by zigo » Sun May 11, 2008 4:47 pm
Хүн бүр өөр өөрийн бодлоо л бичсэн байна. Хувь хүний бодол бол тухайн хүний зан чанар, үзэл бодол, мэдлэг ухаан, мөн чанараар боловсруулагдан гардаг байх?!
Би бол Флаг явж байгаад дурамжхан байна. Бас түүнийг онцгүй л эр юм гэж бодож байна. Мөнгө гэдэг хүн бүрт хэрэгцээт зүйлээ авахад нь тусалдаг маш сайхан зүйл л дээ. Гэхдээ илүү гарах мөнгө бол зүгээр л цаас шүүдээ. Фламини өнөөдөр Арсеналаас авч байгаа болон санал болгосон цалингаар сайхан амьдарч чадахгүй, хэрэгцээг нь хангаж чадахгүй байсан гэж хэлж чадах хүн байна уу?! Энэ бол зүгээр л шунал л байхгүй юу. Хүний хэрэгцээ үнэндээ маш өчүүхэн байдагийг ахмад форумчид төдийгүй эдийн засгийн ухааны чиглэлээр ажилладаг нөхдүүд бүгд л мэддэг байх. Харин Фла цом хүсээд, алдар нэрийг хүсээд явж байгаа бол бас өөр хэрэг. Гэхдээ цомыг, алдар нэрийг өөрийн хүчээр олж авах хамгийн сайхан шүүдээ. Арсеналд дахиад энэ бүрэлдэхүүнээрээ 2 жил тоглоход энэ багийн алдар, амжилттай өөрийн нэрийг мөнхлөх боломж түүнд байсан шүүдээ. За тэгээд энэ бол миний л бодол. Бас нээрээ комунист, социалист үзэл бодол уг нь бол капитлизмаас илүү төгс гэдэг шүүдээ. Орос орны байгуулсан тэр комунизм нь цагаа олоогүй, буруу байсан л болохоос биш хүн төрлөхтөн тэр нийгэмд хүрэхийн төлөө л тэмүүлж байдаг байх.
довтлогч хэрэгтэй!!!