Интер Милан 2007/2008: Nerazzurri

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ түүхэн жилдээ тэд хир амжилт гаргах бол?

Scudetti-г 16 дахиа авна.
20
29%
Аваргуудын Лиг ч юмуу.
4
6%
Ганц цомоо (Coppa Italia) л авна.
9
13%
Бүгдийг юмуу ядаж 2-г нь авна.
7
10%
Юу ч үгүй үлдэнэ.
29
42%
 
Total votes : 69

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Амараа7 » Tue Apr 08, 2008 5:36 pm

Интер баахан наймаа ярьж бгаал Реалаас явж бгаа гарыг шаачдаг шд энэ зун Савиола л Интер болох биздээ
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby enkuna » Mon Apr 14, 2008 12:46 pm

Марио Балотелли гэж залуу сайн байна аа сүүлийн 2 тоглолтонд гараанд гарч гоолдоод л ингээд хүчтэй өрсөлдөгч Фиорентинаг буулгаж авч 4 оноогоо хадгалжээ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Tue Apr 15, 2008 3:10 am

өнгөрсөн 7 хоногт германы алдарт тоглогч, манай тоглогч байсан лотар маттеус дасгалжуулагчийн курсын журмаар ирээд байна. дадлага хийж байгаа юм байна
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Tue Apr 15, 2008 3:13 am

33 дахь тойрогт манайхан виолаг хүлээн авч сайхан хожлоо. бяцхан фэн клаудиогийн дурсгалыг хүндэтгэж, түүний эцэг эхэд багаа төлөөлж ахлагч занетти түүний эцэг эхэд цэцэг өгсөн байна.
манчиогийн хэлж байснаар өнгөрсөн тоглолтоо илүү сайжирсан гэснийг нь энэ тоглолтоос харж болохооор байлаа. бүтэн тоглолтын туршид манайхан илүүрхэж сайхан тоглолоо. фрэй асуудалтай байсан ч шүдээ зуусаар тоглолтоо дуусгалаа. хариуцлагатай чухал тоглолтонд түүнийг өнжүүлэхийг пранделли хүсээгүй байх, өөрөө ч хүсээгүй байх. тэр үнэхээр сайн байлаа. тэгж тоглоогүй бол гоолын тоо бүр холдох байсан. майкон, занетти 2 баруун жигүүрт зугаалах шиг л болох юм. бурдиссо сайн байлаа. эхний гоолын дамжуулалтыг франц капитан үнэхээр мэрийлттэй, зүтгэлтэй сайхан гаргаж өглөө. унасан хойноо ч дамжуулалт өгч багтаа том тус хүргэлээ. крузын гоё дамжуулалтаар супермарио сайхан сугран гарч гоолдлоо. энэ жаал 2 тоглолтонд дараалж гоол хийлээ. хэдий багийн бусад довтлогч нар асуудалтай байгаа ч түүнийг гараанд гарахад гайхаад байх зүйлгүй боллоо. гэхдээ тэр чинь 17хон настай шүү дээ. оддын өвчнөөр өвчилчихгүй бол сайхан ирээдүй түүнийг хүлээж байна. манчиогийн хэлснээр тэр өөрийнхөө тоглолтын 50%-д ч хүрээгүй байгаа гэнэ
энэ эрчээрээ лигээ дуусгах байх гэж найдъя. дараагийн тоглолт цомд лациогийн эсрэг.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Wed Apr 16, 2008 7:50 am

