UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby ..::Affictor::.. » Tue May 06, 2008 12:39 am

хуучин ч админ модууд айхтар айхтар тоймууд тавиад л гоё байсан шүү
одоо надаа ч хэн ч түрүүлсэн хамаа алга оо гоё финал болж сонирхолтой тоглолт болвол л гоё байна
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby mick » Tue May 06, 2008 9:44 am

Чөтгөрүүд түрүүлчээсэй билээ :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby ТӨӨГӨӨ » Tue May 06, 2008 10:28 am

Gankhuu wrote:Миний хувьд Жозе-г алга болсоноос хойш хамгийн дургуй хүн бол Роналдо болоод байна. Одоо бол Роналдо-л дэлхийн шилдэг авахгүй бол бусад нь дүүрч гэсэн бодол толгойд эргээд байна.
авах бхөө дөө :sad:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby tamir_b » Wed May 07, 2008 10:42 am

mdefender wrote:
Gankhuu wrote:Миний хувьд Жозе-г алга болсоноос хойш хамгийн дургуй хүн бол Роналдо болоод байна. Одоо бол Роналдо-л дэлхийн шилдэг авахгүй бол бусад нь дүүрч гэсэн бодол толгойд эргээд байна.
авах бхөө дөө :sad:


ManU Аваргуудын лигт түрүүлбэл Ronalda дэлхийн шилдэг болох нь бараг тодорхой болно доо. Euro-2008 жоохон эргүүлж магадгүй.
England Liverpool
tamir_b
 
Posts: 273
Joined: Wed Mar 05, 2008 1:30 pm
Location: Улаанбаатар

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby mick » Thu May 08, 2008 11:48 am

Image

Лужникт шинэ зүлэг суулгаж дуусч байгаа гэнэ.

Английн гаруудад Орос визгүй зорчих эрх олгосон гэнэ.
Пасспорт+Тоглолтын билет тэгээл болоо...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Mr S » Fri May 09, 2008 6:00 pm

40000 фанат ирнэ гэсэн бх аа........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Бат-Оргил » Fri May 09, 2008 7:47 pm

8+) хэн нь ч түрүүлсэн ялгаа алга. 8+) 8+)
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby rednasca » Fri May 09, 2008 7:51 pm

наад зүлгийг чинь бүр аль дээрээс яг хүүхэд шиг бөөцийлж өдий зэрэгтэй болгосон байна лээ....... :smile:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby lordington » Fri May 16, 2008 3:43 am

Будант алибионд шинэ аварга төрвөл зүгээр ч юм уу. 2лаа л английнх болохоор хамаа алга. энэ жил аваргуудын лигт английн клубууд тун олон рекорд эвдлээ дээ. олон гоол, шилдэг 8-д 4 клуб үлдээл, английн 3 клуб италийн лийдерүүдийг мултлаал хэрвээ манчестер аварга болвол сүүлийн жилүүдэд тохиолдоод байгаа түүх давтагдаж магадгүй нь дээ. хэрвээ ийм явдал олны дунд хүчээ авбал риалыг хожих сонирхол буурч магадгүй шинжтэй шүү. хожсон багийг хожих сонирхол давамгайлна. дараа жил Ювентус Байерн 2 орж ирэх болохоор тааварт тун ч их нөлөөлөх бололтой. Энэ улиралд герман болон Портын 3-аас доош хэсэгт багтдаг клубууд ямарч найраагүй хусагдаж байна. Фенербахче севилла 2-ыг эс тооцвол. Арсене Венгер ирэх жилд финалд үзэлцэнэ гээд мэдэгдээд байгаа. Венгерийн хүүхдүүд туршлагаас их юмгүй боллоо одоо үзэлцэх цаг нь ирсэн байлгүй. Английн багуудын бүрэлдэхүүн төдийлөн өөрчлөгдөөд байхгүй шинжтэй. Сураг дуулахад милан барса шинэ бүрэлдэхүүнтэй ч болж мэдэх нь. аягүй бол ирэх жил мадрид раулгүйгээр тоглож магадгүй гэсэн. улирлын 2дохь эл классико барса үнэхээр риалд амтагдсангүй шүү. хараад байхад месси хаалга руу цохих битгий хэл урагшаа ч гүйж харагдсангүй. дараа жил английн давамгайлал харагдах болов уу. Зенит үнэхээр оросын хөлбөмбөгийг шинэ шатанд хүргэчих бүү дээ. евро2008-аас харжил байя. ирэх жилийн аваргуудын лигт хамгийн ширүүн өрсөлдөгч нь Ювентус. хамгийн ширүүн тоглолтууд хүлээж байгаа нь финалд үлдсэн 2 баг л болж таарч байна даа.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby lordington » Fri May 16, 2008 4:17 am

