За ингээд Ф.Райкаарийг үдэн гаргах болов оо. Ингээд 5 гайхалтай улиралын амжилтуудаас толилуулъя.
Франк Райкаард Барсаг дасгалжуулах 5 жилийн хугацаанд зарим нэг гайхалтай амжилтуудыг тогтоосон. Нийт 306 тоглолт үүний дотор 188 лигийн тоглолтод дасгалжуулсан нь Йохан Кройфф, Жэк Грийнвеллийн дараа л орох амжилт.
Лигийн 188 тоглолтын 111 д нь хожиж, 45 тэнцэж, 32 удаа хожигджээ. Мөн СЛ-ийн 41 тоглолтоос 25 ялалт, 10 тэнцээ ердөө 6-хан удаа хожигдсон байна.
Энэ хугацаанд СЛ цом 1, 2 ЛА Лигийн аврага, 2 Испанийн супер цом авсан.
2003 онд Барса клубын шинэхэн дасгалжуулагч Лапорта тэр үед туршлага муутай ФР-д итгэл хүлээлгэсэн алдаагүй юм.
2006 он бол гайхалтай жил байлаа. СЛ, Ла Лигийн цом. Үнэхээр зүүдэлж байгаа мэт сайхан байсан. Үүнээс хойш цомын бараа харсан ч үгүй.
Хэдий энэ улирал муу тоглож амжилт үзүүлж чадалгүй хугацаанаасаа өмнө ажлаа өгч байгаа ч Ф.Райкаардыг үргэлж сайнаар дурсаж байх болно.
Эцэст нь хэлэхэд хожил бэлэглэж байсан чамд баярлалаа.