манайхан өнөөдрийн цомын тоглолтонд бэлэн гэнэ. мэдээж зарим тоглогч нараа амраах нь тодорхой.
манчинигаас златаны талаар асуухад өчигдрөөс багтайгаа бэлтгэж хийж эхэлсэн гэнэ. формондоо ороогүй байгаа, бага зэргийн бэртэлтэй байсан нь тийм ч их сүртэй биш гэнэ. тэр 2 долоо хоног их сайн бэлтгэл хийсэн. бага зэрэг ядарсан ч энэ хэвийн зүйл гэжээ.
фигугийн талаар тэрээр түүнтэй болоод хэнтэй ч надад асуудалгүй. тэр бэртэл авахаасаа өмнө тоглолт бүрд гараанд гарч тоглож байсан харин одоо бэртлээс ирээд удаагүй байна. яг одоо түүнийг тоглолтонд бүтэн тоглож чадахгүй байх гэжээ.
мөн тоттигийн удинигийн эсрэг тоглосон тоглолтонд шүүгчийг харааж зүхсэнийх нь талаар тэрээр тоттиг бандахаас тэд айсан гэжээ. кассаног 5 тоглолтоор торгосон. вьейраг ч 2 тоглолтоор торгосон. түүнийг бас тэгэх байсан гэж. үүнтэй удинигийн дасгалжуулагч ч санал нийлж, түүнийг талбайгаас хөөсөн бол манайд их ашигтай байсан гэжээ. аталантагийн босс дел нери ч манай лигт 2 давхарга байна. тотти бол эхнийхэд нь. тэр шүүгчийг доромжилж болдог ба түүнийг хүндээр шийтгэх байсан ч тэгдэггүй. харин манай аталанта бол доод давхаргынх. жоохон юман дээр л улаан авчихдаг гэжээ
энэ нь удиниг 1:0 -р хожиж байхад эхэлсэн ба 3 удаа шүүгчийг харааж зүхсэн аж. чөтгөр рүүгээ тонил ч гэж хэлсэн гэж байгаа. харин үүний дараа түүнийг мөнгөн торгуулиар торгоод өнгөрч.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby rednasca » Wed Apr 16, 2008 8:27 am

xb wrote:манайхан ..............................-д бэлэн гэнэ.

ИксБи бичлэгээ дандаа ингэж эхэлдэгийг эс тооцвол найс, найс.... :eek: :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Mr S » Wed Apr 16, 2008 10:57 am

Виера-н хууралт ч лайтай бна лээ...........
Фрэй нээрээ баатар шиг л бсан............ эхний уед бол аймаар бсан...... аргагуй л дээ......... гэмтэлтэй хун бутэн тоглолтыг авч гарна гэхэд хэцуу л дээ............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Thu Apr 17, 2008 9:22 am

өнөөдрийн цомын хагас шигшээд лациотой нутаг дээрээ тэнцлээ 0:0 ойрд тоглолтуудад гараагүй, маниш, тольдо, солари, сезар нарыг гараанд гаргаж. фигу эхний хагаст бэртлийн улмаас тоглохоо больж.
тоглолтын эхний хагаст лациогийн хэд хэдэн аюултай довтолгоог матрикс, киву нар гаргаж дөнгөлөө. тэдний форм сайн байна, бас цом авбал уефагийн цомд оролцох эрхтэй болох учраас тэд шилдгүүдээ гаргаж. рокки, пандев, ледесма гэх мэт. тэдний хувьд лигтээ нэлээд доогуур бичигдэж байгаа ба, цөөхөн тоглолтондоо бүгдэд нь хожоод ч уефад орох үгүй нь эргэлзээтэй болохоор хүнд ч гэсэн цомд түрүүлж уефад орохыг зорьж байгаа байх. үүнтэй катания ч адил.

