MrO wrote:zigo wrote:Танайх муудахгүй сайнаарай байгаасай. Манайх харин формондоо орохоороо танай хаалгыг цоортол шүршиж үзүүлэмц.
Уул нь бол танайх энэ жил тун сайн формтой л байгаа шүү дээ. Хамгийн сайн үзүүлэлттэй тоглож байх үедээ МАНЮ-д 4-0 дуулсан. Ер нь бол МАНЮ-ийн гарааний тоглогчдыг болон сэлгээний тоглогчдыг Арсеналын тоглогчидтой яг байрлал байрлалаар нь харьцуулаад харахад МАНЮ яалт ч үгүй л илүү байгаа нь үнэн. Энийг зүгээр л формондоо орохоороо шүршинэ гэхээр л хариу болгож хэлсэн шүү. Өөр санаа агуулаагүй. Формондоо орохоор гэхийн оронд харин сайн сайн тоглогчид авч байгаад танайхыг шүршинэ гэвэл өөр сонсогдох байх.
Хамгийн сайн үзүүлэлттэй нь ч юу юм бэ. Уг нь бол их дажгүй байсан ч гэмтэл бэртэлээс болоод жаахан тийм болчихлоо. Ядаж байхад залуу хүмүүс болохоор Эдуардогийн гэмтэлийн дараа нэг л биш болцогоосныг бодвол сэтгэл зүйн хувьд тун тааруу санагдаж байна. Яг тэр үеэр нь танайхтай таарч тоглоод нухуулсан бөлгөө. Тэгэхээр формоо алдсан гэхээс өөр юу гэхэвдээ. Бас байрлал байрлалаар нь харах юм бол танайх илүү нь үнэн шүү. Гэхдээ ийм бүрэлдэхүүнээр тун ч хангалттай амжилт үзүүлж байгаа гэж бодож байна. Харин зун сайн хүмүүс авч жинхэн супер баг болгох хэрэгтэй гэдгийг Венгэр ойлгосон л байгаасай. Довтлогчийн байрлал гэхэд л МАНУ-д Рүүний, Тевез, Челсид Дрогба, Шева, Анелка, Ливер-д Торрес байна. За тэгээд бусад улсын топ багуудад гэхэд Реалд Рүүд, Раул, Барсад Этоо, Анри, Месси, Интерд Ибра, АС Миланд Жилла, Инзаги, Ювед Трезеге, Ромад Вучинич, Баварид Тони, Клозе, Полди гэх мэтчилэн дан дээд зэрэглэлийн довтлогч нар байдаг. Гэтэл манай Адбаяр, Бендтнэр нар бол эдгээр довтлогчидын зарим сэлгээнээс нь ч дор чадвартай. Ганц гайгүй оддын түвшны тоглогч болох нисдэг голланд маань гэмтэл бэртэл гээчээс салахгүй удаж байна дөө.