ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Apr 30, 2008 8:15 am

Image

Ювегийн улирлын дараах Азийн аялан тоглолтын хуваарь гарсан байна.

2008.05.22-нд Гонконгд South China FC-тэй

Энэ клуб Гонконгын хамгийн том нь юм байна.

2008.05.24-нд Шанхайд ФИАТ КАП-д Парма, Шинхау-тай 3 багын тоглолт

2008.05.30-нд Мелбурн Виктори клубтэй тус тус тоглох юм байна.

Ювентусын хувьд Гонконгд 2005 онд Японд хийсэн турын үеэр, Австралид 1984 онд Траппатонигийн үед тус тус тоглож байж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Apr 30, 2008 8:21 am

Image

Манайхан одоогийн Олимпико цэнгэлдэх хүрээлэндээ Делли Алпиг шинэчлэгдтэл 3 жил тоглоно. Ийм болохоор түүний суудлын тоог 3000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж, одоогийн багтаамж 27128-ийг 30000 болгох юм байна.

Image

Азийн турын нээлт
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Apr 30, 2008 8:25 am

Forza Juve wrote:Image

Манайхан одоогийн Олимпико цэнгэлдэх хүрээлэндээ Делли Алпиг шинэчлэгдтэл 3 жил тоглоно. Ийм болохоор түүний суудлын тоог 3000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж, одоогийн багтаамж 27128-ийг 30000 болгох юм байна.


3 жил ашиглахдаа эхний жилд Турин хотын захиргаанд 220 000 евро, 2 дахь жилд 235 000 евро, 3 дахь жилд 250 000 евро тус тус төлөх юм байна. Суудлын тоог нэмсэнээр үзэгчдийн суудал талбайгаас 1.1 м хүртэл ойртох юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Reebok » Wed Apr 30, 2008 11:57 am

Сүүлчийн 5:2-р хожсон тоглолт сайхан болвоо...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu May 01, 2008 8:58 pm

Image

Сери А-гийн өнгөрсөн улирлын хамгийн муу наймаа, найдвар хөсөрдүүлсэн тоглогчыг интернэтээр явуулсан санал асуулгаар тодруулжээ. Ингэхэд дараах 5 нөхөр орсон байна. Үүнд:
1. Тиаго (Ювентус) Лионоос
2. Фернандо Муслера (Лацио)
3. Хоакин Ларриви (Кальяри)
4. Диего Тристан (Ливорно) Депортивогоос
5. Альваро Рекоба (Торино) Интерээс
6. Мауро Эспозито (Рома)
7. Эмерсон (Милан) Реалаас
8. Серхио Альмирон (Ювентус) Эмполигоос
9. Роландо Бьянки (Лацио) Манчестер Ситигээс
10. Кристиано Лукарелли (Парма) Шахтёроос

Энэ үзүүлэлт Манай бүтэлгүй спорт хариуцсан захирал Секкогийн ажлыг давхар үнэлсэн хэрэг боллоо. Эндээс харвал манай Секко хамгийн бүтэлгүй захирлаар албан бусаар тодорсон гэсэн үг юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu May 01, 2008 9:15 pm

Forza Juve wrote:Image

Фламинид манайхан 5 жилийн хугацаатай жилд 4 сая еврогийн гэрээ санал болгосон гэнэ.
Бавари ч түүнийг авах гэж санал тавьсан ч гэх шиг...Аягүй бол Фламини баахан гаруудыг хошгируулж байгаад цалингаа нэмээд Арсеналдаа үлдэх байх даа. Тэртэй тэргүй Арсеналд Фламиниг орлуулах тоглогч байхгүй.


Фламиниг багадаа Ювегийн фэн, манай домог Платинитай адилхан итали овогтой манайд ирнэ гэж хөөрөөд байсан. Гэтэл тэрээр Милантай 4 жилийн хугацаанд 4 сая еврогийн гэрээ хийж байгаа гэсэн шуугиан гарсан байна. Мөн дээрээс нь Гаттузог авах гэж Бавари, Реалаас санал ирж байгаа бөгөөд мань хүн мөнгө биш, шинэ зүйл хайж өөр багт шилжих сонирхолтой гэсэн яриа гаржээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu May 01, 2008 9:17 pm

Forza Juve wrote:Image

Недведийг дараа жил багтаа үлдэнэ гэдэгт итгэж байгаагаа Раньери хэлжээ. Мөн Чехүүд энэ Евро 2008-д Недведийг багтаа буцааж авчирахаар компанит ажил явуулж байна.


Недвед шигшээ багтаа буцах талаар ирэх 7 хоногт шийднэ гэжээ. Тэрээр уг нь 2006 онд зодог тайлсан билээ. Дараа жил Ювед үлдэх байж, мөн ахмад тоглогч байж зун амрахгүй байх дэмий л байх.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri May 02, 2008 8:31 pm

Франц Футболл 2007 онд хамгийн их орлого олсон тоглогчид болон дасгалжуулагч нарыг тодрууллаа. Үүнд:

1. Дэвид Бэкхэм («Лос-Анжелес Галакси»; Англи) 31,0
2. Роналдиньо («Барселона»; Бразил) 24,1
3. Лионел Месси («Барселона»; Аргентина) 23,0
4. Криштиану Роналду («МЮ»; Португал) 19,5
5. Тьерри Анри («Барселона»; Франц) 16,8
6. Жон Терри («Челси»; Англи) 13,9
7. Михаэль Баллак («Челси»; Герман) 13,8
8. Роналдо («Милан»; Бразил) 13,4
9. Кака («Милан»; Бразил) 12,9
10. Стивен Жеррард («Ливерпуль»; Англи) 11,8
11-12. Андрей Шевченко («Челси»; Украин) 11,5
11-12. Уэйн Руни («МЮ»; Англи) 11,5
13. Майкл Оуэн («Ньюкасл»; Англи) 11,1
14. Алессандро Дель Пьеро («Ювентус»; Итали) 11,0
15-16. Фабио Каннаваро («Реал»; Итали) 10,8
15-16. Дидьер Дрогба («Челси»; Кот-д’Ивуар) 10,8
17. Фрэнк Лэмпард («Челси»; Англи) 10,7
18. Франческо Тотти («Рома»; Итали) 9,8
19. Икер Касильяс («Реал»; Испани) 8,8
20. Лука Тони («Бавария»; Итали) 8,4

1. Жозе Моринью (экс-«Челси»; Португал) 29,0
2. Фабио Капелло (Английн шигшээ; Итал) 14,2
3. Алекс Фергюссон («МЮ»; Шотланд) 7,4
4. Хуанде Рамос («Тоттенхэм»; Испани) 7,3
5. Свен-Ёран Эрикссон («Манчестер Сити»; Швец) 7,1
6. Арсен Венгер («Арсенал»; Франц) 6,4
7. Мартин Йол (экс-«Тоттенхэм»; Голланд) 5,8
8. Висенте Дель Боске (экс-«Бешикташ»; Испани) 5,2
9. Роберто Манчини («Интер»; Итали) 5,0
10. Франк Райкаард («Барселона»; Голланди) 4,8

Манайхаас ахлагч Дель Пьеро орсон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun May 04, 2008 10:46 pm

Image

Манай Алмирон Палермог голжээ. Бүр намайг дараа жил АЛ-т орох баг сонирхож байгаа гэж пээдийжээ. Болж...Палермо манай **н** Секкогийн наймааны ухаангүйг ашиглаж Миккули, Балзаретти нарыг маш хямд авсан. Одоо дахиад энэ аргаа Алмирон дээр хэрэглэх гэж байна. Урд нь дээр дурьдсан 2-ыг зарахад дараа жилийн Барзагли, Амаури нарыг авах наймаандаа ярьж тохирсон, давуу тал олох зүйл хийсэн гэж бодсон байхгүй шүү.

Нөгөө Палермо нь мөнгө хараад Амаури ч тэр хооронд мангартсан Ювед 6 сар, Миланд 6 сар ээлжилж тоглох юмсан ч гэх шиг

Мөн Милан манай сонирхсон тоглогчдыг сонирхоод яршиг удаад байх юм...Скаутууд нь олигтой ажилладаггүй юм байх даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun May 04, 2008 10:49 pm

Image

Ирэх улиралд олон фронтод үзэх тул Раньери 2 дахь хаалгачаа сайн хаалгачыг авья гээд байсан. Энэ нь Миддлсборогийн Щварцер болж таарах шиг боллоо. Энэ зун гэрээ нь дуусч байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun May 04, 2008 10:55 pm

Image

Диего, Ван дер Ваарт гээд байсан худлаа болж байх шиг байна. Хэтэрхий үнэтэй...Шинэ бодлогоор манайхан үнэтэй тоглогч авахгүй шиг байна. Ван дер Ваартын хувьд Барселона явахаар тодорхой болсон гэсэн шуум гарч. Уг нь Райкаард явах юм чинь шинэ дасгалжуулагч иртэл ийм юи болмооргүй юм.

Энэ удаа Португийн төвийн хагас хамгаалагч Лучо Гонзалесийг авахаар хөөцөлдөж эхлэх шиг боллоо. Атлетико Мадрид, бас нөгөө Барселона байна гэнэ. Үнэ 25 сая евро гэнэ. Нэг л худлаа сонсогдчихлоо.

Уг нь бол талбайн төвд бүтээлч тоглогч л доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun May 04, 2008 11:00 pm

Сиенагийн талбайд очоод хусуулчихлаа. Нөгөө сайн форм хаачив аа...АЛ-т эрхээ аваад сэтгэл амарчихвуу. Уг нь Раньери шууд орох эрхээ авах буюу Ромаг гүйцнэ гээд байсан юм. Рома Сампдориг хучихлаа. 8 онооны зөрүү буюу 2-т орох ямар ч найдваргүй боллоо.

Ингээд Азийн тур болтол багын хувьд амраад, нөөцүүдийг гараанд гаргах л үлдлээ дээ.

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun May 04, 2008 11:05 pm

Image

Манай Раньери хуучин баг Челси нь АЛ-т үлдсэнд баяртай байна. Абрам Грант энэ ялалтын гавьяаг авах эрхтэй гэсэн байна. Хэрвээ Грант АЛ-т түрүүлбэл тэрээр Челсид үлдэх байх гэсэн юм ярьж. гэхдээ Абрамовичийн ааш аяг их хэцүү гэсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun May 04, 2008 11:09 pm

Image

Манай Иакунтаг Наполи сонирхжээ. Наполигийнхон манай сэлгээнүүдийг аваад амташчихжээ. Одоо Залаейта, Блази нарыг авсан бол Иакунтагаас гадна Жиовинко, Маркизио, Палладино нар сонирхож байгаа тоглогчдын тоонд оржээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby enzo » Mon May 05, 2008 3:21 pm

хэх манайх ингээд тайвширцнуу яасан.. ойрдоо хичээл ихтэй юун нэт нтр л байна.. зун нэг олигтой нүдээ олсон наймаанууд хийгээсэй дээ.. :)
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС

Postby ..::Affictor::.. » Tue May 06, 2008 12:33 am

2 ЮВЕ ямар шигшээ дэмжэг юм
итали бол энэ жил ханьтай л юм байна
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ЮВЕНТУС

Postby enzo » Tue May 06, 2008 7:50 pm

Мэдээж Италиа л дэмжинэ дээ.. :italy
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС

Postby enzo » Tue May 06, 2008 7:55 pm

Раниери дараа улирал ЧЛ-д тоглох учраас бүрэлдэхүүнээ улам сайжруулж чанаржуулах хэрэгтэй гэж.. Амаури нтр бол авах хүмүүсийн эхлэл гэжэ.. Энэ бүрэлдэхүүнээрээ топ багуудтай үзнэ гэдэг бол үлгэр.. одоо ядаж нэг төв, баруун ар, найруулагч, вингэр авах л хэрэгтэй мөнгөндээр бол нарийлах хэрэггүй шд..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС

Postby enzo » Tue May 06, 2008 8:01 pm

Нэдвэд гэрээгээ сунгаагүй л байна.. мань хүнийг ФС.Токио болон Юбило Ивата зэрэг багууд сонирхоод байгаа юм байна.. дараа улирал ЧЛ-д Нэдвэдийн туршлага хэрэг болно доо.. Нэдвэдийг орлох залуу хүн гэж яриад байдаг Нэдвэд л бол нэдвэд шд.. Тэтгэвэртэй гарах болоогүй л байгаа манай хүн дахиад 2 жил сэлгээ нтр болоод тогловол багт хэрэгтэй..
Image
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed May 07, 2008 7:56 am

Image

Лэмпард, Фламини бүтэлгүй болсоны дараа шар хэвлэлүүд Шави Алонсо бол манай багын бай болсон гэж шуугиад байна.