ямар ч байсан энэ тэнцээ манайд ашигтай. өмнөх тойрогт ювед нутаг дээрээ 2 бөмбөг алдаж тэнцээд, дараа нь хожиж цааш тоглох эрхтэй болж байсан бол одоо манайд нутаг дээрээ алдсан бөмбөг алга. нутаг дээр нь тэднийг хожих байхаа. үгүй дээ л гоол хийгээд тэнцэхэд хангалттай.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Sat Apr 19, 2008 8:05 am

сан сиро стадионд интэр, миланыхан дахин 5 жил тоглох гэрээ байгуулсан байна. 2012 оны украйнд болох европын аварга италид болох болвол италид дахин стадион барих болох нь. хэрвээ ингэхээр болох бол милан хотод барьвал аль нэг нь тийшээ орж магадгүй юм байна. гэхдээ энэ бол одоо таамаг төдий л зүйл.
уг стадион нь 1926 онд баригдсан ба тухайн үед нь интэрийнх байжээ. харин дэлхийн 2-р дайны дараа стадионоо милантай хамт эзэмших болж

златан эмчилгээгээр дахин швэд руу явсан байна. 10-14 хоногийн хугацаатай. ямар ч байсан ирэх 2 тоглолтонд оролцохгүй. магадгүй дерби дээр ирж магад. энэ ч гэсэн магадлал төдий бололтой. харин түүнд интэрийн энэ улирлаа дуусгаад, европын аваргад бэлтгэх гэсэн бас нэг сонголт байна. урьд нь манчио скудеттог авах болзлоо л хангавал златаныг шигшээ багт нь хүлээлгэж өгнө гэж байсан ба энэ нь одоо ч болж мэдэхээр байгаа юм байна. ууг нь тэрээр 2 сар тоглохгүй эмчилгээ хийлгэх ёстой ч европын аваргатай тул заавал тоглоно гэсэн байна
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Sat Apr 19, 2008 5:25 pm

Сандро Маццола: “Интер” миний хоёр дахь гэр
Г.БАЯРСАЙХАН (2008-04-17)
Италийн домогт баг “Интер” саяхан 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Италийн аваргаар 15 удаа тодорч (түүний дээр 14 мөнгөн медаль нэмэгдэнэ), Аваргуудын лигийн хоёр, UEFA-гийн цомын гурван удаагийн аварга болж байсан энэ баг 100 жилийнхээ ойд “Сери А”-гийн ээлжит цомоор бэлэг барихаар зүтгэж буй. 100 жилийн түүхэнд “Интер”-ээс олон алдартай хөлбөмбөгч төрөн гарсны нэг нь Сандро Маццола юм.

1960-аад оны дундуур “Интер”-ийг мандуулж, Аваргуудын лиг, “Сери А”-д удаа дараа түрүүлэхэд нь гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Маццола билээ. Тухайн үедээ бөмбөг эзэмшилт, техникийн ур чадвараар гайхагдаж явсан тэрбээр “Интер”-ийн төлөө 565 тоглолтод оролцож 160 гоол оруулсан юм. Өдгөө 66 насыг зооглож буй Маццолагийн ярилцлагыг хүргэе.

-Алессандро, таны эцэг Валентино 1940-өөд оны үед “Торино”-д амжилттай тоглож байсан Италийн домогт хөлбөмбөгч. Харин та яагаад “Интер”-ийг сонгосон юм бэ?
-Намайг зургаан настай байхад аав минь ослоор өөд болсон. Аавыг өнгөрсний дараа Италийн шигшээд түүнтэй хамт тоглож байсан Бенито Лоренци гэдэг ах манайд ирсэн юм. Тэр “Интер”-ийн довтлогч байсан. Тэр ээжтэй минь уулзаж, ах бид хоёрыг “Интер”-ийн цамц өмсөн тоглолтын өмнө гардаг хүүхдүүдийн нэг болгох тухай ярилцсан. Би энэ ажлыг хийж шанд нь баг маань хожвол 10, тэнцсэн бол 5 мянган лирийн шагнал авдаг байлаа. Энэ нь манай гэр бүлд их мөнгө байсан юм шүү.

-Эцсийн сонголт хийсэн үеэ сайн санаж байна уу?
-Бүгдийг нь биш ээ. Тэр үед “Интер” миний хоёр дахь гэр болчихоод байсан тул би үлдэхээр шийдсэн.

-Таны эцгийн нэр хөлбөмбөгч болоход чинь тусалж дээ?
-Бага байхад намайг бүгд алдартай хөлбөмбөгчийн хүү гэдгээр мэддэг байсан. Гэвч би эцгийнхээ нэрээр бус өөрийнхөө хөдөлмөрөөр амжилтад хүрэхийг хүссэн.

-”Интер”-ийн дасгалжуулагч Хеленио Эррера таныг сайн хөлбөмбөгч болоход их нөлөөлсөн үү? Тэр яг л тан шиг довтлох чиглэлийн тоглогчид суурилж багийнхаа схемийг зохиодог байсан...
-Миний бодлоор Эррера орчин үеийн хөлбөмбөгт хувьсгал хийсэн хүн. Тэр довтлох чиглэлийн таван тоглогч талбайд гаргах нь олон. Бид ихэвчлэн 4-2-4 схемээр тоглодог байсан. Гэхдээ айлын талбайд хийсэн зарим тоглолтод хамгаалалтдаа түлхүү анхаарах нь ч бий.

-”Интер”-т өнгөрүүлсэн он жилүүдээс хамгийн дурсгалтай мөч юу вэ?
-1964 онд “Реал”-ыг хожин Аваргуудын цомд анх түрүүлсэн үеэ мартдаггүй. Тэр тоглолтод манайхан 3:1-ээр ялж, би хоёр гоолыг нь оруулсан юм. Тэр үеийн “Реал” хожигдол гэдгийг мартсан үнэхээр агуу баг байлаа. Альфредо Ди Стефано миний бодлоор хамгийн шилдэг хөлбөмбөгч байсан. Тоглолт эхлэхээс өмнө би түүнээс нүд салгалгүй ширтээд л зогсоод байлаа. Гэтэл Луис Суарес миний мөр рүү цохиод “Чи түүнийг харах гэж энд ирсэн юм уу” гэж билээ. Тоглолтын дараа Френц Пушкаш над дээр ирээд “Би эцгийн чинь эсрэг тоглож байсан юм. Чи эцгээрээ бахархах эрхтэй хүн шүү. Харин одоо би чамтай цамцаа солилцмоор байна” гэсэн. Энэ мөч миний амьдралын хамгийн дурсгалтай үе.

-Та 1965 онд Бразилийн эсрэг тоглолтод Италийн шигшээд багтсанаас хойш Европын аварга болж, гурван ДАШТ-д оролцжээ. Италийн шигшээд тоглож байсан мөчөөс сэтгэлд хоногшиж үлдсэн тоглолт?
-1970 оны ДАШТ-ий хагас шигшээд Германтай хийсэн тоглолт. Энэ тоглолтод бид нэмэлт цагт 4:3-аар ялалт байгуулсан. Тэр үеийн Италийн шигшээ агуу баг байлаа. Би хувьдаа Мексикээс медальтай харина гэдэгтээ итгэлтэй байсан.

-Одоогийн “Интер”-ийн бүрэлдэхүнд 23 орны 45 авьяаслаг тоглогч байна. Энэ бүрэлдэхүүний талаарх таны бодол?
-”Интер”-ийн бүрэлдэхүүн маш хүчирхэг. Гадаадын хэдэн тоглогч байх нь тийм чухал бус. Одоогийн залуусаас Хавьер Занетти надад их таалагддаг. Тэр маш хөдөлмөрч, дээр нь хэзээ ч гэмтэл авдаггүй. Мөн Златан Ибрагимович авьяаслаг тоглогч.


таван цагариг сониноос
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Gooner » Mon Apr 21, 2008 10:18 am

JOSE MOURINHO has agreed to become boss of Inter Milan

Special one ингээд Интерийн босс болдийм байжээ...

Босс болонгуутаа Дрогба Лампс 2-г 35-д шууд авья гэсэн байна. Нөгөө 2 ч дуун дээр нь явна гэж гүрэлзэнэ л дээ. :lol:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby [AMATORY] » Mon Apr 21, 2008 4:40 pm

Одоо шинэчлэл хийх цаг нь болсон. Манчиниг зөндөө л харлаа. Лиги-дээ сайн л тоглож байгаа мөртлөө CL-д муу тоглож байгаа нь муу үзүүлэлт. Одоо сайн найруулагч, найдвартай довтлогч маш хэрэгтэй байгаа. Ихэнхи тоглогчдийн нас нь ч явлаа.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Mon Apr 21, 2008 6:10 pm

энэ цуурхал ч нэлээд хугацаанд явж байгаа даа. юу болох юм бүү мэд. миний бодлоор энэ худлаа байх. моратти манчиог гэрээгээ дуустал үлдэнэ гэж байсан. гэхдээ мэдэхгүй юм цаг хугацаа хамгийн сайн шүүгч болохоор харж л сууя

торог хожиж лигтээ тэргүүлэх сайхан боломжтой боллоо. михайловичийн хэлснээр муу тоглосон ч азтай байлаа. торо дасгалжуулагчаа сольсон биш маш сайн тоглосон. росинaлдо бол багийн үнэхээр лидер юм. магадгүй удахгүй шигшээд ч дуудагдаж болохуйц сайн тоглогч юм. ганц тэр ч биш багаараа сайн тоглосон. үүнийг манайхан бүгд хэлж байна. тэд дараагийн тойрогт роматай. тэдэнтэй хүчтэй өрсөлдөх байхаа. магадлалаар бол аз нь таарвал манайх энэ 7 хоногт ч аваргын болзлоо хангаж болох бололтой.

балотеллиг суулгасныг михайлович тайлбарлахдаа түүний эсрэг торо нар бохир тоглож байсан, тиймд бид суулгасан гэжээ. тэрээр цааш нь бид түүн дээр ямар нэг риск хийхийг хүссэнгүй, тэр бол бидэнд чухал тоглогч. хэдий тийм ч би тэднийг ойлгож байна. би ч бас залуу өрсөлдөгч нарынхаа эсрэг тэгж ч тоглодог байсан гэжээ

балотеллигийн гуядаж гоё цохисон нь шон оночих юм. хаалгач харж зогссоноо шон оноод ойж гарч ирэхэд нь л хөдлөх шив дээ. суулд сүүлчийн минутад сезар майконы сайхан дамжуулалтыг алдчих юм. хаалганы гадуур гарчихлаа мөргөсөн бөмбөг нь. ууг нь байрлал нь их л гоё байсан юм сан.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Reda » Tue Apr 22, 2008 4:13 pm

Жозе тодорхой болсон юм бишүү, гэрээ нь хийгдэж энэ тэр. Жозе хэрэв хүүхэн байсан бол хаа явсан газраа нэг тийм баян эрчүүд бараадсан хүүхэн болох байжээ дээ :D
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Wed Apr 23, 2008 5:14 pm

хэдэн сарын өмнө нэтэд байсан зүйл. зарим нэг нь үзсэн байж магадгүй. үзээгүй хүмүүст сонин байж магадгүй юм
эд бол дэлхийн шилдэг тоглогчдын хүүхдүүд. гэхдээ 2000 оноос хойш төрсөн. тэд эцгүүдээсээ илүү гарахгүй юм гэхэд дутахгүй тогловол гэж авч үзэж. тэгвэл тэд 2022, 2026 оны дэлхийн аваргуудад гялалзах нь

gianluigi buffon ( italy, 2008 )

george john terry ( england 2006 ) luka vidic ( serbian 2006 ) davide materazzi ( italy 2001 )

dylan rodrigues ( portugal 2000 ) romeo beckham ( england 2002 ) theo zidane ( france 2002 ) emilio ballack ( germany 2002 )

jorge gonzales ( spain 2000 ) maximilian ibrahimovic ( sweden 2006 ) isaac drogba ( cote dívote 2000 )
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Mojul » Wed Apr 23, 2008 6:42 pm

Ибра Спайн Английн аль нэгрүү явмаар бна гэнүү :smile:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Thu Apr 24, 2008 6:11 pm

челси, мадрид гэсэн багууд сонирхож байгаа гэсэн. челси дрогбагаа балотелли эсвэл златанаар солих санаатай гэж уншсан.
златаны энэ үг гэвэл итали, испанид тоглох нь гоё гэснээс италид, интэрээс явмаар байна гэдэг санаагаар хэлээгүй байх. ирэээдүйд юу ч болж болно гээд асуудлыг нээлттэй чигээр нь л үлдээсэн байна. энэ ч үнэн. барсагаас явахгүй гэж байсан роналдиньо тэгж удаан тоглоогүй мөртөө л явах гээд л цуураад байна.

гэхдээ златан явахгүй байхаа. энэ миний бодол
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orangeman » Thu Apr 24, 2008 8:19 pm

5н жил шдээ хөгшөөн ...
Барсад 5н жил зүтгэнэ гэдэг хэр баргын аавын хүүгийн хийдэг ажил биш...
Тгээд ч Барсад тэр хангалттай ихийг хийсэн хүн ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Fri Apr 25, 2008 7:55 am

энэ сэдэв дээр роналдиньог барсад хэдэн жил тоглосон юм, юу хийсийн тэндээ, хэдэн аавын хүү түүнээс олон жил тоглсон юм гэсэн асуулт би лав олж харахгүй байна.

магадгүй түүнийг явах гэж байна гээд эмзэг сэдвийг чинь хөндсөн байж магадгүй уучлаарай. дараа бичлэгтээ барса ронние гэсэн үг хавчуулахгүй байхийг хичээхээс. хөлбөмбөгт юу ч болдог гэсэн үгээ би түүний байдлаас л жишээ авч бичсэн юм. реалыг би хэд хэдэн удаа олон ододтой баг түрүүлдэггүй. фигу, роналдо, раул, бекс, роберто карлос, касиллас нар тэгэхэд байсан гэж бичихэд тэдний фэнүүдийн хэн нь ч юу ч бичээгүй юм даг. английг хорватад хожигдоход би сайн юм болж гээд бичихэд тэдний тэр олон фэнүүдийн хэн ч надад юм бичээгүй. учир нь энэ хатуу ч гэсэн үнэн үг л байсан. жишээ болгож хэлсэн нь дайрч доромжилсон гэсэн үг огт биш. магадгүй би фигу дээр ч юм уу, хичнээн бахдам амжилт гаргасан, хичнээн сайхан багтайгаа ойлголцдог цул болж чадсан, мальдинитай багийн бэлэг тэмдэг болсон шевченког багаа орхисноор нь жишээгээ татах ёстой байсан бололтой.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Fri Apr 25, 2008 8:16 am

өчигдөр эмилиа-романья хэмээх мужийн спорт сонирхогчдийн холбооны шугмаар тус мужийн хаалгачаар хичээллэдэг 45 хүүхэд интэрийн бэлтгэлийн бааз аппиано жентилид хүрэлцэн ирж, бэлтгэлтэй танилцсан байна. тэд 7-15 насны хүүхдүүд байж. бэлтгэл сонирхонгоо мораттитай уулзаж, түүний гарын үсгийг ч авцгааж.
тэдний насны хүүхдүүдэд дэлхийн шилдэг хаалгач нартай уулзаж, бэлтгэл хийхийг нь харна гэдэг нэг том дурсгалтай зүйл болсон болов уу.

манчио конко, инлэр, глеб нарыг авахыг хүсэж буй бололтой. залуусаар хүчээ сэлбэх нь. конкогийн хувьд интэрт ирэх дуртайн дээр, манчио ч түүнийг үнэлдэг. тиймд энэ наймаа бол яадах юмгүй болж магадгүй л юм.
инлэрийг сайн мэдэхгүй юм. магадлал ч муугүй л байх. глеб ч гэсэн түүний адил л байх. гэхдээ харж л сууя
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby Nobun@g@ » Fri Apr 25, 2008 12:28 pm

хб ингэхэд юу хийдэг вэ? Нэлээн настай эсвэл том дарга хүн үү? Өөрөө харин ч нэлээд эмзэг юм шигээ. Ронние Барсад удаан тоглоогүй гэхээр л 5н жил гэсийм биш үү Мандаринман.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Fri Apr 25, 2008 4:39 pm

магадгүй удаан байх л даа. гэхдээ би бодохдоо тотти, занетти, мальдини нар шиг гэж ярихгүй юм гэхэд кордоба, сальгадо нарыг л олон жил тоглосон гэх байх гэж бодсон.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby orangeman » Fri Apr 25, 2008 6:00 pm

Тэгж удаан тоглоогүй гэхээр чинь л 5н жил гэж бичлээ...
Энэнд чинь нээх сунжирсан олон бичлэг үйлдэх ямар шаардлага байгаа юм бэ
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby El Payaso » Fri Apr 25, 2008 8:44 pm

хб интерийн фэн мэднэ... гэхдээ яхав хааяа форумын бусад сэдвээр явж юу болж байгааг харж байхгүй юу? доо... хэхэхэ... тэгвэл форумын амьдралтай сайн танилцана ш дээ хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Интер Милан 2007/2008: Nerazzurri

Postby xb » Sat Apr 26, 2008 9:10 am

цаг завынхаа зайгаар бусад сэдвээр хальт орчихоод байдаг юм аа. тиймд форум гэж их хөлийн газрын амьдралаас тэгтлээ тасарчихаагүй байхаа.
харин нэг удаа тэнэж яваад уншсан зүйлээ хуваалцъя. хэдэн сарын өмнө челсигийн сэдэв уншиж байсан, тэгсэн нэг фэн нь нэлээд гомдонгуй бичсэн байсан. түүний бичлэгийг үг бүрээр нь бичиж чадахгүй болохоор утгыг нь л гаргая. тэрэн дээр тэр залуу багийнхаа тоглолтыг үзэж сууж. тэгсэн тэр тв-н тайлбарлагч гэж 2 юм багийг нь болж өгвөл муулаад, хожигдуулчих гээд байж. үүнийгээ үргэлжлүүлээд бүр дэндэж байна гэнэ. тэгж байхад нь дэргэд нь байсан түүний эхнэр нь хүртэл энэ 2 танай челсид дургүй юм байна тээ гэсэн гэсэн. тэгээд паяасо үүнийгээ боль л доо тайлбарлагч нар нь ингээд байхаар **н** байна ш тээ гээд бичиж байсан. тухайн үед нь түүнийг би 100% дэмжиж байсан ч бичлэг хийгээгүй. челсид дуртайдаа биш, чамд дургүйдээ биш. ууг нь тайлбарлагч нь аль нэг талд үйлчлэхгүй, өөрийн хүсэл сонирхлоо дараа нь тавьж тайлбарлаж байвал гоё л байх. энийг уншаад миний урьдны таамаг бараг үнэн болсон. чам шиг форумын том хүн бодвол үүнийг уншаа л байлгүй. үүнийгээ ч үгүйсгэхгүй байх. үгүйсгэсэн ч би гайхахгүй болсон.

энэ мэт зүйлс уншиж, энэ форумын байтугай монголынхоо тайлбарлагч нарийн талаар, сонин хэвлэлээс хэзээ ч олж уншихгүй зүйлсийн талаар мэдээлэл олж авдаг л даа. дажгүй л юм мэдэж авсан байгаа биз дээ
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron