FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby leo_messi » Thu Apr 24, 2008 8:48 am

Хмммм 0:0 :sad: сэтгэл дундуур л байна.Гэхдээ одоо яaая гэхэв.Нутаг дээр нь л балбаж єгч нус нулимас хоёрт нь vлдээгээл Москва явах тизээ авахаас
User avatar
leo_messi
 
Posts: 176
Joined: Fri Dec 07, 2007 5:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Thu Apr 24, 2008 9:16 am

гоолгүй тэнцээ... гэхдээ энэ улиралд барсагаас цөөхөн гарсан сайн тоглолтуудын нэг санагдлаа... би лав барсаг ингэж тоглож байхыг сүүлийн үед хараагүй санагдаж байна... Барса ер нь Этоогоос бусад нь сайн тоглосон санагдлаа... Улирлын турш шүүмжлэгдэж байсан Замбротта гэмтлээс ирээд удаагүй Деку, Месси гээд... багаараа л сайн тоглосон... Мессиг хэр тоглох бол гэж их эмээж байсан... хаа очиж боломжийн тоглолоо... Мессиг байхад бол Барсагийн бараг бүх довтолгоо Мессигийн талаар хийгдэж байсан... гэмтлээс ирээд удаагүй байгаа дээр нь өөрт нь их дарамт ирчихсэн байгаа ч гсн Месси боломжийн байсан... Туре төвд бас их сайн байлаа... олон бөмбөгөнд ялж өөрөө ч довтолгоонд их идэвхитэй оролцсон... Барсагийнхан ерөөсөө цохихгүй юмаа... илүүрхээд л дамжуулаад л тэгснээ яс юм хийх гэж байгаад бөмбөгөө таслуулаад байгаа санагдсан... Райкаардын тактик ерөөсөө таалагдсангүй... эхнээсээ гараанд Месситэй цуг Анри байх байсан санагдсан... Иниеста хичнээн тэр байранд боломжийн тоглодог ч яаг барса шиг хамгаалалттай багийн өөдөөс тоглоход ях аргагүй довтлогчийн инстикт дутагдаад байх шиг байсан... Месси хамгаалагчдийг өөртөө татаж бусаддаа зай гаргаж байсан эхний үед... тэгээд Финиш хийх чадвартай ганц хүн нь Этоо... Этоо фердинантаас гараагүй... хэрвээ анхнаасаа Анри иниестагийн байранд гарсан бол МАНЮ-ийн хамгаалалтыг илүү дарамталж өгөх байсан санагдсан...

Мессиг ягаад суулгав? дараагийн тоглолт гэж нөөв үү?

Это 2 сайхан боломжийг хийсгэсэн... тоглолтын өмнө баахан юм яриад байсан байж боломжоо чулуу болгож чадахгүй... эхнийх нь Месси Иниеста Это гсн хувилбараар Этоо сайхан гарч ирсэн ч хаалганы гадуур хуссан... дараахан нь Месси Иниеста Этоо гэж хувилбар хийгээд Этоо баруунаар мангар гоёо цөмөрч орж ирсэнээ бөмбөгөө нэг тогтоов... хаалга руу нэг харав... тэгээд хэсэг бодолхийлэв... тэгснээ дамжуулдаг наасан... нөхөр өөрөө дайрах уу? дамжуулах уу? гэж бодсон л доо... тэгэж тэнэгтэж дэмийрч зогсохоор анхны хүрэлтээрээ л бөмбөгийг 16 руу өнхрүүлсэн бол тэнд Месси сул зогсч байсан... тэгээд нөхөрийг бодсоор байх хооронд хамгаалагчид байрлалаа эзлээд Каррик бөмбөгийг сайхан тасалсан л даа...

Миний бодлоор энэ хэдийгээр тэнцээгээр өндөрлөсөн тоглолт, хариу тоглолт МАНЮ-д ч гсн Барсад хэд хэдэн давуу? тал үлдэх шиг боллоо... 1-т өөртөө итгэх итгэл олсон гэж найдаж байна... яг үнэндээ энэ тоглолтын өмнөх 2 багийн формыг харвал МАНЮ илт илүүрхэх санагдаж байсан... гэтэл Барса илүүрхсэн... тоглогчдийн сэтгэлзүй бол нэлээн дажгүй болж инспирэшн авч чадсан байх гэж бодож байна... Одоо вийкэндээр Райкаард гарааны 11 амраах хэрэгтэй... нөөц баг резерв ер нь юугаа гаргана уу? хамаагүй... тэр хооронд МАНЮ ПЛ-ийн тайтле шийдэх тулаанаа хийнэ... их хүнд тулаан байна байх... нөгөө талаараа сая 0-0 р тэнцсэн... Трэффордод Барса ганц гоол хийхэд л болоо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Mr S » Thu Apr 24, 2008 9:37 am

0-0...........
Ноу Камп-д ялалт авч чадахаа больлоо доо..........
шуугч уул нь манайд пэналти огох ёстой л бсийм..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby enkuna » Thu Apr 24, 2008 10:17 am

Mr S wrote:0-0...........
Ноу Камп-д ялалт авч чадахаа больлоо доо..........
шуугч уул нь манайд пэналти огох ёстой л бсийм..........

Эвра ч гоомой юм хийсэн дээ
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby TJ » Thu Apr 24, 2008 11:06 am

Пеналти цус харвуулах шахлаа... :mrgreen:
Стандарт цохих бүрт Роннигоо ямар их санав аа, байсан бол тэр олон цохилтоос нэгийг нь хусах байсан даа ядаж ккк... Илүүрхээд л байдаг финиш байхгүй, Мэссиг нөөсөн юм байхдаа, уг нь Этогийн оронд Анри гарна байх гэж бодож байтал Бояан Мэссигээр :smile: Энэ жаал хар багаасаа том дайны утаа үнэрлэж байна даа... :mrgreen:
Мэсси v Роналдо гэснийг манай хүн үгүйсгээд л байсан, яалтчгүй л тэгж харагдаж байна лээ... Айл тэгж 11үүлээ хамгаалаагүй бол ч эвгүйцэх байсан, САФ мундаг тактикч :eek: ...
Үр дүн тийм ч муу биш, одоо мөрөөдлийн театрт очоод дор хаяж гоолтой тэнцээ хэрэгтэй... :)
TJ
 

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby devil » Thu Apr 24, 2008 11:09 am

аргагүй л нэг талбай дээрээ бгаа гэсэн шиг эзэмшсэн.гэхдээ эзэмшсэн нэртэй олигтой цохилт хийсэнгүй шивдээ. анри орж ирээд нэг эвгүй цохисон .манайхан ч угаасаа хамгаалах гэж л очиж .мэсси-г харин ягаад суулгачав.нөөж бнуу. миний баярласан гэдэг тоймгүй :mrgreen:
User avatar
devil
 
Posts: 81
Joined: Mon Mar 31, 2008 10:21 am

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Thu Apr 24, 2008 11:12 am

ер нь барсагийнхан бүгд мессид их итгэж байгаа санагдсан... бараг бүх довтолгоо баруунаар яваад л... угаасаа өмнөх муу тоглолтуудаас өөрчлөгдсөн юм нь Месси эргэж ирсэн явдал байсан болохоор баг тэрчигээрээ Мессид их найдаж байх шиг санагдсан... Баруунд Иниеста байсан болохоор ч бас нөлөөлсөн байх... Месси-ийн нөөцөнд суухдаа гаргасан нүүрний хувирал их таалагдсан... өөрөө их сайн тоглосон ш дээ... тэгсэн хирнээ би юу ч хийж чадсангүй гсн царай гаргаад л энэнээс илүү байх ёстой байсан гсн шиг харагдсан... тэр нь их таалагдсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby .boldoo. » Thu Apr 24, 2008 12:47 pm

Месси арай л аймар юм. Сэлгээгээр суухад нь баярласан гэж яанаа хэхэ. Пеналтийн хувьд манайд ч гэсэн пеналти зааж болох юм гарсышд. Маркуэзын Роналдог унагадаг дээр. Эврагийн үйлдлийн хажууд пеналти өгөх магадлал нь арай илүү байсан. САФын хувьд нэг л сонин тактикаар үзлээ. Руунийг ямар ч хэрэггүй хүн болгоод хаяцан.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Thu Apr 24, 2008 1:33 pm

