Сагсан бөмбөгийн түүхэнд домог болон үлдэх тоглогчидын нэг ''Хар Мамба'' хочит Коби Брайнт ҮСБХ-ны 2007-08 оны улиралын шилдэг тоглогчийн шагналыг 29 насандаа анх удаагаа хүртлээ.
Сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхэний дунд явуулсан санал асуулганд тэрээр 1105 оноо авч тэргүүлсэн байна. Харин энэ шагналын төлөө Брайнттай ширүүн өрсөлдөнө хэмээн таамаглаж байсан Нью Орлеаны залуу тоглогч Крис Пол 889 оноо авсан бол Бостоны Кевин Гарнетт 670 оноо, Клевлендын Леброн Жеймс 438 оноог тус тус авцгаасан байна.
Кобигийн хувьд энэ улиралд дунджаар 28.3 оноо авсан бөгөөд 45.9 хувийн амжилттай довтолж, 6.3 самбар, 5.4 удаа оновчтой дамжуулалт хийж байжээ.Түүгээр зогсохгүй Лос Анжелес Лейкерс баг 57 хожилтой улиралын тоглолтыг дуусгаж баруун конференцийг тэргүүлж плейоффд тоглож байна. Энэ жилийн плейоффд тэрээр 34.4 оноог авч баг нь хожигдолгүй явж байна.
Коби өмнө нь 10 удаа бүх оддын тоглолтонд, 7 удаа ҮСБХ-ны хамгаалалтын багт, 3 удаа ҮСБХ-ны аварга цол, 2 удаа бүх оддын тоглолтын шилдэг тоглогч, 2 удаа улиралд хамгийн өндөр оноо дунджилж, 1 удаа бүх оддын тоглолтын цагираган дээрээс довтлох тэмцээний ялагчаар тус тус тодорч байжээ.