FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Tue Aug 06, 2024 12:34 am

Шинэ коачтай 2 тоглолт Реал, Сититэй гайгүй хийчихлээ. Хэдий үндсэн багийн тоглолгчид байхгүй, дан бацаанууд шахуу тоглосон ч дажгүй үзээд байна шүү, Пау Виктор гээд өнгөрсөн жил Б-д Жироногоос зээлээр ирж тоглосон залуу мундаг байна, энэ жил 2хон саяар жинхэлсэн, бараг 1р багруу дуудах шинжтэй шүү. Лева, Витой хоёроос илүү байрлалаа зөв эзлээд тоглоод байна, өнгөрсөн жилийн Фермин шиг энэ жилийн нээлт болж магадгүй шүү.

Гол асуудал нь үндсэн багийхан бэлтгэлдээ орохгүй удаад байна, сая гэхэд 6хан үндсэн багийн тоглогч реалтай тоглолоо.

Торрес, Ямал хоёр өнөөдрөөс л бэлтгэл хийнэ.
Гэмтэлтэй: Педри, Де Ёонг, Гави гээд дундыхан бүгд гэмтэлтэй. Аруёо ядаж байхад бас цом дээр гэмтсэн. Фермин, Кубарси, Гарсиа олимпд явж байгаа гээд үндсэн багийн бараг 10н хүн бэлтгэл хийгээгүй байна.

Ромиог буцаад Жирона руу зээлээр явуулж байх шиг байна, яалтчгүй дунд удаан байгаад байгаамаа. Тэгээд бодохоор үндсэн багаас ганц Гундоган л бэртэлгүй, бэлтгэлтэй улиралыг эхлүүлэх нь.

Олмо, Нико хоёр холбогдоод зунжин дуншиж байна, энэ Деко тэгээд муу юмаа, хурдан наймаа хийчихэж чадахгүй, дуншиж өгөхийн. Фермин олимпд идэж ууж байна, бараг Олмогийн хэрэг байхгүй Никог авчихад энэ жилдээ хаваасаг харагдаад байна. Авж чадахгүй дуншсаар байгаад хэн нь ч ирэхгүй болох вий дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Fri Aug 09, 2024 6:37 am

За Олмог авжээ. Би ч Олмод дуртай л даа, гоё тоглогч, урд хоёр жигүүр, дунд тоглож чадна. Хуурамч 9 дээр ч тоглочихож чадна гэж харагдаад байгаа. Гэм нь гэмтэмхий гэсэн юм байна, улирал болгон бэртдэг л гэнэ.

Гэхдээ Олмог урд аваагүй, дунд АМ дээр авсан гээд байна, тэнд уг нь Фермин, Педро хоёр байгаа даа, байрлал давхцахаар л харагдаад байна даа. Зүүнд Никог авна гээд Деко чадахгүй болохоор Лапорта өөрөө дайрна гэнэ. Уг нь авчихвал, хамгийн хэрэгтэй байрлалын хүндээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Sun Aug 11, 2024 4:53 pm

Никог бол яаж ийгээд аваад ирмээр л байх юм. ийм залуу, том тоглолтын туршлага сууцан авъяастай нь ярилтгүй, дээрээс нь манайд ирэх дуртай байгаа тоглогчийг аятайхан боломж гарсан дээр нь авч чадахгүй бол нээрээ юу гэх вэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby poseidon » Sun Aug 18, 2024 12:38 pm

За ямар санагдав? бүтнээр нь нөхөж үзлээ. Арай аятайхан тоглоод байгаа юм шиг.

Ферраныг явуулаад, Иниго бас бүтэлгүй юмаа. Явуулбал таарна. Дунд тэр Касадо зүтгэлтэй л юм. Гэхдээ Бернал нь хавьгүй илүү санагдлаа. Төвийн хагас дээр хахаж байнаа.

------------------------------------------------Тер Стеген/Пеня
Күндэ/???(Хектор Форт)----------Кубарси/Кристенсен/Ленглет----------Араухо/Иниго/Эрик Гарсиа/------Балдэ/???? (Алекс Валле/Жерард Мартин)
----------Френки/Касадо/(Бернал)---------Гюндоган/Гави/
Ямал/Рафиня----------Педри/Фермин/Пабло Торре-----------Олмо/Пау Виктор/Ансу Фати
---------------Лева/Ферран/Витор Рокэ

Надад бол сайн баруун эсвэл зүүн ар л авмаар санагдаад байна. Одоо бараг тэр Никог авчрах хэрэг байгаа ч юм уу? Битгий аваасай хаха... Ферран Торресыг явуулсан нь хамгийн зөв байхаа. Рафинягийн зүтгэл бол үнэхээр гоё юм. Байж байхад их хэрэгтэй.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby poseidon » Sun Aug 18, 2024 12:53 pm

Касадо, Пабло Торре хоёрыг зээлээр явуулах юм уу, буцаан авах нөхцөлтэйгээр зарвал зүгээр ч юм шиг. Витор Рокэг одоо яг яах ч гээд байгаа юм. Явуулчихвал явуулчихмаар ч юм шиг. Нэг гоё довтолгоо гоё дэмждэг баруун ар хэрэгтэй байна. Балде яасан ч шилэн юм. Эсвэл Балдэтэй өрсөлдөх довтолгоо гоё дэмждэг зүүн ар хэрэгтэй байна. Балде гэмтээд суухад л хоёр жигүүрийн хамгаалагч таг санаачлагагүй болох нь байна.

За тэгээд гэмтэл ихтэй байдаг юм чинь бараг иймэрхүү зузаан байсандаа ч гэмгүй юм уу? Педри, Френки, Гюндоган гурав хамтдаа 15 тоглолт ч гаргаж чадахгүй байх. Гави өвлийн амралтаас нааш ирэхгүй. Энэ нь 17 настай Бернал хүүд их боломж өгөх нь дээ. Их л ирээдүйтэй гээд байгаа даа.

Ансу зүүн жигүүрт эргэн ирэлт хийх юм шиг санагдаад байх юм. кк

Пау Виктор шөнө зүүнд хэдэн минут дажгүй үзэж байна. Ер нь өөрөө төвийн довтлогч юм уу даа? тэгэхээр Левагийн сэлгээ болоход асуудалгүй. Гол асуудал бол дунд маш олон хагасууд шавчихсан, нэмээд Кристенсен, Эрик Гарсия хоёрыг ДМ болгож болохуйц бэлтгэсэн тул яаж гараа гаргах нь сонирхолтой байна гэж тайлбарлагч нар яриад байх юм.

Олмогийн наймаанд би лав эргэлзээд л байна. Улирлын тал хэвтчихнэ. Үлдсэн талд нь Педритэй байрлал давхцах болов уу?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Wed Aug 21, 2024 12:28 am

Тоглолт бол дажгүй ээ, нэлээн олон гол тоглогчид гэмтэлтэй бараг Б багаараа шахуу тоглосон гэхэд гоё тоглочихлоо. Ер нь нэлээн директ тоглож байна шүү, шууд л бөмбөг урагшлуулаад довтлоод байна, Чавигийн баг бол хойноо дамжуулаад ер урагшилж өгдөггүй болчихсон байсан.

Дунд яалтчгүй арай л олон хүн байна, доороос Касадо, Бернал гээд хоёр ч залууг гаргачихлаа, нэмээд Пабло Торре, Гави, Фермин, Педри, Гундоган, Де Ёонг нэмээд Олмог гурвалжны үзүүр дээр тоглуулна гээд байгаа, тэгээд бодохоор яалтчгүй олдоод байгаа. Тэгээд Гундоганыг явуулна гэнэ, уг нь миний дуртай тоглогч, өнгөрсөн жил хамгийн тогвортой сайн тоглосон тоглогч. Касадо, Бернал хоёр зүтгэлтэй ч гэсэн бас нэлээн алдаа гаргаж байгаа харагдсан, одоохондоо заменаар л орж байвал зүгээр байх, тэрнээс гараанд болоогүй ээ. Түүхий байна.

Ер нь бол Де Ёонгийг явуулчихмаар байгаан, даанч гэмтэл нь одоо хүртэл эдгэрэхгүй, яасан нь мэдэгдэхгүй байгаад байдаг, хамгийн өндөр цалинтай гэж байгаа. Нөхрийг зарчихвал нэлээн том цалингийн цэс гарч ирэхгээд, нөхөр явахгүй гээд аргаа бараад Гундоганыг явах уу гэсэн, нөгөөх нь хөөрхий мундаг про юмаа, би саад болоод байвал явъя л гэсэн гэнэ.

Зүүнд Нико гэж байгаад чадахгүй болсон, Олмог тоглуулчихвал болно доо, дахиж хүн авах гэж байснаас, худлаа үнэн баахан хүн холбогдоод байхын, Олмог бүртгүүлж амжихгүй байж.

Нэмээд СБ дээр Гарсиа, Лэнглэ буцаад ирчихсэн, бөөн хүн чихцэлдээстэй. Энэ хоёр дээр Инигог нэмээд явуулчихмаар байхын.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby A-Nightmare » Wed Aug 21, 2024 11:54 pm

Williamsiig avahgui bol Chiesad mungu ureed yahavdee. Ene erguu yumnuud tegehviidee.
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1250
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Fri Aug 23, 2024 6:44 pm

Гюндоган явчлаа. голд гайгүй тогтвортой тоглож байсан хүнээ үнэгүй буцааж. нээрээ Никог авчиж чадахгүй заяагүй амьсгаанууд юм даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Fri Aug 23, 2024 11:07 pm

Өө тхх. Юү ч болоод байгаан. Энэ Деко үнэн самарч байна. Алемэнү хамаагүй илүү байсан юмсан. Наймааг хурдан, хямхдан хийж чаддаг байсан, энэ нөхөр байдаггүй ээ.

Олмог бүртгүүлэхийн тулд өнгөрсөн жил манайд хамгийн гэмтэлгүй тогвортой, хамгийн их дамжуулалт хийсэн, шууд хэлчихдэг, Фликийн удирдлагад хамгийн сайн тохирох, ойлголцох хүнээ явуулчих юм. Хөөрхий үнэн про юмаа, санхүү хэцүү байна, явчих гэнгүүт явчихын. Тэгсэн ч бүртгүүлж амжихгүй л гэнэ. Энэ ла лийгийн эргүү цалингийн цэсний систем гэж үнэн утгагүй юм байнаа, олигтой тоглогч ч авж чадахгүй. Гэхдээ тэгээд хоёр мадридын баг хүсснээ аваад тоглуулаад байхын. Атлетико бүүр 200 саяар 4н ч мундаг тоглогч аваад, бүүр ситигээс Алварезийг хүртэл авчирчихсан, Фликсээ челсид үнэтэй шахчихсан, үнэн наймаа хийж чадаж байна. (Энэ Алварезийг ситид очихоос нь өмнө Аргентинад од болж байхад нь 20 саяар авах боломжтой байхад оронд нь Торресыг 50-р авж билээ.)


Манайх ч тэгээд хүн зарчихаж ч чадахгүй, авж ч чадахгүй, авснаа бүртгүүлж чадахгүй, үнэн бүтэхгүй ээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Tue Aug 27, 2024 12:03 am

Эхний 2 тоглолтоос 2 хожил. Хэдий удирдлага наймаа хийж чадахгүй гацаад, Гави, Френки, Аруёо гэмтэлтэй Фермин дөнгөж амралтаас ирсэн, зун ганц авсан Олмо нь бүртгүүлж чадахгүй, гараанд 3,4н 17,8той бацаантай байсан ч Валенси, Билбао гээд хоёр гайгүй багийг хожчихлоо.

Хэдий ганц бөмбөгөөр хожсон ч довтолгоо бол гоё байлаа. 90н минутын турш бүгд прессинг хийгээд, бөмбөг таслангуутаа шууд довтолгоо хийж, хамаагүй директ хөлбөмбөг үзүүлж байна. 2хон тоглолтоос дүгнэхэд эрт байгаа ч гоё байна шүү. Лева овоо нэг герман дасгалжуулагчийн доор формоо олж авж байх шиг байна. Флик биеийн хүчний бэлтгэл их хийлгэж байгаа гэсэн, улирлын дундаас гэмтэж бэртээд унтарчихгүй болж л байна.

Чави болохоор яг нэг газраа гацчихаад довтолгоо явахгүй баахан дамжуулсаар байгаад таарч байсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Wed Aug 28, 2024 6:27 am

Хэцүү талбайгаас ямар ч байсан 3 оноогоо авлаа. 18 оноос хойш анх удаа эхний 3н тоглолтоос 9 оноо авлаа гэж. Олмо эцсийн эцэст тоглох эрхтэй болж хожлын гоол хийлээ. Шүүгч бол бас л хайнга гар байлаа, манай 2 ч пеналт болохоор тоглолтонд ВАР үзсэнгүй, нэмээд 1 гоолыг ВАР үзээд тооцсонгүй.

Хоёр гоол хоюул гоё хурдан довтолгоогоор шууд 16-руу дамжуулснаар орлоо, хоёр талаас худлаа үнэн шууд харанхуй кросс хийж биш, яг 16-д байгаа хүндээ өгж гоолдсон нь гоё байлаа. Чавигийн үед зүгээр л кросс хая гэдэг зорилготой гарч ирээд нөгөөх нь байгаа олохгүй их уддаг байсан даа.

Ямал дахиад нэг дамжуулалт. 3н тоглолтонд 1 гоол, 2 дамжуулалт. Тоглолт бүрд л гоолд нөлөөлж байна.

Бернал хүү харин пивот дээр маш сайн тоглож байсан чинь харин гэмтчихлээ, бараг АСЛ юм шиг байна, энэ улирал нь дууссан байхаа. Азгүй юм бэ, яг өөрийгөө гоё харуулж байхад гэмтэхийн.

Ганц санаа зовоож байгаа юм бол хойд тал, хамгаалалт байна. 3н тоглолтонд бүгдэнд нь гоол алдлаа. Штегений муу тоглодог жил нь таарч байх шиг байна даа. Нэмээд хойно хамгаалагчгүй боллоо. Аруёо гэмтсэн, 1 сард л ирнэ, Кристенсэн дагаад гэмтсэн, хэдий 1,2 сар гэж байсан ч Олмог бүртгүүлэх гээд нөхрийг бүртгэлээс хасчихлаа. Тэгэхээр 1 сараас нааш ирэхгүй гэсэн үг өмнө нь гэмтлээс ирсэн ч гэсэн. Одоо байгаа нь 3хан СБ. Кубарси, Мартенез, Гарсиа гурав л байна, Күндэ баруун ар болчихсон. Ядаж байхад Фаеэ гээд гоолтой, маш ирээдүйтэй залууг явуулчихсан гэж байгаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Thu Aug 29, 2024 12:07 pm

Энэ зуны наймаа, бодлого бүүр зеро цаашаа юм боллоо шүү кк.
Яг хэрэгтэй хүн бол Нико Уилльямс, эсвэл ворлд класс СДМ байсан.
60 сая орчмоор хангалттай л авах байлгүй.
Гэхдээ алийг нь ч аваагүй, Ольмог авсан.
Педри, Гундо байхад Ольмо бүр заавал хэрэгтэй биш.
Тэгээд өөр тоглогч авах мөнгөгүй.
Яг үндсэн болохгүй байрлалаа шийдэж чадаагүй хаясан.
Тэгсэн Ольмогоо бүртгүүлж чадахгүй болоод явчихсан.
Анх юу тооцож байсан юм байгаан.
Гундо-г явуулсан. Үнэхээр мал шийдвэр шүү, өнгөрсөн улирлын хамгийн сайн тоглогч.
Ямар ч том тоглолтонд эргэлзээгүй гараанд гарах ганц тоглогч шүү дээ ер нь.
Үнэтэй авсан хүнээ бүртгүүлж чадахгүй байснаас гээд Гундог явуулдаг наасан.
18,5 саяын цалин.
Тэгээд нэг юм явуулаад ч бүртгүүлж чадаагүй.
Ленгле нтрийг зээлж, өөр хэн 2 ч билээ зараад ч бүртгэдэггүй.
Ер нь яаж бүртгүүлнэ гэж тооцсон бэ гэдгийг гайхаад байгаан.
Ленгле чинь 12 саяын цалингаа олон жилд хуваах байдлаар гэрээгээ шинэчлээд нтр гээд бараг л 30 саяын цалингийн зай гараад байгаа уг нь.
Ольмо нь ч гайхаж байсан биз.
Тэгсэн Кристенсен гэмтэж байж нэг юм бүртгүүллээ.
Гэхдээ тэр нь бас сонин.
1-2 сарын гэмтэл гэж байсан.
Тэгсэн Барса болохоор 4 сар+ гэмтэл гээд, Ла Лиг 4+ сар гэмтсэн бол цалингийн зардлыг нь суллаж оронд нь өөр тоглогчийн цалин бүртгүүлж болдог бололтой.
Одоо тэгээд Кристенсен хугацаанаасаа өмнө ирвэл тоглож болохгүй юм уу, эсвэл 4 сар болоод ирэхээр Ольмогийн бүртгэл байхгүй болох юм уу мэдэхгүй.
Ингээд нэг юм ганц наймаа нь тоглох болсон.
Лапортагийн ерөөсөө ярьсан бүх юм нь худлаа л болж таараад байгаам даа кк.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Thu Aug 29, 2024 12:10 pm

За яахав шинэ коач бол яг туршлагатай, ажлаа мэддэг юм байна оо.
Тэр үеийн завсарлагааны өөрчлөлт, 2-р үед өөрчлөгдөж байгаа тоглолт, ерөөсөө тоглолтын байдал нтр гээд аргагүй л нэг Герман чанарын юм байна байна.
Найдлага төрж л байна, өнгөрсөн улирлаас бүрэлдэхүүний хувьд ямар ч сайжралт байхгүй, харин ч гарааны тал нь гэмтэл гэхэд 3 хэцүү тоглолтоос 9 оноотой л гараад ирлээ.
Хамгаалалт муу байна гэж байгаан байна лээ, олон хүн гэмтсэн нь хамаагүй, ийм багийн хамгаалалт байх ёсгүй, ажиллана аа л гэсэн байна лээ.
Хамгаалалт гэхдээ эвгүйтсэн л дээ.
Кубарси, Иниго 2-хон хүнтэй.
Тер Штеген энэ улиралд сайн тоглохгүй бол байр суурь эвгүйтнэ, тааруу л эхэлж байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Thu Aug 29, 2024 12:11 pm

kayo wrote:

Бернал хүү харин пивот дээр маш сайн тоглож байсан чинь харин гэмтчихлээ, бараг АСЛ юм шиг байна, энэ улирал нь дууссан байхаа. Азгүй юм бэ, яг өөрийгөө гоё харуулж байхад гэмтэхийн.

Энэ дээр ёстой харамсалтай байна аа.
Бүх юм ямар гоё зөв эхэлж байв аа.
17-хон нас.
Ядаж сайн тоглоод, хамгийн хэцүү, хүнгүй байрлал дээр.
Харамсалтай байна аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Fri Aug 30, 2024 12:02 am

17 нас гэхээр арай л жаахан гэж санагддаг байсан чинь одоо бараг дасаж байна даа :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Fri Aug 30, 2024 5:06 am

Энэ нэг хэдэн бүтэлгүй нөхөд цалингийн бодолтоо ч бодож чадахгүй яваад байх шиг байгаан. Нэг сайхан санхүүгийн бизнес модел хийж өгөх юм сан, нөгөө Мони Болл дээр гардаг шиг, хэнийг зарвал цалин хэдээр дундарч хэн, хэнийг авах боломжтой, 1 гоол, 1 дамжуулалт минут энэ тэрнийх нь үнэ цэнийг нь цалинтай нь харьцуулчихсан. Хэн хэт өндөр авж байна, хэн дутуу авж байна гэдгийг нь гаргачихсан, нэмээд зах зээл дээр байгаа тоглогчдын цалин болон бусад үзүүлэлттэй, харьцуулаад гаргаж ирдэг, жинхэнэ яаж фифа тоглодогийн зааж өгөхгүй юү, хаха.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Sun Sep 01, 2024 1:03 am

Ямар гоё тоглолт үзчихвээ, хэзээ хамгийн сүүлд ингэж жаргаж үзэж байснаа мартаж. Хамгийн сүүлд Пепийн волтрон л 8 гоол хийж байсан, тэрнээс хойш 7 гоол харсангүй. Фликийн баерн манайхыг 8-2дож байсан, яг тэр царай, ер ханахгүй, өршөөлгүй, өшөө гоол, алдаад байна гэсэн царай. Фликийн хөлбөмбөг албан ёсоор ирлээ.

Хичнээн манай удирдлага бүтэлгүй ч ганц гайгүй коач авчирсан, болоошдээ. Рафинна шинэ коач дээр Ронни болж байна шүү, өмнөх тоглолтуудад гоолдоогүй ч бүх найруулга хийж байсан.

Олмод дасах шаардлага алга, хуучин академын хүүхэд, шигшээгийхэнтэйгээ нүдээ аниад л ойлголцож байна, нэмээд герман хэлтэй, Фликийг бүүр сайн ойлгож байгаа биз.

Ямал хүү зун еврод тоглоод дахиад нэг түвшин ахичихсан байна шүү. Сүүлйин Рафад өгсөн дамжуулалт, Мэссигээс л гарах дамжуулалт шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Sun Sep 01, 2024 1:05 am

хэзээ ингэж гоолын бороо орууллаа гээд мартах шахсан байна шт. залууст итгэл урам өгөхөөр сайхан тоглолт боллоо. Баян айлын бяруу тугална гэгчээр Рафиня трибл хийж байна шт
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby storm » Sun Sep 01, 2024 3:08 am

Уйдаахгүй сайхан тоглолт боллоо. Ерөнхий багийн тоглолт сайжирхаар хувь тоглогчид дагаад сэргэчих юм. Улирал урт олон тоглолт байна залуус өөрсдийг мэдрээд урам зориг авч л байг. Олмог шигшээд тоглосноос хойш хүсэж байлаа. Манайд яг тохирсон тоглогч.



Шинэ улирлын сэдэв нээхгүй байсан юм уу?Image

Sent from my SM-A525F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby storm » Sun Sep 01, 2024 3:12 am

kayo wrote:
Ямал хүү зун еврод тоглоод дахиад нэг түвшин ахичихсан байна шүү. Сүүлйин Рафад өгсөн дамжуулалт, Мэссигээс л гарах дамжуулалт шүү.




Sent from my SM-A525F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby poseidon » Mon Sep 02, 2024 8:23 am

Хамгийн сүүлд ийм зөрүүгээр Ла лигт хожсон нь 2016 оны 4 сар юм байна. Депортивог гэрт нь 8-0 юм байна. Харин хоүм тоглолт бол 2014 оны 3 сард Осасунаг 7-0-дсэн юм байна.

Бүгд л гоё тоглоод байх шиг. Муу Ферран хүртэл зэвүүн финиш хийж энэ тэр. Сэржи Домингэз гээд 19тэй хүү орж ирсэн чинь нээх залуу санагдсангүй. Хаха.

Ямал бол үнэхээр өөр юм шиг байна. Битгий л гэмтэж бэртээсэй. Хараа, ухаан, моментыг ашиглаж байгаа нь энэ тэр ангид юм. 17шдээ. Хэн ийм аймаар байсан юм?

Олмо дундаа гараад Пэдри арагшлаад тогловол ер нь гоё юм байна. Дасгалжуулагч чухал гэдгийг харж байх шиг байна даа. Флик гоё тоглуулж байна. Одоо бол Ансу Фаьи орж ирээд хяргаад өгөөсэй. Хавийн амьтдын амыг таглаасай л гэж бодож байна даа. Ансу өөрийгөө хэн гэдгийг харуулнаа гэж нууцхан хүсэх юм. Хаха.

Одоо шигшээгээсээ бэртэлгүй буцаад ирээсэй. Өөр ойрмогхон хүсэх юм алга. Энэ жил ч жаргаж магад байна шүү.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Mon Sep 02, 2024 9:53 am

арай л залуу бүрэлдхүүн болохоор том юм хүсэх гэхээр арай жулдах юм шиг санагдаад байна. Еврод Испани түрүүлдэг манайд хөөрхөн мотиваци болж чадлаа гэж л харагдаад байна. Бөмбөг гоё урагшлаад байхаар довтолгооны хэд хүссэнээрээ тоглох боломж гараад байна. Английн томцуул бүгд л Пеп ийн тоглолтыг нутагшуулах аянд нэгдэцгээж.. гэтэл манайх тэрнээсээ салж чадахгүй олон жил болж байна гэхээр бас сонин.. Флик харин залуу бүрэлдэхүүнээр өөрчлөлтийг авчирч чадах юм шиг.. дүгнэхэд арай эрт байна даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Mon Sep 02, 2024 1:56 pm

Сүртэй том тоогоор ойрд харагдаагүй хожил байлаа.
Бүгд л супер.
Ямал шигшээ, клубтээ сүүлийн 16 тоглолтондоо 16-0-0 гэж байна лээ, бас эвгүй стат шүү.
Кубарсиг араас гоё пасс явуулах чадвар нь бүр лаг болж байна, прессингээс гарах онцгой чадвар гэж магтаад байна лээ.
Бас л 17-той бацаан гэж байгаа.
Мөнгөгүй болж, дампуурах дөхөж байгаагийн сайн тал нь бас нэлээн гарч байгаамуудаа хаха.
Гаднаас бэлэн тоглогч нар авч чадахгүй байсан болохоор олон хүүхдүүд тодорчлоо.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Fri Sep 20, 2024 11:50 am

**н** алдаа, хожигдол гээд ПСЖ давтагдлаа.
Хэсгийн тоглолт юм даа яахав.
Тер Штеген нөгөө Паулиньотой улирлаас хойш уруудчихлаа шүү ер нь.
Тэр жилийн Ла Лигийг Месси, Тер Штеген 2 л бараг аваад өгсөн.

Ямал СЛ-ийн анхны гоол. Хамгийн залуу гэсэн рекордын 2-т.
Ансу 1-т байдаг юм байна.
Ансу талбайд гарлаа.
Ямал ерөнхийдөө одоо баруун вингер байрлалдаа хамгийн сайн нь тоглогч байна даа, дэлхийд.
Зун, намрын байдлаар. 17-той гэхэд бие бялдар нтр нь ямар ч асуудалгүй болчихлоо.

Ольмо гэмтээд яг хэрэгтэй үед Фермин Лопес гэмтчихдэг тоогүй.
Тоглоно гээд бэлтгэлд оруулсан чинь бэлтгэл дээр гэмтчихсэн.
Ханси Флик "миний буруу, би арай яарчихлаа" гэсэн байсан.

Гавиг он гараад л тоглож эхлэх байх гэж тооцсон, ер нь ойрхон болсон гэх юм.
Френки бас бэлтгэлд ороод эхэлсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby storm » Fri Sep 20, 2024 2:49 pm

Хаалгачид дадал болсон хувилбар Гарсиа ойлголцсонгүй. Зангаад бөмбөгөөсөө зөрөөд...
8 тойрогтой лиг шиг 1 хүснэгтэд жагсахаар сонин л юм.

Айлын тоглогчид хурдаар илүүрхсэн. Хамгаалалт хагасуудын уялдаа муу байлаа хэт хойшоо хамгаалалтруугаа ороод дундаа зай гаргаад байх юм. Ер нь замбараагүй тоглолоо. 1 хүн дутуу бүтэн тоглолт хэцүүл дээ.

Яамалын зүүн талд нь Лева сул шахуу байхад өөрөө цохиод гоол золигийн бацаан юмаа.

Рафинья энэ улирал зүтгүүр байна даа. Бүгдийг хийж байна эхлэлээс төгсгөл хүртэл гүйгээд л магтаалын үгээс өөр зүйл алга даа.

Sent from my SM-A525F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 6 guests
cron