tsoko wrote:tamir_b wrote:tsoko wrote:Энэ Алонсо нээрээ ямар муу байваа ёстой хог бналээ шүү. Алдах болгонд нь ямар их уур хүрж байваа. Буучид-н тасалсан бөмбөгний бараг 70-80% нь алонсо-с тасалж бх шиг бсан
Харин тиймээ. Гэхдээ цаадах чинь удаан гэмтэлтэй байсан. 100% формондоо арай ороогүй байна. Удахгүй формондоо орчих байхаа.
Бэртэлээсээ ирээд уул нь удаж бна шд. Мань хүн нэг л болж өгөхгүй л бгамда. Энэ янзаараа бгад бвал цэнхэрүүдийн эсрэг Лукас хүүг гаргавал дээр болвуу. Машэ-тай дажгүй хосолчихдог шд
За Лукасыг гаргаад дэмий болов уу. Ер нь бол Алонсо л хамаагүй дээр. Лукас хүүгийн хувьд жаахан сонин байдгиймаа. 16 дотор сандарч байхад зүгээр цөлчих юман дээр нухаж, дамжуулж байгаад таслуулчаад байдаг юм. Сүүлд Арсеналтай хийсэн Примэр лигийн тоглолтон дээр хичнээн удаа ч алдав. Ер нь тоглолты нь ажиглаарай. Алонсо гуай хамаагүй илүү шүү. Машэ, Алонсо хоёр дунд гарсан байхад тийм ч амархан нэвтрүүлэхгүй.
Рафагийн 4-5-1 гэсэн тактик бол боломжийн тактик байгаам. Дунд Машэ, Алонсо, Жирард, Кюйт, за нэг нь хэн ч байдгийн. Бабэл гараад байгаа, гэхдээ Бабэл гараанд гарахаасаа илүү сэлгээнээс арай илүү тоглодог гэдэг нь харагдаад байгаа.