rednasca wrote:уг нь Зизугийн хэлдэг үнэн л дээ....
харин яг Ливерпүүлийн жишээ дээр тэрийгээ мэдэхгүй, мэдрэхгүй яваад байна гэж тэгж албаар өнжих хэрэгтэй гэж бичсэн байх....
....баг өнжихөөс нааш....
Хаа байсан Бундэслигт ирчээ л баг муулаад сууж байдаг чи нээрээ засаршгүй "улаан-наска" вэ ккк... Энэ жилийн хувид ч яахав ингэсгээд 4төө дуусчлаа. Гэхдээ тэр та нарын хэлээд байгаа их шинэчлэлийг өнгөрсөн зун манайх хийцэн гэж бодоод байгаа тийм ч учраас ирэх улиралд аягүй өөдрөг байна л даа сэтгэл зүйн хувид.. П.Л бол дэлхийн хамгийн хүчтэй гэдэгтэй одоо хэн ч маргахгүй биз.. Тэр утгаараа энд түрүүлнэ гэдэг амаргүй тэгээд ч манай баг өнгөрсөн хэдэн жил бусад топууд шигээ "ворлд класс" тоглогч тийм ч олон байгаагүй /бараг байгаагүй юм байна/.. Харин өнгөрсөн зун Рафагийн урт удаан хугацааны "стратэги" төлөвлөгөө хэрэгжиж бид маш олон залуу шинэ сайн тоглогчтой болсон... Бас тэдний хувид энэ жил анхных нь английн хөлбөмбөгийг мэдрэх улирал болсон.. Тийм ч учраас заавал тэгж жил өнжих ямар ч хэрэг байхгүй тэгээд ч английн Ливэрпүүл шиг багийн хувид гутамшигтай юм болно..
Торрэсийн анхны улиралийн амжилтыг л хар л даа... Тэр улам л сайжрана.. За тэр ч яахав ямар ч байсан английн хамгийн алдартай багийн шинэ эрин эхэлж байна үүнийгээ удахгүй харуулна гэж найдаж байна...