Дээр нь бас Баваригаас Швайнштайгер, Саньол нарыг холбоод байгаа. Бас л румор байх гэдэгт маш итгэлтэй байна. Саньолын хувьд 2006 оны хэрэг явдлаас өмнөхөн манайтай холбогдож байгаад Баваридаа үлдэхээр болсон. Саньол одоо Каны дараа Баваригийн багын ахлагч болох байх..
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed May 07, 2008 11:13 pm

Image

Раньери хичнээн хичээсэн ч Буффон сүүлийн 2 тоглолт буюу Катания, Сампдори 2-ын эсрэг талбайд гарахгүй, Беларди орлохоор боллоо. Манай хүнийг улирлын турш зовоосон нурууны өвчин нь жагсаалаас гаргажээ. Энэ улиралд Буффон нурууны өвчнөөс болж 3 тоглолт өнжсөн, мөн форм сайнгүй байгаа билээ. Буффондоо Евро 2008 тэмцээнд нурууны өвчнөө илааршуулаад, жинхэнэ формдоо орохыг хүсье.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed May 07, 2008 11:17 pm

Image

50 жилийн өмнө буюу 1958.05.04-ны өдөр Ювентус анхныхаа алтан од буюу 10 дахь удаагаа түрүүлж байжээ. Алтан од буюу 5 хошууг 10 түрүүлэхэд өгдөг бөгөөд Юве маань Италийн анхны нэг таван хошуу авсан баг болсон байна. Одоо ч гэсэн Ювентус Италийн 2 таван хошуутай ганц баг билээ. Тухайн үед багын Ерөнхийлөгчөөр домог Умберто Аньелли ажиллаж байжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed May 07, 2008 11:25 pm

Image

Манай Ночериног Палермо сонирхож байна. Энэ улиралд нээлт болсон, Тиагог сэлгээнд суулгасан залуу улирлын эхэнд овоо тоглож байсан. Жаахан гэм нь залуу хүн тул төвд тоглож байхдаа алдаа их гаргадаг, шар хуудас их авдаг юм. Үүнийг нь манай Раньери анхаарч Сиссиког авснаар Носерино сэлгээнд суух болсон. Юве ч сүүлийн хагаст дэмий тэнцээ хийхгүй нэлээд амжилттай тоглосон юм. Одоо ерөнхийдөө төвд дахин нэг ворлд класс хайж байгаа болохоор Носериногийн хувьд байдал хэцүүдсэн бололтой.

Дээр нь Палермо манай Эмполид гайгүй байгаа Жиовинког сонирхоод байна. Носерино, Жиовинко 2-ыг Амауригийн наймаанд оруулах санаатай байна. Амауригийн шилжих магадлал 98%-тай болсон дуулдана.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby orangeman » Thu May 08, 2008 12:40 am

Надад лав урд гэх байхаар ардаа л сайн хамгаалагч авах хэрэгтэй шиг санагдаад байгаашд....
Чилиенитэй хамтрах хамтрагчыг нь...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri May 09, 2008 7:28 pm

Image

Донадони Евро 2008-д оролцох 23 тоглогчийн нэрсийг бэлдчихсэн. 5.20-д зарлана гэнэ. Энэ мэдээллийг Курьер Делла Спорт олсон юм байх...

Хаалгач: Жанлуижи Буффон, Марко Амелия, Франческо Тольдо;
Хамгаалагчид: Кристиан Пануччи, Массимо Оддо, Фабио Каннаваро, Марко Матерацци, Андреа Барцальи, Жоржио Кьеллини, Жанлука Замбротта, Фабио Гроссо;
Хагас хамгаалагчид: Геннаро Гаттузо, Андреа Пирло, Массимо Амброзини; Даниеле Де Росси, Симоне Перротта, Альберто Аквилани, Мауро Каморанези;
Довтлогчид: Алессандро Дель Пьеро, Марко Борриелло, Антонио Ди Натале, Фабио Квальярелла, Лука Тони
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 28 guests
cron