Мэндээ ер нь хэлэх гэсэн юмнуудыг яг хэлжээ. Гэхдээ Иниэстагийн оронд Анри гарах байсан гэдэг дээр би арай өөр бодолтой байна. Анри мэдээж довтлогчийн инстинктээрээ Иниэстагаас илүү ч гэсэн хамгаалах тал дээр үнэхээр муу байдаг, тэгээд ч тоглолтоос 1 хоногийн өмнө Анри халуураад бэлтгэлүүдэд оролцохгүй байсан болхоор, ФР ер нь илүү сэйф хувилбарыг сонгох шиг болсон, тэр нь ч надад зөв санагдсан. Дээрээс нь Иниэстагаас бөмбөг салгаж авах маш хэцүүг нэмэх хэрэгтэй байх, иймэрхүү МанЮ шиг хамгаалаад, каунтэр-дах гэж ирж байгаа багийн эсрэг бөмбөгөө дэмий газар алдах шиг аюултай зүйл байхгүй. (Яахав манай хүн нэг гоомой пасс хоош нь хаясан нь аз болж гайгүй өнгөрсөн.)

Тоглолтын хувьд бол үнэхээр манайхнаас ойрд гараагүй сайхан тоглолт байсан, яахав яг айлын 16-руу ойртохоороо бөмбөгөөрөө яахаа мэдэхээ больчих юм. Гэхдээ МанЮ шиг ингэж бүх тоглогчидоороо хамгаалж байхад үнэхээр бага зэргийн спэйс гаргах ч хэцүү гэдгийг мартаж болохгүй.

Дэког гараанд гарна гэж сонсоод жаахан айж л байлаа, гэхдээ мань эр хэдэн сар тоглоогүй гэхэд гайхалтай байсан гэж бодож байна. Дэкогийн зарим нэг тач жаахан муу байсан ч гэсэн, хийж байгаа шийдвэүүд, холын пассууд, тоглолтыг голд удирдаж байсан нь таалагдсан. Хуучны лийдер Дэког хальт санагдуулж байсан. Бас хамгийн их сюрприз барьсан тоглогч Замбротта байсан. Довтолгоонд тийм ч мундаг байгаагүй ч, хамгаалалтанд бол ямар ч асуудалгүй, үнэхээр найдвартай байсан. Абидал ч гэсэн Рууний, Роналдо 2-ыг ер нь чимээгүй байлгасан. Ялангуяа Рууний байгаа үгэуй нь мэдэгдээгүй. Мэсси маань ч Мэссигээрээ л байлаа. Талбайгаас суухад нь үнэхээр харамссан шүү... Гараараа байжий гэж дохиж байгааг нь харах хэцүү л байлаа... Яаяа үнэхээр монстэр л байлаа, МанЮ -ий хагасууд бөмбөг ававуу гүй юу л буцаагаад булааж авсан хэд хэдэн удаа.

Би энэ резултээр яг сэтгэл хангалуун байна гэж бол хэлэхгүй, гэхдээ гоол алдаагүй гэдэг маш том плюс манайд байгаа болхоор ер нь бол боломжийн л үзүүлэлт боллоо гэж хэлмээр байна. Олд Трэффордод 2 баг хоюулаа гоол хийхийг хүсэх болхоор нэлээн задгай тоглолт болох байх. Харин МанЮ-г овоо довтолдог, гайгүй тоглох юм байх гэсэн Челси, Ливерпүүлээс дутахгүй том "автобус"-тай иржээ.

Жич: Fuck you Andy Gray!
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby spain man » Thu Apr 24, 2008 2:25 pm

Мэсси ... тэгээд Яаяа ... Замбротто гурав сайн байсаан... Это олон юм яриа л бсн авах юмгүй тоглосон ... Дэку гийн тоглолт бас нээх онц санагдаагүй .. Оронд нь Айнеаста төвд Хави Яаяатай хамт гаргаад Анри урдаа байсан бол үр дүн өөр ч байж магадгүй ....
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Man!festo » Thu Apr 24, 2008 2:54 pm

Суулгалаа гээд бөөн уур л байх шиг байсийшд... Райкард аргадаад л байгаа харагдсан.

Ойрд МАНЮ-г ингэж дарамтлуулж байхыг нь хараагүй сонин байлээ шүү. Байнга л балбаад байдаг.
Роналдогоос бусад нь бүгдээрээ хойноо хамгаалаал, авангуутаа буцааж таслуулаал... Сонин л дүр зураг.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby El Payaso » Thu Apr 24, 2008 3:13 pm

andy gray yasiin?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby kayo » Thu Apr 24, 2008 3:38 pm

Барсик-тай санал нэг байна,Иниаста гаргасан нь уг нь зөв,Иниаста Анри бодуул хойшоогоо хамгаалалтанд сайн,дунд бөмбөг эзэмшилт сайн гээд....
ФР үнэндээ маш рисктэй юм л хийж байхгүй,9н тоглолт өнжсөн ямар ч формгүй байгаа Деког гаргаал(өмнө нь Риалтай тоглоход бас гаргаж байсан хашраагүй л юм байхдаа)азаар айлийн мид-үүд муу байсан даа,Деко гайгүй тоголсон,тэрнээс ч биш бас л үнэхээр формгүй байгаа нь харагдаж байсан, нэгэнт л урд ганц Анритай тоглож байгаан бол дунд Деког биш Гуди гаргах байсан болуу,сүүлийн үед яг гоё формтой байгаа,урагшаа гарж айлын хамгаалалтыг өөрдээрээ нэлээн татаж Этогийн ачааг хөнглөх байсан болуу,тэгээд ч өмнө нь пример лийгт МАН-ий эсрэг тоглож байсан туршилга нь нэмэр болох л байсан даа....
Мэссиг нэлээн эрт суулгачихсан,тэрний оронд Анриг арай эрт оруулах байсын,жинхэн тоглоё, гоол оруулая гэсэн шатсан хүн л орж ирж хэд зохисон,ер нь хараад байхад Анри сэлгээгээр орж ирээд илүү тоглоод байх шиг...
Сүүлд нь манай МОМ минийхээр Яааяа,үнэхээр дунд бараг бүх л талбарт ялж байсан даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Цэнгүүн » Thu Apr 24, 2008 4:20 pm

nuhduudtei sanal neg bnaa kkk uuln hojchihson bol gehdee bas ch gj muugui shu deco-giin form muu bnle argguildee messi maani sain bsn ert suulagdag n nuusun l bh eto tun taaruu togolloo doo ronaldo-g pen aldhad manaih goal hiisen yum shig l bayrlalaa kkkk
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Thu Apr 24, 2008 4:35 pm

Иниеста, Дэкү, Хави гээд гарааны хэд надад лав зөв санагдсан Роналду, Тевез, Рүүний гэсэн тэсрэлттэй хурдтай нөхдүүд манайд аюул тарих байсан тиймдээ ч бөмбөг сайн нуудаг тоглогч нараа гаргасан нь Франкын зөв байх. Харин мань эр МанЮг ингэж хамгаалана чинээ санаагүй байх. Ингэж хамгаалж байгаа юм чинь Анриг эртхэн оруулаасай гэсэн бодол тоглолтын турш байсан шүү.
Декү нилээн хэдэн тоглолтонд оролцоогүй байжыгаад ийм чухал тоглолтонд гараанд гараад давгүй л тоглосон гэхдээ бас л форм нь ороогүй байгаа нь харагдаж л байна лээ айлын дунд шугамтай сайн үзэж байсан ч урагшаа довтолгоо сайн дэжиж өгөхгүй юм гэхдээ энэнд Этүүгын үлбгэр байдал бас их нөлөөлнө л дөө. Риогоос ерөөсөө салж чадаагүй тэр нэг гоё угтуулсан пассыг Риод зодуулаад алддаг уг нь мань эр сугараад л гараад ирдэг сэн. Саарын тэр Мессирүү өгдөг пассыг л манайхан чулуу болгосон бол МанЮгын хамгаалалт задарч сонирхолтой тоглолт гарахгүй юу.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby orangeman » Thu Apr 24, 2008 4:37 pm

.boldoo. wrote:Месси арай л аймар юм. Сэлгээгээр суухад нь баярласан гэж яанаа хэхэ. Пеналтийн хувьд манайд ч гэсэн пеналти зааж болох юм гарсышд. Маркуэзын Роналдог унагадаг дээр. Эврагийн үйлдлийн хажууд пеналти өгөх магадлал нь арай илүү байсан.

Хэхэхэхэ Маргюзынх цэвэр л байсан шд танай жүжигчин л унаад өгсөн.
Гэхдээ Абидал Роналду дээр суудаг нь 11 заахаар байсан дараа нь Эврагын адлааг өгөөгүй тэгэээд адилхан болсон.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Reda » Thu Apr 24, 2008 4:47 pm

Манюгийнхан их л сандарч байна лээ, ВДС нь хүртэл жирийн хаачих бөмбөг дээр сандараад л, паасууд нь байгаа онохгүй. Гоол хийх их хэцүү гээд бодчихсон. Тиймдээ ч Роналдо нь эхний 3 мин дотор пеналт цохихдоо ийм амархан байсан гэж үү гээд болж байгаа үйл явдалдаа итгэхгүй байж байгаад алдсан л даа.
Одоо тэгээд Барсад нухуулаад, дээр нь лигдээ 2т орвол Европын шилдэг авах ч хэцүү болно л доо, уулан энэ улирал их сайн байгаан.
Одоо айлын талбай дээр 1 гоол хийхэд л гарлаа даа. Видич ирчих байлгүй, Боян балчирдана л даа, дараа гарах цаг зөндөө байгаа. Анри л гарсан дээр дээ
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Mr S » Thu Apr 24, 2008 5:13 pm

сайн тоглосон ч ур дун чухал ш дээ......... ядаж нэг гоол хийцэн бол...........
мороодлийн театр бол иймэрхуу тоглолт хийгээд 0-0 болчуул манайх гарах магадлал багасна..........
хичнээн сайн тоглосон ч гэлээ гоол л хэрэгтэй блаа гэжжж...........
0-0 гэдэг бол манайд плюс гэсэн уг биш ээ..........
харин ч манайд минус гэж бодож бна..........
САФ гэж гайхалтай тактикч бхад........... мороодлийн театрт гоол хийнэ гэдэг худлаа бол уу........ Ноу Кампд гоол хйих хэрэгтэй бсан юм............
Райкаард яагаад Анриг гаргаагуйг ойлгоогуй....... Анри английн багуудын эсрэг тоглож сурсан........ тэр нь хэрэг болох блаа......
Мэссиг ноосон нь бас ойлгомжгуй....... тэр тэргуй Ла лигий тоглолтонд ноож болно ш дээ.......... нэг тоглолт амраад л дараагийнхад ороход асуудалгуй л бсан........... тэгээд ч Мэссиг гэмтээчих гээд бсан ч биш......... муу тоглож бсан ч биш.............
тэгээд гаргаж ирж бгаа хун нь Бояан........ хнн........... Райкаард гайхамшиг эсуул улгэрт итгэдэг болцийм бол уу.........

тоглолтонд дунд К.роналдо, Мэсси 2 ур чадвараараа хальт орсолдоод бх шиг......... К эвгуй эвгуй хууралт 2,3 хийсэн бол манай хун ч бас бомбогоо хун давуулж хуурч муураад л..........
Мэсси-н run ч галзуу бсан......... Эспаниол дээр бас нэг тм run хийсэн даан ч гоол болоогуй...........

энэ нутагтаа хожил авдаггуй цуврал ургэлжлээд л......... бна даа..............
мороодлийн театр болох тоглолтонд гайхамшиг л тус болох бх доо..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Thu Apr 24, 2008 6:10 pm

Мэдээж нэг гоол хийчихсэн бол гайхалтай л сайхан байх байлаа, гэхдээ л энэ тоглолтоос бол надад нэгатив зүйлсээсээ илүү позитив зүйлс нь илүү харагдсан. Тиймдээ л сэтгэлээр нэг их унахгүй байна. Манчестэрт МанЮ дахиж ингэж бүх багаараа өөрийнхөө хагаст хүлээгээд, хамгаалаад тоглохгүй нь лавтай, довтолж тоглоно. Манайд ч тиймээс боломж хамаагүй их гарч ирнэ гэж бодож байна. Хамгийн гол нь боломжуудаа л ашиглаж чадвал манайх гарах маш том шанстай болоод байна.

Мэссиг арай эрт суулгасан байж магадгүй, би ч гэсэн яг үзэж байхдаа дурамжхан л байсан. Гэхдээ Мэсси ганц шар авхад л дараагийн тоглолтыг өнжих аюултай байсан шүү дээ, нэг дэмий алдаа гаргахад л манай 2 дах тоглолт хар дарсан зүүд болно шд. Дээрээс нь гэмтчих ч юм билүү... Бас С яагаад Бояаныг үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. Сүүлийн 1-2 сар Анригаас хамаагүй дээр тоглож байгаа шд. Анри нь ядаж байхад сүүлийн 2 бэлтгэлд оролцоогүй байгаа. Энэ дээр бол нэг их гайхах зүйл надад лав байгаагүй. Яахав энэ тоглолтонд Бояан орж ирээд тийм ч сүртэй боломж гаргаж чадаагүй л дээ... Хариу тоглолтонд Анриг гэхдээ тоглуулах байлгүй дээ.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Barcik » Thu Apr 24, 2008 6:12 pm

el payaso wrote:andy gray yasiin?

Хамгийн нэг талыг барьдаг тайлбарлагч. (Тийм ээ, чамаас илүү нэг талыг барьдаг :mrgreen: )

Mанай хүмүүсийн уналт болгон л дайв, Роналдогийн унасан болгон л ПК юм байх аа, тэр нэг Маркэзийн Роналдог унагасаныг тоглолт дуустал л ярьцан шүү гай чинь.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby .boldoo. » Thu Apr 24, 2008 7:06 pm

Танайханг шүргэвүү үгүй юу нисээл өгдийн байна лээ. Үнэмшилтэй унахыг нь яанаа.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby poseidon » Thu Apr 24, 2008 7:29 pm

би ч хожигдчиж магад гэж айгаад байсан... :mrgreen:

тоглолт дөнгөж эхлээд пенальти шууд ухаан алдах дөхсөн шүү хэхэ...

одоо манай багийнхан төдийгүй би хүртэл финалд шалгарчих юм шиг санагдаад байна. сайхан байнаа... Угаасаа Роналдог барьчихвал болчих юм шиг санагдсан. :RD
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby .boldoo. » Thu Apr 24, 2008 7:38 pm

Мөрөөд :RD Уул нь талбай дээр чинь л тэнцсэн юмсан :smile:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Hristos » Thu Apr 24, 2008 7:45 pm

poseidon wrote:би ч хожигдчиж магад гэж айгаад байсан... :mrgreen:

тоглолт дөнгөж эхлээд пенальти шууд ухаан алдах дөхсөн шүү хэхэ...

одоо манай багийнхан төдийгүй би хүртэл финалд шалгарчих юм шиг санагдаад байна. сайхан байнаа... Угаасаа Роналдог барьчихвал болчих юм шиг санагдсан. :RD

Райкаард манай багт хэрэггүй гэдгийг сайн ойлгож авлаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Re: FORÇA BARÇA!!! FORÇA BARÇA!!!

Postby Hristos » Thu Apr 24, 2008 7:49 pm

Яагаад мессиг гаргав? Яагаад Бояныг оруулав? Яагаад Анриг эхнээс гаргасангүй вэ? Анри орж ирээд л эд нарт ингэж хийдэг, ингэж тоглох хэрэгтэй гээд л харуулж байв. Боян гэсэн мангар бацааныг аоь болох хурдан зарах хэрэгтэй. тэгэхгшүй бол баахан одой улсуудын баг болох нь байна шүү. Боян Дос сантос мэт хэдэн тоглолт овоо тоглохоор л шинэ Месси гээд бодчих юм. Месси шиг тоглогч ингэж хэд хэдээрээ гардаггүй юм даа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron