураа гаргадаг.>> хэмээн Барсагийн физик эмчилгээний эмч Хаумэ хуваалцлаа.
Тэр тоглогч нартайгаа ч гэсэн бас хатуу харьцдаг гэнэ. <<Тэр нэг удаа багийн ахлагч нарын нэг Марк Валиэнтэг, бэлтгэл дуусахаас өмнө 5 минутын өмнө явж рекламны зураг авалтанд оролцсон гэж гараанд гаргаагүй.>> <<Бэлтгэлээ хийхгүй бол тоглохгүй гэж тэр бидэнд хэлдэг байсан.>> , << 3-р тойргийн Ботиагийн эсрэг хийсэн тоглолтонд тэр Марк Кросасыг завсарлагааны үеэр аймаар загнасан. Ерөөсөө гүйхгүй байна гэж. Марк Кросас тэр үед Райкаардын багт дуудагдах гэж байсан. Тэгээд 2-р үед Марк нэг бөмбөгөө алдаад л замендуулсан. Тэр Маркийг тэгж чадаж байгаа юм чинь биднийг яаж чадна гэж бодсон. Гэхдээ тэр бидэнтэй шудрага харьцдаг>> хэмээн тоглогчид ярьцгаалаа.
<<Чи тийм л мундаг юм бол Сабадэллд очоод гоол хийчих>> гэж Гуардиолаг анх дебютээ хийснийх нь дараа Кройфф түүнд хэлж байсан гэнэ. Гай Ассулин Израэлийн шигшээ багт дебютээ хийчихээд эргэж ирхэд нь Гуардиола, хуучин Кройфф түүнд хэлж байсан шиг, Ассулинд <<Энэ долоо хоногийн U-18 шигшээдээ гоол хийгээд ир.>> гэж. Ассулин энэ тоглолтонд 2 ассист, 1 гоол хийсэн байна. <<Тэр иймэрхүү юм их хийдэг. Тэр бидэнд чэллэнж өгдөг. Хэрвээ чи хийж чадвал шагналаа авна. Чадахгүй бол баларлаа л гэсэн үг.>>

<<Энэ бол зүгээр нэг 3-р дивизионы баг биш. Энэ бол Барса Б! Энэ багт тийм ч олон хүмүүс тоглодоггүй юм.>> гэж тэр тогогчиддоо хэлж байжээ. Тэр тэдэнд бэлтгэлийн үеэр, эсвэл автобусанд гар утас хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Бэлтгэлд хоцорсон хүүхдүүдийг 120 еврогоор, гар утас хэрэглэж харагдвал 1500, 2-дах удаагаа баригдвал 300, 3-дах удаагаа - шууд багаас хасагдана. Тоглолтын стратегээ тухайн өдөрт нь ярилсдаг гэнэ, мөн эсрэг багийн талбай дээр тоглолттой бол Ла Масиад, харин Мини Эстадид тоглолттой бол бүгд гэр гэртээ хоол иддэг гэнэ. Карлэс Бүскэtc, Барсагийн хаалгачдын дасгалжуулагч машины зогсоол дээр тамхиа таттдаг гэнэ, яагаад гэвэл Гуардиола түүнийг локэр рүүм дотор татуулдаггүй болхоор. Нэг удаа хуучин тэдний багийн анд (Бүскэtc, Пэп нар нэг багт байсан) Гуардиолагийн талаар тэрнээс асуухад, <<Пэп үү? Новш гэж, тэр юу хийхээ мэддэг юм>> гэсэн гэнэ.
Валэнти Гуардиола, Пэпийн аав, өөрийн хүүдээ зориулж гэртээ жижиг мүзеи хийсэн байна. Түүний хамгийн сүүлд авсан үзвэр нь Антонио Эспэхогийн авсан зураг ба, Англи дасгалжуулагч Тэрри Вэнаблэс Барсаг удирдан 1986 онд Европын Цомын финалд хүрэх тоглолтын дараа тоглогчиддоо өргүүлэн баярлаж байхад хажууд нь бяцкхан Гуардиола, бөмбөгний хүүхэд байсан тэрээр Вэнаблэсийг алга ташин баярлаж яваа зураг юм. Валэнти хүүгээ анх 13-тайдаа гэрээсээ гархад л тэрийг Барсагийн бэнчд суух хүртлээ хэзээ ч зогсохгүй гэдгийг мэдэж байсан байна. Яагаад гэвэл тэр хэзээд дасгалжуулагч болох нь тодорхой байсан. Гэхдээ тэр хэзээ ч Вэнаблэсийг ширтэж буй хүүгийнхээ зургийг авсан энэ жил болно гэж санаагүй байна. Иймэрхүү зүйлс л хөл бөмбөгийг бүрдүүлдэг, итгэл найдвар, хувь зая гэж.
Image

Өнгөрөн жилийн сүүлээс л эхлэн Гуардиола хэрвээ Райкаард халагдах юм бол дараачийн дасгалжуулагч болох кандидатын нэг болно гэдгээ мэдэж байсан. Энэ жилийн турш Спортын директор Чики Бэгиристайн, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Ингла нар Гуардиолатай 3 удаа уулзаж ярилцсан байна. Тэд түүнтэй уулзхаасаа өмнө бас Моуриньотой бас уулзсан байна. Мэдээж Лапорта ч гэсэн Каталан эртэй уулзсан байна, мөн Кройфф хүртэл Мини Эстади орж Б багийн байдалтай танилцсан байна.

Чики Пэп хоёр учраа ололцсоны дараа Бэгиристайн түүн дээр азаа үзхээр шийдсэн байна. Яагаад гэвэл Лапортаг анх нэр дэвших уед Гуардиола, түүний өрсөлдөгч кандидат Лүйс Бассатын багт байсан ба, хэрвээ тэр сонгодсон бол Гуардиола Спортын директор болох байсан юм. Гуардиола гэхдээ энэ сонгуулийн кампанит ажлын үеэр Бэгиристайн шиг чимээгүй цаана нь хүлээлгүй маш нээлттэй оролцож, өөрийн бодлоо ярьж явсан байна. Хүмүүс тэрийг Лапорта шиг том тоглогч авах амалалт тавиагүй гэж шүүмжилж байсан бол зарим нэг тэрийг Бассатын ялалтанд буруутгаж байж. Гэхдээ энэ сонгуульд яладсаныхаа дараа тэрээр Барсэлонагаас явж Катар, Мэксикт тоглогчийн карераа үргэлжүүлсэний дараа дасгалжуулагчийн үнэмлэхээ авсан байна. (2006).
Тэр үеэс л Гуардиола ямар нэгэн баг удирдахыг хүсэж байлаа. Тэгээд Б багийн дасгалжуулагчаар Чики тэрийг томилохыг хүсч байгааг сонсоод маш их баярласан байна. Лапорта ч түүнийг хэвлэлийнхэнд танилцуулах хурал дээр << Би үргэлж Гуардиола шиг болхыг хүсдэг байлаа>> хэмээн дэмжсэн байна. Кройффын <<Дрийм Тийм>>-ийн үеэс л түүнийг шүтэж ирсэн нэгэн билээ.

Тэр хэзээ ч хурдтай байгаагүй, хэзээ ч дриббл хийж хуурдаггүй, бас тэрний цохилт маш сул байсан. Гэхдээ тэрийг #4-ийн байрлалдаа багийн тоглолтын удирдан тоглоход, гэрлийн хурдаар бөмбөг хөдөлдөг байлаа. тик так, пим пам, түсссс... 3 минут дутамд эсрэг багийн хаалгаруу цохилт хийнэ. Түүний тоглойд тоглолт тэр чигээрээ байдаг байлаа, тэр эсрэг багийн тоглогчидоос 1 секундын өмнө юу хийх, яахаа мэддэг байлаа, заримдаа дасгалжуулагчаасаа ч өмнө. Тэр талбай дээрх дасгалжуулагч байсан.19-тэйдээ тэр Барсагийн тоглогч болсон байлаа, 30-тайдаа Италид хүчээ сорисон, 32-тойдоо Спортын директорт нэрээ дэвшүүллээ, 36-тайдаа Барса Б-гийн дасгалжуулагч, 37-тойдоо Барсаг удирдах нь.

Гуардиола маш олон саадуудыг даван туулж гарч ирсэн, зарим нь бүр түүний ойрын хүмүүс ч чадахгүй гэж бодож байсан зүйлс. Түүнийг анх Кройфф багтаа дуудхад Барса Б-гийн дасгалжуулагчид жаахан хүүхэд алж байна гэж бодож байсан, түүнийг Италируу Ювэд тоглох гэж яваад, эцэст нь Брэшиад очиход хүмүүс тэрийг шоолж байсан. Брэшиагийн дасгалжуулагч Маззонэ анхандаа Гуардиолаг хэрэггүй гэж байгаад, эцэст нь тэр багийн ахлагч болчихсон байсан. Тэр Ромад Капэллогийн дор ажиллах гэж очихдоо юу болохыг яг мэдэж байсан; Катарт тэр үдээс хойш болгон хуучин Сантосын жигүүр Пэпэ Масиасаас Пэлэгийн тухай үлгэрүүд сонсож байлаа; Тэр мөн Клэмэнтэ Камачо нарын дор Испаний шигшээд тоглосон, сайхан харьцаатай.


Хичээл орох гээд яараад сонин л юм болчихлоо... :smile:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby meesh » Thu May 15, 2008 3:23 pm

Өө лайтай лайтай :-D Барсик үргэлжлүүлээд байгаарай....Би бас анх Ла лиг үзэж байхдаа Гуардиолаг ерөөсөө үнэлдэг байсан юм гэсэн ч тэр байнга гараанд гараастай ийм учиртай байж л дээ....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Thu May 15, 2008 4:55 pm

сайхан орчуулга байна...

надаа бас Альвес характер муутай санагдаад байдаг ш дээ... Лаам нь зүгээр санагдах юм.... Лаам Альвес 2-ын нэг нь танайд ирэх юм биш үү? Челси Босингваг авчихлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Жавхлан » Thu May 15, 2008 6:07 pm

Гайхалтай! :-D Үргэлжлэлийг нь хүлээж байна шүү.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Thu May 15, 2008 6:07 pm

Этоогийн агент нь Скай Спорtc дээр бичсэн тэр ярилцлагыг үгүйсгэсэн байна... Английн мэдиа гэж.....

АС болхоор манайхан Сэвиллийн Алвэс, Кэйта 2-ыг нийлүүлээд 40 орчимд туучих л юм бичсэн байна... Эдмилсон байхгүй болох болхоор Яаяатай цуг гарааны эрх булаалцчих ДМ ч хэрэгтэй л дээ... Кэйта ч бас энэ жил Сэвиллд нэлээн сайн байсан шүү... Касилласын хаалганд хийсэн тэр гоол энэ тэр нь бол аймшигтай.

ps: Сая ирээд орчуулах гэсэн чинь үргэлжлэл гэж нэг их сүртэй юм алга аа... Тэгээд л дуусгачихая. Таалагдсан бол яамай даа... :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby barca forever » Thu May 15, 2008 9:01 pm

barcik :-D :-D :-D
Манай авах тоглогчидийн дунд диего капел ийн нэр байна уу?
Миний бодлоор зүүн жигүүрийг энэ залууд л өгмөөр байгаан.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Nobun@g@ » Thu May 15, 2008 9:17 pm

Тэгээд Абидалыгаа яах уу?
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Thu May 15, 2008 10:29 pm

Капел чинь вингер шдээ...
Зүүн дээр ирэх улирал Силвиньо, Абидал 2 дахиад тоглоно...
Манай БарсаФоревор л Капел гээд байгаашд ....

Барсик сайхан орчуулга байна. Уншаад байхнээ Пэп жаахан хатуу хүн юмаадаа одуудтай хэрхэн харьцах юм болдоо Б ч яахав хүүхэдүүд болхоор үгэнд нь маш сайн орж байгаа биз ...
'' Тэр хувцас солих өрөөний хаалгыг түгжээд, биднийг энэ цамцыг өмсөх эрхгүй амьтад, энэ цамц хэтэрхий олон хүн, тэдний үзэл бодол, сэтгэл санааг төлөөлдөг, харин бид нар тэрийг төлөөлж чадахгүй гэж хэлсэн. Бид бараг л шээс алдахаа шахсан.''
янзтай жинхэнэ кууле
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Thu May 15, 2008 11:35 pm

Maslo wrote: Za yaxaw irex seasond xarnaa... unendee zugeer l neg NERNUUD shtee. Toglogchdiig ni unexeer xundelj baigaa ch zarim ni arai l bishee. No hunger


Чи зүгээр л тэр материал энэ тэрээ л үзээд явж байхад болоошд ....
Зарим нэг нь гэж хэнийг хэлээд байгаан нэртэй устай үндэслэлтэй юм биччээч...
Чадахгүй байжийж л элдэв долоо юм бичихын ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Fri May 16, 2008 12:30 am

Божан маань Еврод явахгүй юм шиг байна
Уг нь явсан бол өөрт нь хэрэгтэй байхгүй юу...

Манайхан нөгөө Бокагын Родриго Паласиотой дахиад л нэр холбогдож... Үнэ нь 17 саяд юм байхаа...
Барсагын легэнд Стойчков Бербаг Барса үүдээ нээгээд л угтаж авах хэрэгтэй гэнэ дээ...

Нутаг нэгтэй юм болохоор их л нааштай талаар нь ярьж байна даа.

Манайхан улирал дуусаад 5.26нд Сауди Арабд нөхөрсөг тоглолт хийхээр болсон байна.
Нутгийн баг болох Аль Иттихад гэдэг баг юм байна .

Кака гээд л яригдаж эхэлсэн сайхан л сонсогдож байна....

Алвесыг Киетатай нь 40-д авна гэдэг сайхан мэдээ байна. Манайд Киета шиг холоос хүчтэй бууддаг нөхөр их хэрэгтэй. Ирчүүл Яаяа, Киета 2-ын аль формтой нь гараанд гарах нь дээ...

Ноднин манайхан трансферт 65н саяыг зарцуулсан энэ жил 125 гээд бараг 2 дахин л их тоо сонсогдоод байгаа ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Fri May 16, 2008 5:06 am

orangeman wrote:Капел чинь вингер шдээ...
Зүүн дээр ирэх улирал Силвиньо, Абидал 2 дахиад тоглоно...
Манай БарсаФоревор л Капел гээд байгаашд ....

Роннигийн байрыг сэлгэх хүн л форэвэр яриад байна. Зүүн хамгаалалтанд яригдсан хүн байхгүй л байна одоохондоо. Харин Алвэс ЭМД-д Барсагийн цамц энэ тэр тавиад ярилцлага өгчихөж... Их л ойрхон байна даа...
Image
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Fri May 16, 2008 5:18 am

Дэко явах нь ээ. Клубийн зүгээс ондоо багуудтай ярилцаж болно гэж зовшөөрсөн байна. Харамсалтай л байна. Гэхдээ яая гэхэв энд тоглох эрч хүч, эрмэлзлээ алдсан бол ондоо газарт очиж аварга болоосой л гэж ерөөе дөө... Интэрт <<Орчуулагчтай>> буцаж нэгдэх сураг дуулдаж байна.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Maslo » Fri May 16, 2008 9:33 am

Deco Premier League Serie A 2-iin ali neg ruu ni yawna gesen. Premier League-t Deco-g awax bag baigaam bolow uu. Minii bodloor Deco-giin toglolt Italy-aas iluu Premier League-t zoxix yum shig sanagdaad baixiin.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby kayo » Fri May 16, 2008 9:53 am

Алвес бол үнэхээр сайн л даа,гэхдээ манайд яг тохирох хүн мөн үү?Сэвилла түүнд бол ёстой эрх чөлөөг нь өгчихсөн,хаана л бол хаана гүйнэ,бараг л ПМ-р тоглоод байдаг шдээ,харин манайхан бол олон од тоглогчтой,бүх л багаараа тоголдог,Алвесд дураар нь эрхийг нь мэдээж өгөхгүй,довтолгоонд ч нээх ашиглаад байхгүй л байхдаа,Ламм бол харин яг хийх үүргээ гүйцэтгээд яваад байж чадах хүн,илүү хямдхан л олдох байхдаа
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Mr S » Fri May 16, 2008 9:57 am

манайхан Алвэс Кэйтаг хусчих хэрэгтэй дээ.......

ИНТЕР-н Матрикс-г сонирхоод бгаа гэхийм..............
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby BuG » Fri May 16, 2008 2:16 pm

Матрикс хөгшин хогийн гараар яадын. Үзэн яддаг.... (mannn
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby spain man » Fri May 16, 2008 2:50 pm

Алвес дээр манайхан том шавар хаах ёстой доо... Үгүймаа гэхэд МАН авчихаасай ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Maslo » Fri May 16, 2008 3:29 pm

Alves chin uuruu barag Barca gej xuseed baigaam bishu? Ug ni manaix awbal goyo l baina. Yamarch baisan ene zun buuri selgex ni todorxoi baigaa
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby barca forever » Fri May 16, 2008 5:25 pm

Валенси манайх хоёрыг хүмүүс дараа жилийн ла лига ийн өрсөлдөөнөөс бараг хасаад байх шиг байна. Гэхдээ манайх бол сүүлийн 2 жил ёстой юу ч үгүй хоцорсон бас дээр нь манай 110 жилийн ой болох юм чинь манайхаас арай илүү юм хүлээх хэрэгтэй байхаа. Пеп тоглогч байхдаа 100 жилйин ойгоор түрүүлж байсан одоо дасгалжуулагч болчоод 110 жилээр түрүүлбэл мэдээж үнэхээр сайхан .
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Цоомоо » Fri May 16, 2008 6:15 pm

Барсик тасархай.
Пэп ч чанга гар юм даа.
Ододтой хэрхэн учир зуйгээ олох юм байгаан.
Ирэх улирал эхэлтэл руморууд ингээд тасралтгуй гарна байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Цэнгүүн » Fri May 16, 2008 6:44 pm

Barcik :eek: :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Lucifer » Fri May 16, 2008 9:15 pm

spain man wrote:Алвес дээр манайхан том шавар хаах ёстой доо... Үгүймаа гэхэд МАН авчихаасай ...


Танайх баруун дээр сул биш юм чинь манайд яаж шавар хаах юм бэ.
Этоо-ийн үнийг Барса 40 сая евро гэж тогтоосон байна. Бараг л энэ үнээр авах баг олдохгүй л болов уу. Зарна гээд байгаа тоглогчдыг манайд хэрэгтэй тоглогчдоор солиосой гэж найдахаас
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby zizu » Fri May 16, 2008 10:31 pm

Рамос чин бас төвд ч тоглочихдогийшд...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Мөөжө » Sat May 17, 2008 8:59 am

Ene jil Barcagaas ix yum xuleej bsan yumsan! Daanch yuuchgui xotsroxndee xaramsaltail bna Uulna goyo bag burdeed bsan yumsan bugdl gaixaltai toglogchid! Daraa jilchde ene Pep Barcaag yuul bolgox boldoo! tgxde Barca yum chin urgelj shildeg bx bln! BARCA BOL BARCA shude !!!!!!!!!!!!! :gold
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Seikoni » Sat May 17, 2008 11:38 am

Alves ch yag odoogoor hereggui l dee. baruun hamgaalagchaar Ramosoos iluu toglono ch gej yu bxaw.. odoohondoo hangaltai, Tegeed ch C.Ronaldo-n rumour garaad exeltsen bxad ene zun Alvest mungu zarna gej bodoxgui l bna.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron