LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby Тэгшээ » Fri Aug 16, 2024 5:20 pm

Image

ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧ ШИНЭ ЛИВЭРПҮҮЛ

"Энгийн Нэгэн" Клоппын Ливэрдүүл дэх 9 жилийн замнал дуусгавар болж шинэ дасгалжуулагч болох Арне Шлот-н НЭГДҮГЭЭР ОН эхэллээ.

Арне Шлот тоглогч байхдаа тийм ч гавьтай амжилт үзүүлээгүй ч дасгалжуулагч болоод Камбюр /1 жил болохдоо 14-с 3-р байр хүртэл хүргэсэн/, АЦ, Фейноорд багуудыг дасгалжуулж ялангуяа Фейноордийг тун сайн удирдсан. Довтолгооны хөлбөмбөг илүүд үздэг тэрээр удирдсан багуудаа өндөр эрчимтэй довтолгоо, эсрэг багийн хагасд өндөр прессинг хийж тун сайн шахаж тоглодгоороо онцлогтой хэмээсэн байна.

Наймаанууд гэвэл:

Ирсэн: Ювентес-с Киеса, Валенси-с Мамардашвили /буцаад зээлээр явсан. Хагас дээр гол бай Зубимендиг авах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Гравенверх энэ улирал дажгүй байвал дараа улирад №6 дээр дархлагдах байх.
Явуулсан: Карвало, Сеф ван Ден Берг, Матип, Тиаго, Адриан нарыг явуулж, 6 залууг зээлээр явууллаа.

Гараа болон тоглогчдын талаарх миний хүлээлт

Хамгаалалт

Хаалгач: Алиссон - /Сүүлийн улирал байх тун өндөр/
Келлехер: Алиссоны ард зогсох асаалттай танк шүү дээ. Цомын одтой гар шүү.

Трент - Цалинг нь гэрээг нь хурдан сунгаасай. + 8 дамжуулалт +5 гоол
Конате - Гэмтэл бэртлээс хол байвал гараанд бат. Улирлыг тун боломжийн эхлүүлж байна.
Ван Дик - Гэрээний сунгалт хийх л дутуу байна.
Робертсон - Сүүлийн улиралд гэмтэл бэртэл гээд 100% тоглолтоо гаргаж чадаагүй. Ирэх улирал буйр сэлгэж магадгүй эсвэл шинэ зүүн ар аваад өрсөлдүүлж таарах байх.
Гомез - Эцсийн мөчид үлдсэн. Хамгаалалтын аль ч байрлалд тоглох тул зайлгүй байх хүн.
Цимикас - Цомууд дээр гарна + Робертсон-г амраана. Сайн байвал +5 дамжуулалт өгчих байх
Куанса - Эхний тойрогт Шлотын санаанд хүрээгүй тул шууд сэлгэсэн. Учраа олчих байх.
Брэдлэй: Хамгаалалт, довтолгоо аль алинд ч дажгүй. Трентийг амраачихна, цомын тоглолтууд дээр хийдгээ хийнэ.

Хагас

МакАллистер - Өнгөрсөн улирал тулгуурын хагас дээр тоглосон тэрээр миний хувьд хүлээлтээс дээгүүр тоглосон. Энэ улирал илүү урагшаа тоглож магад. +7 гоол +10 дамжуулалт
Собослай - Энэ жил хүлээлт өндөр байгаа. +8 гоол +10 дамжуулалт
Жонес - Прессинг хэр хийхээс энэ хүний талбайд хэр гарах эсэх нь шийдэгдэх байхаа.
Эллиот - Өнгөрсөн улирал Макаагаас гадна энэ залуу тодорсон. + 5 гоол +5 дамжуулалт
Эндо - Форм дажгүй байвал Гурванбэрх-г орлож ч мэдэх юм.
Гурванбэрх - Эхний 3 тоглолтонд энэ залуу тодорлоо. Энэ формоо аль болох удаан хадгалаасай гэж хүсэх минь.

Довтолгоо

Салах - Шинэ үсний засалт, Шинэ Сала. Болдог бол гэрээг нь 1 жилээр сунгачих юмсан. +20 гоол хангалттай хийх биз.
Гакпо - Голланд дасгалжуулагч түүнийг Нүнэц-с илүү ашиглаад байгаа. +10 гоол +5 дамжуулалт
Гүнэз - Нутгийн тивдээ баахан сайнаар, саараар ч аашилсан. Шинэ дасгалжуулагч хэрхэн ашиглах бол гэдэг сонин байна. +10 гоол хийчих байх гэж найдаад байна.
Жота - Бэртчихгүй бол манай хүн ч чимээгүй баатар шүү дээ. бэртэхгүй бол +10 хангалттай хийчих биз
Лүйс Диаз - Энэ шил түүний жил байх гэж орж ирээд байна. +15 +8 дамжуулалт
Киеса - Тоглолтын бараг үзэж байгаагүй болохоор мэдэх юм алга. Миний хүлээлт + 7 гоол + 5 дамжуулалт

Боломжит гараа

--------------Аллисон-----------------
Арнолд-Конате-Ван Дик-Робертсон
--------------Мак----------------
---Собослай----------Гурваа-----
Салах---------------------------Диаз
-------------------?---------------

? байрлалд тоглогчдын формоос шалтгаалж хэн гарах нь тодорхой бус, улирлын дунд ерөнхий гарааны тоглогчид тодорхой болоод ирэх биз.

Амжилт хүлээлт: Топ 2, Аваргуудын лиг хагас финал, 2 цом

Багийн мэргэн бууч: Салах +20 гоол
Багийн довтолгоо: <80 гоол орно
Хамгаалалт: >50 гоол алдана.
Last edited by Тэгшээ on Mon Sep 02, 2024 2:13 pm, edited 3 times in total.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby Тэгшээ » Mon Aug 19, 2024 10:19 am

Эхний үе айлыг жаал харж байгаад 2-р үед сайхан байранд нь тавьлаа. Хэдэн тоглолтоос сайхан жигдрээд ирэх байх
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby Chin-T-Mac » Wed Aug 21, 2024 8:35 am

Ингэж даруухан нээвэл доошоо унах нь байна...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby Тэгшээ » Wed Aug 21, 2024 12:44 pm

9с сарын эхээр наймааны цонх хаагдахаар эдит хийнээ.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby meesh » Fri Aug 23, 2024 11:35 am

Найс Тэгшээ, ямар ч байсан сэдвээ нээгээд авсанд.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby meesh » Fri Aug 23, 2024 11:57 am

Арнэ Слот аварга авнаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby meesh » Mon Aug 26, 2024 10:29 am

Сайхан л эхлэл. Суэнэсээс хойш анхных болло гэнэ эхний 2 тоглолтдоо ялалт авсан. Сөрөг бол гоё явж байна, бөмбөг эзэмшилт бас муугүй.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby meesh » Mon Aug 26, 2024 10:35 am

Дабруул:

Анфилд маань шинэхэн дасгалжуулагчаа угтан авлаа.

Тоглолтын 60-аад хувьд нь бөмбөг эзэмшжээ. Айхтар нүдээд, илүүрхсэн хөлбөмбөг тоглоогүй. Гэхдээ тоглолтын турш 500 гаруй пасс өгөхдөө 92 хувь нь оновчтой болсон бн. Рекорд тогтоожээ... Клопптой Ливэрпүүл лав ингэж дамжуулж байгаагүй аж.
Ингээд харахаар тааруухан тоглолт гэж дүгнэж яаж болох билээ. Их мэддэгүүд нь ч яахав, ийм багийг дэлбэ нүдэх ёстой шдээ л гэх байх. Тоглолтын турш маш сайн гүйцэтгэлтэй дамжуулж, бүхэлд нь контролдоод л сайхан тоглочихлоо. Хамгаалалт сандралгүй, хоёр төвийн ар маань хана хэрэм мэт л байлаа.
Довтолгооны хувьд их олон хувилбараар тоглож байгаа харагдлаа. Эхний гоол бол үнэхээр ганган сөрөг байсан бол сүүлийн гоол бол прессингээс эхлэлтэй. Салах маань ч тайван амгалан зоож л бн. Собослайн хүчин чармайлт, ухаалаг шахалт нь энэ гоолыг бүтээсэн. Ер нь Слотын удирдлага дор Собо илүү гангарч мэдэх юм шиг санагдаад байгаа. Гоол/ассист нь ирж таарна, цаг хугацааны л асуудал...
Зарим фэнүүд маань энэ зун шинэ тоглогч аваагүйд их дурамжхан байх шиг.. Бэртэл гэмтлээс хол байж л чадвал одоо байгаа бүрэлдэхүүн маань хангалттай л үзнэ. Өнөөдөр л гэхэд сэлгээнд; Кэллэхэр, Нунез, Гакпо, Эндо, Цимикас, Брэдли, Гомэз, Куанса, Эллиот нар сууж байлаа шд. Туршлага, залуу нас, эрч хүч, ур чадвар, класс гээд бүх л зүйл байна...
Ямартай ч 2 тоглоод, 2 хожлоо. Ирэх тойрогт Ман ютдтай талбайд нь тоглоно. Бэлдэх дахиад 7 хоног бий. Слотын хувьд эхний том сорилт гэж хэлж болох байх.
Эцэст нь тэгээд, энэ баг өөрсдийгөө ямар хүчтэй, потенциалтай вэ гэдгээ маш сайн гадарлаж байгаа. Клопп маань ашиглалтаас гарчихсан хэдэн тоглогчид орхиод яваагүй. Ман ситигийн эсрэг яаж тоглох, Ман Ютдыг хэрхэн хожиж болдгийг мэдэх олон тоглогчид бүрэлдэхүүнд хэвээр л байна. Слотын мэдрэмж, ур чадвар, авьяас билэг л энэ багийг цааш хэрхэн чиглүүлэхээс хамаарах байх даа...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby Тэгшээ » Mon Aug 26, 2024 11:38 am

Гравенберх DM дээр эхний 2 тоглолтонд дажгүй үзлээ. Айхтар такл нтр байхгүй ч 1в1-дээ учраагаа аргалаад, довтолгооны эхлэлийг сайхан төвьж өгч байна. Том багууд дээр хэмнэлээ алдахгүй бвал DM дээр үндсэн гараанд зоогдох байх. Бэртэл гэмтлээс хол л байвал дажгүй шүү уг нь.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby meesh » Mon Aug 26, 2024 12:22 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby meesh » Mon Aug 26, 2024 3:26 pm

Жоол муулахад Собо яг бөмбөг аваад сөрөгдөнгүүт бөмбөгөө аваад удчих юм, уг нь хурд нөхдүүд ялангуяа сүүлд сэлгэсэн хэдээ уралдуулаад үзвэл, хаширлаад байгаам шиг.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby Chin-T-Mac » Tue Aug 27, 2024 8:42 am

Собо ч яахав, Диазын нухдаг бол хэзээч засрахгүй юм байна тэ... Бусад маань нухахыг нь хараад царцчих юм...

Гурванбэрхэд нутаг нэгт босс нь эрх чөлөө өгсөн юмшиг байналээ, эхний тоглолтод урагшаа бөмбөг сайн явуулсан, даанч бусад нь түүнээс пасс ирнэ гэж тооцоолохгүй, ойлголцохгүй асуудал хэд хэд гарсан... Такл, цэвэрлэгээндээ ч ядруухан л харагдаад байгаа... Ганц авууштай нь өнгөрсөн жилийг бодоход дайчин санаачлагатай байсан, Эндог бодоход нас залуу юм чинь хөгжөөд авбал хэрэгтэйсэн...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby Chin-T-Mac » Tue Aug 27, 2024 8:44 am

Макад бөмбөг өгч ашиглахгүй Гурванбэрх найруулаад байхаар дагздаад авмаар санагдаад байгаа...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby gremlin » Thu Aug 29, 2024 9:33 pm

Киэзаг албан ёсоор авсанаа зарлалаа. 15 саяаар л авч байгаа юм байна. Ер нь довтолгооны сонголтоо арвижуулчихлаа.
Клоппийнн хөлбөмбөгийг үзсээр байгаад дассан байна шүү. Одооо ч сөрөг явах нь дээ гээд харахаар л ардаа дамжуулаад үлдчихээд байна. Үзэж байгаа би дасахгүй байхад тоглож байгаа гарууд бол бас хөөрхөн хугацаа орох байх. 3 зүйл эрс өөр байгаа нь анзаарагдлаа.
1. Хажуугаас бөмбөгийг маш хурдан оруулдаг болжээ. Заавал ТАА, Роббо 2-ыг хүлээлгүй хурдан оруулаад байгаа харагдсан.
2. Хагасууд тоглолтонд илүү их оролцдог болжээ. Клоппийн үед илүү гүйлттэй, хамгаалалтдаа илүү анхаардаг 3 хагас гаргадаг байсан бол одоо уян хатан, техник сайтай, шахалтаас гардаг, ойрын дамжуулалт сайтай тоглогчдыг түлхүү ашиглахаар ажиглагдаж байна.
3. Бөмбөг барилт. Залхтал дамжуулж мэдэхээр байна аа. Заримдаа бүр урагшлаасай гэмээр санагдаад өмнөөс нь яараад байна. Нөхөр Шлот бол ер яарах шинжгүй хүн юм шиг байна. Дасталаа хэдэн тойрог хэрэгтэй юм шиг байна.
Маню дээр зуны даалгавараа шалгуулна даа.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby gremlin » Thu Aug 29, 2024 9:42 pm

Миний хөлбөмбөг үзэж эхлэсэнээс хойш Ливэрпүүлд ирсэн Италичууд бүгд фэйлдсэн санагдаад байдаг юм.
Албэрто Акуилани, Марио Балотэлли, Фабио Борини гээд 3 нөхөр л санаанд ороод байна. Өөр жижиг сажиг тоглогчид мэр сэр байсан бас л гавиагүй. Угаасаа үнийн дүнгээс нь харахад том юм хүлээхгүй ч бэртэл гэмтэлээс хол сайн сэлгээ байхад л болно доо.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby meesh » Fri Aug 30, 2024 7:46 am

+Доссэна байшт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby gremlin » Sun Sep 01, 2024 11:51 pm

Манай халзан энэ Манюрын халзангаас ямарч байсан дээр юм шиг байна аа хахаха.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby gremlin » Sun Sep 01, 2024 11:53 pm

2дох гоол нарийвчлалтай хусчээ. 2-р хагаст хэмнэлээ л алдахгүй байх хэрэгтэй байна.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: Arne Slot!!!

Postby gremlin » Mon Sep 02, 2024 1:04 am

GG EZ game
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby gremlin » Sat Sep 14, 2024 11:53 pm

Фэнүүдийн дэмжлэгээс бусад нь хог байлаа даа. Шигшээ цугларалтын дараа ихэвчлэн хусуулах юмаа.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby Тэгшээ » Tue Sep 17, 2024 6:00 pm

За шөнө Аваргуудын лигтээ буцаж ирлээ. Шлотыг багаа хэр сэргээж чаддагийг харна даа.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby gremlin » Wed Sep 18, 2024 8:49 pm

Домогт Сансирод гоё хожил авчээ. Гэхдээ цаашид хэлж ярих сэдвүүд их гарах юм шиг байн.
Нэг хаалга хаагдахаар нөгөө хаалга нээгддэг гэдэгчлэн Гравэнбэрх өөрийгөө харуулж эхэлж байна. Харин эсрэгээрээ Эллиот, Жонс, Эндо, Нунэз, Куинса нар минутын хомсдолд орлоо доо. Азаар олон тэмцээнд тоглож байгаа нь сайн хэрэг. Хамгийн асуудалтай нь шигшээн гарааны довтлогч Нунэз удаан сэлгээнд суух нь юу л бол. Тун удахгүй Шлотын мулзан толгой өвдөж эхлэх нь дээ. Минутын хуваарилалтаа зөв хийхгүй бол багийн уур амьсгал муудаж эхлэдэг нь хууль юм даа.
Лучо, Гакпо 2 бол гарааны эрхийн төлөө ана мана ач тач үзэхээр харагдаж байна.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby tuwshin_pr » Sat Sep 21, 2024 7:18 pm

Энэ шинэ логонд чинь нэг л дасахгүй юм. Яг гоё уу
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1349
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby gremlin » Sat Sep 21, 2024 10:52 pm

tuwshin_pr wrote:Энэ шинэ логонд чинь нэг л дасахгүй юм. Яг гоё уу

Хүн болгон л яачихсан юм бэ? гээд л байгаа юм. Удаж байж дасах байх оо. Олон багууд жагсаасан юман дээр бүүр олж харахгүй байгаа.
Диаз энэ улиралыг гоолтой эхлүүлж байна даа. Эртхэн Салах, Мак, Собо 3 нэн тэргүүнд суулгамаар байна.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby Тэгшээ » Tue Sep 24, 2024 5:41 pm

Лиг цомд Алхнуудтай юм байна. Өмнөх улирал авчихсан юм чинь 2-р багаа гаргаад үзээсэй. Хожоод цааш шалгарвал тэр биз.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Next

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron