FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Wed Apr 30, 2008 11:20 am

Юу гэж ч хэлхэв... Үнэхээр урам хугарч байна. Урам хугарна гэдэг ч тийм ч сонин үг биш болчихоод байгаа л даа... Гэхдээ л тоглолтын өмнө форэвэр-тай ярьж байхад нэг л хожчих юм шиг санагдаад байсан юм... Гэхдээ одоо яая гэхэв, манай хэд ч урамыг дээд цэгт нь болтол өргөж байгаад л яг дундуур нь хуга шаадаг мэргэжилтнүүд болоод байх болтой юм сүүлийн 2 жил...

Тоглолтын хувьд ч хараасаар байгаад л таарлаа... Скоулз гоё гоол хийсэн. Замбротта бэлэглэчих шиг л болсон. Гэхдээ Замбротта тэмцсээн... Роналдог л лав гаргаагүй. Мэссигийн өмнөөс л их харамслаа... Тэгж сайн тоглоод, гоё гоё пасс, ран хийж байхад дэмжээд өгөх олигтой багийн анд байхгүй... Ер нь олон юм нуршихгүй ээ, та нар бүгдийг нь бичиж.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby meesh » Wed Apr 30, 2008 11:21 am

Месси гайхамшиг :-D
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby zizu » Wed Apr 30, 2008 11:28 am

Танайхан гэхдээ 2 тоглолтонд сайн л тоглолоошд...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby BuG » Wed Apr 30, 2008 11:34 am

Райкаард өнөөх л улиг болсон 4-3-3 :smile: Асуудал дасгалжуулагчид байгаан биш үү. Дээрээс нь Этү... сэтгэл нь эргэсэн хүн шиг л байхын... Дүр эсгээл. Ганц сайн финишэр байсан бол Месси урд нь май гээл гаргаад өгөхөөр байсан... Месси-ийн өмнөөс харамслаа... Гэхдээ нас нь залуу юм зай ч байна лай ч байна доо.. их юм үзэх биз :eek:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Gankhuu » Wed Apr 30, 2008 11:37 am

Замбротта талбайн төврүү харанхуй пасс хаясан нь гоол болсон. Янз нь хүмүүс шатаж үхэж байсан бололтой хэнийг нь ч анзаараагүй хэхэ.

Өчигдөр Барса-г дэмжлээ хэрэг алга аа.

Хэдий сайн пасслаад яах юм бэ цохихгүй юм бол. Милито бол тун эвгүй л байна лээ баг алвал алчих гээд л.
Хаалга руу Деко хоёр Месси нэг Анри нэг Түрэ нэг өөр хүн цохисон уу.
Хаалгаруу цохихын тулд таван метрийн шугам хүрэх ёстой юм уу. Пасслаад л байхын пасслаад л байхын. МанЮ-гаас бараг хоёр дахин их пасс хийсэн байхаа. Пассалсанаар хождог бол яахав дээ. Ямар ч хэрэггүй баахан пасс.

Хожигдож байгаагаа 89 минутад л мэдсэн үү яасан. Тэгчээд л цаг дуусаж байхад чинь хамгаалагч нар нь хоорондоо пасслаад байхын.

МанЮ бол мяа байсан шд.

Месси үнэхээр сайн байсан ч гэсэн ганцаараа арай их зүтгэх юм аа.

Иниеста, Это, Абидал гурав талбай дээр байв уу.

Ерөнхийдөө САФ-ийн тактик, хүссэнээр нь л болчих шиг боллоо доо.
Last edited by Gankhuu on Wed Apr 30, 2008 11:43 am, edited 1 time in total.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby TJ » Wed Apr 30, 2008 11:37 am

Бас нэг зүйл... :mrgreen:
Манайд хурдан сөрөг довтолгоо гэсэн зүйлийг "хориглоод" хаячихсан юм уу хаашаа юм... Минийхээр Дэко үүний гол буруутан... Нэг л их шаналсан царайтай хүн бөмбөг аваад л худлаа нухна, тэгснээ өнхрөөд л унах юм... Хурд энэ тэр бол түй гээд харуулчих юм ч алга... Дэког суулгаад Иниэстаг хойшоо татаад Анри орж ирэх байсан юм... Тэгвэл контр хийх арай илүү боломж гарах байх... Ядаж байхад Мэсси хуураад орохоор зэрэгцээд олигтой байрлал эзлээд дамжуулалт авах, ядаж нэг хамгаалагч өөртөө татчих хүн олдохгүйм... 2, 3-раа Мэссиг бүчиж аваад л бөмбөг тасалчихна, эсвэл дамжуулалтаа хүлээж авч чадахгүй алдчихна...
Эцэст нь Сар тийм сайхан бэлэг өгч байхад Это минь дээ даанч ч яав даа... 8+) Бодогдоод болохгүйм...
TJ
 

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Адмирал » Wed Apr 30, 2008 11:43 am

Image
Ene 2iig ehnees ni togluulsan bol ch. Ali ali ni Angliin tom baguudiin zurhend shar us huruulj yawsan garuuddaa.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Mr S » Wed Apr 30, 2008 11:47 am

тэртээ тэргуй тоглолт болохгуй бхад........
Анри, эйдур-г арай эрт оруулсан бол гэж бодох юм.............
Анри-н морголт уул нь гоё бсан......... даан ч Сар дээр оччихсон............
Сар их сандарч бх шиг.......... эхний уед л лав эвгуй эвгуй алдаа 2,3-г гаргаж бна лээ.........
Дэку-н эхний цохилт уул нь лайтай бсан........ даанч хаалга давчихсан..........

ЭтоО Сар-с ойсон бомбогийг шууд л цохихгуй....... тойрч гарах гээд л.........
Райкаард ч зорууд дээр нь эрсдэлд дургуй юм доо..........

нээрээ л Ронни бсан бол гэж бодогдсон........ формгуй ч гэсэн.......... хамгаалагчдыг оор дээрээ татаад л........... талбай харалт энэ тэр нь бол лайтай ш дээ............

заза онгорсон......... одоо эвтэйхэн бж бгаад лиги дуусгаад Райкаард явсан нь дээр дээ...... энэ хунээс юм хулээгээд хэрэггуй юм бна............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Wed Apr 30, 2008 11:51 am

Ронние байсан бол гэхийн... Ронние байхгүй байгаа нь өөрийнх нь буруу биз дээ? өөрөө л багийнхаа төлөө олигтой бэлтгэлээ хийчихгүй байгаам биш үү?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Mr S » Wed Apr 30, 2008 11:53 am

хэхэ
санаж болохгуй юу..........
хуний амьдралд юу ч тохиолдоно ш дээ........ алдар нэр энэ тэр дагаад..........
мэдээж тууний буруу........ гэхдээ бага ч гэсэн туунийг ойлгох хэрэгтэй......... хун л болсон хойно..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Wed Apr 30, 2008 11:54 am

Роннийг бүх л Барсагийн фэнүүд үгүйлж байгаа байх гэж бодож байна. Хичнээн онцгүй болсон ч гэсэн энэ баг үнэндээ Роналдиньог тойруулж бүрдсэн баг байсан гэдэг нь улам бүр л тод харагдаад байна... Хамгийн хошин нь энэ улиралд манайхны хамгийн сайн тоглосон Сэлтикийн паркт хийсэн тоглолтонд Ронний гайхалтай тоглосон... Даана ч блаүграна өмсгөлтэй дахиж бараг харахгүй юм шиг байна. Тэгсэн нь ч хэн хэндээ дээр биз...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Gankhuu » Wed Apr 30, 2008 12:00 pm

Месси байна Ронние хэрэггүй гэж байсан хүмүүс одоо амаа барьж байх шиг байна даа.

Месси Ронние шиг болох хаа ч байсан юм бэ.

Шилдэгүүд бол шилдэг л байдаг. Хэдий 90 минут чимээгүй байсан ч багаа аврахдаа л авардаг.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby TJ » Wed Apr 30, 2008 12:01 pm

Угаасаа манайх стандарт цохих бүрт л түүнийг үгүйлдэг шд... Эхний тоглолтод лав Ронни байсан бол тэр олон хаалттай хаалтгүй цохилтоос ядаж нэг гоол орох л байсан... Одоо манай цохилтуудыг хар л даа чааваас...
Энэ зун ч их юм болно байх даа...
TJ
 

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Wed Apr 30, 2008 12:09 pm

Манай улирал ерөнхийдөө өнгөрлөө... Дасгалжуулагчаа солих асуудал одоо жинхнээсээ яригдах цаг болжээ нөхдөө... Бид энд яриад өөрчилхихөж чадахгүй ч, хүмүүс ямар ямар бодолтой явааг сонсоё.

Санал асуулгад нэммээр байгаа хүн байвал хэлээрэй.

Одоогоор гол цуурхал гарсан хэдийг л оруулаад байна. Бас Лорэн Блан, Валвэрдэ, Пэллэгрини, Липпи энэ тэр гэсэн шум бага зэрэг гарсан.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby zizu » Wed Apr 30, 2008 12:09 pm

Gankhuu wrote:Месси байна Ронние хэрэггүй гэж байсан хүмүүс одоо амаа барьж байх шиг байна даа.

Месси Ронние шиг болох хаа ч байсан юм бэ.

Шилдэгүүд бол шилдэг л байдаг. Хэдий 90 минут чимээгүй байсан ч багаа аврахдаа л авардаг.

Үнэн, үнэн шилдэгүүд бол шилдэгүүд л бдаг....Барса яагаад олон пасслад бна... Яаха мэдхээ болихоороо л Роннид пассладаг бсан. Тэр хүн нь бхгүй болхоор тэгээд л таг...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Адмирал » Wed Apr 30, 2008 12:10 pm

Barcik wrote:Роннийг бүх л Барсагийн фэнүүд үгүйлж байгаа байх гэж бодож байна. Хичнээн онцгүй болсон ч гэсэн энэ баг үнэндээ Роналдиньог тойруулж бүрдсэн баг байсан гэдэг нь улам бүр л тод харагдаад байна... Хамгийн хошин нь энэ улиралд манайхны хамгийн сайн тоглосон Сэлтикийн паркт хийсэн тоглолтонд Ронний гайхалтай тоглосон... Даана ч блаүграна өмсгөлтэй дахиж бараг харахгүй юм шиг байна. Тэгсэн нь ч хэн хэндээ дээр биз...

Нээрээ манайхтай тоглодог бүрэлдэхүүн бол тас байсийшд. Онри Рони... гээл..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Lucifer » Wed Apr 30, 2008 12:19 pm

Роннид дахин боломж олгох хэрэгтэй. Хоёрын хооронд 20 саяар Ронниг зараад яах юм бэ. Тэр мөнгөөр нь өөр класс авч чадахгүй. Дээр нь зах зээл дээр тийм класс ч байхгүй.

Барсагийн удирдлага яаралтай Роннитой учираа олоод цаашдын хамтын ажиллагаагаа бодоод ирэх улиралаас яаж тоглохоо бодсон дээр.

Этоо бол үнэн муу байна лээ. Ямар ч ялан дийлэхийн хүслэн байхгүй. Бие ч дайчлахгүй яг Челсигийн Дрогба шиг. Бие нь Бриджид байгаа мөртлөө сэтгэл санаа нь аль хэдийн Италид явж байгаа юм шиг. Этоог явуулсан нь дээр. Өөрөө ч хагас шигшээгийн өмнө энэ улиралыг цомгүй үдвэл багаа солино гэж байсан.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Wed Apr 30, 2008 12:21 pm

Пеллигрини суудлаасаа хөндийрөхгүй байхаа... ийм гоёо багаа удирдаж байж... одоо лав биш... СЛ орчихсон болохоор тоглоно гэж үзэх байх... ууг нь мундаг дасгалжуулагч... гэхдээ бас одуудтай нэг их харьцаж байгаагүй болохоор хэцүү байж магадгүйм... Вельвердег манайх бас сонирхоод байсан... гэхдээ тийм ч супер санагдадгүй... Бланийг сайн мэдэхгүйм даа... энэ Лаудрупп чинь харин дажгүйм бишүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Wed Apr 30, 2008 12:23 pm

Ронниед бол хангалттай л боломж олгосон... өөр класс авч чадахгүй гэж одоогоор бол Барсад нэг их класс дутагдаад байгаа юм алга... зүгээр нэг тийм махруу дайчин хагас... сайн финишер нэмээд 4-3-3 аасаа салахад л асуудалгүй болно гэж бодоод байгаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby TJ » Wed Apr 30, 2008 12:28 pm

moses wrote:Роннид дахин боломж олгох хэрэгтэй. Хоёрын хооронд 20 саяар Ронниг зараад яах юм бэ. Тэр мөнгөөр нь өөр класс авч чадахгүй. Дээр нь зах зээл дээр тийм класс ч байхгүй.

Барсагийн удирдлага яаралтай Роннитой учираа олоод цаашдын хамтын ажиллагаагаа бодоод ирэх улиралаас яаж тоглохоо бодсон дээр.

Этоо бол үнэн муу байна лээ. Ямар ч ялан дийлэхийн хүслэн байхгүй. Бие ч дайчлахгүй яг Челсигийн Дрогба шиг. Бие нь Бриджид байгаа мөртлөө сэтгэл санаа нь аль хэдийн Италид явж байгаа юм шиг. Этоог явуулсан нь дээр. Өөрөө ч хагас шигшээгийн өмнө энэ улиралыг цомгүй үдвэл багаа солино гэж байсан.


Роннигийн хувьд санал нэг байна... ФР-тай муудалцсан юм бол цаадах нь явбал мань эр үлдэх ч юм билүү, ямар ч байсан ийм хямд үнээр угаасаа явуулахгүй байх...
Это МАНЮ-н эсрэг үнэндээ өөрийгөө дайчилсангүй, ёстой л дүр эсгэсэн... Хогийн толгой, сонирхолгүй байгаа бол явуулах хэрэгтэй... Техник сайтай, хурдтай, хүчтэй, хамгийн гол нь зүтгэлтэй финишэр хэрэгтэй... Кун гэх мэт... Анри шиг нас нь явж байгаа гар бол дахиж аваад хэрэггүй байх...
TJ
 

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Mr S » Wed Apr 30, 2008 2:04 pm

ЭтоО-г гайхаад бхийм..........
супер алтан жаал яацийн буу мэд...... ёстой л толгойд оор баг бгаад бгаа болтой................
явуулаад оронд нь залуухан финиш сайтай довтлогч авах хэрэгтэй дээ.........

Ронни явах тухайд бол би улдээсэй гэж боддог...... даан ч нэгэнт ийм нохцол бдал ууссэн уед....... мань эр оор чалэнж хайж бж магад........ гэхдээ ямар ч шийдвэр гаргасан хундэтгэнэ ээ........ тэрээр БАРСА-г босгосон хун............

коуч-н хувьд Лаудруп зугээр бол уу......... БАРСА-тай холбоотой болохоор нэг л дотно санагдаж бна......... дасгалжуулагчийн хувьд ч тэрээр Гэтафэг тун сайн коучлаж бгаа.......... одуудтай харьцах тухайд оороо од бсан юм чинь асуудалгуй бол уу..........
гол нь туунийхээр баг бурдуулж чадуул дараа жил ч...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby TJ » Wed Apr 30, 2008 2:18 pm

Date 35 Sun 04 May 19:00 FC Barcelona - Valencia CF
Date 36 Wed 07 May --:-- Real Madrid - FC Barcelona
Date 37 Sun 11 May --:-- FC Barcelona - RCD Mallorca
Date 38 Sun 18 May --:-- R. Murcia - FC Barcelona

Бидний хувьд хэдийгээр тайтл, СЛ хамаагүй болсон ч "зайлшгүй" хийх шаардлагатай 4 тоглолт үлджээ... :mrgreen:

Эхний 2, ялангуяа тэр айлын талбай дээрхид гялгар тоглолт, гялалзсан үр дүн үзүүлж энэ улирлын бүх азгүйтэл, бүтэлгүйтэл, урам хугаралт, ер бидний сэтгэлд үлдсэн бараан бүхнийг цайруулах болтугай... :beer :mrgreen:
TJ
 

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Mr S » Wed Apr 30, 2008 2:37 pm

Бэрбатов-г ЭтоО-р солих хувилбар Рамос гаргажээ.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Wed Apr 30, 2008 2:47 pm

Ронниег бол үгүйлсээн...
талбайн зүүнээс Мессирүү ямар гоё гоё пасс хаядаг билээ тэр нь үгүйлэгдэж байна лээ...
Ер нь Франкын босгосон баг түүнчлээд энэ 4-3-3 гэдэг формат ганц хан Ронние дээр суурилсан гэдэг нь энэ гиант багуудын өөдөөс тоглосон тоглолтонд улам их мэдрэгдэх юм....
Ронниег явуул гэж энэ форумд байдаг дийлэнх фанат хэлдэггүй л байсан над мэтээс авахуулаад шүүмжлэлд өртсөн үед нь байнга л өмгөөлдөг...

Скоулзд өгдөг пассыг чинь Замбротта өгсөн Дайвераас тун гоё салгаж авчаад төврүү хэнлүү ч хаяж байгаам бүү мэд шууд л төврүү явуулсаныг нь хөгшин чоно сайн ашигласан...

Миний л хувьд энэ скаудаа хадгалаад Франкыг л явуулах хэрэгтэй түүний зөрүүд зан л Барсаг одоогын түвшинд хүргээд байна. Ноднингоос л түүний тактикын эсрэг багууд тоглоод сурсан байхад энэ жил гандан буурахгүй л нөгөөхөөрөө л үзээд байхын зүгээр л Франкыг явуулахад л энэ баг аяндаа зөв голдиролдоо ороод ирэх байх...

Этүүг бас хамаагүй явуул гэж ярь болохгүй юм шигээ Этүү бол өнөөгын Барсад тохирсон хамгийн төгс довтлогч л гэж би хувьдаа үнэлдэг ...
Фенер гээд румор гараад байсан арай нууц гэрээ мэрээ хийчихсэн юм биш байгаа даа...
Зун Анри гэж улайрч байхаар Круффын санал болгосоноор Хунтелаарыг л авдаг байсын
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby spain man » Wed Apr 30, 2008 3:17 pm

Сайхан хусууллаа...Европын сүүлийн төлөөллийг нуран унахад харамсч л байлаа ... Ман Ю г уул нь дэмждэг хэрнээ шүү ккк .... Гэхдээ танайхыг хоосон хоцорч байгаа гэхээр сайхан бна өө.... :mrgreen: Уул нь боломжийн хэмжээнд тоглосон ...Райкаардад нээх буруу өгөөд хэрэггүй ээ.... Угаасаа танай скауд 4-3-3 т хамгийн тохирсон шд ... Дэку Хави Яаяа Айнеста гсн төвийн мидүүд .. Тэгээд ронни мэсси гсн туслах форвард .. энэ хэдийг өөр яаж тоглуулах билээ дээ ... Гудиг анхнаасаа гаргасан бол гэж хүмүүс их ярихийн хэхэх .. Гудиг би лав Айнеста, Хави нтэрээс илүү тоглоно гэж бодохгүй л байна... Хоёр жил харагдаж гийгүүлээгүй хүнийг ийм тоглолтонд гол хөзөр болж чадна гэдэгт би лав итгэхгүй ... Харин Это гийн оронд Анри байсан бол байдал магадгүй өөр байсан байх ... Лав л это шиг урд бөмбөг хүлээгээд Вэсд дарлуулахгүй бөмбөг авч өөрөө боломж гаргах байсан даа... Би ронниг үгүйлж байхад куле нар аргагүй биз дээ кккк ... Одоо улирал дуусаад Райкаард бая бая байлгүй дээ ... Зун юу болохыг харж л байя...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron