Манай бас нэг домог Чиро Феррара ТуттоСпортод ярилцлага өгсөн байна. Тэрээр шигшээ багт Липпитэй хамт ажиллаж, Италийг дэлхийн аварга болгоод одоо Ювентусын өсвөр, залуучуудын багт ажиллаж байгаа билээ.
Тэрээр Наполид 1985-1994, Ювентусд 1994-2005 онуудад тоглож байгаад карьераа дуусгасан. Тэрээр Марадонатай хамт тоглож байсан бөгөөд клубын түвшинд авч болох бүх цомуудыг авсан билээ. 7 удаа Италийн аварга, 1 АЛ, 1 Тив хоорондын цом, 1 Супер цом, 1 УЕФА цом, 2 Италийн цом, 5 Италийн Супер цом гээд...харин олон улсын тэмцээнд жаахан азгүй, гэмтэж бэртээд өнжөөд байдаг, дээрээс нь түүний байрлалд өрсөлдөөн ихтэй байсан. 1990 оны ДАШТ, 2000 оны Еврод орж байсан. Үндсэндээ 1998 онд ДАШТ-ны өмнө гэмтээд оролцоогүй Каннаваро орлож ороод түүнээс хойш Каннаваро сайн тоглоод байр сууриа алдсан гэж үздэг.
Ирэх улиралд Ювентусын зорилго юу вэ?
Мэдээж аваргын төлөө л үзнэ. Энэ жил Сери Б-гээс орж ирсэн анхны жил бөгөөд Аваргуудын лигт орох гэж өрсөлдсөн. Лигийн хүснэгтийн дээгүүр бичигдсэн тул дараа улиралд илүү том зорилттой байх нь ойлгомжтой.
Аваргуудын лигийн талаар ямар бодолтой байна? Ирэх жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт Ромд зохиогдоно. Энд сүүлийн удаа товлогдоход Юве Аварга болж байсан.
Бүх юм дахин давтагдах боломжтой бөгөөд би байдлыг бодитоор үнэлмээргүй байна, мөн хэт өөдрөг бус хариул хэлмээргүй байна. Ер нь АЛ-ыг харья л даа. Хичнээн багууд боломжит ялагчид гэж яваад хэд нь шигшээ тоглолтод үлдэж байна. Энд зөвхөн өрсөлдөгчөөсөө хүчтэй байхаас гадна аз, тохиолдол гэсэн зүйлүүд нөлөөлдөг. Ийм учраас бидний хувьд үүн рүү хэт яарахгүйгээр хийх юмаа л хийгээд явах хэрэгтэй. Бид одоо тэмцээний урьдчилсан шатны эрхээ аваад байна.
Раньеригийн Ювентусын хүч нь юундаа байна вэ?
Ювентусын генид нь чармайж, хамгийн сайн үр дүнг авч чаддаг чанар байдаг. Энэ уламжлалт Ювентусын чанарыг гаргаж чадсанаараа тэрээр маш сайн ажлаа хийсэн. Нөгөө талаас тэрээр Дэлхийн аваргууд болон шинээр өсөж яваа залуу тоглогчдын багыг сайн бүрдүүлж, хослуулж чадсан.
Дараагийн улиралд энэ байдлаар ажиллаад байж болох биш үү?
Болохгүй, зайлшгүй хүч сэлбэх хэрэгтэй. Ирэх улирлын зорилго том, мөн Европын тэмцээнд орно.
Яагаад өсөж яваа залуу тоглогчдод боломж олгохгүй, ингээд хаалгаа хаах гээд байна вэ?
Бидэнд Сери А-гийн бусад багуудад өөрийгөө хэн болохыг харуулсан нэлээд хэдэн залуу тоглогчид байгаа. Энэ ч үүднээсээ Жиовинко, Маркизио, Де Чельи нар багтаа буцаж ирж магадгүй. Жиовинко нэлээд өндөр түвшинд тоглож чадахаа харуулсан. Хэдийгээр тэд нарыг буцааж авчирч болох ч нэлээд нухацтай л бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Бид хаалгыг хаахгүй.
Хэдийгээр Фламини өөрөө хүсч байсан ч Милан руу явчихлаа. Ингэхлээр Ювентус хэт олон улсын тоглогчид авдаггүй хэвээр байгаа гэсэн үг үү?
Тэгэж болохгүй, итгэхгүй байна. Фламинигийн хувьд тэрээр мөнгө илүү амласан руу л явсан. Яагаад гэвэл бид АЛ-т шалгарсан, Милан шалгараагүй байсан шүү дээ.
Миланыхан Амауриг сонирхоод байгааг юу гэхэв?
Бразил эр сайн довтлогч юм. Сайн тоглогчдыг олон сайн баг сонирхох нь ойлгомжтой. Энэ намайг гайхшруулахгүй байна.
Жилардиног хэрвээ Амауриг авч чадахгүй бол Ювентус авна гээд шуугиад байгаа талаар?
Иймэрхүү ичгэвтэр зүйлээс Жилардино яаж гарахыг мэдэхгүй байна. Тэрээр Дэлхийн аварга хүн. Жилардино Ювентусын бай эсэхийг мэдэхгүй ч бид маш сайн довтлогч хайж байна.
Милан Каниниг авах нэлээд ойртсон байна. Та урд нь хамгаалагч байсан хүн болохоор энэ Кальяаргийн хамгаалагчийн талаар юу гэж бодож байна.
Тэрээр хөлөндөө хүндхэн бэртэл авсан ч түүнийг давж гарч ирсэн нь надад таалагдаж байна. Тэрээр хэтэрхий залуу. Ювентусын хувьд дараагийн улиралд сайн тоглохын тулд илүү туршлагатай хамгаалагч хэрэгтэй.
Недвед үргэжлүүлж тоглох болов уу?
Тийм гэж бодож байна. Тэрээр одоо хөлбөмбөгийн карьераа дуусгах болоогүй гэж бодож байна. Гэхдээ би энэ тухай түүнтэй ярилцаж байгаагүй. Би түүнд ингэж хэлэх болно.
Чирио Феррари цаашдаа юу хийх вэ? Эргээд Германд гаргасан амжилтаа бататгах гэж шигшээ багт ажиллах санаа байна уу?
Үгүй л болов уу. Ювентустай ажиллах 2 жилийн гэрээ үлдсэн, үргэжлүүлээд залуучуудтай ажиллана. Липпитэй байнгын холбоотой байдаг.