доместик лигтээ английн 4вөл тэргүүлдгээрээ тэргүүлчлээ. Бараг уламжлал болох шахаад байгаа ливэрпүүл урьдчилсан шатнаасаа л эхлэх нь дээ. ПЛ-т анхныхаа гарааг тун сайхан бүр гайхалтай дуусгасан Испани залуу үнэхээр ливерпүүлийн түлхүүр тоглогч болчих вуу даа. Улаан чөтгөрүүд энэ зун ямар наймаа хийх юм бол чимээгүй л байна. Челси финалд хожигдвол Лампардгүйгээр Дрогбагүйгээр өөр олон тоглогчгүйгээр ирэх жил тоглож магад. энэ жилийнх шигээ амжилтаар дүүрэн байх болтугай.
за тэгжээтэл бразилуудаар дүүрэх шахуу болчоод байгаа милан 4-р байрны төлөө тун ширүүн үзэлцэж байх чинь вэ. Милангүйгээр аваргуудын лиг гэхээр... Ювентус - шархадсан чоно, нэр хүндийн төлөөх тулаанд, үхсэн буурны толгойноос амьд ат айна гэдэг шиг л юм болох дог шүү. рома - тотти манчестертай дахиад таарчихвал... аваргуудын лигийн хамгийн заналт ривал эхэлчихсийн биш биз. Интер орж л байдаг гаржил байдаг гэдэг шиг л ккк.
Эзэн хааны клуб - хамгийн гайхалтай нь сүүлийн 5 улирал дараалсан тун сонин статын эзэн болчоод байгаа. энэ жил дахин давтагдах болов уудаа. 2002-2007 улиралд риалыг хожисон багийг хожсон баг аваргын цомыг аваад байгаа. ийм сонин тохиолдол 5 жил дараалчлаа. энэ давтагданэ гэвэл манчестер аварга болно. манчестер ромаг хожсон рома риалыг хожсон.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: Аваргуудын лиг 07-08

Postby Suugii » Fri May 16, 2008 11:36 am

el payaso wrote:ер нь л надад падгүй финал юмдаа...


SBN-ээр Финалын тоглолт гаргаад Чи тайлбарлаад л хамаатай болгохгүй тэгээд манайхыг гоолодохоор ГООЛ гэж орилоод л... гэсэнээс энэ шувуунууд манайхыг балелахгүй юм байхдаа.. ихэнх фанатууд өөрийхөн багыг хожсон багыг дараагий шатанд балелаад л байдаг биздээ улаануудаас нэг нь ч тэгж дуугардаггүй ээ :mrgreen:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Nomer 10 » Fri May 16, 2008 2:23 pm

Энэ жил цаг зав гээчээс болоод нэтэд орж чадахгүй байгаа. Хааяа орохоороо МанЮ Реал 2 луу шагайчихаад л гардаг. Харин финалын тоглолт дээр заавал тойм бичнэ ээ. Тэр хүртэл шийр зугаа гэж хэхэ.

Nomer 10 wrote:2006-2007 улирлын Аваргуудын Лигийн финал, Милан - Ливерпүүл


Аваргуудын Лиг. Энэ бол буурал тив дэх Мягмар, Лхагва гаригуудын үдэш. Цэнгэлдэхүүдийг бүтээн тольдсон аварга гэрлүүд, багаа хөөрөгдөх үнэнч фэнүүд, зүйрлэмгүй тансаг уур амьсгал. Агуу тоглолтууд, мартагдашгүй мөчүүд, давтагдашгүй агшнууд, гашуун үеүүд. Тийм ээ, энэ бол Аваргуудын Лиг. Энэ л 2 үдэш Америкийн бага, жин үдүүдэд хөлбөмбөгийн үнэнч фэнүүд телевизийнхээ өмнө соронзлогдогдон суухтай зэрэгцэн Азид хар үстэнгүүдийн тоолж баршгүй аварга арми зурагтын өмнө гозойно. Буурал тивд, халуун Африкт байдал дээд зэргийн адил. Эдгээр сая сая хорхойтнууд, тэдний байгаа байдлыг харахад тууш шугамтай дэвтрийн шулуун зураасан дээгүүр нэгэн жигд жирийлгэсэн цэвэрхэн бичиг мэт. Ганган хууралтан дээр бүгд л дуу алдана. Галзуу буудалтан дээр цөм л орилолдоно. Бөмбөрцгийг нэлэнхүйд нь тойрсон онцгой байдал чухам энэхүү 2 орой л бий болно.

Аваргуудын Лиг. Зөвхөн энэ 2 үгийг сонсоход л нүдэнд үл үзэгдэх үлгэрч өвгөн хамаг биеийг гижигдсэн хосгүй тааламжтай үлгэрийг чихэнд уянгалуулан шивнэх мэт болно. Ид шидийн энэ холбоос үг хүн бүрийн хэвийн байдлыг өөрчилдөг увидастай. Улаанбаатарт Брэд ажил дээрээ хүнд хөгжим сонсон өөрийгөө хурцалж , их тулааныг тэсэн ядан хүлээн омогшин суух үед Дарханд Испани эр ханцуй дотроо залбирангаа лам руу гүйх нь холгүй. Бүрхэг Лондонд эбэ Английн багуудын талаар шинэ сонин юу байна хэмээн чих тавьж байхад бүгчим Энэтхэгт Кака хичээлээ хойш тавин нэтийн урд мэдээ хайна. Хүйтэн Канадад Траффорд МанЮ-ийн сайт тонхих мөчид хөрш Хятадад Кайо зурагтаар гарах тоглолтын хуваарийг дахин нэг нягталж байх. Нэг юмаараа тэд гэхдээ туйлын ижилхэн. Үнэт эрдэнэс олсон хүн болгонд хармын сэтгэл төрдөг ч хөлбөмбөг гэгч энэхүү нандин эрдэнэсийг тэд хэнээс ч үл харамлана. Аваргуудын Лигтэй өдөр бол автоматаар бүгдийнх нь баярын өдөр болдог. Зүрхний цохилт нь түргэсэн, сэтгэл нь хөөрлөөр бялхан, хөдөлгөөнийх нь хурд эрс нэмэгдэх энэ өдөр бүгд л хүлээхийн гайхамшгийг эдлэн, сэтгэлийн жаргал амсана. Энэ л баярын өдрүүдэд домог болон бичигдэх түүх төрдөг гэнэм. Ондоо лигүүдийн ялгаатай тактикууд, нэгэн дор цуглах газар газрын гайхамшигт одууд, өдөр тутмын хөлбөмбөгөөс эрс өөр ертөнц. Аваргуудын Лигийн ачаар энэ бүхэн гэтэл чиний хамарны урд гэнэтхэн л зогсож байдаг.

Намраас хавар хүртэл олон ч удаа нойр алдагдуулж, ажил хийдүүлсэн энэ тэмцээний финал ингээд ирдэг юм байжээ. Атений түүхэнд 3 дэх удаагаа финал болж байгаа нь энэ. Анхных нь тэртээ 1983 онд болоход Хамбург Феликс Магатын ганц гоолын ачаар Хөгшин хатагтай нарыг хожин аваргалж байсан. Удаах нь 1994 онд болоход энэхүү Милан асар хүчирхэг Барселоны супер ододтой багийг 4-0-оор уншиж байсан түүхтэй. Ивээлтэй стадионоо бодохоор тааламжтай, ирүүлд гашуунаар ялагдсан түүхээ санахаар онцгүй дурсамжтай улаан харууд энэ тоглолтод нэгийг бодож ирсэн нь лавтай. Чихтэй болгон чих тавьж, нүдтэй болгон зурагтын өмнө суусан алдаж боломгүй энэ тоглолтыг үзэх гэж томоохон хэмжээний дайн болно. Дайны хажуугаар дажин гэж сайн эрс төрөх нь ч мундашгүй. Энэ жилийн хувьд жараад хүн хуурамч билеттэй орох гэж байгаад саатуулагдсан байлаа. Мөн УЕФА-ын төлөөлөгчдийн байрласан зочид буудлаас 43 ширхэг ВИП-билет алдагдсан байв. УЕФА ч мэдэнгүүтээ бүгдийг нь хүчингүй болгосон байв. Сайн эрс гэтэл тэднийг ширхгийг нь 9000 еврогоор зарах гэж байгаад баригджээ. Сайндаа ч биш гэнэндээ авахуулж. Нэгэнт хүчингүй болсон билетээр орох гэж туршиж байгаад паактлах нь тэр. За элдвийг нуршихаа зогсоогоод тоглолт руугаа буцья.

Жилийн өмнө лигүүд дууссаны дараа ирэх жил аль 2 баг финалд үлдэх вэ гэж асуусан бол бүгд л энэ 2 гэж хэлэхгүй байсан. Учир нь 2-уулаа Аваргуудын Лигид орох эсэх нь тодроо ч гүй байсан юм. Милан гэхдээ урьдчилсан шатыг Ротер Штерныг итгэл төгс ялан давсан бол Ливерпүүл чичирч байсан. Израилын Маккабитай эхлээд нутагтаа тоглоод цаг дуусч байхад гоолдон 2-1-ээр арайхийн хожсон. Хариу тоглолтод 1-1-ээр тэнцэхдээ удаан хугацаанд салганаж байсан билээ. Рафаэл Бенитез харин аль 1 сард финалд Милан Ливерпүүл 2 үлдэнэ гэж байсан юм шүү. 2 багийн хувьд хожсон нь улсаа Испанитай нэгэн түвшинд аваачих байлаа. Итали 25 удаа финалд үлдэхдээ 10-д нь ялж байсан бол Англи 13 удаа аваргын төлөө тэмцэлдэхдээ мөн л 10 удаа дийлж байжээ. Гэхдээ үүнээс илүү мэдээж 2005 оны финал л хамгийн их яриаг фэн бүрийн аманд аваачиж байлаа. Милан хожчихсон байсан тоглолтоо алдчихсан бол Ливерпүүл ялагдаж яваад эргүүлж чадсан. Миланы хувьд хариугаа авах таатай боломж бүрджээ. Финалын хариуг финалаас хүртэх. Хөлбөмбөгт ийм боломж өдрийн од мэт байдаг билээ.

2005 оны Стамбулын финалд байсан тоглогчдоос Анчелоттигийн гараанд долоо нь байсан бол Бенитезийн хувилбарт тав нь багтсан байлаа. Тоглолт эхлэнгүүт хэн нэг нь илэрхий давамгайлаад сүйд болсон юм болсонгүй, Ливерпүүл хурдаар хавьгүй илүү харагдаж байв. 10 дэх минутад Янкуловскигийн гаргасан алдааг ашиглан Пеннант осолтой буудсан ч Дида хааж дөнгөсөн. Энэ цохилт тоглолтын анхны довтолгоо байлаа. Ливерпүүлийн хамгаалалт нягт дээрээс нь тэд хурдаар ааглан шаламгай контр хийж чадах тул Милан ерөнхийдөө байдлыг харзнасан болгоомжтой тоглолт үзүүлж байв. 17 дэх минутад Какагийн алсын цохилтыг Миланы талаас хийсэн эхний довтолгоо гэж хэлж болноо. Миланы зүүн талаар цав үүсээд байгааг Пеннант ашиглан төв рүү пасс хаях ч Мальдини-Неста гэсэн домогт хослол дээр эг маг гацаад байх. Алонзо харин 27 дэх минутад холоос эвгүй цохисон нь зүүн шонгоос холгүй өнгөрөв. Хэдэн минут болоод Рийзэгийн пулёмот шүршилт болов, Барсагийнх шиг амжилттай байсангүй. Дараахан нь Койтын арваад метрээс цохисныг Неста хамгаалж чадсан. Ерөнхийдөө улаанууд давамгайлсан эхний үе өндөрлөх дөхөж байлаа. Улаан харуудаас бол юу ч харагдахгүй байв. Пирло пассаа буруу өгөөд л, Кака Машераног аргалж барахгүй гүйгээд л, Зеедорфоос ч гэсэн олигтой тоглолт гарахгүй байв. Гаттузогийн шар жавтий тэднийг улам л хэцүү байдал уруу түлхэж байлаа. Какагийн нэг агуу хууралтан дээр үзэгчид бүгд л орилолдсон. Цаг дуусахын өмнөхөн гэтэл Какад азны момент иржээ. Түүнийг бөмбөгтэй байх үед Алонзо утгагүй алдаа хийж Миланд хаалттай цохилт ирлээ. Шийдвэр жаахан хатуудсан мэт боловч Алонзогийн илүү үйлдлийн харгай л даа. Чөлөөт цохилтын мэргэжилтэн Пирло баруун тал уруу цохитол тэр нь Инзагигийн мөрөнд оноод чиглэлээ өөрчлөөд ГООЛ. Рэйна яаж ч чадсангүй. Аюултай довтолгоон хийгээгүй, айхтар хэцүү байдалд ч ороогүй Милан ингээд аз түшсэн нэг гоолоор хожин, эхний үе дууслаа.

2-р хагаст багуудын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнгүй гарч ирлээ. Ливерпүүл барих гэж үзэх ч Миланы хэрэм шиг хамгаалалт тэднийг хөдөлгөхгүй байв. Энэ өдөр Неста ялангуяа гайхамшигтай байлаа. Рафа аргаа бараад Зенденг суулгаж Кьюиллийг орууллаа. Тэр удаан тоглоогүй, формтой эсэх нь эргэлзээтэй. Зенден ч гэсэн боломжийн байсан тул хачирхалтай л шийдэл. Энэ солилцооноос гурван минутын дараа Ливерпүүлийн ахмад тэнцүүлэх маш том боломжийг салхинд хийсгэлээ. Жеррард нэг мэдсэн гэнэтхэн л зүүн шонгийн харалдаа шахуу ганцаараа гараад ирчихэж. Баруун булан луу явуулсан ч сулавтар байсан тул Дида гар хүрч амжсан. Ахмад арваад минутын дараа үүндээ шатсан уу яасан холоос буудаж үзэв. Гэхдээ муугүй харагдаж байсан. Үүний дараахан харин Рафа шиг хүнээс гармааргүй тактикийн алдаа гарч, бүгдийг ангайлгачихлаа. Какаг хөдөлгөхгүй барьж чадаж байсан Машераног Краучаар орлуулчих нь тэр. Крауч дэндүү оройтож гарч байлаа, тэр Зендены оронд эрт гарсан бол Рафад өлзийтэй байсан болов уу. Аргентин залууг суулгадаг нь харин туйлын буруу байв. Испани эр үүнийхээ ч горыг удалгүй амсав. Нойтон хамуу нь нэгэнт арилсан Кака 82 дэх минутад Инзагид шүтмээр пасс хаячихав аа. Арга заль ихт хөгшин үнэг ч сунаад ирсэн Рэйнаг эвтэйхэн тойруулаад сулхан хаалга уруу явуулав. Өнхрөлтийн хурд нь гэхдээ улаануудын хамгаалагчдын хувьд гэрлийн хурд адил байсан ажгуу. Инзагигийн хувьд аргагүй л Аваргуудын Лигийн тоглогч юм даа. 2 цохиод л 2 гоол. Үүнээс илүү юм гэж юу байхав. Цаг дуусахаас нэг минутын өмнө булангийн цохилтыг мөргөхөөр Крауч үсэрсэн ч Аггер түрүүлж хүрэв. Тэндээс ирсэн бөмбөгийг Койт мөргөөд 2-1 болгонгуут олон хүний санаанд өмнөх финал бодогдож байсан нь лавтай. Дахиад нэг минут байдаг, нэмэлт 2 3 минут ирнэ, тэгэхээр боломжгүй зүйл биш. Милан гэхдээ алдаагаа дахин давталгүйгээр амжилттай хамгаалсаар дуусгаж чадлаа. Хашир Анчелотти ч 2 удаа сэлгээ хийн цаг идэхээ юу эс андахав ээ. Энэ ялалт бол Миланчуудын хувьд бялуу мэт амтат байлаа. Гунигт дурсамжаа таягдан хаяж чадсанаас гадна дэлхийн аваргын дараа Аваргуудын Лигийн түрүүг авч, италийн хөлбөмбөг мөхөөгүй гэдгийг батлав аа.

Домогт ахмад Мальдини 8 дэх финалынхаа 5 дэх цомоо гардахаар багтайгаа индэр лүү мацах үед хэдий уравгар царайлсан ч Ливерпүүлийн баг эгнэн жагсаж тэднийг голоороо өнгөрүүлэн хүндэтгэл үзүүллээ. Шударга спортын ариун тэмцэл гэж энэ буюу. Талбайд нэгнээ барьж идэх нь холгүй байвч ялсан нэгэндээ баяр хүргэх нь хэний ч сэтгэлийг дэнслүүлнэ. Мальдинигээс өмнө Фернандо Иерро л Аваргуудын Лиги гэдэг нэртэй болсноос хойш 2 удаа цом гардсан цорын ганц ахмад байсан. Одоо тэр ханьтай болов. Хэсгийн тоглолт дуусаад шууд нокаут шат эхэлдэг болсон гэдгийг нь авч үзэх юм бол Мальдини анхдагч нь. Түүнийг цомоо өргөх үед Итали орон даяар, тэднийг сэтгэлдээ тээн дэмжих фэнүүд бүрийн зүрхэнд баярын улаан гал ноцов оо. Дэлхийн үлдэгдэл Английн багуудын дээгүүр цахиур хагалчихдаг юм байжээ. Милан ингээд Аваргуудын Лигид 3 дэхээ түрүүлэн алдарт Реал Мадридтай зэрэгцэв ээ. Бүх түүхээр нь яривал тэд Итали улсдаа 11 дэх түрүүг авч Испанитай зэрэгцэв. Миланы баг тоглолтоос тоглолтод гайхалтай сайжирсаар аварга авсныхаа төлөө толгой бүр 200 мянган евро хүртлээ. 4 жилд ганцхан болдог дэлхийн аваргаар ч гэсэн тун цөөхөн орон л ийм дайны босго давсан шагналыг амладаг билээ. Аваргуудын Лиг, агуу тэмцээн минь ээ, би чамд хайртай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby ТӨӨГӨӨ » Fri May 16, 2008 2:50 pm

паа! энэ 21нд чинь москва бол аймар бх юм бна шд! Финалаас гадна backstreetboys тоглолт хийх юм бна! гэхдээ яг 1 өдөр гэхээр хачин л юм
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Maslo » Fri May 16, 2008 3:49 pm

mdefender wrote:паа! энэ 21нд чинь москва бол аймар бх юм бна шд! Финалаас гадна backstreetboys тоглолт хийх юм бна! гэхдээ яг 1 өдөр гэхээр хачин л юм
Football>Backstreet Boys... Xul bumbug gej yu baidgiig medku xumuus l backstreet uzex baix :mrgreen: Gexdee l tom yum bolox yum baina daa. Moscow ingej "OD" bolox gej
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby lordington » Fri May 16, 2008 8:00 pm

ulaan talbai ulaan chutgur
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby boboZ » Fri May 16, 2008 9:28 pm

Maslo wrote:
mdefender wrote:паа! энэ 21нд чинь москва бол аймар бх юм бна шд! Финалаас гадна backstreetboys тоглолт хийх юм бна! гэхдээ яг 1 өдөр гэхээр хачин л юм
Football>Backstreet Boys... Xul bumbug gej yu baidgiig medku xumuus l backstreet uzex baix :mrgreen: Gexdee l tom yum bolox yum baina daa. Moscow ingej "OD" bolox gej


лол.. би л хэрэв тэнд байсан бол наад финалаас чинь "арын гудамжны залуус"ыг илүүд үзнэ.. ядаж л сонирхолтой...
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby boboZ » Fri May 16, 2008 9:30 pm

Suugii wrote:
el payaso wrote:ер нь л надад падгүй финал юмдаа...


SBN-ээр Финалын тоглолт гаргаад Чи тайлбарлаад л хамаатай болгохгүй тэгээд манайхыг гоолодохоор ГООЛ гэж орилоод л... гэсэнээс энэ шувуунууд манайхыг балелахгүй юм байхдаа.. ихэнх фанатууд өөрийхөн багыг хожсон багыг дараагий шатанд балелаад л байдаг биздээ улаануудаас нэг нь ч тэгж дуугардаггүй ээ :mrgreen:


Өөрсдөө дэмжээд байхад явдаггүй л юм байжийж...
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby mazi » Fri May 16, 2008 11:39 pm

boboZ wrote:
Maslo wrote:
mdefender wrote:паа! энэ 21нд чинь москва бол аймар бх юм бна шд! Финалаас гадна backstreetboys тоглолт хийх юм бна! гэхдээ яг 1 өдөр гэхээр хачин л юм
Football>Backstreet Boys... Xul bumbug gej yu baidgiig medku xumuus l backstreet uzex baix :mrgreen: Gexdee l tom yum bolox yum baina daa. Moscow ingej "OD" bolox gej


лол.. би л хэрэв тэнд байсан бол наад финалаас чинь "арын гудамжны залуус"ыг илүүд үзнэ.. ядаж л сонирхолтой...


bi demjiv :mrgreen:
tegleech bsb tv geer garku
jil bolgon togloltdoo orsod hiiged bhku
harin hul CL bol
zereg uzku uy :RD
daanch hooson muruudul umdaa zailuul
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby mazi » Fri May 16, 2008 11:40 pm

tehde bsb sankt peterbourg togloh bhaa 22nd
orosd surj bga ouynuudad ataarhaj bna shv
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Ggoal » Sat May 17, 2008 4:08 am

Охидууд шиг юм ярих юмдаа .Чампионс лийгийн финалийг тэтгэвэртээ гарч байгаа хамтлагтай зүйрлээд илүүд үзээд байхдаа яахавдээ. Сая наад хэд чинь энд ирчээл явсаншдээ дэлхийг тойрч байгаа юм гэсэн :-o
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Maslo » Sat May 17, 2008 10:30 am

Yaxaw uursdiinx ni bag xojigdtson boloxoor tegjaagaa baixgui yu. Boy Band shutdeg zaluus? gexeer baliar yumaa
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby che » Sat May 17, 2008 12:00 pm

Maslo wrote:Yaxaw uursdiinx ni bag xojigdtson boloxoor tegjaagaa baixgui yu. Boy Band shutdeg zaluus? gexeer baliar yumaa

лол, эрэгтэй хүн гэхээр эрэгтэй дуучин сонсож болохгүй юу хаха алиа юм. :-o
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby spain man » Sat May 17, 2008 6:04 pm

Арай ч нэг цагт биш байлгүй дээ .. Арын гудамжны залуус гоё хамтлаг шд ... Москвад байсан бол хоёулангий нь үздэг газар ....
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Devil 7 » Sun May 18, 2008 10:54 am

Ggoal wrote:Охидууд шиг юм ярих юмдаа .Чампионс лийгийн финалийг тэтгэвэртээ гарч байгаа хамтлагтай зүйрлээд илүүд үзээд байхдаа яахавдээ. Сая наад хэд чинь энд ирчээл явсаншдээ дэлхийг тойрч байгаа юм гэсэн :-o

mongold irsiimuu
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Nobun@g@ » Sun May 18, 2008 5:21 pm

Ёо бсб бол шал гомо хамтлаг шд. Юунд нь болдогийн тэр Бобоз, спайн эд нэр.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 71 guests